Цэндийлогийн Шар, халха интервью
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
Шар
4 минут 21 сек
М1: таны алдар нэр хэн бэ
Х1: Цэндийлогийн Шар гэдэг
М1: та энэ нутгийн хүн үү
Х1: тиймээ
М1: та халх юм уу
Х1: халх халх үхэр халх
М1: та энэ хийдийн тухай аль нэг
Х1: жаахаан юм мэднэ би энэ ламын гэгээн гэдэг хүн чинь одоо Монгол улсын гурван зулын нэг нь гэдгийн Монгол улс чинь цөөхөн хүнтэй байсан энэ хийд арван мянган ламтай байсан монголдоо бол цөөхөн тоотой улсад том тоо байхгүй юу. Ерөөсөө халхад бол арван мянган ламтай хийд байгаагүй. Аан тэгээд халхын шашин энчээ үдэлж байсан. Тэгээд хувьсгалаар алга болсон. Хувьсгал чинь хойноос гарч ирсэн ш дээ цагаан хаан ч байхгүй болсон
Оросоор ярив
М2: та эндхийн хүн үү
Х1: эндхийн хүн
Оросоор ярив
М2: энэ газрын уул усны домгийг ярьж өгнө үү та
Х1: энэ уул усны домог Богд гэж манай дээр үеийн хаан энэ Зая гээд Архангайд байсан энэ Ламын гэгээн гээд гурван жаахан банди нар ингээд явж байсан байхгүй юу тэгээд цөмөөрөө хувилгаан улс чинь хувилгаан л байх энэ нутагт хэн шашин төрөө байгуулах вэ гээд булаацалдсан байгаан тэгээд хэн ч дийлэхгүй өнөө цай уудаг аягаа толгой дээрээ тавиад хоноё. Тэгээд жоохон шороо хийгээд хоноё хэнийх нь аяганд цэцэг ургана тэр нь энэ газраа авъя гээд 3 гэгээн ингээд унтсан гэж байгаан тэгсэн чинь тэр Улаанбаатар хотод байдаг Богдын аяганаас ургасан байсан гэж байгаан наад хоёр нь ламын гэгээн хулгай хийгээд цэцгийг нь өөрийнхөө аяганд хийсэн тэгсэн чинь Богд сэрээд заза миний аяганаас ургах ёстой байсан танай лам нар чинь ард чинь жаахан урт гартай. Эмэгтэйчүүд бас хуяалздуу бас өшөө хүнтэй ингээд байх нь ингээд яагаад мэдэж байна гэхээр энэ чинь түүх түүх энэ чинь олон хүн амьтан булаацалдаж зам мам нь харгуй болсон даваатай хаалга болсон даваатай энэ олон талаасаа ингэж орж ирсэн ийм л түүх мэдэж байна
М2: за баярлалаа
Х1: та нарт баярлалаа
М2: зургаа авхуулчихъя
Оросоор ярив