Баасанбатын Санжаасүрэн, Бордохын Байнаа

Информанты:

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Баасанбатын Санжаасүрэн 1 цаг 42 минут 27 сек Оросоор ярив Х1: Монгол пиво уу М1: заа Оросоор ярив М1: чамайг хэн гэдэг билээ Х1: Санжаасүрэн М1: Санжаасүрэн овог нэр хэн билээ Х1: Баасанбатын Санжаасүрэн М1: нас Х1: нас 47 М1: за асууцгаагаарай та нар М2: та энэ нутгийн хүн үү Х1: тийн М2: халх юм уу Х1: тийн халх М3: та ан хийх юм уу Х1: үгүй ээ М3: тэрийг харсын Х1: хаядаг байхгүй юу буга чинь жил болоод эврээ хаядышдээ М1: танай энүүгээр бугатай юу Х1: бугатай би улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Оросоор ярив М1: танай аавыг л та нар яриад байсан тэ Х1: тийн манай аав хөдөө байгаа 87 нас хүрч байнадаа бид нартай цуг амьдардагийн М1: сайхан нас Х1: тийн хөдөө хүүхдүүд дээрээ байгаа М1-: чи чинь одоо ааваасаа юм сонсоод жоохон мэдэж байгаа биздээ Х1: тийн М1: чи том нь уу Х1: би хамгийн бага нь М1: отгон Х1: тийн тэгээд олон багш нартай номын багш бас байнаа надад М1: номын багш нар гэж одоо юу гэсэн үг үү чи ном хийж байгаа юм уу Х1: ном уншинаа М1: сахил санваар байхгүй ээ Х1: байхгүй ээ Оросоор ярив Х1: миний бурхан шүтээнүүд энэ байж байна М1: олон бөхийн зурагтай Х1: тийн энэ манай эхнэр улсын начин Бортогтох гэдэг хүний хүүхэд Оросоор ярив Х1: энэ манай хадам аав энэ Баянхонгор аймгийн улсын начин Нямжаргал гэдэг хүн энэ манайхны хамаатан улсын начин Таваг гэж хүн Оросоор ярив Х1: энэ нөгөө саяхан тодорсон ламын гэгээн байнадаа М1: энэ Х1: аан далай багш М1: бишээ биш энэ Х1: ламын гэгээн М1: энэ одоо чи өөрөө юу Х1: тийн ламын гэгээн цуг авхуулж байсан М1: ламын гэгээний хийдэд үү Х1: тийн ламын гэгээн энэтхэгээс ирж заларсан юмаа Дарамсалад ном үзэж сурдаг ш дээ Оросоор ярив Х1: одоо асуугаал байхад би асуултанд нь хариулна даа М1: тийн тэр нь амар байх М3: энд суварга байгаа тэ Х1: тийн би өөрөө босгосон энэ хойд толгой дээр байгаа. Улсын начин аавынхаа хойдын буянд зориулсан Батгана гэж хүнээр хийлгэсэн Оросоор ярив М1: энэ уулан дээр өчигдөр хараад байсан хүмүүс гараад байх юм ямар учиртай юм Х1: энэ Эмээл толгой гэдгийн М1: тэр эмээл толгой дээр яадаг юм Х1: энэ домог нь бол ийм юм нэг морьтой сайн хүн явсан байна л даа энэ голын цаана том хүрэн уул байгаа биз тэрийг Морьтын хясаа гэдгийн Оросоор ярив Х1: тэнд морио орхисон энд эмээлээ орхисон гэдэг тийм домогтой. Энэ ийм эмээл шиг байгаа биз энэний доор байгаа толгойг Ногоон толгой гэдгийн өөрөө энд өнгөрсөн юм гэсэн домогтой М1: ямар хүн байдгийн Х1: мэдэхгүй ээ тийм домог. Тэгээд тэр хойд талынхыг морьтын толгой гээд энийг эмээлт толгой тэр доод талынхыг ногоон толгой гэж нэрлэсэн Оросоор ярив М1: энүүгээр тийм домогтой уул хайрхнууд байна уу Х1: байгаа энэ доорх их хаадын чуулж байсан Хүрэн бэлчир гэж байна М1: бид нар орсон Х1: энэ дээшээ чинь дээр үеийн Хүрээний буур гэж одоо устгасан туурь үлдсэн юмдаа 400 гаруй ламтай 22 дуган байсан юм гэнэлээ Оросоор ярив М1: ямар нэртэй Х1: Байдрагийн хүрээ, Эрдэнэ вангийн хүрээ гэдэг байсан Оросоор ярив Х1: шашны 5 ухааны ном үздэг тийм газар байсан. Манай энэ чинь Сайн ноён ханы Эрдэнэ вангийн хошуу гэж энэ голоос хойш Оросоор ярив Х1: тэгээд энэ одоо голын цаад талд Загийн нутаг тэгээд Хүрээмаралын ар, Бууцагааны Бүрдний бригад гээд ийм гонзгой ийм хошуу байсан. Тэрнээс сүүлд нь Архангай аймгийн Заг сум гэж байгуулагдсан М1: Архангай аймагт орж байсан Х1: тийн сүүлд нь хошуу нутгийн хуваарьлалтаар Баянхонгор гэж байгуулаад тэгээд энчээ чинь Хөндлөнбулаг гэж сум байсан тэр баг дээр сумын төв байсан Оросоор ярив Х1: нэгдэл байгуулж байсан тэгээд сүүлд нь Завханы Алдархаанаас чамар хонь үржүүлсэн ноосны чиглэлийн хивсний ноос гардаг тийм хоньны үүлдэр сангийн аж ахуй оросын хөрөнгөөр байгуулагдсан Оросоор ярив Х1: тэгээд сангийн аж ахуй байгуулагдаад сумын төвийг нааш нь нийлүүлсэн Санжаасүрэн 10:20 Х2: одоо Монголын хамгийн урт ноос манай суманд байна Оросоор ярив Х2: тэрэндээ зориулсан тийм малын хашаа барьсан. Энэ мөнгөн аяганд уруул муруул омголтоход сайн М1: дом юм уу юу юм ер нь үү Оросоор ярив Х1: оросын цэргийн анги манай сумыг тохижуулж өгсөн Оросоор ярив Х1: энд яахав мэргэжилтэн гэж байсан Оросоор ярив Х1: цахилгаан станц гэж оросын мэргэжилтэн гэж байсан. Манай эндэх тахилгатай хайрхнууд их бий. Бөх мод гэж бий М1: бөх мод ямар учиртай Х1: бөх хүмүүс л тэндээс бяр хүч авдаг гэж ярьдаг Оросоор ярив М1: бөх мод одоо байна уу Х1: байна М1: тэр одоо хаана байдын Х1: манай нутагт Оросоор ярив М1: ямар модын Х1: шэнс мод одоо бөхийн мод Оросоор ярив М1: Намжилгүртэн гэж хүний тахидаг Намжилхайрхан гэж уул байдын Оросоор ярив Х1: гүртэн гэж өөртөө сахиус буулгадаг шидийг үзүүлдэг тийм том сэлэмтэй. Өвдсөн хүн хүүхдийг авчирч гарыг нь тасдаад тогоонд гал дээр халуун ус хийгээд чанадаг байсан юм билээ М1: тэр чинь зүгээр шидээр үү Х1: тийн шидээр тэгээд буцааж эвлүүлээд хүүхэд нь уйлаад зүгээр болчихдог Оросоор ярив Х1: тэр хүний тахидаг Намжилхайрхан гэж гүртэн хүний тахидаг тахилгатай М1: лам уу Х1: лам чиглэлийн Х2: та Цэндийн Дамдинсүрэн гуайн охин уу М1: тийн гүртэн чинь арай шашны талын Х1: зайран гэж бөө Улаанбаатарт чинь далай багшийн хажууд гүртэн буудаг ш дээ тэрэн шиг тийм хүн байсан М1: тэр чинь түүхийн хүн үү Х1: тийн түүхийн хүн домог Оросоор ярив Х1: ардын хувьсгалаас өмнө одоо 1911 оноос өмнө амьдарч байсан хүн М1: өөр тийм ид шидтэй хүн байсан уу Х1: хүчтэй лам нар олон байсан гэнэлээ. Газар товчилдог лам байсан гээд л ярьдаг М1: газар товчлоно гэхээр яах уу Х1: морьтой ингээд давхиад л гарахад явган нөгөө айлд нь оччихсон суусан байдаг. Морьтой хүний өмнө нь оччихсон байдаг Оросоор ярив Х1: тийм тийм хурдан хүмүүс байсан М1: өөр ямар шидтэй хүмүүс байх уу Х1: бороо хариулдаг хүн морь унаад явж байхад чинь мориных нь толгой сүүл дээр бороонд нороод өөрөө хуурай Оросоор ярив М1: хулгайч барьж чадах уу өөр юу хийж чадах уу Х1: Пүрэв гэж байсан сахиуснаас арай өөр юмдаа Оросоор ярив Х1: тэрнийг бариулаад сохолын номыг уншуулахад л аваачдаг тэгээд тэр хулгайч нар аваачдаг М1: тэрнийг чинь лам хүн хийнэ. Пүрэв гүйлгэх гэж Х1: тэгээд морио чөдөрлөсөн байхад нь чөдөрнөөс нь хулгай хийсээр байгаад уяатай хонодог байсан энтр гээд Оросоор ярив Х1: лам хүний ганц хээр морийг хулгайч ирээд авах гэж байсан тэгээд чөдөртэйгөө байдаг Оросоор ярив Х1: тийм одоо шидтэй ном эрдэм гүйцсэн лам нар одоо их байсан юм байналээ л дээ. Тэгээд энчээ чинь өөрсдөө эм барьдаг Мамбадацан гээд эмийн талын анагаах ухааны талын М1: танайх бол эмийн ургамал Х1: тийн маш их Оросоор ярив М1: тийм сургуультай тэр хийд чинь мамбадацан чинь Оросоор ярив Х1: ерөөсөө эрэгтэй хүн бүрийг тэр хүрээндээ явуулдаг М1: хүн бүрийг үү Х1: эрэгтэй хүүхэд бүрийг М1: хэдэн жил явах уу Х1: нэг жил суулгаал онцгойг нь авч үлдээд бусдыг нь явуулна Оросоор ярив М1: энэ Заг чинь юу юм хүүхдийн овоо хүүхдийн бөх тийм онцгой юм Х1: тэр манай энд байхгүй Санжаасүрэн 20:36 М1: энэ хүчтэй лам нар чөтгөрийг дарах ч юм уу тийм хар замын юмыг дарсан гэсэн бөөтэй ноцолдсон тийм юм байсан уу Х1: тийм юм байна овоон дээр Сэрээннагна гэж буг дарсан гээд бөө буг дарсан М1: тийм чулуу байсан уу Х1: тийм овоо байгаа Оросоор ярив Х1: тийм домог л юмдаа тэр хүрээ өвчин гарах гээд тийм чулуу татаж мэдээд тусгайлан 3 зам гаргаад тэр өвчинг зайлуулах гэж гаргаж байгаа нь тэр Оросоор ярив М1: тэгээд чулуу овоолцон юм уу Х1: тэр тэгээд гэр бариад хоол унд бэлдээд байж байсан тэгээд юу ч алгаа тэр дор нэг шар нохой байна гээд гэсэн тэр чинь байхгүй юу гээд хаалгаа онгойлгоод тэр шар нохойг хооллож ундлаад тэгээд тэр өвчнийг дарж авсан юм гэнэлээ Оросоор ярив М1: тэгээд тэр буг Х1: тэр буг дарах чинь 2 өөр юм болоод байгаан тэр буг дарна гэдэг чинь чөтгөр дарах юм л даа шашны тийм ёсоор Сэрээннагнадаг гэж хүн тэр бугийг дарсан юмаа гэдэг М1: нэр юм уу Х1: зан үйлийнх нь л нэр юмдаа М1: тэр халдвар тусдаг нь нэг газар юм уу Х1: тэрийг мэдээгүй манай энд чинь зурхайн ухааны дацан байсан Оросоор ярив Х1: одоо Улаанбаатарын календариас 1 сараар зөрөх нь байна ш дээ тэр зурхайн дацан нарийн гаргадаг тэр нарны ургалт шингэлтийг тааруулсан ийм календарь гаргаж байсан Оросоор ярив Х2: Сэрээннагнадаг гэж ямар цол юм гэж шашны хүмүүсээс асуухгүй юу М1: тэр олдноо нэг үеийн лам нар тэрийг бүтээж байсан Х2: одоо адилхан зиндааны сайн лам нар байсан Х1: тэр атаа чөтөө биш нэгнээрээ тоглож л Оросоор ярив М1: энэ бичиж байгааг өөрсдөө л үзнэ очоод зарим сайн ойлгоогүй юмаа тэмдэглээд л Х2: манай нөхөр ойлгуулах тал дээр муу байна уу М1: үгүй ээ танай нөхөр харин гоё ярьж байна Х1: лам нар яах гэж байна гэхээр нэг зиндааныхнаараа тоглоод буг бүтээгээд дээр үеийн лам нар авгай хүүхэд байгаагүй ганцаараа тэгээд хурал номдоо яваад ирэхээр идье гэсэн хоолнуудыг нь хийцэн байдаг байсан гэсэн Оросоор ярив Х1: гэхдээ лам нар тэрийг нь хийгээгүй тэгэхлээр тэр яасан гэхээр тэр гэртээ ороход нь бэлэн халуун хоол хийгээд тавьчихсан тэгээд манай зиндааны үеийнхэн намайг ингээд байдаг юм гээд хоолыг нь идчихээд байж байсан юм байна тэгсэн ерөөсөө тэгээд багш дээрээ очоод багшаа миний бодсон юм биелээд ингээд тийм хоол ундыг идчихье ингээд бодоод гэртээ орохоор хоол хийцэн байж байхын гэсэн багш нь мэргэлж үзсэн тэгсэн чинь өө чамд тийрэн шүглүүлцэн байнаа тэгээд чи тэдэн цагт тоонон дээрээ байж бай тэгээд тооноороо шагайсан чинь тал үстэй ийм эмэгтэй хүн орж ирээд тэгээд тогоог нь тавиад л хонгоныхоо махнаас мах хөшиглөөд л толгойны үснээс гурил зуураад л тэгээд бодсон хоолыг нь хийсэн гэсэн тэгээд багш нь битгий цээрлээрэй орж идээрэй гэсэн учраас яваад орсон тэгсэн чинь өө чи яваад ирсэн үү гээд зүгээр зүгээр наад хоолноосоо хийгээд ир гээд нөгөө хоолноосоо идсэн гэсэн тэгээд хоолыг нь идээд за ийм юм боллоо ийм хүн орж ирээд хоол хийгээд ингээд байж байдаг юм байна гээд багшдаа очоод хэлсэн гэсэн тэгсэн за чи маргааш аягаа гэртээ мартчихаад ирээрэй гэсэн М1: за би нэг орчуулчихъя тэгэхгүй бол үйл явдлуудыг нь мартах нь Оросоор ярив Санжаасүрэн 30:27 М1: тийрэн гэдэг чинь нэг хөлтэй байсан уу хоёр хөлтэй байсан уу Х1: тэр хоёр хөлтэй яг л хүн шиг дүрстэй юм байхгүй юу Оросоор ярив Х1: аягаа үлдээгээд ирээрэй гээд тэгээд гэрээсээ гараад хуралдаа суугаад тэгээд хурлын дунд унд цайнд ордгүй юу манж цав гэж нэрлэдэг юм л даа тэр хурал их том монголоор ойлгох уу М1: ойлгоноо Х1: тэгээд модон тагшаа үлдээцэн тэгээд багш дээрээ орсон гэж байгаан тэгээд за чи 3 жилийн нямба хий гээд нямба гэдэг нь 3 жил одоо агуй магуйд ном бясалгахыг хэлж байгаа юмдаа Оросоор ярив Х1: тэгээд багшийнхаа хэлснээр 3 жил тэр агуйд очоод нямба хийсэн Оросоор ярив Х1: тэгээд 3 жил нямба хийчээд ирсэн чинь чи яасан бүтэл муутай хүн бэ чи гээд 3 жил модон тагшийг нь хөсрий болтол нь барьчхаад хашааг нь давуулаад хаячихаж Оросоор ярив М2: дахиад Х1: лам гэртээ ирсэн нямбаа гүйцээгээд гэртээ байж байтал нөгөө тийрэн хашааных нь гаднаас аягыг нь ингээд көсрийтөл ингээд бариад явсан тэгээд шидчихсэн чи яасан мөс муутай хүн бэ гээд шидчихээд яваад өгсөн Оросоор ярив Х1: тийм домог байдгийн М3: ондоо домог байна уу Х1: домог уу за бодъёдоо. Дээр үеийн одоо бас нэг домог байдаг юм байналээ. Домог ч юм уу бодит үнэн ч юм уу одоо энэ Баянхонгорын Баян-Овоо суманд хүнд шидийг өгдөг хүн байсан гэж ярьж байсан манай багш хүссэн хүнийг шидтэй болгодог гээд манай эндээс 3 хүн явсан юм гэнэлээ шид авахаар нэг нь ноён хүн, нэг нь лам хүн, нэг нь энгийн иргэн хүн Оросоор ярив Х1: тэгээд очсон ноён хүн нь шид авах гээд орсон чинь чи одоо ийм хошуу захирсан сүрхий хүн байж яасан саваагүй юм чамд шид өгөхгүй чи яв гээд шид өгөөгүй гаргасан юм байналээ Оросоор ярив Х1: тэгээд лам хүн орсон чинь чи одоо ном уншсан хүн байж илүү юмаар яахын гээд Оросоор ярив Х1: тэгээд энгийн иргэн хүн ороход нь шид өгсөн гэсэн тэр хүн тэгээд шидтэй болчхоод нээх мундаг одоо ингээд саваа мод аваад зайдлахад ямаа мамаа болоод давхичихдаг гэж ярьдаг байсан. Тэгээд айлын хошлонгоос аваачаад ямаа мамаагаа уячихдаг М1: тэгээд ямар шидтэй болсон тэр хар хүн чинь Х1: одоо янз бүрийн ямаа мамаа одоо ингээд шилбүүр байдаг ш дээ шилбүүрэн дээр зайдлахад л морь зорь болчихдог унаад давхичихдаг тийм шидтэй Оросоор ярив Х1: тэгээд энэ манай байдрагийн хүрээг чинь их буугаар 3 буудаж устгасан гэж ярьдаг. Тэр Намын даваа гэж бий тэр 5 км орчим зайтай. Тэгэхэд манай багш 5 настай тэр хүрээний наана туссан Оросоор ярив Х1: тэгээд дараагийнхийг нь хүрээний цаана уналаа даваад Лүнгийн хана гэдэг газар туссан. Тэгээд 3 дахь сум нь гол цогчин дуганы оройд тусаад цөм цохисон юм гэнэлээ. Тэгээд лам нар нь дайжаад тэгэхэд манай багш Умдагийн мод гэдэг газарт байсан тэндээс 3 том ламтай дүрвэсэн гэсэн Оросоор ярив Х1: тэгээд Хүрээг тойрсон ядуучууд байсан юм байналээ. Тэгээд тэр хүрээний лам нарын хоолны үлдэгдлийг идэж амьдарч байсан хар бор ажлыг нь хийдэг тийм хүмүүс хүрээний захаар байсан Оросоор ярив М1: тэр айлууд нь яасан Санжаасүрэн 40:06 Х1: тэр айлууд нь хүрээний өнгөтэй өөдтэй юмнуудыг нь тонож дээрэмдээд 22 дуганаас 3хан тоосгон дуган байсан хятадын Оросоор ярив Х1: тэр борчуул нь тэгж шатаасан М1: тэр дайрсан цэргүүдийн сум нь хүрээний дуганы орой дээр туссан уу Х1: тийн оройг нь татаад ирсэн юм байналээ их бууны сум нь тэгэнгүүт нь нөгөө лам нар айгаад хамаг юмаа хаяад дүрвэцэн М1: тэр борчууд улааны цэргийн талд байсан юм уу Х1: үгүй М1: тэд хулгайлж болно ш дээ заавал шатааж яахын Х1: эсэргүү гэж барихгүй ш дээ тэр ядуучуудыг чинь лам ноёдыг эсэргүү гэж тийм учраас лам нар нь зугтаасан харц ардыг барьдаг тийм юм байхгүй тийм учраас нөгөө ядуучууд нь хамаг хөрөнгийг нь дээрэмдээд ул мөрөө л баллах гэсэн тэгээд дуганыг нь шатаасан М1: одоо энүүгээр чинь хуучны юм олддог уу жишээлбэл хөдөөгөөр явж уул мууланд ч юм уу лам нар нэг юм нуугаад байдаг Х1: оллоо л гэдгийн тэгээд зардаг л юм шиг байгаан М1: танайх хийдтэй биздээ Х1: байгаа хийдэд Нагтан зураг гэж нэг хар зураг байдаг. 16 Найдан 4 хаалганы манаач алтаар хийгдсэн хулгайч нар бүгдийг нь тоносон Х2: лам нарыг нөгөө юунд буудсаныг яриач сонин байж магадгүй Х1: тамганы газар ирж тиймээ Оросоор ярив Х1: тэгээд тэр цаазын газар байсан. Тамганы газар манжийн үеийн тэгээд хүн цаазалдаг чулуу бий хүн хэвтэхээр толгой нь таардаг ард талдаа энэ талынх нь хадан дээрээс зарлигийг нь уншдаг Зарлигийн Цохио гэдэг Оросоор ярив Х1: тийм бөөн тос болцон Х2: бид нар хүүхэд байхдаа тэрэн дээр суугаад тоглодог байсан. Яг ингээд суугаад толгойг нь тавихад таардаг Оросоор ярив Х2: тэгээд хүүхэд байхдаа тэрэн дээр тоглодог байсан. Тэгээд хамт явж байгаа нэгнээ сэлэм гялс толгой бөндгөс гэдэг байсан Х1: тэгээд манжийн тамганы газрын туурь нь одоо ингээд мэдгэдгийн тэнд чинь 9 эрүү хийдэг тийм л ийм газар энэ тэгээд энэ нөгөө дөнгөлөх мөнгөлөх тийм л юм хийж байсан газар юм гэнэлээ М1: бид нар би нэг юм асуучихъя ингээд Хүрэн бэлчрээр дайрч ирсэн ш дээ тэгээд Заг суман дээр нэг соёлын төвийн дарга билүү юу билээ тэр ярьж байсан нэг чулуугаар тийм дөрвөлжин өрцөн тийм нэг чиртаа байна гээд яриад байгаан тийм юм үзсэн үү тэнд одоо Чингисийн хорооны цэргүүд яасан яасан гэнэ үү тийм юм мэдэхгүй юу Х1: Чингис одоо Тойрал ваны цэргүүд л одоо чуулж байсан юм гэнэлээ М1: тэгэхтээ та нар тийм юм хараагүй юу Х1: тийм юм юу ч үзээгүй ээ Оросоор ярив М2: ахаа энэ буг, тийрэн, шулмас, алмас тэд ямар ялгаатай Х1: тийрэн яах вэ хүн өөрөө бүтээдэг л тийм юм М1: тэр чинь одоо бодит хүн биш Х1: бодит биш хий Оросоор ярив Х1: хүний бүтээсэн юу хийх үү юу хийх үү гээд амраадаггүй тийм юм ярьдгийн Х2: чадалтай лам нар бүтээдэг байсан Оросоор ярив Х1: хий юм босгодог өөртөө ашиглах гэж Х2: одоо жишээлбэл нэгнийгээ чадах гэж өөрийнхөө санааг шингээсэн нээрээ нөгөө чөтгөр мөтгөрийнхөө талаар яриач Х1: яах вэ хүн зүй бусаар өнгөрнө хэн ч байсан хугацаатай хүний сүнсийг шашны хувьд бол мөнх юм гэж үздийшдээ. Шинжлэх ухаанд хүний сүнс хэдэн грамм гэж тогтоосон юм байдаг байх тэгээд хүн өөрөө наслах насаа гүйцээж чадахгүй ингээд аваар осолд орох тэгээд өөрөө ч зовоод одоо энэ замбуулин тив дээр амьдарч байгаа хүнд нөлөөлөөд яваад байдаг М1: тэгээд тэр нь чөтгөр болох уу Х1: тэр нь л одоо чөтгөр болно гэж би ойлгодышдээ М1: аан буг Х1: буг гэхээр одоо тэр хаашаа юм дээ тэрнийг сайн ойлгохгүй байгаа юмаа Оросоор ярив Х1: буг гэхээр тэр муу л юм байдаг юм шиг байгаан Оросоор ярив Х1: алмас, шулмас гэдгийг шинжлэх ухаан мэдэж байгаа ш дээ тэрнийг сайн мэдэхгүй манай энд тийм юм дуулддаггүй байсан М1: алмасын тухай яриа байхгүй юу Х1: яриа байхгүй Оросоор ярив М2: энэ зарим хүмүүс хоёр уул байна хоорондоо чөтгөрийн зам байдаг гэж ярьдаг тийм юм байх уу Х1: тэр байдгийн хоёр юу хиргисүүрийн хооронд байдаг зам гарцан байдаг М1: бүр зам хүний ийм Х1: хүний хөл биш л дээ өвс нь ингээд зам гарцан байдаг Х2: тэрнийг үзсэн юм уу Х1: үзсэн 2 удаа Оросоор ярив Х1: тэр хооронд одоо гүйдэл байдаг юм байнадаа гэж бодсон М1: тэгэхээр ингээд 2 хиргисүүр байна ш дээ ингэж хөндлөн байх юм уу залгаад байх юм уу Х1: яг ингээд 2 хиргисүүрээ холбоод тэр хиргисүүр бол маш их ш дээ манай энүүгээр М3: хиргисүүр тахидаг уу Х1: үгүй ээ тэр чинь хүний оршуулга л юм уу даа үндсэндээ Х2: ер нь бол манай сумынхан их ярьдаг ш дээ оройхон шиг хөдөөнөөс төв рүүгээ явж байхад тэнд гэрэл гараад энд гэрэл гараад машин байна гээд очсон биш байсан гээд М1: тэр хиргисүүртэй хамаагүй гүйдэл Х1: хамаагүй Оросоор ярив Х2: шинжлэх ухаанд юу гэж тайлбарлах уу оросод тийм юм байх уу М3: байхгүй Санжаасүрэн 50:02 М1: тэр гэрэл гарч байгаа тийм үү М2: оросод бас байнаа М1: хаана байдгийн Илья бид хоёр мэдэхгүй байна Х1: машин зашин нь унтраад тэгээд дугуй нь гацаж барьдаг байсан ш дээ одоо энд Морьтын хүрэн хясаа гэж яриад байгаагийн урдуур байдаг гэдэг. Тэгээд ийм бөөрөнхий гогцоотой битүү түлхүүрээр дугуй руу нь цохидог барьдаг эсвэл тэгээд дугуй руу шээхээр тавьдаг гэж ярьдаг Оросоор ярив Х1: одоо энэ тал хагас болсон 80 хэдэн онд байсан одоо бол гэрэл үзэгддэг М1: одоо машины гэрэл шиг үү Х1: тийн одоо энэ сангийн аж ахуйн дарга 80 хэдэн оны Дэндэв гэж хүн байсан тэгээд хувийн ажлаар явж байсан 69-тэйгээ шөнө гэрэл явж байсан тэгээд энэ сангийн аж ахуйн хулгайн тээвэр хийж байна гээд элдсэн Оросоор ярив Х1: тэгээд элдээд байсан чинь жалгаар ороод алга болсон Оросоор ярив Х1: тэгээд айгаад буцсан юм байналээ М2: тэгээд гүйдэл байсан тэгээд та чөтгөрийн гал гэж сонссон уу Х1: нэг л юм 2 өөр нэрлээд байгаа болохоос Оросоо ярив М2: лус савдаг чөтгөр юм уу өөр юм уу Х1: лус савдаг бол өөр уул ус эзэнтэй тэрний тухай ярихаар бас нэлээн алсуур юм яригдах гээд байна л даа яагаад гэхээр одоо бид нарын нүдэнд ингээд харагдаж байгаа нэг ертөнц тиймээ Оросоор ярив Х1: нүдэнд үл үзэгдэж зэрэгцэж оршиж байгаа нэг ертөнц тэрэнд чинь хүний лусын билгийн мэлмий нээгдсэн 6 дахь мэдрэхүй нээгдсэн 2 хүн тэрнийг харна л даа үзмэрч гэж хэлдэг Оросоор ярив Х1: тийм зүйл харагддаг тэгэхээр энэ зэрэгцээ ертөнц оршиж байхад нь бидний энэ мэнэ гээл янз бүрийн аймар аймар амьтад байж л байдаг л юм байналээ тэрнийг нүдээр хардаг Оросоор ярив Х1: тэгэхдээр миний л бодол юм л даа энэ буг чиг бурхан чиг зэрэгцээ ертөнцөд биегүй тиймээ ярих хэлгүй мэдрэхүй байхгүй Оросоор ярив Х1: бидний нүдэнд үл үзэгдэх зүйл тэр ертөнцөд байдаг. Тийм учраас бурханаар бид нар дамжуулж мэдрээд байдаг Оросоор ярив Х1: хэрвээ тэр зэрэгцээ ертөнцөөс бид нар руу ирж байгаа муу юмыг бид нар хардаг үздэг байсан бол аливаа нэгэн юмаар дамжуулж Оросоор ярив Х1: бид нар энэ ертөнцөд байгаа согтуу хөлчүү хүн ирэхэд энэ жаахан агсан хүнийг зогсоож чаднадаа тэгэхэд бид нар зэрэгцээ ертөнцөөс над руу муу юм ирж байнаа гээд зогсоож чадахгүй тэр бол хаа газар байдаг зүйл. Би тэр оросын зөн билгийн тулааныг их үздэг М1: ямар зөн билгийн кино юу Х1: зөн билгийн тулаан гээд нэвтрүүлэг гардаг ш дээ Оросоор ярив Х1: тэр бол зэрэгцээ ертөнцийн нөлөөллийг харуулж байгаа энэ бол харж байгаа зүйл Оросоор ярив Х2: лусыг чинь шинжлэх ухаан тогтооцон юм байна лээ ш дээ лусыг ингээд харахад 2 3 настай хүүхэд шиг биетэй тэгээд яадаг яадаг гэлээ Х1: лус чинь мөн л ялгаа байхгүй биегүй зүйл ш дээ Оросоор ярив Х1: хүн байгальд буруу зүйл их хийдэг М1: яаж буруугаар харж байгаан та Х1: буруугаар хандсан М2: энэ лусын хорлол Х1: байна лусын хорлол тусах юм бол хүн эргүүлж чадахгүй хүний биеэнд яр их шавдаг Оросоор ярив Х1: энд ингээд идээтэй юм гарлаа гэхэд энэ нь арилхад энд гардаг. Анагаахын эмчилгээгээр эмчлээд нэмэр болохгүй яагаад гэхээр тэр газар нь яг тэгж гарсан байдаг М1: лусын хорлол болж байгаа юм уу Х1: тийн лус нь өвдүүлж байгаа байхгүй юу өөрөө өвдсөн болохоор яг тэр хүнд тэгж нөлөөлдөг Оросоор ярив Х1: тэгээд лусыг эмчилж чадах юм бол тэр хүн эдгэдэг Оросоор ярив М1: лус гэдэг чинь одоо нүдгүй юу нүдтэй юу Х1: нүдгүй сохор болохоор яг тэр хүнд нь биш цуг явж байгаа хүнийг хүртэл өвдүүлдэг Оросоор ярив Х1: лам нар ном уншина олон янз бүрийн номнууд байна л даа тэгээд тэр дүлзэнгийн шороо гэж одоо Гандантэгчилэн хийдийн хажууд тийм шар дуган байгаа тэр дотор Дүйнхорын хот мандал гэж элсээр ингэж байгуулдаг тэрийг ингэж жил ном уншиж адис жанлав шингээдэг тэрийг Дүлзэнгийн шороо гэж М1: тэрийг яахав тараах уу Х1: тараана тэрийг жилийн дараа хамж аваав туул гол руу аваачиж хийдэг талыг нь талыг нь ард түмэнд тарааж зардаг юм хоёр хуваагаад Оросоор ярив Санжаасүрэн 60:03 Х1: тэгээд тэр лус хилэгнэсэн газар заавал тэр Дүлзэнгийн шороог хийж дардаг Х2: нэг ёсондоо лусын эм нь гэсэн үг толгой өвдөхөөр эм уудаг шиг лус өвдөхөөр тэрийг хийдэг байхгүй юу тэгээд эдгэдэг байхгүй юу Х1: тэрийг хүртсэн хүн ямарч эмчилгээгүйгээр зүгээр болно Оросоор ярив М1: дүл гэж дарах гэсэн үг юм уу Х1: орчуулга мэдэхгүй байгаа болохоор юу гэсэн үг юм гэж сонирхоогүй Оросоор ярив М2: бас нэг юм асууя зарим хүмүүс гэрт сүүжний яс хонуулж болохгүй гэдэг энэ ямар учиртай Х1: энэ муу л гэдэг би сайн мэдэхгүй Х2: муу юм л нүхэнд нь орогнодог гэдэг ш дээ. Сүүж чинь ийм нүхтэй яс ш дээ тэгээд мөлжиж амжихгүй гэртээ хонуулвал нүхийг нь ингээд сэтэлж орхидог. Дээр үед сүүжний яс тэр чөтгөр шуламтай л холбоотой байсан юм болов уу тэ Оросоор ярив Х2: монголчууд бүхэл мах чанадаг ш дээ тэгээд сүүжнийхээ ясыг мөлжиж амжаагүй бол заавал тэр бөөрөнхий нүхийг нь сэтэлж хонуулдаг М1: өөр тийм яс байна уу гэрт хонуулдаггүй Х1: тэр нэг нуман чөмөг байдгийн монголчууд их цуглуулж адуу манадаг чөмөг ингээд хатгамалын юм хийдэг ш дээ М1: энийг өлгөх үү Х1: тийн Оросоор ярив М1: зураг авч болох уу Х1: болноо М1: энэ ямар чөмөг гэлээ Х1: нуман чөмөг бог малын урд хөлийн яс юм даа Х2: жишээлбэл 18-тай охин нас барвал чөмгөөр нь ганлин хийдэг гээд М1: тийн Х1: бүрээ хийдэг одоо лүйжин тавихад М1: тийн нэг 2 ийм Х1: тийн дамартай хонх байна Оросоор ярив Х1: хүний ясыг үлээж муу юмыг дууддаг юм байналээ өөр дээрээ М1: тэгээд дарах уу Х1: тэгээд тэрнийг чинь хонх дамраараа зүг чигийг нь зааж дайлж цайлаад үндсэндээ тэгээд ингээд явуулдаг Оросоор ярив Х1: чадахгүй лам бол тэндээ үхдэг тийм аюултай Оросоор ярив М1: тэгээд яахав Х1: тэр айлдаа муу М1: юу хийхэв Х1: тусгай жарз гэж оршуулгын газар 100 хоног ном уншиж чадлаа гүйцээсэн тийм лам хийдэг Оросоор ярив М1: тэр лам нарыг хэн гэхэв Х1: Жоч лам нар улааны шашны бурханы шашин чинь дотроо 2 урсгал байгаа ш дээ шарын улааны гэсэн улааны лам нар хатуу Х2: эхнэр авч болно архи ууж болно М1: монголд одоо улааны лам нар байна уу Х1: байгаа М1: хуучин байсан уу Х1: байсан тэр хамрын хийд чинь улааны хийд М1: аан ноён хутагтын ном тэрнээс өөр Х1: тэрнээс өөр байсан байхаа байсан юм шиг байналээ М1: аан хуучин гэлэнмаа байсан уу Х1: манай энд гэлэнмаагийн хийд гэж байсан юм байналээ. Хүрээний наад талд ганцхан байсан М1: олон дуган байсан уу Х1: ганцхан байсан. Тэгээд хүүхэд байхдаа цонхон дээр нь очоод номыг нь цээжилчихээд уншаад гүйдэг байсан гэж манай багш ярьдаг байсан. Янзын ой сайтай хүн байсан Х2: лам хүн байсан бид 2 хуримаа хийсэн хойно очиж түүх яриулдаг байсан. Тэгээд хөлөө ингээд зөрүүлээд сууцан тэгээд эхнэр аваагүй. Тэгээд ганцхан цагаан цамцтай тэгээд багшаа та энийг өмсчих гэсэн би одоо наадхыг чинь би барахгүй элээж барахгүй гээд М1: чи яагаад тэр хүнд шавь орсын Х1: манай ээжийн талын ойрхон хамаатан. Манай ээжийн талын лам нартай Оросоор ярив М1: ямар зиндааны лам хүн байсан Х1: цол мол байхгүй гэлэн хүн байсан Х2: гэхдээ янзын сайн лам байсан жинхэнэ гэлэн хүний амьдралаар амьдарсан Оросоор ярив Х1: айл майлд хоол идэхгүй өөрийнх нь өвлийн идэш гэхэд 2хон хонь гаргаад гэрийнхээ ард ийм панеран хайрцганд хийгээд дээрээс нь чулуу тавьчихдаг тагыг нь тавиад тэгээд тогоо нь иймхэн юманд хоол хийгээд М1: тэгээд дээр үеийн лам нар яагаад айлд хоол иддэггүй байсын Х1: манайх нэг мал хийгээд нүгэл хийж байна ш дээ амьтны амь тасалсан байж таарна тэгээд алсан амьтны амьтай холбогдохгүйн тулд зөвхөн өөрийнхөө 2 хонины махыг л иддэг Оросоор ярив Х1: тэгээд өглөө босоод гутлынхаа ул руу нүдэнд үзэгдэхгүй олон амьтан алж явдаг юм байна л даа тэрнийг хариулж тарни уншдаг Оросоор ярив Х1: тийм их нарийн М1: хэзээ өнгөрсөн тэр Х1: 97 оны хавьцаа л өнгөрсөн юм байна Х2: сайхан хүн байсан. Одоо бид нарыг яриад сууж байхад нүүрэн дээр амьтан байж байдаг Оросоор ярив Х1: нэг үзмэрч хүн сайхан юм ярьдаг хүн яриад сууж байхад юм ярьж байгаа хүний хамар руу нэг эмгэн хальтраад өгсөж чадахгүй байсан тэгээд харж байгаад инээсэн чинь намайг дооглолоо гээд уурлаж байсан М1: нэг амьтан уу Х1: эмгэн бодит гэж байгаан Санжаасүрэн 70:38 Х2: Баянбулаг сум шашин хөгжсөн сум байсан. Баянбулаг сумын залуу байсан манай нөхрийн найз нь удам судраараа лам хүмүүс байсан юм байналээ. Өөрөө багадаа үзмэрч байсан юм байналээ манай тэр найз одоо Эрдэнэтэд том лам байгаа Оросоор ярив Х1: тэр аймар юм харлаа гээд байнга уйлдаг байсан бага байхдаа Оросоор ярив Х1: Тэгээд бага байхад нь аав нь мундаг том лам байсан тэгээд 3-4 ламтай ирээд ном уншаад нүдийг нь түүхий улаан махаар арчаад тэгээд үзмэрчийг нь арилгасан Оросоор ярив Х1: тэр хардаг юмнаас айх хэрэггүй айх юм бол болохгүй Оросоор ярив М1: нэг эмгэн Х1: тийн нэг эмгэн авирах гээд чадахгүй Оросоор ярив Х1: тэр тийм зэрэгцээ ертөнцийн домог биш үнэн юм байгаа юм Оросоор ярив М1: одоо танай аав тийм юм ярьж байсан уу бид нар нэг өвгөнтэй уулзаж байсан чинь тийм цээрлэдэг үг байдаг гэж одоо малын ясыг яг нэрээр нь хэлэхгүй одоо хүнийг өөр нэрээр нь нэрлэж хүнийг ч юм уу тийм цээртэй үгнүүд байна уу Х1: байлгүй яахав одоо энэ явж байгаа газрыг чинь нэрлэдэггүй монгол заншилтай ш дээ Оросоор ярив Х1: өндөр давааг бол яг тийм даваа гэж нэрлэхгүй хайрхаан л гэнэ Оросоор ярив М1: өөр Х1: тийм л юм би дуулсандаа М2: Байдраг гол ээж мээж гэх үү үгүй юу Х1: байдрагийн голыг тэгдэггүй юмаа М1: одоо догшин газрыг чинь заримдаа номхон гээд нэрлэдэг тийм юм байна уу Х1: одоо бас шашин сэргэхээр дагаж лус муу юм дагаж сэргэдэг Оросоор ярив М1: өчигдөр ярьсан 2 ижил нэртэй хүн нэгнийгээ хэцүү нэртэй гэж ярьдгийн Х1: тэр яахав хүүхдүүд нь цээрлэж Х2: одоо намайг Баянаа гэж байвал миний аавыг Баянаа гэвэл хэцүү нэрт гэж цээрлэнэ. Тэрнээс чацуу хүмүүс хамаагүй Оросоор ярив Х1: аав ээжийнхээ адилхан нэртэй хүнийг нэрээр нь дууддаггүй Оросоор ярив М1: Батаа ахаа гэхгүй тэ одоо аав нь Батаа нэртэй бол Х1: гэхгүй хэцүү нэрт гуай л гэнэ М1: тэр яс масанд цээрлэхгүй тэ Оросоор ярив М1: нөхрөө яах уу Х1: дээр үед бол нэрээр нь дууддаггүй байсан та та гэдэг байсан. Одоо цагт бол монгол заншил нилээн алдагдаад байгаа ш дээ Х2: энэ намайг та гэж хэлүүлэх гээд байдгийн би хэлдэггүй юм Оросоор ярив Х1: хүндэтгэлийн үг юмдаа өөрөөр хэлбэл М1: одоо жишээлбэл танай нөхрийн нэртэй адилхан нэртэй хүн байвал тэрийг нэрээр дуудах уу Х2: манай нөхрийн найз нь адилхан Санжаа гэж найз байгаа манай нөхөр Санжаасүрэн найз нь Санжсүрэн тэгээд би зүгээр Санж гээд дуудчихна М1: нөхрөө Санжаа нааш ир гэж дуудах уу Х2: тэгнээ М1: энэ бол та гэж хэлүүлэх гээд байдаг байдаггүй ээ Х2: хэрвээ манай аавыг Санжаа гэдэг байсан бол нөхрөө би аавынхаа нэрээр дуудахгүй ш дээ Оросоор ярив Х2: ямар нэг өөр нэр олж дуудах байхдаа Х1: эдний аав мундаг бөх М1: чоно амьтны нэрийг цээрлэх үү Х1: хангай гэнэ, бор гөлөг гэнэ Оросоор ярив Х1: хээрийн нохой мохой гээд Оросоор ярив М1: ямар тохиолдолд тэгж нэрлэх үү ерөөсөө л тэгэх үү Х1: ер нь бол малчид л голцуу тэгж нэрлэдэг. Малы нь идээд байдаг учраас Х2: ингээд догшроод мал идчих байх гээд аминдаа өөрөөр хэлж аргадаж байгаа ухаантай Оросоор ярив М2: адуу Х2: адуунд монголчууд хайртай ш дээ тэгээд адууг адууны мах гэхгүй хулангийн мах хатуу чихтийн мах Оросоор ярив М1: тэр хатуу чихт гэдэг чинь одоо тийм амьтан байдаг уу Х2: байхгүй ээ Х1: цээрлэнэ ш дээ тэгж Оросоор ярив Х2: адуу ийм чихтэй ш дээ тэрүүгээр нь хэлж байхгүй юу адууны махаа идэцгээе гэхээр өөрсдөд нь цээртэй болчхоод нэг бол хулангийн махаа идье нэг бол хатуу чихтийн махаа идье гээд манай ээж эдр намайг жоохон байхад тэгж хэлдэг байсан Оросоор ярив Санжаасүрэн 80:04 М1: тэмээг Х2: тэмээ бол бид нар сайн мэдэхгүй ээ Х1: тэмээг бол манай сум нэг их тэмээгүй говь руугаа байна Х2: тэмээний нутаг тэмээгээ хайрлаж бас тэгж хэлэх байх Х1: ер нь юмыг цээрлэж бэлгэдлээр амьдардаг улс ш дээ монголчууд Оросоор ярив М1: луу гэж ямар амьтан байна Х1: мэдэхгүй хужаа хятадууд л их шүтдэг Оросоор ярив М1: энэ манай хятадч М3: хятад хэлний багш Оросоор ярив М1: тэнгэр дуугарахад луу дуугарлаа гэдэг худлаа юм уу бас нөгөө ертөнцийн амьтан уу Х1: хятадууд л ер нь бэлгэшээдэг тэр ямар утгаар нь яадгийн М1: монголчууд бас луу гэж ярьдаг тэр хятадын нөлөө болж таарч байна уу Х1: мэдэхгүй ээ Оросоор ярив М1: энэ хүний аав нь бөх хүн Х2: улсын начин байсан М1: та тэгвэл бөхийн тухай домог мэдэх байлгүй Х1: эдний аав 52 настайдаа бараг 300 хил шахуу чулууг өргөж овоон дээр тавьсан Оросоор ярив М1: ямаршуу чулуу юм Х1: зүгээр байгалийн чулуу Х2: манай аав сангийн аж ахуйд нягтлан бодогч байсан тэгээд сангийн аж ахуйн зам засах гээд хөх нуур хамгийн үзэсгэлэнтэй газар байдгийн М1: санаа зоволтгүй бид нар өөрсдөө л бичиж авна Х1: дээр үед Арсад гээд хүн байсан мундаг бөх хүн байсан жоохон тэнэгдүү тэгээд нээх зудтай жил ууланд үнээ үхцэн гэнэлээ Х2: хэд орчим хил билээ Х1: тэр 200 хил байлгүй тэгээд үнээгээ сураар өөрөөсөө уяад баглаад үүрчээд уулын ийм хазгай энгэр дээгүүр явж байгаад хатуу ийм хунгар дээр таараад гулсаад явцан гэсэн Оросоор ярив Х1: тэгээд цасан дунд жаахан ийм хар газар таарахаар нь хөлөөрөө жийгээд гэдийцэн гэсэн Оросоор ярив Х1: тэгсэн толгойгоо тасдуулчихсан гэж бодохгүй юу тэгээд толгойгоо тэмтрээд үзсэн толгой байжийж билээ гэж ярьсан байгаан Оросоор ярив Х1: энэ хүн их домогтой энэ хүн хулгай хийдэг Оросоор ярив Х1: тэгээд шоронд орсон тэгээд шоронгоос оргоод улсын наадамд барилдаад улсын начин цол хүртэж байсан ахынхаа нэр дээр нэрийг нь сольж барилдсан Оросоор ярив Х1: тэгээд 5 давчихаад 6гийн даваанд барилдах гээд гараад ирэхэд нь шоронгийнхон нь таниад баригдаад аваад явчихсан Оросоор ярив М1: энэ зурагнууд авч болох уу чиний нэр хэн билээ Х1: Баянаа Оросоор ярив М1: түрүүн бас бид нарт нэг хүн ингэж ярьж байсан бөхчүүлийн зодогт бол хийморь байдаг гэж тийм яриа бий юу Х1: аан байлгүй яахав хийморьтой байжийж тийм амжилт гаргана золбоотой байна Х2: эмэгтэй хүний гарт хүрэхгүй Оросоор ярив М1: энэ ном уу Х1: ном бишээ М1: одоо жишээлбэл энийгээ шүтээд л Х1: энэ манай хүүхдийнх М1: барилдах уу Х1: барилдана М1: энэ бол ном уу Х1: ном ном ингээд дээдлээд бэлгэшээгээд бурхныхаа энд тавьчихсан Оросоор ярив М1: бөхийн зодгийг чинь зарим өөр нутгийн хүмүүс хулгайлна гэж боддог уу хулгайлдаг уу Х1: аан хулгай хийнэ бэлгэшээгээд тийм бөхтэй болно гэж боддог М2: сайн бөх нас барснаас хойш түүний ясыг хулгайлж аваад тийм юм байна уу Х1: манай сумаас авсан Оросоор ярив Х1: энэ Эгийн давааны Майхан улаан гэдэг газар Арсад арсланг оршуулсан юм байналээ Оросоор ярив Х1: тэгээд Архангайгаас модон ийм тэргээр аянчид мод энд буулгадаг түлшний мод Оросоор ярив Х1: буцаад манай энд давсны нуур байдгийн тэгээд давс буцаагаад ачаад явдаг тэгээд буцах замдаа Арсад арслангийн цээжнийх нь яс хэвээрээ байсан хулгай хийж аваачиж одоо Архангайгаас олон улсын цолтой бөх төрсөн Оросоор ярив М2: бөхийн цээж битүү байсан Оросоор ярив М1: чоно гөлөглөдөг гэж ярьдаг Х1: тийм домог байдаг гэхдээ тэрийг сайн мэдэхгүй М1: тэр ясыг чинь энэ зууны хэдийд тэгж хулгай хийсийн Х1: тэр ардын хувьсгалаас өмнөх л хүн байсын тийм юм дуулсан болохоос яг нарийн сайн мэдэхгүй их бяртай хүн байсан юм байналээ ямар сайндаа тийм том үхэр 300-гаад кг юм чинь толгой дээгүүр шүргээд гарахаар ямар олиг байх уу дээ тэгээд толгойг нь аваад явчих болоод бариад үзсэн байж байжийж билээ гэсэн тийм бүдүүн баргын хүн байхгүй юу М1: Баянаа чи хэдэн настай билээ Х2: би 45-тай Санжаасүрэн 90:20 Оросоор ярив М1: овог чинь юу билээ Х2: Бордох Х1: хамаг л нарийн нандин юмаа ярилаа шүү дээ М1: та нар айлтгүй юманд тавихгүй Х1: тэр манай адуу М1: морьтой морь сэтэрлэх үү Х1: уяна энэ Оросоор ярив М2: хурдан морины толгойг овоон дээр тавьдаг уу Х2: овоон дээр тавьдаггүй өндөр уулан дээр тавина Х1: мал сайхан тогтдог адуу сайхан тогтдог тийм газар тавина бэлчээр дээр нь тавина Оросоор ярив Х1: миний морины медаль энэ талд байгаа Х2: зарим газар овоон дээр тавьсан байдаг тэ газар газрын заншил өөр байдаг байх Оросоор ярив М1: алив би ч гэсэн нэг зураг авчихъя Оросоор ярив Х2: бөхийн медаль миний өвөөгийнх М2: адууны яс хонхор газар тавьдаг уу Х1: тийн бэлчээрт адуу тогтдог газар тавина М1: ямар учиртайн тэнд тавих Х1: бэлгэшээж л тавьж байгаа юм л даа эзэндээ хойдох адуу нь буянтай байна тэр адуу нь бэлчдэг газар аваачиж тавина Х2: хонхор газар мазар тавьдаггүй байхаа тэ Х1: адуу бэлчдэг тийм энгэр газар М3: энэ морин хуур танайд байна энэ ямар учиртай Х1: айл гэрт тавьдаг монгол хүн морио дээдэлдэг өөрсдийн хийсэн хөгжим Х2: өөрт ээлтэй сайн М3: та морин хуурын тухай домог сонссон уу Х1: домог сонссон ганц сайн морьтой хүн Оросоор ярив Х1: морь нь үхчихээд тэгээд мориныхоо сүүлнээс авч морин хуур хийсэн домогтой Оросоор ярив Х1: мориныхоо сүүлээр чавхдас хийж морио дурссан тийм домогтой Оросоор ярив М1: зурагаа энд даруулчих уу танай авгайг бас оруулчихъя Оросоор ярив Х2: та нар цай уух уу М1: энэ хүүхэн цай ууна гэнэ Х2: энэ бас монгол судлаач уу 20 хүрсэн үү М1: хүүе яанаа хөгшин авгай ш дээ 26-тай Оросоор ярив М1: бил нар энэ замд мобикомын урамшуулал гээд явж байгаа бид нар нэг нэгнээсээ түрүүлээд зочид буудал авах гээд өрсөлдөөд явж байгаа энд буугаагүй юу өчигдөр Заг чинь мобиком байхгүй ш дээ танайхад бол байгаа юу Х1: байгаа Х2: саяны япончууд чинь Архангай явна гэсэн тэ М1: за сайхан ярилаа Х2: би саяхан Манжуур орсон оросууд сайхан харагдсан М1: орос дайраад явсан юм уу оросууд чинь олон буриадаас голцуу тиймээ Х2: тийн оросын буриадууд Х1: угаасаа нөгөө социализмын үед орос орж ирдэг түнш холбоотон байсан болохоор дотно санагдана шүү дээ Оросоор ярив Х1: намайг сургуульд байхад орос хүн орос хэлний багш байсан М1: энд үү Х1: тийн тэгээд 200-гийн пошикоор зуух хийцэн тийм галалгаатай сургууль тэгээд мод түлдэг би тэгэхэд 4-р анги байсан тэгээд орос багшийг хичээлээ ороход нь нойтон мод гал руугаа хийж байгаад ангиараа утаа тавьчихдаг байхгүй юу Санжаасүрэн 100:14 Оросоор ярив Х1: тэгээд орос багш нөгөө утаа руу чинь орчихоод бид нарыг хаяад явчихдаг тэгээд бид нар тараад явчихдаг Оросоор ярив М1: залуу хүн байсан уу Х1: тийн залуу мэргэжилтэний эхнэр байсан сүүлдээ орос багш мэдчихсэн утаа тавьчихаар бид нарыг гаднаас нь хаалга хаачихдаг Оросоор ярив Х1: танкай байсан М2: та орос хэл мэднэ үү Х1: муу сураагүй Х2: манай нөхөр 6 настай сургуульд ороод үеийнхнээ гүйцэж юм сурч амжаагүй дууссан Х1: одоо олон ажил хийнэ машин барина, номоо уншина, дэлгүүрийнхээ барааг зөөнө, төрийнхөө ажлыг хийнэ, морио уяна Оросоор ярив М1: энэ жижигхэн хийдтэй тэгээд шинээр тавьчихсан тэгээд танай гол шүтээн юу юм Х1: Гомбо М1: ерөөсөө хуучны юм байхгүй шинэ үгүй ээ энд нүүцэн юм чинь бүгд шинээр барина ш дээ Х1: байхгүй одоо 90 хэдэн онд барьсан дуган байхгүй юу Оросоор ярив М1: за зурагаа авхуулъя явъя