Базрын Отгон интервью
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
Отгон болон Лхам
1 цаг 7 минут 59 сек
Х1: за сайн явцгааж байна уу сайхан зусаж байцгаана уу
М1: өө сайн сайн
Х1: за сайн сайн байна уу би одоо юм мэдэхгүй хүн та нартай нүүр тулах хэцүү л байнадаа
М1: бид хэцүү юм асуухгүй ээ
Х1: би ч одоо мэдэхгүй дээ
М1: та энэ нутгийн хүн биздээ
Х1: тийн энэ нутгийн хүн нь нутгийн хүн би боловсрол моловсрол байхгүй
М1: тэр нь харин сайн л байхгүй юу
Х1: сургууль төгсөөгүй
Оросоор ярив
М1: гэхдээ та ном уншиж байна ш дээ
Х1: аан яахав тангад ном хардаг
Оросоор ярив
М1: танайх сэрүүхэн сайхан байна шүү
Х1: харин нар буцаад сэрүүн болсон
М1: за таны нэр алдар
Х1: миний нэр Отгоо ам бүл ганцаараа
М1: зүгээрээ та зоволтгүй ээ наад захын юм асуудгийн
Х1: болсон уу бүгдээрээ
М1: болсоон
Х1: энэ манай эгч авгай ирсэн байгаа юм
Оросоор ярив
М1: та нас сүүдэр хэд билээ
Х1: 50
Оросоор ярив
М1: таны овог нэр хэн бэ
Х1: Базарын Отгон
М1: танай эгч чин хэн билээ
Х1: Полоч
Х2: орос нэр байсан монголчлоод
Оросоор ярив
М1: та хаана байдгийн
Х2: хөдөө
М1: энэ сум уу
Х2: тийн
М1: таны нас сүүдэр хэд билээ
Х2: 60
М1: та отгон нь уу
Х1: тийн миний дор нэг эмэгтэй бий
М1: танай энэ нутагт тахидаг домогтой уул ус байна уу
Х1: байлгүй яахав энэ чинь Вангийн хошуу гэж халх даяар нэртэй түүх мэддэг хүмүүс нь мэддэг байх
М1: тахилгатай уул байдаг уу
Х1: байнаа энэ Көхөбүрд гэж байгаа тэр ч хувийн л овоо байгаа тайжийн л овоо юмдаа яг энэ төрийн тахилгатай гэвэл энэ Көхбүрд байна энэ Халзан хайрхан
М1: энэ улсын хайрхан уу
Х1: тийн аймгийн харьяат энэ Олон овоот гэж байгаа энэ хувийн тайжийн л овоо юмдаа
М1: олон овоо гэдэг юм уу
Х1: тийн энэ нуурийн цаадах Көхбүрдийн цаадах Олон овоо гэдгийн
М1: энийг жоохон унтраачих уу
Х1: за би сулруулчихъя унтраахад их хэцүү
Оросоор ярив
Х1: тэгээд Вангийн хошуу цааш энэ Түйн голоос цааш шавийн хошуу болоод явчихна манайх болохоор Вангийн хошуу
М1: энэ том хийд мийд байсан уу
Х1: байсан байсан энэ Дашчойнхорлон гэж
М1: хаана
Х1: Эрдэнэцогтод хоёр том хийд байсан дээд хүрээ доод хүрээ гэж
М1: одоо хуучнаас юм үлдсэн үү
Х1: за хуучнаас Эрдэнэцогт орвол байгаа нэг хийдний ганцхан хийд үлдсийн энийг одоо ийш нь харуулвал үлдэх байх гэсэн тийм ганц үлдсэн байсан түүхтэй юм гэсэн. Энийг л ийш нь харуулаад барьчихъя бусад нь үлдэхгүй байх гэсэн тавнууд бол зөндөө зөндөө Цогчиндуган гээд л тэгээд Чойрын дуган тэгээд янз янзын байсан
М1: тэгээд бүгдийг нь устгачихсан уу
Х1: устгачихсан
М1: Эрдэнэцогтын тэр хийд чинь одоо та очиж байсан биздээ
Х1: очиж байсан очилгүй яахав хааяа нэг очно
М1: өнөөдөр тэр одоо тийм бичээстэй юу дөрвөлжин мөрвөлжин багана дээр одоо тийм юм байх уу
Х1: байгаа байгаа тэр энэ юу орвол байгаа л даа тэр гандан дээр очвол тийм юм байгаа
М1: эндээс хол уу
Х1: хол хол гайгүй гайгүй эндээс 40н хэдтэй байдаг билээ байз аймгаас 40 гэдэг шүү
М1: Эрдэнэцогтоос аймаг ороход байх юм уу
Х1: мэддэг хүн бол эндээс шууд очдог
М1: тэгээд тэндээсээ аймаг орох юм уу
Х1: орно орно гол гараад л тэгээд аймаг орчихдог эндээс явбал жоохон бартаатай л байдаг. Эндээс бол ингээд хөзрийн голоор дайраад даваад л тэгээд орчихдог ойрхон
М1: тэр тэгээд ганцхан үлдсэн нь үү шүтээн мүтээн нь байх уу
Х1: байгаа байгаа тэр хийд чинь Гомбо шүтэж байсан юм байналээ одоо дундаа эрдэнэцогтын доод хүрээ гэж байсан тэр нь болохоор Лхам шүтэж байсан юм байналээ. Манай энэ хийд чинь Дашгимбэлын хийд гэж байсан
М1: одоо их лам бий юу
Х1: анх байгуулагдахад бол хөгшчүүл голцуу лам нар их байсан юм байналээ
М1: одоо
Х1: одоо надаас өөр алгаа сахиж үлдсэн нь би
М1: тэгээд очсон байвал тэр хаалттай байна ш дээ
Х1: тиймээ тийм одоо хэлж ярих юм би онгойлгодог л юм л даа
М1: аан та бол тэрнийг мэддэг юм уу
Х1: аан тэрнийг мэднэ тэгэхдээ яахав нуга хүрднийхээ тахилгыг хийхдээ лам нар ирнэ л дээ лам нар нь ирж хурал номоо хурчхаад явдаг
М1: тэр үүдний багана дээр нэг дөрвөлжин бичиг байна уу ямаршуу юм байдгийн тангадаар юм уу
Х1: тангадаар байгаа ш дээ дандаа монголоор юм байхгүй кириллээр юм ерөөсөө байхгүй
М1: аан кирилл хамаагүй дөрвөлжин үсэг та мэднэ ш дээ нэг ингээд л тийм юм байхгүй юу
Х1: байхгүй энэ хананд бол юм байхгүй тэр бичсэн тарни марни уу
М1: бичсэн тийм одоо төвөдөөр одоо тангадаар нэг тийм Дашдэлэг ч гэдэг юм уу тийм хэдэн үг тавьцан байдаг монголоор ч юм уу тийм юм байхгүй юу
Х1: байхгүй яахав нэрийг нь тангадаар тавьцан байгаа ш дээ нүүрэн дээр нь одоо ум мани
М1: за би асуухаа асуусан за хүүхдүүд та нар асуу
Х1: би одоо сайн мэдэхгүй шүү дээ
М2: энэ нутагт дээр үед хүчтэй чадалтай лам байсан уу
Х1: байсаан хамгийн сүүлд манай вангийн хошуу чинь лам их хүчтэй байсан гэж ярьдаг юм байналээ зүгээр яг тийм нарийн тийм юмыг нь сайн мэдэхгүй шүү
М1: тийм их хүчтэй номтой лам нар
Х1: тийм ид шидтэй шавийн лам нар мэдэхгүй чадахгүй юмыг манай лам нар дарж байсан гэсэн түүхтэй л юм гэсэн
Оросоор ярив
Х1: дээшээ доошоо лам нар шавь бол их ламтай л байсан л даа 5000 ламтай байсан юм гэнэлээ
М1: танайх бол
Х1: манайх бол арай цөөхөн байсан
Оросоор ярив
Х1: шавийн хошуу, вангийн хошуу гээд хоёр дээгүүрээ холбоотой л байсан л даа манайх
Х2: эрдэнэцогтын хүрээ гэж дээд хүрээ байсан уу
Х1: үгүй ээ эрдэнэцогт чинь хоёр хүрээ байсан. Дээд хүрээ гэдэг нь голын цаад талд байсын. Энэ эрдэнэцогтынх доод хүрээ байсан
М1: одоо байгаа нь
Х1: одоо байгаа нь доод хүрээ нь гэж нэрлэгдэж байгаан голын цаад талынх нь дээд хүрээ гэж Дашхөндлөн гэж одоо туурь нь байгаа би энийгээ дээд хүрээ гэж бодсон тэгсэн голын цаана байгааг нь танайх дээд хүрээ гэж нэрлэ гэж танайх Дашгимбэлийн хүрээ гэж тэгээд явдаг юм гэнэлээ надад л тэгж л тайлбарладаг
Оросоор ярив
М1: одоо тэр өвчнийг дарсан түүхийг та яриач
Отгон 10:40
Х1: түүхийг би сайн мэдэхгүй
М1: номоороо дарах уу
Х1: номоороо л дарна ш дээ
М1: бороо оруулах ном байсан уу
Х1: байлгүй яахав манай вангийн хошуу чинь дээр үеэс их дураараа байсан юм байналээ. Энчээ цас оруулна бороо оруулна
М2: цас оруулна
М1: цас оруулж яахын
Х1: яахав цас жоохон хардуу байна мал улдаад байна тэр мэрийг бол дураараа байсан юм гэнэлээ
Оросоор ярив
М1: газар товчлох мовчлох
Х1: тийм юм зөндөө байсан лам нар одоо бол бид нар сайн мэдэхгүй тэр ямар номтой юм
М1: бид нар хуучин юмыг л асууж байгаан
Х2: хэн гуай гэдэг чинь баривчлаад тэгээд хангайд хээр аваачаад хорьчдог байж л дээ тэгээд хоног нь болоод буцаад очоод авах гээд машинтай хүн очоод авах гэхээр за та нар явж бай би хойноос чинь очно гээд машин сумын төв дээр ирж байхад зэрэгцээд ирж байсан гэж ярьдгийн байналээ ш дээ
М1: тэр хүнийг авах гэж явж байгаа юм уу
Х2: ажил хийлгэж байхгүй мод хийлгээд тэгээд очоод авах гэсэн
М1: Цэрэн гүртээн
Х2: Цэвээн гүртэн гэж саяхан байж байгаад өнгөрсөн
Оросоор ярив
Х1: гүртэн гэж тэгэхээр маарамбархуу хүн байсан юм шиг байгаан
М1: гүртэн хүн гэдэг чинь өөр юу хийх үү
Х1: сайн байна л гэсэн үг байхгүй юу
М1: хулгайч таних уу хулгайч одоо барьж чадах уу
Х1: байлгүй яахав тэр хулгай хийх юм бол хулгайлсан юмыг нь аягүй бол гаргаад ирнэ тэрнийг нь бариад гаргаад ирчдэг байсан гэж байгаан
Оросоор ярив
М1: аан пүрэв гүйлгэх үү очир юм уу
Х1: гүйлгэнэ гүйлгэнэ
М1: хулгайчийг танихдаа
Х1: гүйлгэдэг яг тийм нарийн юмыг бас ерөөсөө харсан болгоноо тэрийг тэг гэнэ
Оросоор ярив
М1: аан сайн бөхчүүд байсан уу танайд
Х1: за тэрийг байсан л гэдийн дээр үеийн томчууд манай вангийн хошууг бөх сайтай байсан тэгээд бас хайхраагүй юм гэнэлээ тэгээд энэ түүхийн Хөлсаяын давааны наана тэр байж сууж байгаад тэр тэгээд нааш нь ингээд даллах юм бол би эргэж Баян овоо уугаа явна даллахгүй бол цаашаагаа явна гэж бөх нөгөө том зодог шуудгаа барьчхаад тэгээд Баян овоо нь хайхраагүй тийм түүхтэй юм байналээ
Оросоор ярив
Х1: уриагүй юм байналээ том бөхөө хэрвээ чи манай нутгаас гарч болохгүй шүү гээд гуйгаад байлгаж байсан бол манай энэ вангийн хошуу бөхтэй байх байсан юм байна л даа. Дээр үед нөгөө бөхөө гуйгаагүй бөхөө хайхраагүй тэгсэн цаашаа даваад Хөлсаяа даваад явчихсан гэж ярьдгийн тийм түүхтэй л юм
М2: бөх мод бөх модын тухай та дуулсан уу
Х1: дуулаагүй ээ би сайн мэдэхгүй
М1: бас нэг чулуу мулуу даваан дээр тавьсан тийм юм сонссон уу
Х1: тийм юм сонсох нь сонссон би тийм юмыг сайн мэдэхгүй байнаа манай энэ даагаагүй чулуу манай вангийн хошууны ямар бөх билээ явж байсан майсан гэсэн тийм түүх байдаг юм байналээ. Амьтан явдаггүй тэр баавгайнаас айгаад
М1: тэгэхээр нь тэр чулуугаар хааж байгаа юм уу
Х1: тийн тэгээд тэр баавгайтай таараад тэгээд барьж аваад 2 тугтарчихсан юм байналээ тэгээд тийм том бөх байсан л гэж ярьдгийн
Оросоор ярив
М2: сайн бөх нас барснаас хойш тэгээд тэр яс яах вэ тийм яриа байх уу
Х1: байхгүй
М1: аан сайн эрчүүд байсан уу энд
Х1: байсаан манай энэ Хундан Бадмажав гэж манай вангийн хошууны сайн хулгайч сайн эр байсан юм гэнэлээ тэр номтой ч хүн байсан. Тэгээд энэ хойд талын энэ хошуу Хүрээмаралын хошуунаас хулгай хийгээд ирдэг байсан юм гэнэлээ. Тэгээд араас нь хараал хийгээд том гал ирдэг байсан юм гэнэлээ
Оросоор ярив
Х1: аан тэгээд том гал ирээд ном уншаад тэрнийг тэгээд буцаадаг байсан юм гэнэлээ
М1: тэр өөрөө юу
Х1: тэр өөрөө лам номтой л хүн байсан
Оросоор ярив
Х1: вангийн хошуу номтой байсан юм гэнэлээ халхад том гай үймээн болж байхад энд жоохон болдог байсан тийм түүхтэй нутаг юм байналээ тэр нарийн түүхийг нь судалвал тэр олон овоот гэж яриад байгаа чинь тэр том тайжийн овоо байхгүй юу нэг хэсэг адуу нь энчээ байхад нэг хэсэг адуу нь 50-60 км цаанаас харж байхад сүүл нь энчээ байдаг байсан юм гэнэлээ. Тайжийн овоо
Оросоор ярив
М1: хараалч гэж байсан уу
Х1: байсан л юм гэнэлээ дээр үед чинь тэр Бүрэн юу билээ Хүрээмарал энтр одоо энэ 3 булгийн нутаг шүү дээ тэндээс хулгай хийдэг байсан гэсэн
Оросоор ярив
Х1: одоо энэ Цагаандаваан дээр гараад ийшээ алхахаар ийм амтай хороо байдгийн тийм том гацаанууд байдгийн Худанжавын Бадамжавын уяа гэж тийм түүхтэй л газар тэрний уяа гэж тийм том дэвсгэр байдаг юм байналээ
Оросоор ярив
Х1: тэгээд яваад ороход айлын хот шиг газар байгаа
М1: тэрнийг тэгээд яах уу
Х1: хулгай хийсэн юмаа тийш нь хийдэг байхгүй юу
М1: тэгээд цаашаа гарахгүй юу
Х1: цаашаа гарахгүй аман дээр нь хийчихдэг тэр тийм тохилог газар байдаг юм байналээ хүнээр зохицуулчихсан юм шиг та нар очвол байж л байгаа
Оросоор ярив
М1: хараал хийдэг хүн чинь энгийн хар хүн юм уу хар хүн юм уу
Х1: хар хүн
Оросоор ярив
М1: зарим амьтан хар хэлтэй гэж яриад байдаг
Х1: аан тэр Пүрэв гүний тэндээс л мал хулгай хийдэг тэгээд алдсан хүн 10 тамтай гэдэг шиг араас нь тэгдэг байсан юм уу араас нь явуулдаг байсан юм уу тийм түүх байдаг байсан юм байналээ
М2: ахаа энэ хараал хийдэг амьтан байдаг уу шувуу юм уу
Х1: тэр шувуу юм уу газар нутгийнх нь түүх юм уу тэр мэдэхгүй тийм юм ярьдаг маниусыг хүүхэд байхад орж ирдэг байсан гэсэн
М3: одоо энэ шувуу ингээд агнана ш дээ тэгэхэд хараал хийдэг шувуу байна уу
Х1: аан байгаа байгаа тэр чинь амьтан юм чинь бас хараадаг л байх
М1: ямар ямар амьтан хараах уу
Х1: амьтан бүгд чинь цаанаа нүгэлтэй учраас заавал ч үгүй тийм утгаараа нүгэл хийхгүй гэдэг чинь хүн гомдохгүй байхад чинь аав ээж буян хийнэ гэдэг чинь тийм утгатай байх хүн алахгүй хүн хорлохгүй байх чинь нүгэлгүй байна гэсэн үг тэгснээс ном уншаад гэгээрээд байна гэсэн үг байхгүй тийм л номондоо бол нарийн түүх
Оросоор ярив
М1: та чинь дандаа тангад номтой юу монгол ном байхгүй ээ
Х1: тийн монголоор сайн уншихгүй юу ганц нэг нэрээ л гадарлана нарийн мэдэхгүй монгол ном бол байгаа л даа байлгүй яахав дээр үеийн монгол номтой айлууд байгаа л даа
М2: танай энэ нутагт хүмүүс сэтэр хийдэг үү
Х1: хийнэ
М1: ямар ямар мал сэтэрлэх үү
Х1: хүйтэн хошуутай малнаас тэмээг үгүй үхрийг үгүй тэгээд ямааг үгүй тэгээд хонь, адуу тэр чинь өнөө бүлээн хошуутай мал гэдгээрээ дандаа тийм юм байдаг. Тэмээд хамарт ямааг чинь бүлээн хошуутай малд ордоггүй л юм л даа хүйтэн хошуутай малд ордрг юм байна тэгэхээр энэ адуу, хонь хоёр чинь бүлээн хошуутай мал сэтэрт явдаг юм шиг байгаан нарийндаа бол
М2: сэтэр яаж хийдэг үү
Х1: ном уншина ш дээ маниус бол одоо сэтрийн ном тусдаа байгаа малчдад хэлэхэд тэгээд хадаг зүүгээд тавьдаг л юм л даа
М2: та өөрөө хийдэг үү
Х1: хийлгүй яахав маниусыг сэтэр тавиулхаар Лхамын дариул хийдэг л юм л даа Лхам морь унасан бурхан байдаг тэрийш одоо уншуулдаг л юм байналээ дээ
М1: хонийг бас Лхам уу
Оросоор ярив
Х1: сэтрийн ном гэж тусдаа тэгээд багш багшийн Жанлав өөр л дөө ийм учиртай ингэж байгаарай гэж хэлдэг за мэдэхгүй хүнд бол за боллоо л гэдэг тэгээд л явчихна ш дээ
Оросоор ярив
Х1: нэг ном уншдаг байсан тэмээний таваг гээд цээжилдэг байсан тэгээд тэрийг л цээжилдэг байсан тэгээд тэр тэмээний таваг нь нүглийг нь хаачаад байсан гэдэг тийм түүх байдаг. Яахав багш тамд хоёулаа очсон чинь тэмээн таваг гээд заагаад өгчихсөн тэгээд тэрийгээ цээжлээд тэгээд нөгөө нүгэлтэн нь тамд оруулчих гэхээр тэмээний таваг нь тахилцаад байсан тийм түүхтэй л юм байна л даа тэгэхээр багшийн жанлав хатуу
Оросоор ярив
М2: ахаа энэ сэтэрлэсэн мал ямар цээртэй вэ
Оросоор ярив
Х1: нарийн 1 дэх нь сахил хүртсэн гэж байгаан тэр хамаагүй тэгээд нарийн байх юм бол үс ноосыг нь авахгүй тэгээд тэжээнэ. Сэтэрлэнэ гэдэг чинь нарийн л даа тэр мал чинь дархалж байгаа л гэсэн үг тэрэнд ердөө мэс хүргэхгүй л гэсэн үг хамаагүй үс ноослохгүй хамаагүй нарийн юм хийхгүй хамаагүй тийм ширүүн гар хүрэхгүй л гэсэн тэгээд л сэтэртэй хамт тэр малыг л дээдэлдэг одоо ч хамаагүй л юм байнадаа
Х2: одоо ч ноосолчихно хамаагүй болж
М2: тэр мал үхсэнээс дараа яадаг уу
Х1: хэрэг байвал тэгээд толгойг нь авнадаа тэгээд овоон дээр л тавьдаг
М1: овоон дээр тавиад яах уу
Х1: тэр хүн янз янзын тослоод нөгөө бурхан маягаар шүтээд тэгээд тослоод явдгийн тэгээд явдаг юм байналээ л дээ
М2: хонхор газарт тавьдаггүй юу
М1: тэр чинь хурдан морь
Х1: хурдан морийг чинь өөдөлжил байгаа дээдэлж байгаа одоо тийм овоон дээр л тавьдаг юм л даа толгойг нь авч
М1: тийм доор тавихгүй
Х1: доор тавихгүй л дээ уг нь энийг мэддэг чаддаг хүн байвал дээр байдаг
М1-: мэддэг чаддаг хүн тэгээд хэн байдгийн
Х1: би байж л байна л даа тэгээд би өөригөө үнэлэхгүй байгаан би бол сайн мэдэхгүй одоо дуулснаа л хэлнэ үү гэхээс тийм ном судар мэдээд түүх судалдаг хүн биш л дээ
Тогтох 30:09
Х2: тэгээд өөрснөө бол мэднэ ш дээ
Х1: дарга нар нь уг нь мэдэж байвал уг нь хэн хэндээ л хэрэгтэй юм л даа одооны дарга нар ерөөсөө тийм юм байхгүй хууль барина гэх л юм уг нарийн суртчлаад ном номондоо гаргавал зүгээр л юм нарийн судалвал тэгж л байж энэ сум удирдлагын хүн байх юм байна л даа
М1: бид нар зүгээр ардын яриа судалж байгаа ш дээ бид нар заавал тэр одоо ном мом гэхгүйгээр тийм юм ярихгүй
Х1: тийн ер нь мэдэх л ёстой
М2: ахаа энэ бас ямар малын яс гэрт хонуулж болохгүй вэ
Х1: сүүжний яс хонуулдаггүй л гэдгийн бас эрүүний яс
Х2: хоосон эрүүний яс хоосон сүүжний яс гэрт хонуулдаггүй л гэдгийн
Х1: тэгээд бүр хоосон сүүжний яс тэр хонхрыг нь хаясан яс бүр хаях ёстой л гэдгийн юм билээ
М1: гадаа юу
Х1: тийн гадаа хаяна
Оросоор ярив
Х1: тэр чинь тойгны ясыг морь хурдан болгох гэж шиддэг юм гэнэлээ
М1: аан яадаг гэнээ
Х1: тойг сайхан мөлжчихөөд морь хурдлаарай гэж ингэж салтаан доогуураа гаргаж хөлөн доогуураа гаргаж тооноор гаргаад шидчихдэг
М1: сүүжний ясыг уу
Х1: үгүй үгүй тойгны ясыг морь хурдан болоорой гээд ингэж ингэж байгаад салтаан доогуураа шидчихэж байгаа харагддаг. Тэгж буруу харж байгаад шидэж байхыг хүүхэд байхдаа ганц нэг удаа харсан л даа
Оросоор ярив
М1: ингээд үү
Х1: аан тийн харахгүйгээр шидэж байгаан морио хурдан болгож байгаан
М1: тэгээд онохгүй бол яах уу
Х1: ононо ш дээ тэр чинь одоо хүний хувь заяа хаашаа юм бэ дээ одоо тэгээд гаргаж л байвал тэр айлын морь хурдан болох юмаадаа
М2: энэ гавал яах уу толгойны яс морьны толгойг
Х1: толгойны ясыг улсууд ер нь хадгалах дуртай л байдаг л даа нүд рүү нь шар тос мос хийгээд нарийн болгоцон айлд бүр бурхан шиг залцан л байдгийн
Х2: адууг бол манай монгол улс дээдэлдэг улсууд л даа
Х1: тийн манай энэ хойд талынх чулуу ихтэй байдгийн энэ хойгуур энэ чулуу алга болвол манай вангийн хошуу адуугүй болох юм гэсэн энэ чулуу байх юм бол манай багийн хошуу адуутай л байх юм гэсэн шүү тэгж ярьдаг юм байналээ манай хөгшчүүл тэр чулууг бид нар уг нь их тээр шаадаг байхгүй уг нь түүхтэй л чулуу юм шиг байгаан
Оросоор ярив
М1: энэ цацсан юм шиг юм уу юу юм
Х1: үгүй ийм замд том том чулуунууд явахын аргагүй чулуунууд ихтэй байдаг. Одооны жижиг машинуудыг доороос нь ингээд явуулахгүй. Энэ чулуу алга болвол манай багийн хошууны чулуу алга болно гэж ярьдаг. Тэгэхээр энэ бол алга болохооргүй л чулуу харагдаж байгаа юм л даа
Х2: энд олон адуутай аль энэ хэнийх үү
Х1: тийн энэ Нацаг гуайн Бат-Эрдэнийнх
Х2: тэрний наад талд байгаа айл
Х1: тэрийг сайн мэдэхгүй ээ
М1: бас одоо цээртэй үг гэж байдаг ш дээ зарим үгийг нэрлэхгүй одоо жишээлбэл чоныг боохой ч гэдэг юм уу тиймэрхүү юм байх уу
Х1: байлгүй яахав дээр үед энэ одоо 9 мөс эхлэнэ гэдгий ш дээ тэрийг дээр үед хэлүүлдэггүй байсан. Сүрхий юм ярьж байна за дуугай бай гээд маниусыг нөгөө 9 нь эхэлчлээ мэхэлчлээ гэж ярьдаг
Оросоор ярив
Х2: хүйтний улирал
Х1: хатуу юм ирлээ гээд тэрийг дууддаггүй юм байналээ. Одоо энэ хүн амьтан өнгөрч
М1: 9 гэж зүгээр тоог нь хэлнэ ш дээ өөр юманд байвал
Х1: хэлэхгүй нөгөө сүрхий юм чинь эхэлчлээ гэж хэлдэг
М1: үгүй ээ жишээлбэл одоо манайх 9 морьтой гэж хэлнэ биздээ
Х1: өө хэлнэ зүгээр өөр юман дээр бол хамаа ч байхгүй
Оросоор ярив
Х1: дээр үед чинь тэр нүүх мүүх гэж хэлүүлдэггүй байсан
М1: юу гэж хэлэх үү
Х1: тэр бярууны ам боох гэж хэлдэг байсан
Оросоор ярив
М2: ондоо өөр тийм юм байна уу
Х1: одоо яриад байвал тийм монгол хүний түүх күчрэгдэхгүй л дэээ
М1: үгүй ээ одоо тийм цээртэй үг одоо тэр бярууны ам боох
Х1: гэх мэтчилэн зөндөө л юм байсан
М1: өөр одоо
Х1: хүн өнгөрчхөөр одоо 49 хоног моног гээд дууддаг ш дээ тийм юмыг манай монголчууд номондоо хориотой юм. Хоног хураах авах гэж нарийн ярихаас биш одоо ч хамаагүй ярьдаг болж
Оросоор ярив
М1: өөр юу гэж хэлдэг билээ тэр 49 хоногийг
Х1: яахав авах барих л хамаагүй тэр дууддаггүй юм тийм хоног номтой шүү л гэдэг байсын
Оросоор ярив
М2: тэр нас барах хэлнэ өнгөрөх үхэх хэлэхгүй бурхан болох ондоо
М1: үхэх гэж муухай
Х1: хүн одоо нас нөхчиж байнаа тэр диваажин бурханы орондоо явждээ гэж тэгж л ярьдаг байсан одоо бол хамаа ч үгүй олж хүмүүжил гэж тэрнээс л эхлэнэ л дээ хамаагүй ярих юм л даа
М2: адууны мах нэрлэж болох уу
Х1: болно болно махыг бол зүгээр
М2: хулангийн мах хэлэхгүй юу
Х1: хэлнээ тийм юманд цээр байхгүй хулангийн мах гэдэг чинь нэг ёсондоо адууны мах гэсэн үг ш дээ тиймээ
Оросоор ярив
М2: хэцүү нэртийн мах гэх үү
Х1: энэ ангийн махыг хамаагүй дууддаггүй шиг байналээ тэгснээс малын махыг бол зүгээр л дээ
М1: ангийн махыг юу гэх үү
Х1: ангийн махыг хамаагүй тэгж дууддаггүй
М1: юу гэх үү
Х1: цээртэй л юм л даа нарийн цээрийг нь сайн мэдэхгүй
М3: тарваганы мах яах уу
Х1: ямар ангийн юм бэ л гэж асуудаг ш дээ. Чоны махыг хамаагүй идэхгүй сэтгэл өөрчлөгдөнө гэдэг. Чонын юм идэхээр хүний ааш хүрдэг гэдгийн
Оросоор ярив
М1: чонын мах бол хориотой манай монголд
М1: үнэгийг юу гэж хэлэх үү
Х1: үнэгийг үнэг л гэнэ хүүхдийг нь болохоор гавар л гэдэг юм шиг байналээ
М2: могойг
Х1: хайрхан манай энчээ могойг хамаагүй дуудуулдаггүй ер нь монгол хүн хамаагүй тэгж дууддаггүй. Тэгээд ер нь хүний газар явахаар нутаг усаар нь хамаагүй дууддаггүй шүү дээ
М3: ахаа энэ уулын нэрлэж болох уу
Х1: уулыг нэрлэж болно гэхдээ энэ хамаагүй гадны уулыг нэрээр нь дуудах хориотой
М1: гадны хүн үү танай нутгийн уулыг уу
Х1: тийн
Оросоор ярив
Х1: тийн багийн хошуунд хамаагүй тийм гадны хүн ирээд агсан согтуу тавиад дээш гарч болдоггүй босго хатуутай гэдгийн
М1: одоо жишээлбэл согтуу хамаагүй ууланд гарч болохгүй
Х1: хаа хамаагүй Улаанбаатараас ирсэн хүн ирээд хамаагүй галзуурах юм бол гэмтэй тийм түүхтэй л хошуу юм гэсэн шүү манай багийн хошуу
Отгон 40:20
Оросоор ярив
Х1: гадны хүн энчээ ирээд ном зом уншаад болоод байх юм бол манай вангийн хошуу эргэж харахгүй юм байналээ
М1: бас лам нар ирэхэд үү
Х1: тийн лам нар ирэхэд тийм гадны хүнд хамаагүй тийм өгөөж мөгөөжөө өгөхгүй л гэсэн үг харамч эргэж харахгүй л гэсэн үг. Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр гэдэг
Оросоор ярив
Х1: энчээ номгүй гэсэн нутгийн хүн бол тэрэндээ л сайн өгдөг. Эрдэмтэй хүн ирээд эндээс юм авах гээд гүйгээд байх юм бол өгөхгүй тийм түүхтэй юм шиг байналээ
Оросоор ярив
М1: аан уулын дэргэд та нар өөрсдөө хэлж болох уу
Х1: болно. манай вангийн хошуунд Човун гэдэг уул тэр энэ Утай Гүмбэнгээс хар ихтэй ийм уул юм байналээ
М1: нэрийг нь хэлээд явж болно
Х1: тийн болно
М1: голыг ч гэсэн үү
Х1: ер нь хүний газар явахаар ус үзвэл рашаан гэж уул бол хайрхан гэдэг юм гэнэлээ Монголчууд
Оросоор ярив
Х1: хамаагүй овоо хадны дэргэд ингэж бие засаж болдоггүй. Бие засахаар бол өндөр газар хамаагүй бие засаж болохгүй хонхор бууж байгаад
Оросоор ярив
Х1: нарийн тахилгатай ууланд бол лусын хорлол болно тийм л түүхтэй биетээрээ тийм юм сонсогддог л юм байналээ шүү
М2: тэр тахидаг уул ямар эзэнтэй юм
Х1: газар газрын юм өөр шүү дээ
М1: танайх бол
Х1: манайх бол одоо цагаан ямаа улаан ямааны сүү улаан үнээний монголын сүү хэрэглэх тахилганд
М1: улаан ямааны сүү
Х1: бишээ улаан монголын сүү цагаан ямааны сүү
М2: тэр уулын эзэн ямар дүрстэй
Х1: ямар дүрс гэж нарийн л юм байх байх том савдаг л гэж ярина
М2: энэ эрэгтэй юм уу эмэгтэй юм уу
Х1: савдаг гээд байгаа нь эмэгтэй юм шиг байгаан лус гэдэг нь эрэгтэй юм шиг байгаан
Оросоор ярив
Х1: тэгж ярьдаг юм байналээ би судлаагүй шүү судлаарай тэгж манай лам нар ярьдаг юм байналээ. Тэгээд энэ манай нууранд бух мух байдаг л юм байналээ л дээ эзэнтэй л гэдгийн тэгээд бух гарч ирдэг тэгээд намар гарч ирж урамддаг гэдэг юм байналээ. Тэр ойрын хэдэн жил сонсогдсонгүй тэр энэ көгшчүүл тойрч сууж байхад харж байсан гэсэн тийм түүхтэй юм гэнэлээ. Манай нууранд ийм бух байдаг
Оросоор ярив
Х1: манай Цамба гуай гэж нэг хөгшин байсын цаана нь очоод буучдаг
М2: тэр бух ер бух юм уу цагаан бух юм уу
Х1: улаан
М1: тэр чинь одоо тэр нуурын эзэн нь үү
Х1: эзэн нь юм шиг байгаан савдаг нь тийм л юм ярьдаг юм шиг байгаан би тийм юм үзээгүй сонсоогүй
М1: энэ сайн уу тэр бух гараад
Х1: сайн сайн лус ирнэ гэдэг чинь сайн юм байхгүй юу тэр хайрхан майрхантай таарна гэдэг чинь монгол хүнд дэмбэрэлтэй юм байналээ. Тэр чуулган муулгантай таарвал бүр сайн
М1: лусын чуулганд уу
Х1: тэр могой гэдэг чинь тэр чуулган хийгээд байж байх юм байналээ тэр хүнтэй таарах юм бол их сайн юм гэнэлээ тэгж ярьдаг юм байналээ
М2: таарвал хүн яах хэрэгтэй
Х1: яахав мөргөөд хүндлэх л ёстой түүх номоо судлаад үзвэл нарийн байх энэ Олон овоо Тайжийн овоо гэдэг чинь тайжийн нэртэй их л олон малтай хүн байсан юм шиг байналээ. Тэгээд нуурыг нь Тайжийн бор аяга гэдэг байсан юм байналээ. Нуурын дээд талд нь Баацагаан тэгээд Эрдэнэцагаан явах юм л даа
Оросоор ярив
М1: би гараад байхъя энэ хүүхдүүд асууж бай
Х1: би ойлгохгүй байна
М1: энэ 3 3лаа сайн ярина
М2: энэ тэгээд зарим хүмүүс дээр үед луу гэж амьтан тэнгэрийн амьтан та сонссон уу
Х1: сонссон луу гэдэг чинь тэнгэрийн амьтан юм. Тэр тэнгэр дуугарна гэдэг чинь зарим нь болохоор тэнгэр дуугараад тас тас буудаг шүү дээ тэгэхээр тэр сүүлээ хөдөлгөж байгаа юм гэдэг юм байналээ. Саяхан сонссон яваад хөлөөрөө газар самардаж байгаа тэнгэр дуугарч байгаа юм гэнэлээ гэдэг
М2: ахаа луу газар дээр буудаг тийм юм дуулдсан уу
Х1: луу унжих л гэдэг өнгөрсөн жил манай энд луу унжсан гэсэн сайн л юм гэдэг гэсэн. Дээрээс ингээд сүүл нь унждаг болтой юм шиг байгаан энчээ луу унжсан юм гэнэлээ энэ урд талын голын эхэнд Асган гээхийн энэ Нарийны аманд, Хуурай аманд луу унжсан гэдэг юм байналээ тэрнээс хойш тэнгэр хангай сайхан байна гэж
Оросоор ярив
М1: манай вангийн хошуу ерөөсөө ном сайтай байсан манай түүхээ судлаад ярьвал хамгийн ном сайтай улс манай багшаар дууссан юм байналээ хамгийн эрдэмтэй хүн байсан 90 хүрсэн тийм нэг домтой хүн байсан
Оросоор ярив
Х1: тэр хүнээр манай багийн хошуу номтой нь гэж ярьдаг юм байналээ одоо манай хошуунд залгах тийм хүн алга. Яг тийм газраас хөндий явдаг. Төвөдийн лам нар нарийн дандаа газраас хөндий явж байдаг тэр гэгээнтэн мэгээнтэн тийм улсууд чинь
М1: заримдаа лам хүн тийрэн хийдэг тийм юм сонссон уу
Х1: тээрэм ээ
М1: тийрэн гэдэг чөтгөр байдыш дээ энэ
Х1: аан за тийн чөтгөр гэсэн үг
Отгон 50:06
М2: чөтгөр биш тийрэн
М3: тийрэн энэ адилхан юм уу
Х1: лам нар тэр чөтгөр гэдэг юмнаас айдаггүй л юм л даа. Лам нар амьд хүнээс айж яваарай үхсэн хүнээс айхгүй гэдэг чинь тийм утгатай. Тийм юмтай таарч байвал ном уншаад дарж байвал тэр хүнд өгөөж нь сайн байдаг
М2: энэ тэгээд янз бүрийн байдаг ш дээ чөтгөр байна буг байна тийрэн байна тэр ямар холбоотой
Х1: алмас гээд байгаа чинь бол нэг ёсондоо дээр үеийн энэ эмгэн хошуу гэж ярьдгийн тэр түүх чинь тийм хүний элэг идсэн тийм шулмас болчдын байна л даа
Оросоор ярив
Х1: тэр энчээ Чувангийн энд ганц тийм эмгэн байсан юм байналээ тэгээд тийм шулмас болцон хүүхдээ идэх гэж байсан тийм түүхтэй юм байналээ л дээ. Тэгээд хүүхдээ хөөгөөд тэндээс элдээд ингээд нөгөө ийм ямар ингэ билээдээ тийм сүрхий сувай ингэ л байдаг юм байна л даа эцдэггүй тэгээд тэр Чувангийн тэндээс элдэж тийм ингээр тэр чавганцыг энчээ авчирч устгасан тийм түүхтэй. Эндээс элдсээр байгаад тэр эмгэн хошууны хясаа руу нисгэсэн юм байналээ. Хаа байсан нуруу руу тэр их л хол явсан юм байналээ. Ингийг эцээхгүй байхад тэр сүрхий л ул муланд нь үс ургачихсан их л нарийн юм шиг байгаан эмгэн хошуу гээд нэрлэцэн тийм түүхтэй юм байналээ. Шулмас гэдэг нь тусдаа тийм хүнийг хэлдэггүй. Чөтгөр гэдэг чинь өнгөрснийх нь дараа тэр яс мас нь гарч ирдэг гэж яриад байгаа юм л даа хоёр өөр юм шулмас гээд байгаа чинь амьтан нэг ёсондоо санаа нь хувирцан л гэсэн утгатай. Чөтгөр гээд байгаа чинь бол нэг ёсондоо юу л юм л даа өнгөрчхөөрөө сүнс явж байдаг тийм л юм байх гээд байган
Оросоор ярив
Х1: сандал аваад суугаарай манай монгол ер нь явган суухыг цээрлэдэг түүх судалж байгаа улс бол тийм нарийн юмыг мэдэж байгаа. Айлд ороод нуруугаа үүрдэггүй айлд орж явган суудаггүй. Монгол өснө гэдэг чинь өсөх айл өнгөнөөсөө эвтэй л байх юм бол монгол хүн та бүгд чигсэн өөдрөг байна гэсэн үг хүлээлттэй л байна гэсэн утгатай үг л дээ тиймээ. Тэр зүсгүй мал байгаа шүү гэвэл өсөхгүй ш дээ тэрнийг ингээд зүслээд тавьсан тэгээд сэргэнэ тийм утгаараа хийж зөвлөж хийж байгаа улс байна л даа монгол хүн сайн түүхээ судлаад явбал гоё л юм та бүгдэд ч сургамж болох маниуст ч бас сургамж болох хүн хэлэхээс нааш цааш чичхээс нааш цоорохгүй гэж хэзээний үгтэй шүү мэддэг хүнд бол их л гоё юм л даа би сайн мэдэхгүй юм гэхдээ ер нь надад бол сайхан л байна л даа
М2: танд их баярлалаа та тусалж байгаад бид нар их баярлаж байна
Х1: та нарт ч бас баярлаж байна Монгол хүн юм чинь ингээд утгаараа явна гэдэг чинь бас л ойлголт өгч байна гэсэн үг шүү дээ. Хүн сонсгож байж л юм ойлгоно уу гэхээс хар толгойгоор юм ойлгодоггүй юм байна сонсож байж л юм ойлгодог
Оросоор ярив
М1: энэ жишээлбэл намайг энэ манай найзын нэр адилхан тэгээд яаж нэрлэх үү
Х1: амьдай
М2: бид нар хэлж болохгүй
Х1: болно нэрээр нь дуудаж болно л доо. Аавын ээжийн нэрээр цээрлэдэг тэрийг мэддэг байлгүй тэ багшийн нэрээр монгол хүн ном заасан багшийгаа бол бид нар нэрлэх тийм түүх байхгүй муу
М2: жишээлбэл эхнэр нөхрийгөө нэрээр хэлж болох уу
Х1: за тэрийг цээрлэх нь цээрлэнэ. Хэрвээ эхнэр нөхөр байх юм бол нэрээр нь дууддаггүй авгай нь бол нөхөр нь бол яахав. Эмэгтэй хүн чинь нөгөө үс нь урт санаа нь богино гэж хэзээний тийм түүх эрэгтэй хүн тэр л дээгүүртэй байдаг эмэгтэй хүн тэр л доогууртай байдаг. Тийм утгаараа эрэгтэй хүнийг хамаагүй дууддаггүй дээр үеийн улсууд тэгж эр нөхрөө хамаагүй дууддаггүй
М2: дээр үед нөхөр эхнэрийгээ нэрээр дуудаж болох уу
Х1-: тийн болно л доо эхнэр нь нөхрөө тэгж хамаагүй дууддаггүй юм байналээ. Одоо ч тийм сүрхий улсууд байдаг тийм
Оросоор ярив
М2: нөхөр эхнэр байна тэгээд дотор ондоо эмэгтэй байна тэгээд тэр эхнэрийн нэр адилхан тэгээд нөхөр тэрнийг хэлж болох уу
Х1: болноо хүн хүн тусдаа юм чинь багшийг хүн чи гэж дууддаггүй бол тэгээд багшийнхаа дэргэд нэрээр дуудаж болохгүй хүн хүний сэтгэлгээ өөр би бол багшийнхаа нэрээр хэлж чаддаггүй юм бас эвгүй оргиод байдаг юм. Тэгээд багшийнхаа нэрээр дуудаж байгаа болохоор багшийнхаа өшөө хүний нэрээр дуудаж болно л гэдэг юм л даа тэгэхээр би бол хэлж чаддаггүй юм
Оросоор ярив
Х1: монгол хүн тамхилна гэдэг чинь хүнийг хүндэлж байгаа гэсэн үг тамхилна гэдэг чинь их нарийн
М2: ахаа энэ дээр үед шашны хамгаалах арга байдаг уу жишээлбэл энэ айлд нялх хүүхэд байна тэгээд яаж хамгаалах уу
Х1: хүүхдийг бол хурайлна галдаа юм өргөнө ширэглэнэ ус эргүүлнэ хүүхдэд бол янз янзын юм сайн
М2: ондоо яг ардын арга байдаг уу дом мом байгаа юм уу
Х1: байгаа гал дээрээ ус хийгээд давс хийгээд ширэг ширэг гээд хүүхдийг ширхэглэх гэдэг юм янз янзын уйлаад байвал ширхэглэнэ гэдэг юм
М2: янз бүрийн хүмүүс энэ жижигхэн үнэг хийдэг та сонссон уу
Х1: сонссон эсгийгээр үнэг хийнэ гэдэг чинь үнэг чинь хүүхдийг инээнэ үнэгчлэнэ гэдэг чинь тэр тэгээд дээр нь үнэг зүүж өгч байгаан нарийн түүхтэй л байх л даа үнэгчлэнэ гэдэг тэр заавал ч үгүй хүүхэд гарахаар эсгийгээр үнэг хийдэг чинь
Отгон 60:06
М3: модоор хийдэг үү
Х1: модоор хийдэггүй юмаа одоо сүүлийн үед л хийдэг болцон эсгий гэрт төрнөө гэдэг чинь зөөлхөн юм уу хаашайн заавал үнэг хайчилдаг байсан одоо бол хамаагүй болцон байх л даа. Эсгийгээр хайчилдаг чинь тэр хүүхдэд тустай уйлдаггүй барьдаггүй тийм түүхтэй юм шиг байгаан
М2: заримдаа нялх хүүхдэд оройгоор хөөгөөр тэмдэг тавьдаг ямар учиртайн
Х1: тэр бурхан багшийн сургаал юм л даа бор халзан туулай болгоно гэх юм уу
Оросоор ярив
Х1: тэр яагаад тийм түүхтэй гэвэл Дарь-Эх мэддэг доголон Дарь-Эх гэж ярьдгийн Дарь-Эх гэж ном байдаг байхгүй юу тийм ном уншиж байсан хүн чөтгөр ирээд хүүхдийг нь авах гэж байсан юм гэнэлээ. Тэгээд доголон Дарь-Эх хүүхдээ ингээд хөөдчихсөн хүүхдийг нь чөтгөр ирээд авах гэж байхгүй юу тэгээд зугтаад хүүхдээ ингээд халзан болгочихоод тэврээд гүйсэн юм гэнэлээ чөтгөрийн хажуугаар тэгээд чөтгөр энчээ байсан гээд хараад нөгөө хүүхэн хүүхдээ тэврээд халзан туулай болгочхоод доголон Дарь-Эх болоод үгүй энэ доголон Дарь-Эх бор халзан туулай 2 өнгөрсөн гэсэн тийм түүхтэй юм байналээ
М1: яагаад доголон байдгийн
Х1: нөгөө Дарь-Эхээ хагас мэддэг байхгүй юу энэ тэнд нь оруулж уншдаг тэгээд тийм
Оросоор ярив
Х1: бор халзан туулай нь тэр хүүхдээ хөөдцөн байхгүй юу
Оросоор ярив
Х1: хүн өнгөрнө хүүхэд айлгана гэдэг чинь тийм учиртай юм. Хүүхэд өнгөрчих гээд байсан юм гэнэлээ чөтгөр авна гэдэг чинь одоо хүүхэд нь нас барна гэсэн утгатай л даа тэгээд тэр чөтгөрийг нь зайлуулах гэж тэгээд үхэхэд үр харам гэж бор халзан туулай гэж тийм түүхтэй гэж ярьдаг юм байналээ шүү нарийн ном зомонд судалвал нарийн юм гарах байх л даа би бол дам манай хөгшчүүлийн үг л дээ
М2: зарим хүмүүс ерөөл буруу уншвал хараал болдог тийм юм
Х1: байхгүй. Хараал хийнэ гэдэг чинь буруу сэтгэлийн л юм
Оросоор ярив
Х1: тэгснээс хүн үнэн сэтгэлээсээ сайн бодоод байвал тэр сайн болцон тэр бурханы номонд ч байдаг
М1: үг хамаагүй
Х1: хамаагүй хүн сэтгэл л сайхан бол тэр үг сэтгэлээсээ залбирна гэдэг чинь тэр байхгүй юу нэг ёс нь залбирвал талиурна гэдэг чинь
М2: зарим хүмүүс гүйдэлтэй газар байдаг гэж ярьдаг
Х1: тэрийг бол бурхан номон дээр хориглодог тийм юм байхгүй гэдэг. Жишээлбэл манай энд нэг хүн өнгөрсөн тэгээд тэр чөтгөртэй мөчгөртэй гэж ярьдаг надад бол тийм юм ёстой таардаггүй юм. Улсууд бол тэнд ийм тал нүүртэй хүн явж байна гээд яриад байдаг юм. Би шөнө орой тэрүүгээр явдаг тэр худлаа байх тэр хүний сэтгэлийн л юм байх гэж боддогийн
М2: тийм юм гэж хүмүүс ярьдаг
Х1: тийн нүцгэн хүн явж байна майна гээд
Оросоор ярив
М1: та хардаг уу
Х1-: тийм юмтай би ер нь үзээгүй улсууд бол тэгдэг. Хүн нутаглуулдаг газар явж байдаг гэдэг хүн гэмтддэг гэж ярьдаг надад бол зүгээр бусад хүн мүн энүүгээр өнгөрхөөр тэр чинь тийм юм байналээ гэж ярьдгийн тэр бол хамгийн буруу тэрийг бол тийм юм байсан ч ярьж баймааргүй байдгийн хамгийн муухай зан тэр бол
Оросоор ярив
М1: цагаан сараар гэр дээр 3 цагаан юм тавьдаг ш дээ тэр одоо юу юу байдгийн
Х1: тэр байна ш дээ Лхам бурхан гэж ярьж байна. Тэр үүр шөнийн заагаар ирж морио усалдаг гэсэн юм түүх нь гэвэл тэр 3 юм нэг ёсондоо ус л юм л даа. Мөсөн дээр 3 шар тос тавиад 3 газар тавьдаг юм. Тэгээд үүр шөнийн заагаар Лхам бурхан ирдэг гэж ярьдгийн тэгээд тэрний морь услагддаг гэж ярьдгийн тэр 3 мөс тавьдгийн
М1: тос тавьчих уу
Х1: тийн 3 тос тавьдаг
М1: тэр нь одоо ундаа нь
Х1: тийн тэгээд тэр үүр шөнийн заагаар ирдгийн
Оросоор ярив
Х1: тэгээд морь нь ус уудаг
М1: шар тос биддээ
Х1: тийн монголын сүүлнээс л гарч байгаа юм л даа
М1: заа
Оросоор ярив
Х1: та нарыг янз янзын юм асуугаад айлгах байх гэсэн чинь уул нь манай Монгол ийм юмаа мэдэж баймаар байдаг юм. Та нарт баярлалаа хүн асууж байж мэднэ ш дээ би даанч сайн мэдэхгүй юм
М2: энэ жижиг бэлэг
Х1: баярлалаа
М1: танд бас баярлалаа
Х1: сайн явцгаагаарай
М1: баярлалаа