Самдангийн Одгэрэл интервью
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
Самдангийн Одгэрэл
55 минут 49 сек
Оросоор ярив
М1: та энэ нутгийн хүн гэсэн тэ
Х1: аан тийн
М1: ерөөсөө Галуутынх уу насаараа энд байдаг
Х1: тийн
М1: хэдтэйв та нас сүүдэр
Х1: одоо 55-56тай болж байна
Оросоор ярив
М1: залуу хүн байнаа
М2: Цэвэл гэдэг хэл шинжлэлч та мэднэ үү таньдаг уу энэ галуутын хүн галуут суманд төрсөн
Х1: Өлзий гуай, Цэвэл гуай
М1: Шагдарсүрэн гуай
Х1: би сайн мэдэхгүй л дээ
М1: за энэ залуу багш нар Москвагаа яваа тэгээд тиймэрхүү зан заншил судалж байнаа та бол нутгаа мэднэ ш дээ ямар уул тахилгатай ямар юу юу байна
М3: хаагуур гүйдэлтэй та мэднэ тэ
Оросоор ярив
М2: энэ нутагт домогтой уул байна уу
Х1: манай энэ төрийн тахилгатай Хонгор хайрхан бий
М1: энэ Баянхонгор нутаг эндээс үү
Х1: уг нь Баянхонгор энд байсын одоо хуучин буудал нь тэнд байгаа л даа эндээс одоо 1963 онд Түйн голын эрэг дээр буусан
Оросоор ярив
Х1: Баянхонгор хайрхан энэ хайрхныхаа нэрээр нэрлэсэн аймаг л даа
Оросоор ярив
М2: энэ тахидаг овоо бас байгаа юм уу
Х1: байна байна энэ хайрхныг чинь тахина овоонууд байна л даа одоо тийм овоо зөндөө бөө нар ч бас овоо мовоо босгоод л
Оросоор ярив
М1: таны нэр хэн билээ
Х1: Одгэрэл
М2: овог
Х2: Самдангийн Одгэрэл
М1: таны нас сүүдэр хэдийн
Х1: 55-56
М1: энүүгээр оросууд байсан уу
Х1: байгаагүй
М1: яагаад одоо оросоор яриад байгаан
Х1: оросоор ярих ч гэж заалгаж байсан бид нарт ч кичээл дээр чинь орос хэл мэл гээд янзын байлаа ш дээ ганц нэг тоо моо үлдсэн байна. Одоо оросуудтай уулзаагүй хичнээн ч жил болсын манай энд орос багштай хичээл заалгадаг байсын. Орос багш нар сургуулиудаар ирдэг байлаа ш дээ манай энд чинь Галиа гээд багш одоо 3с чинь 4с чинь тэгээд 7-8 хүртэл заадаг байсан юм чинь
Оросоор ярив
Х1: одоо бол орос морос хэл мэл гэж ордог юм уу
М1: танай энд тийм мэргэжилтэн байхгүй байсан уу
Х1: байхгүй байсан манайх энд аймагт байсан
М1: тэнд тэгээд багш байхгүй ээ мэргэжилтэн байхгүй ээ
Х1: аймагт бол багш байдаг л байсан л даа орос багш байдаг байсан
М2: танай нутагт сайн бөх бөхчүүд бөх барилдагч байсан бэ
Х1: аан Бөхцагаан гэж Ханан Дамбаа гуай гээд л цээжинд нь сүүлд нь хэзээ хойно нь одоо чоно моно гөлөглөцөн байсан гэсэн юм ярьдаг л даа
Оросоор ярив
Х1: та нар Мандлаар орсон уу
М2: мандлаар ороогүй ээ
М1: төвөөр үү тэр хийдээр
Х1: тийн Номун ханы хийдээр
Оросоор ярив
М2: тэгээд сайн бөх нас барснаас хойш түүний яс хулгайч аваад тийм юм дуулсан уу
Х1: үгүй ээ
М1: энэ одоо орчуулга хийнээ
М2: за одоо бөхийн яс хулгайлдаг тийм яриа байсан уу
Х1: одоо бөх мөх төрдөг гээд аман хүзүү мүзүүг нь авдаг гэсэн тийм яриа ярьдаг л юм энийг одоо мэдэхгүй л дээ
М1: бөх мод ярьсан уу
М2: бөх мод гэж мэдэх үү
Х1: Архангайн бөх гэж байдаг зүгээр л мод байдаг тэрнээс авахаар сайн бөх төрдөг л гэдэг
М1: ногоон юм юу татсын
Х1: энэ амьд л даа
М1: ямаршуу юм
Х1: одоо энэ хар мод одоо энэ Хөвсгөлийн даваагаар давахаар бөх мод гээд байгаа
М1: одоо даваагаар ганц мод байдаг уу танайхан тийшээ явдаг уу
Х1: аан явдаг байх мэдээж бөх болмоор байна гэхээр тэнд сайн юм байна гэхээр явж л байх
М1: танай нутгаар сайн бөх байна уу
Х1: Бөхцагаан магаан гээд байсан Жаргал гээд байлаа миний мэдэж байгаагаар Дэлгэрдалай байлаа дэлхийн аварга
М1: чөлөөтөөр үү
Х1: тийн тэр чинь Монгол улсын начин байсан одоо нас барчихсан ш дээ
Оросоор ярив
Х1: Зундуйн Дэлгэрдалай гэж дэлхийн аварга бий байсан юмаа одоо энэ сургуулийн дотор хөшөө мөшөө бий
Оросоор ярив
М1: бороо орж байна хурай хурай их шуураад байсан
Х1: их халуун нар гарсан уу
Одгэрэл 10:05
Оросоор ярив
М2: танай нутагт хүчтэй бөө, лам байсан бэ
Х1: байсан байсан Банший Нанчигаа гэж сайн лам байсан манай энд одоо газар мазар товчилдог одоо нилээн дээгүүр байхаар байсан хүн гэж яригддаг байсан ш дээ
Оросоор ярив
М1: газрыг товчилдогоо газрыг товчлоод одоо яах уу
Х1: цуг морьтой гарсан хүнээс түрүүнд нь очцон байдаг ч юм уу явна гэсэн яваад л түрүүнд нь оччихсон байсан тэгж ярьдгийн одоо бороо орж байхад дээл нь хуурай байж байдаг ч юм уу цуг яваа хүн нь норцон нөгөө хүн нь нороогүй байдаг ч юм уу
М1: худлгайч барих уу хулгайчийг мэдээд
Х1: тэр хүн мэдээж бүхнийг мэдэж байгаа юм чинь бороонд хуурай явчихаж байгаа юм чинь тэр нэг хүнийг дорно олчихно тийм чадалтай юм чинь
Оросоор ярив
М1: энэ бүргэдийн тухай домог байна уу
Х1: манай энд чинь одоо бүргэдийн тухай байхгүйдээ
М1: одоо энэ элээ мэлээ янз бүрийн том шувууны тухай байхгүй юу
Х1: бүргэд чинь одоо казахууд л мэдэх байх
М1: энэ шонхор монхор
Х1: шонхрыг одоо арабууд л авдаг байх
М1: домог байхгүй ээ
Оросоор ярив
М2: за энд сайн эрчүүд байсан бэ
Х1: Хундан Бадамжав гэж байсан тэр чинь 1903 оны хүн гэж байгаан бүр хол Хөвсгөлөөс юм авчирдаг байсан одоо ядуу мадуу хүмүүст юм тараадаг байсан
Оросоор ярив
М1: танай нутагт ямар ямар сайн эрчүүд байсан та суу би одоо насаар эгч юм чинь би чинь 61-тэй эгч ш дээ
Х1: буриад уу
М1: бишээ арай наана
Оросоор ярив
М3: ахаа энэ танай нутагт дээр үед сайн эрчүүд байсан бэ
Х1: байсан байсан хундан Бадамжав гуай гэж байсан
М4: тэрний талаар ямар юм юу хийж байсан тэр талаар
Х1: тэр яахав хол газраас ядарсан хүмүүст тараагаад зарж үрээд л явдаг нөхөр байсан байх одоо бодоход
М4: тэгээд баригдсан уу
Х1: тэгээд баригдаагүй байж байгаад өнгөрсөн
М4: бүр алс хол Увс мувс холоос тууж ирээд энэ нутгийнхаа ядарсан ардад тараадаг байсан шоронд ороогүй баригдаагүй тэгээд явж байгаад өнгөрсөн мани болсон
Оросоор ярив
Х1: сайн эрчүүд Хүүхэн хүү гээд сайн эр байсан Өмнөговиос тууж байгаад баригдсан гэж байгаа ш дээ
М4: баригдаад тэгээд яасан
Х1: тэгээд шоронд ороод яахав ардын хувьсгалын дараа гарсан тэмээнийх нь догшин байсан гэсэн тийм домог байдаг
М2: энд мал сэтэрлэх үү
Х1: сэтэрлэнэ манай энд морь тавиад хадаг зүүнэ. Дандаа бор өнгийн цагаан морь сэтэрлэнэ
Оросоор ярив
Х1: хүзүүнд нь хадаг уяад ёслоод адуунд нь тавьдаг
Оросоор ярив
М2: аан хонь сэтэрлэх үү овоон дээр сэтэрлэх үү
Х1: янз янзын манайх байлаа гэхэд сэтэрлэнэ гэдэг чинь одоо алахгүй л гэсэн үг
Оросоор ярив
М1: морийг овоон дээр сэтэрлэх үү
Х1: тэгнэ одоо хайрхны тахилгаар сэтэрлэдэг
Одгэрэл 20:02
М2: танай энүүгээр ямар ямар хайрхан байна уу
Х1: манай энэ Хонгор хайрхан энэ Чингис хааны Загий байсан тийм том овоо байгаа энэ Замтын даваан дээр том овоо байна. Манжийн дарлалын үед чинь дандаа тэмээ малаа хариулдаг. Тэгээд Хөлсаяын даваа гэж байна. Хоёр даваа байгаа тэгээд Шар усын даваа, Хөх даваа гэж байна.
М2: энэ Хонгор хайрхан эзэнтэй юу лус савдаг
Х1: энэ Хонгор хайрхныг ямар лустай гэдэг билээ
Х2: эмэгтэй лустай
Х1: Ямбат хайрхан гэж байдаг. Төв замаар явбал таарна үгүй бол таарахгүй хавцал дундуураа гол урсаад тэрэн шиг л хавцал энгийн хавцал гол ус нь урссан өвс ногоо ургасан бүх юм дотроо бий
М3: тэр овоонд эмэгтэйчүүд гарч болох уу орой дээр
Х1: болноо болно
М1: бөх овоон дээр гарч болох юм уу
Х1: зарим овоон дээр гарч болохгүй гэдэг
Оросоор ярив
Х1: эмэгтэй хүн гарч болохгүй Ямбат хайрхан дээр
Оросоор ярив
М3: за энэ лус савдаг гэж юу вэ
Х1: миний бодож байгаагаар энэ байгалиа хамгаалах нэг юм юу юм шиг байгаан хүмүүс ер нь байгалиа хамгаалах гэж лус савдаг хилэгнэнэ гэдэг байх
М1: лус савдаг гэж байхгүй юу
Х1: байхгүй бид нартай л юм таараагүй
Оросоор ярив
Х1: намайг чинь нэг хүн лусын хорлол болсон гэсэн ш дээ
М1: яасан юм
Х1: би нэг загас л барьсын гар хөл болохоо байгаад жоохон хүүхэд л байсан л даа. Загас алж идэхгүй юу Түйн гол дээр иймхэн иймхэн загас байсан
Оросоор ярив
Х1: тэр чинь 1-р ангийн хүүхэд байл уу орос эмч мэмч байсан
Оросоор ярив
Х1-: тэгээд лам мамд үзүүлэхээр чинь лусын хорлол морлол болсон л гэдгийн
Оросоор ярив
М1: өөр ямар юмнаас болох уу
Х1: авдаггүй газраас сонгино авах ч юм уу авдаггүй газраас мод огтлох ч юм уу
Оросоор ярив
Х1: манай энэ хавийн 25-26-тай хоёр залуу загас бариад тэнд нэг эргүүлэгтэй цүнхээл рүү ороод тэгээд тэр хоёр залуу гарч ирээгүй. Тийм юмыг чинь одоо лусын хорлол гэдэг
Оросоор ярив
М3: ахаа энэ лус савдаг ялгаа байна уу
Х1: лус гэхээр байгалийн савдаг гэхээр эзэн юм уу тэгж л ойлгодог
Оросоор ярив
Х1: заза та нар янзын судалгаа хийж байгаа юм байна
М3: энэ чөтгөрийн зам гэж ямар зам байна та сонсож байсан уу
Х1: чөтгөр орой үдэш явж байдаг гээд ярьдаг л юм үзсэн юм байхгүй
Оросоор ярив
М3: чөтгөрийн тийм зам хаана байдаг
Х1: ер нь хаа сайгүй л байгаа ш дээ намайг шөнө орой явж байхад тийм юм таардаггүй ш дээ
Оросоор ярив
Х1: зарим нэг хүнтэй тааралдсан энтр хүүхэд уйлсан тийм чимээ гараад гэнэтхэн байж байгаад тийм тийм тохиолдсон юмнууд ярьж л байдгийн яриа төдий юм. Бид нарт таараагүй
Оросоор ярив
М1: тийм замд гарвал юу хийдэг үү өөрийгөө яаж хамгаалах уу
Х1: ер нь тааралдсан хүн бол айж майж болдоггүй л гэдгий ш дээ
Оросоор ярив
М1: айвал тэгээд яахав
Х1: тэр хорлол нь хүрдэг ч юм уу
Оросоор ярив
Х1: энэ нөхөр чинь айж байна энийг би одоо дийлнэ гэдэг ч юм уу аа энэ бол айхгүй
Оросоор ярив
Одгэрэл 30:08
М3: энэ чөтгөрийн зам энэ гүйдэлтэй газар ямар ялгаатай
Х1: адилхан нэг л юм байх л даа
Оросоор ярив
М1: энэ хүмүүс юу ярьдаг ш дээ цээртэй үг одоо адууны мах гэж ярьдаггүй хулангийн мах гэж ярьдаг тийм юм байна уу
Х1: одоо байна ш дээ
М1: одоо юу гэх үү ямар ямар үг хэрэглэх үү
Х1: одоо шинэ цагийн үед чинь тарвага алж иддэг хүмүүс чинь одоо хэцүү нэртийн мах гэдэг ч юм уу
М1: тарваганы юу
Х1: тийн
Оросоор ярив
Х1: одоо энэ танай ээж манай ээж ижил нэртэй байхад хэлэхгүй
Оросоор ярив
М1: тэгээд юу гэж хэлэх үү
Х1: хэцүү нэрт гуай
Оросоор ярив
М1: хүүхэд бас хэлэхгүй юу
Х1: хэлэхгүй аан хүүхэд бол болноо
Оросоор ярив
Х1: өнгөрсөн хүнийг бол талийгаач гэдгий ш дээ
М1: нэрийг хэлж болох уу
Х1: болно л доо талийгаач тэр гээд
Оросоор ярив
М1: одоо энэ жижигхэн хүүхэд байна ш дээ тэрийг Болд гэдэг таныг Болд гэдэг тэгээд хэцүү нэрт ах гэх үү та гэх үү
Х1: тэгж болно нас барсан үед нь бол болно
М1: аавыг нь уу
Х1: тийн нас барсан үед нь өөрийнх нь аав тэр хүний аав нь өнгөрцөн юм чинь Болд ахаа гэнэ
Оросоор ярив
М1: одоо адилхан бол хэцүү нэрт эгчээ гэх үү эмэгтэй бол
Х1: одоо тэгнээ
Оросоор ярив
М1: энэ махны яс байна ш дээ хээр одоо идэж байхад цээрлэдэг гэдэг тийм юм байдаг уу
Х1: аан тийм юм бий энэ хавтгайг ийш нь тавьчих гэдэг далны яс байвал хавтгайг тийш нь тавь гэдэг
Оросоор ярив
М2: өөр ямар яс цээрлэх үү
Х1: одоо энэ богц чөмөг байна ш дээ тэрнийг энд тэнд хаяж болохгүй ш дээ
Оросоор ярив
Х2: адуу манадаг чөмөг гэдэг
Х1: богц чөмгөө дээр тавьдаг
Х3: за сайн явцгааж байна уу
Х1: чи оросоороо яриач энэ орос хүмүүс явж байна энэ оросод сурч байгаад ирсэн
Оросоор ярив
Х3: сайн мэдэхгүй энэ худлаа ярьж байгаан энэ
Х1: тэмээний махыг өндрийн мах гэдэг адууны махыг хулангийн мах гэж ярьдаг яг энэ адууны мах гэж хэлэхгүй цээрлэнэ
Оросоор ярив
М1: одоо уул муулны нэрийг хэлдэггүй
Х1: одоо голоор гарч марахдаа цээрлэнэ
Х2: лус савдаг минь бид нарыг сайхан явуулж өгөөрэй
Х1: голын нэрийг хэлж болохгүй голоос хол явсан хойноо хэлж болдог
Оросоор ярив
М1: ээж мээж гэхгүй юу
Х1: ээж гэж болно ш дээ далай ээж гэж гэдэг ш дээ
М1: аав хайрхан уул минь
Х1: ээж хайрхан ус минь
Оросоор ярив
Х3: энэ улсууд айраг ууж чаддаг юм уу
М1: чадахгүй чадахгүй
Х1: энэ нэг 2-г тэр 2 5 5ыг уучихна хэхэ
М3: энэ ямар ясыг гэрт хонуулж болдоггүй вэ
Х1: сүүжний яс мөлжүүрийг нь авцан сүүжний яс бас далны яс
Х3: яагаад сүүжний ясыг гэрт хонуулдаггүй гэхээр манай монголчууд чөтгөр нүхээр нь орно гэдэг
Одгэрэл 40:12
Оросоор ярив
Х1: сүүжний нүх байна ш дээ тэр нүхийг нь идчихсэн
М1: гавал байна ш дээ толгой гэрт хонуулж болох уу
Х1: болноо
Х3: хонины толгой байна ш дээ тэрний ухархайг ухцан байх юм бол тэр бас болохгүй тэрүүгээр чинь юм орно
Оросоор ярив
Х3: чихийг ганцаараа идэж болдоггүй нүдийг болохоор өрөөсөн нүд нь сохор болноо чихийг нь нэгийг нь идвэл дүлий болно өрөөсөн нүдийг нь идвэл сохор болно
Х1: аан ухвал нэг хүн хоёуланг нь л ухна хоёулаа хувааж идэхгүй ээ
М1: аан нэг хүн хоёуланг нь иддэг
Оросоор ярив
М3: ахаа далны ясыг ганцаараа идэж болох уу
Х1: болохгүй далуулаа иднэ ш дээ далны ясыг далуулаа иднэ
М1: таны нэр хэн билээ
Х2: Бямбасүрэн
М1: битгий хөхрөөд байгаарай биднийг битгий шоолоод байгаарай
Х2: шоолоогүй ээ чөмгийг хүүхдэд өгч болохгүй ээ нусгай болно
Оросоор ярив
Х2: дээр үеийн үг л дээ
Х3: чөмөг таших цээр байна аавын хажууд чөмөг ташиж болохгүй
М1: аан өөрөө ташиж болохгүй аав нь
Х3: аав нь бид нар шиг хүн ташина тэрийг залуучууд ташиж болохгүй ээ
Оросоор ярив
Х3: монголчууд чинь бас нэг учиртай нэг юм хэлэхэд хүүхдүүдээ ходоод гэдсийг нь бөхлөх гээд хийж байсан тос мосноос зайлуулах ийм юм идвэл ингэнэ гээд зааж байсан
Оросоор ярив
М1: зөвхөн хонины толгой юу
М1: таван мал чинь тэр чигээрээ адуу байна хонь тэмээ байна алсын хараатай амьдрах хэрэгтэй тийм үндэстэй
Оросоор ярив
М3: ахаа та алмас шулмас үлгэр домог сонссон уу
Х1: домог байдаг алтайн цаана алмастай уулзсан хүн гээд хэн билээ
Х3: би таараагүй гэхдээ уураг тархины хөгжлөөс болоод хоцрогдсон
Оросоор ярив
Х1: тэгээд монголчууд их ааштай хүнийг алмас шиг гэдэг
М1: эмэгтэй хамаагүй юу
Х1: хамаагүй эрэгтэй гэж сүүлд яригдаад байгаан тэгснээс эрэгтэй алмас гэж байхгүй
Оросоор ярив
Х2: манай энэ сумын малын эмч
Х1: жинхэнэ хурдан морийг чинь сайн мэднэ
Оросоор ярив
Х3: алмас гэдгийн талаар дахиад нэг тайлбар хэлье байдаггүй гэдэг гэхдээ түүх судлаад явахаар түүхэнд тийм юм ерөөсөө олдоогүй болохоор сүүлдээ ард түмэн ярьдаг болсоон
Х1: алмас байхгүй ээ
М1: алмас байхгүй ээ шуламс байхгүй ээ юу ярьсан
Х3: шуламс гэж юу тархины потенциалгүй шуламс гэдэг нэр шуламс гэдэг нь зүгээр нэг үзэгдэл
Х1: тэгээд чөтгөр шулмас руугаа тонил гэдэг
М1: одоо тийм ид шидтэй хүчтэй увидастай тийм том лам нар байсан уу
Х1: өө байлгүй яахав их
Х2: эндээ ярихгүй бол тэдний тархинд хүртэд ярьж болохгүй яагаад гэвэл энэ чинь бид нарын энэ шүтдэг лам нар авгай авдаггүй тусгай үйлчлэгчтэй сууж байна номыг хэдэн хоног бясалгах ёстой тэрийг бүр гүнзгий бясалгасны улмаас сайжраад тэр хүний уншсан номноос бүх юм үүсэх ёстой
Оросоор ярив
М1: энд ийм ид шидтэй лам байсан уу
Х1: байсан манай энэ орон нутагт Дашдаваа гүний хошуу гэж байсан
Оросоор ярив
Х3: өөрийн мэдрэмжээр ойлгосон юм гэвэл ийм Ишжамц, Ишжамцан гээд хоёр лам хоёр байсан
Оросоор ярив
Х3: би ерөөсөө өөрийнхөө бодит амьдралыг ярих уу тэгээд Ишжамцан гээд хүн нүдэнд цагаа янз бүрийн юм унана тэ тэрийг ном уншаад ус тавьж байгаад энэ дээр хэдэн будаа хийгээд харна
М1: ямар будааг хийнэ
Х3: цагаан будаа хийнэ тэр будаа шууд гарч ирнэ тэрийг харсан хүн наад нүд чинь зүгээр
Одгэрэл 51:30
Оросоор ярив
М1: өөрөө үзсэн үү
Х3: би өөрөө хамт явсан
Х1: чадалтай л хүн байна
Оросоор ярив
М2: таны нэр хэн билээ
Х3: Эрдэнэбилэг өшөө асуух юм бол монгол арга их бий олон нийтэд үзүүлэх үү
М1: үгүй судалгаа
Х3: би мал эмнэлэгийн чиглэлийн хүн байгаа юмаа тэгэхдээ одоо би их зав муутай энийг яах ёстой
Оросоор ярив
Х3: завгүй байна яривал яримаар байна монгол аргыг өнөөдөр одоо антоми одоо хөгжөөд явж байна. Физик хими хөгжөөд явж байна жинкэн монгол аргыг би мэднээ
Оросоор ярив
Х3: энэ нөхөр ямар ажилтай байна
Х1: би их ажилтай байнаа хийх юмаа хийнэ
Оросоор ярив
Х3: монгол арга дээр үед одоо 1800 1700 оны үед монголчууд одоо яаж малаа янзалж байсан бэ гэдгийг тэрийг одоо гүнзгий яривал одоо хононо ш дээ
Оросоор ярив
Х3: тэгэхдээ та нар орос хүн гэхээр чинь би элэгтэй л байна л даа
Х1: танай хүүхэд чинь хаана байдаг билээ
Х3: манай хүүхэд чехэд байгаа л даа би москвагаар дамжиж зөндөө орсон орсон чи энийг дээшээ яачих за яахын яахын одоо яриад яахын одоо болноо
Х1: за би чамайг хүргэж өгөх үү
Х3: ажлаас бас уулзалттай байна
Оросоор ярив
Х3: дөнгөж давхиад ороод ирнэ арын гудамж
М1: за баярлалаа та таны нас сүүдэр хэд билээ
Х3: 52
М1: за баярлалаа
Оросоор ярив