Шинэбаяр интервью

Информанты:

Шинэбаярын Очиртогоо

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Шинэбаяр 22 минут 39 сек Х1: За за монголчууд эртнээс нааш аливаа юм үзэгдэл нэрийг цээрлэх ёстой түүнийгээ эерүүлэх илэрхийлэлтэй байсан. Цээрлэнэ гэдэг маань ийм зүйлийг болохгүй, ингэж нэрлэж болохгүй, ийм үйлдлийг хийж болохгүй гэсэн хориглосон зүйл юм байгаа юм. За илэрхийлэл нэрлэлтийн хувьд хориглохлоор зэрэг. Одоо жишээлбэл могой гэдэг үгийг хэлж болохгүй ээ гээд. Тэгвэл оронд нь юу гэж хэлэх юм бэ? Цээрлэхлээр чинь нэр байхгүй байна. Одоо нэрийг нь илэрхийлэхийн тулд урт хорхой гээд нэрлэчих. Чоно гээд хэлж болохгүй чоно гээд тэгвэл цээрлэ цээртэй нэр байна. За тэгвэл оронд нь юу гэж хэлэх юм бэ? Тиймээ тэгвэл оронд нь болбол урт хорхой юу Хангайн амьтан, тэнгэрийн нохой, Дарам авгай, Зэвхий саарал өнөөх гайхал гэх мэтээр монголчуудад 20 гаруй янзаар болбол одоо чоныг нэрлэж байна. Энэ нэрлэж байгаа нь бол эерүүлэл буюу ипмизм ипмизм гэж нэрлэдэг олон улсын хэлнэ. Ингэж нэрлэж байгаа за ер нь монголчуудын хувьд болбол нялх хүүхдийн одоо нэр, өмссөн хувцас, үйлдэл хөдөлгөөн нялх хүүхдийг тусгай гэж үзээд түүнийгээ нэрлэсэн нэрий нэрүүдийг нь эерүүлж хэлдэг байжээ. Жишээлбэл нялх хүүхдийн гутлыг бол бойтог дээлийг бол бариувч дээлийг нь баривч гэдэг байсан тэгээд бойв гэж нэрлэж байна. Бас за хүүхдийн үс гэж ярьдаггүй сэвлэг гэж ярина. Тийм учраас одоо хүүхдийн үсийг ингээд хайчлах ч юм уу гэж ерөөсөө ярихгүй сэвлэг сэвлэг үргээнэ гэж ярина М1: энэ бас цээртэй юу Х1: цээртэй үс хайчилна гэж ярихгүй үсийг нь авна гэж ярихгүй үсийг нь засна гэж ярихгүй хүн бол үсээ засуулна гэж ярьдаг, тийм ээ үс засуулахгүй, сэвлэгийг нь үргээнэ гэж ярина. За дараа нь одоо хүүхдээ одоо байна шүү дээ бурхан нь бурхны юм уу эсвэл шашны энэ үйл ажиллагаатай холбоотойгоор бас шашны нэрийг бас эерүүлж болно, жишээлбэл бурхны мэлмий гэж хэлнэ. Мутар гэж хэлнэ М1: за энэ мэднэ Х1: бие лагшин гэж хэлнэ ингээд бурхны ярих юм бол мэдэх байх бүгдийг нь одоо эерүүлнэ бүгдийг нь. За тэгээд одоо багш хүнийг бас эерүүлнэ. Тэгэхлээр зэрэг зарим талдаа хүндэтгэлийн нэр ирүү эерүүлэл 2 их давхцах гээд байна аа. Тэгэхлээр энэ зөөллөж хэлж байгаа нь эерүүлэл тэр нь болбол хүндэтгэлийн нэр байж болно. Жишээлбэл дараа нь бол хориотой зүйлийг цээрлэж болно. Одоо юу гэдэг юм үхэх гэж хэлж болохгүй түүний оронд одоо лам хүн бол жанч халах цэргийн хүн бол амь эрсдэх тийм ээ хүүхдийн хувьд бол хүн болоогүй за өн өндөр тушаалын албан тушаалтай их лидер хүн байвал түүнийг таалал төгсөх за настай хүн бол нас барах одоо ингээд зарим хүн бүгдээрээ нас барсан гэж ярьж байгаа хүүхэд буруу ярьж байна. Нас барах гэдэг болбол жоохон хүүхэд юм уу жирийн иргэн жирийн одоо залуучуудын хувьд бол нас барахгүй тэр насаа барчихсан амьтан биш ээ. Тэр хүн чинь болбол одоо мөнх бусыг үзэх за цэрэг эрийн хувьд бол амь эрсдэх гээд янз янзын одоо ямар хүн байгаагаасаа хамаараад нэрлэдэг байсан. За үүнээс гадна өвчний хувьд одоо хориотой өвчин тэр өвчтөнд мэдэгдэхгүй за ийм үед болбол бас хориглоно. Жишээлбэл одоо энэ хүний хөлийг нь тайръя гэж эмч нар ярихгүй өөрөөр ярина. За энэ хүнээс цус гоожоод байна гэхгүй өнгө гараад байна гэдэг юм уу өнгө хараад тийм улаан өнгө гэдэг ч юм уу тийм байдлаар ярина гэх мэтээр. Тэгээд бас одоо бүр дээр үеэсээ нөгөө далдын юм үзэгдлийг тайлбарлаж чадахгүй байсаар юм болбол тэг тэнгэрээс энэ гэсгээл явагдаж байгаа гэж үзээд тэрийгээ эерүүлэх байдлаар хэлж байсан. Жишээлбэл одоо юу байх вэ гэхлээр 2 ижилхэн нэртэй хүн байвал бие биеийнхээ нэрээр хэлэхгүй амьдай гэж хэлнэ. Амьдай Грунтова үгүй ээ Грунтова гээд Грунтова гэдэг хүн дуудаж болохгүй за амьдай гээд дуудна. Амьдай овог 1-тэй байвал аминдаа аминдаа гэж хэлдэг. Аан за энэ бүхэн болбол одоо цээрлэл эерүүлэлтэй холбоотой. Монголчууд бол эрт үеэс одоо ерөөсөө нүгэл буян гэдэг үгийг аягүй их маш их хэрэглэдэг байж чи босгон дээр гишгэх юм болбол нүгэл. Тэгээд яагаад гэдгийг нь нэг янз янзаар тайлбарлана. Гал руу ус хийж болохгүй нүгэл гадас руу юуны газар луу гадас шарж болохгүй нүгэл чулуу юуны шувууны өндөг хагалж болохгүй нүгэл тэгээд эхлээд яагаад гэдгийг нь тайлбарладаг байсан. За чи шувууны өндөг хагалах юм болбол одоо цоохор нүүртэй хүүхэдтэй болно ч гэдэг юм уу янз янзын хүний үзлээр за чи аваачаад газар луу гадас шаачих юм болбол чинийх алга руу чинь одоо өргөс биш орсонтой адилхан ч гэдэг юм уу ингээд хүнд бас өөрт нь тэр нь нөлөөлөх хэмжээгээр үг хэлдэг байсан. Сүүлдээ тэрийгээ тайлбарлаж чадахаа байгаад бүгдийг нь нүгэл гэж хэлдэг байхгүй юу М1: за лусын хорлол Х1: тэгээд бүгдийг нь тэгээд яах вэ зарим нь өөр өөрийнхөө байдлаар тайлбарлана. Лусын хорлол юу гэдэг юм газар газар өөр өөр байна шүү дээ энэ чинь тэгээд тайлбарлаж байгаа ерөнхийдөө ийм цээрлэх ёстой чинь эерүүлэл гэдэг зүйл нь холбоотой юм байгаа юм. Тэгэхлээр цээрлэх үйлдэл гэж байна. Цээрлэх нэр гэж байна бас за за тийм байна тийм М1: за тэгээд заримдаа хээр гадаа тэгээд аль нэг яс мах бас нэрийг цээрлэнэ тийм юм дуулсан уу Х1: байна. За ер нь болбол хээр гэснээс хэлэхэд болбол уулын дэргэд очоод усны дэргэд очоод нэрээр нь хэлэхгүй М1: аан юу хэлэх Х1: өөрөөр хэлбэл энэ Дарьганга орж үзсэн үү за Дарьганга дээр очоод Шилийн Богд Дарь-Овоо эд нар гэдгийн хажууд нь ерөөсөө хэлж болохгүй цээртэй юу гэж хэлэх вэ гэхлээр Хайрхан л гэж хэлнэ. Хайрхан хайрхан голын дэргэд очоод Туул гол гээд нэг хэрэглээд байхаасаа илүү одоо рашаан гэдгээр нь ингээд хэрэглэдэг ч юм уу М1: за за рашаан Х1: рашаан гээд л эсвэл одоо гол гээд нэрийг нь нэг хэлээд байдаг зарим газар нэрийг нь хэлж болдоггүй газар байна. Бас шөнө орой хүүхдийн нэрээр нь дуудаж болохгүй бас далдын хорлол янз янзын зүйлтэй холбоотой гэж үзээд хүүхдийн шөнө орой авч явахдаа ялангуяа нялх хүүхдийг хамар дээр нь тийм үү за хөө хөө түрхээд за хар халзан туулайг өөр хүнд бол ха хар халзан гаднын муу юмст болбол хар халзан туулай мэт харагдана. За тэгээд хар халзан туулай гэж харна тэрийгээ туулайг нь нэрээр нь дуудаж болохгүй тийм ээ Бондгор оо гээд нэрээр нь дуудаж болохгүй Энхүүлээ гээд нэрээр нь дуудаж болохгүй зүгээр дуудахгүй нэрээр нь дуудаж ерөөсөө орой үдэш ер нь нэрээр нь дууддаггүй. Ингээд Монголчуудын ийм цэвэр хэрэглээгээс бол маш их байна М1: за тэгээд секс Х1: байгаа тэр нь орчин үеийн хэрэглээтэй холбоотойгоор одоо юу гэдэг юм их одоо ариун цэвэр тэр хэрэглээ зохистой соёлч боловсон байдалтай холбоотойгоор юмыг цээрлээд тэрийгээ нэрлэнэ. Одоо юу гэдэг юм? Монголчуудын хувьд ч гэсэн байгаа шүү дээ. Би шээлээ гэж хэлэхгүйгээр морь харъя гээд хэлж байна шүү дээ морь харъя эсвэл олон лам нар гадаална гэж ярьж байна гадаалах гэж энэ завсарлаад орж ирэхийг гадаална гэж байна. Хуралдаж байгаад гадаа гарахыг гадаалгах гэж ярьж байгаа юм. За гадаална гэж ярьж байна. М1: од харах Х1: одоо ингээд хурлаа дуусгая гэхгүй шүү дээ өндөрлөе гэж хэлдэг юм М1: өндөрлье гэж юу вэ Х1: өндөрлөе гэдэг нь дуусгая гэсэн үг. Одоо ингээд найр өндөрлөе гэвэл найр дуус аа гэсэн үг найр өндөрлөе гэдэг нь найр дуусна гэсэн үг. М1: Зз Х1: За тэгээд одоо хүүхдийн өвчин дээр ч гэсэн бүлээрлээ юу халуураад хүүхэд температур нь өндөр болоод л халуурч байна тийм ээ халуураад байна гэж хэлдэггүй дээхэн үед бүлээрч байна гэж М1: бүлээрч байна. Х1: тийм эсвэл хүүхэд өвдөхийг өвдөөд байна гэж хэлдэггүй хүүхэд жоохон айлгаад гэж ярьдаг хүүхэд жоохон айлгаад байна, М1: хайлаад айлгаад Х1: айлгаад уячихсан айн айлгаад байна гэж ингэж ярьдаг тэгээд ингээд монголчуудын зарим нь одоо далдын юмыг бол мэдэхгүй тайлж чадаагүйтэй холбоотой зарим нь соёлч боловсон байдалтай холбоотой зарим нь уламжлалтай холбоотой тэгээд газар газраа өөр өөр нэртэй байдаг ийм зүйл байгаа юм. М1: За за их сонирхолтой байна шүү дээ Х1: Болж байна уу? За асууж болно. М1: Заримдаа Х1: машин дотроо явж байхад хоёулаа М1: зээрийн мах бугийн мах, согооны мах бор мах гэж ярьдаг Х1: тийм бас тэгж ярина мал дотроо ч байгаа. Халуун хошуутай, хүйтэн хошуутай, халуун хошуут мал, хүйтэн хошуут мал гээд байж байгаа. М1: За за мм. Х1: Халуун хошуутай мал гээд байвал бэлгэднэ хүйтэн хошуутай мал гэвэл бэлгэдэхгүй тийм байж байгаа. Бас малын хувьд бас бий тийм учраас одоо хурим найрт явж байхад хүйтэн хошуутай мал юм уу тэрэнд нэг бэлэглэх, барих тийм юм байхгүй дандаа халуун хошуутай халзан цагаан хонь үхэр эд нар бол хүйтэн хошуутай за ийм байж байгаа тийм тэгээд өнгөөр бас бэлэгдэнэ. Тийм за энэ яах вэ дээ саяын энэ цээр ирүүл заримдаа эерүүлэх эд нар чинь бас хүндэтгэлийн үг ч юм уу бэлгэдэл бүгдээрээ ингээд зарим талаар их холбоотой гэхдээ зарим талаар энэ жижиг жижиг заагтай. М1: бид нэг сонирхолтой үг хэлэх санасан нь нэг хөгшин баян жинчин нь Х1: тийм ээ жинчин тэр тийм. М1: тэмээтэй аялал хийдэг энэ Баянхонгороос Улаанбаатар тийм, аянчин энд буух бууяа хэлэхгүй, бууяа хэлэхгүй Жүнжлий жүнжлий гэж хэлсэн Х1: тийм юм дуулаагүй буудлын гэхгүй юм М1: буух хэлэхгүй Х1: буух гээд л юу гэж хэлнэ гэж байна М1: жүнжлий Х1: нутгийн аялгуу, ялатологи М1: байж магадгүй Х1: тийм нутгийн аялгуу нэг их элбэг биш нэг их элбэг биш байх. Энд бууя гэж хэлж болдог. Нөгөө мориноосоо буух гэдэг шиг л тэгээд л буудлын буух гээд л ингээд л ярина л даа их элбэг байж байгаа М1: Тэр энэ буух цээртэй гэж хэлдэг Х1: тэр нутагт тэгдэг нутаг нутагт бас жоохон өөр өөр бас байж болно оо М1: За тэгээд нүүх хэлэхгүй энэ бярууны ам боох боох гэж хэлдэг ингэж хэлдэг бярууны ам боох гэж хэлдэг тийм тийм юм дуулсан уу? Х1: Дуулсан дуулсан бололгүй яах вэ энэ талаар болбол маш их үг бий маш их үг цуглуулж болно, судалгаа хийж болно, тэгэхдээ тодорхой хэмжээнд жоохон заагтай өөрөөр хэлбэл нүүдлийн одоо соёл зан заншилтай холбоотой тийм үг хэллэгүүдээр эерүүлэл яана. Цээрлэлийг авч үзэж болно зүгээр ёсыг нь бас судалж болно. Зөвхөн одоо ёс байна шүү дээ. Нүүдэллэх ёс дээр ямар ямар үг хэллэг байх вэ сэдэвчлээд эхлээд тэр. Ёс заншлаар нь ямар одоо үйл хий явдал үйл хийдэг юм бэ гэдгээр бас цээр ямар байх вэ гэдэг хэлж болно. Өөрөөр хэлбэл зөвхөн одоо хүн оршуулахад цээрлэх юмнууд маш их байгаа. Өөрөөр хэлбэл монголчууд хүн оршуулахдаа малгайгаа буруу харуулдаг, хагархай аяганд уудаг хувцсаа буруу харуулж өмсдөг энэ яагаад гэвэл өөр ертөнцөд хүнийг аваач ж өгч байгаа байхгүй юу. Өөр ертөнцөд хүн хүнийг хүргэж өгч байгаа учраас хувцсаа буруу харуулаад за малгайгаа буруу харуулаад өмсдөг. Тийм учраас орчин үеийн залуучуудыг заримдаа малгайгаа буруу харуулаад өмсөхлөөр хөгшчүүд заримдаа дургүй байдаг. Энэ чинь буруу хүн амьтан оршуулж байгаа юм шиг яагаад малгайгаа яагаад ингэж өмсөөд байдаг гэж? Одоо хип хоп гээд л нэг малгайгаа буруу харуулж өмсөх юм. Тэрэнд зарим хөгшчүүд дургүй чи малгай буруу харуулдаг гэдэг чинь шал өөр ёс хагархай аяганд ууж өгдөггүй хагархай аяганд уух болбол эрхий хуруугаараа дараад уудаг шүү дээ. За хагархай аяганд хүнд хагархай аяганд цай хийж өгдөггүй болохгүй М1: энэ яагаад аа цай юу Х1: тийм хагархай аягыг чинь нөгөө оршуулгын зан үйл дээр чинь өгөх ёстой шүү дээ тийм үү? Тийм оршуулахад яг буруу зүйл тийм буруу зөрүү хагархай магархай тийм ма малгайгаа буруу харуулсан дээл нь буруу харсан ийм юм байсан. Тэгтэл л тэрийг чинь жирийн үед тэгээд байхгүй яах вэ? Тэр тухайн нөхцөлөөс болоод тэр айл одоо аяга маяга аяга таваг муутай ч юм уу хагархай аяганд хийгээд өгч байгаа тохиолдолд одоо тэр ёс юм уу юу юм ямар ч байсан гэсэн тэрийг болбол эрхий хуруугаараа аяганы юу хагархай дээр дараад за бүтэн болгож байна гэсэн үг юм уу даа. Тийм байна тэгээд ууж байгаа. Тэгэхлээр айл болгон бас бүтэн аягагүй айл байж болно. Баахан нялх хүүхэдтэй сахилгагүй хүүхдүүдтэй тийм тэгээд хүн орж ирдэг 4 хүн байдаг 5 дахь аяга хүн нь тавуулаа ороод ирэхлээр 5 дахь хүнийх нь аяга хагархай байвал аяга байхгүй гэлтэй биш өгөхлөөр зэрэг нөгөө хүн нь эрхий хуруугаараа дараад уувал бас байж болно. Тийм үү? 14:30 М1: тийм Х1: хүүхэд чинь баахан нялх хүн, сахилгагүй хүүхдүүдтэй, банди нартай. За тийм учраас ийм ийм ёснууд бол бий. Манайд орчин үед тэгээд ерөөсөө л монголчуудын мал аж ахуйтай холбоотой нүүдлийн соёл иргэншилтэй холбоотой ийм цээртэй юм маш их бий. Мэдээж малын одоо морь унахдаа буруу талаас нь мордохгүй шүү дээ. Зүүн талаас зөв талаас нь мордоно тэгээд л ерөөсөө унах эдлэх тэр одоо дараа нь тэр малын түүхий эд юу малын одоо сүү сүүн бүтээгдэхүүнийг хүртэл хэрэглэхдээ бас л зөв зүйтэй иддэг цээртэй цээргүй юм байгаа өөрөөр хэлбэл далыг аваачаад зулгааж болохгүй дал гээд мал малын мах байна шүү дээ хонины дал М1: за мэднэ Х1: тэрийг ингээд л шууд зулгаагаад идэж болохгүй аан заавал хутгаар иднэ тэгэхдээ дал бол хүндэтгэлтэй идээ учраас хамгийн ахмад настандаа өгнө. Хамгийн ахмад настан нь бусдадаа хувь хишиг тарааж байдаг. За тийм тэгээд тэр чинь зулгаагаад байж болохгүй тэгээд тэр сүүжний яс гэрт хонуулж болохгүй М1: за за мэднэ, мэднэ Х1: тийм тэгэхлээр тэрийг чинь одоо бас муу юм яадаг гээд тэгэхлээр зэрэг ш харий бүрий болохоос өмнө сүүжээ бүүр сайхан мөлжөөд тэгээд ясыг нь хурдан хаях хэрэгтэй болж байгаа юм М1: сүүжний яс нүх байгаа тэ нүх хугарах уу Х1: хугалахгүй хугалах хугалахгүй асуудал бол нэг их байхгүй ерөнхийдөө мөлжөөд л хаях ёстой М1: заримдаа энэ овоон дээр таяг тавьдаг энэ ямар учиртай та үзсэн үү Х1: овоон дээр таяг уу тийм тэр яах вэ ёс бол биш ээ ёс биш энэ сүүлийн үед гарч ирсэн одоо хөлтэй намайг хөлтэй болголоо гээд нөгөө хөл муутай байсан хүн маань за таяг тулж байгаад таягаа хаяад хө хөл дээрээ босоод өөрөө явдаг боллоо шүү дээ. Тэгэхлээрээ монголчуудын хувьд одоо юу гэдэг юм нэг шархны лент байсан ч гэсэн ил хогийн саванд хийж хаядаггүй юм М1: тийм үү Х1: хаяхгүй, наадхыг чинь үрэвсчихнэ, буцаад шархална. Тиймээс хог могноос бохир орох оруулахгүй гялгар уутанд хийдэг юм уу өөр тусгай байдлаар хаяна тэрийг хог могтой ил ингээд хаячихгүй холбоотой гэдэг юм уу, яадаг юм, тэгдэг юм, яг тэрэн шиг таягийг болохоор зэрэг шууд хог дээр аваачаад шидчихгүй дөнгөж сая хөлд орсон одоо энэ таягийн хэрэг байхгүй гэх болохгүй энэ таяг намайг хөлд орууллаа гэж бодсон уу яасан тэр уулын орой дээр яаж байгаа энэ арай дэндэж байгаа юм байгаа биз дээ. Тэгэхдээ энэ нэг их тийм ёс байгаагүй байх аа бас ёс бол биш ээ одоо энэ хадаг харж байгаа биз дээ овоо болгон дээр хадаг ингээд зүүгээд л бөөн цэнхэр юм болгоод хаячихна шүү дээ энэ болбол хадгийг чинь хүндлэх ёс гэж байгаа хаддаг чинь заримдаа бас хамаа замаагүй хэрэглэх бол цээртэй шүү дээ. Өнгөөрөө ч гэсэн тодорхой өөр өөр одоо зориулалтаар ашигладаг хадгийг М1: за тэгээд ийм юм яриа сонссон уу энэ сайн бөх байвал тэгээд энэ сайн бөх нас барснаас хойш түүний яс хулгайлж аваад өөр газарт тавьдаг тийм яриа сонссон уу Х1: түүний ясыг за өөр газар яадгаа за тавьдаг аа тэгж 1 их яагаагүй байх аа. Тийм юм байхгүй хүндэтгэлтэй л оршуулдаг шүү дээ. Тэр зарим нь худлаа ярьж байгаа байх аа. Их том бөхийн цээжинд бэлтрэг үүрлэж байсан гэнэ лээ гээд нэг домог момог байдаг. Бэлтрэг чонын бэлтрэг үүрлэж байсан чонын бэлтрэг за яах вэ бэлгэшээж байгаа юм. Тэрнээс биш тэр хүн чинь хүн юм чинь бас бас хүндэтгээд хүндэтгэлтэй оршуулах талдаа бол тусгайлан оршуулдаг за тэрнээс биш яг бүх хүнийг л тэгж оршуулдаг тэгдэг ингэдэг гэсэн юм байхгүй ээ. Одоохондоо манайд. Монголд зөндөө л алдартай бөх дээр үед байсан. Тэд нар болбол янз янзын байдлаар өөд болсон. Тэд нар тусгайлан тийм оршуулга бөхийн оршуулга гэж өөр зан үйл байхгүй. М1: за тэгээд энэ зодог модог бөхийн хувцас хулгайлж аваад тийм юм сонссон уу Х1: зүгээр бэлгэшээж байгаа юм. Тэр одоо бөхийн хувцас зодог шуудаг эд нарыг чинь хүн монголчууд их бэлгэшээдэг бэлгэ бэлгэ их сайхан хүндэтгэлтэй гэж бодоод М1: за тэгээд Х1: тэгээд л тэр болбол хулгайлах биш юм аа энэ хувцас их энерги шингэсэн байдаг гэж үзээд л авчхаж байна шүү дээ М1: их энергитэй Х1: аан их энергитэй, сайхан хөлс хүний хүч бяр шингэсэн гэж үзээд л зарим талаараа авч байж болох юм. Ер нь бол өөр юу асууж болно оо зүгээр мэддэг зүйлээ л хэлбэл М1: за асуух юм олон байна Х1: тийм манай одоо энэ багшийнхаа нэрийг нэрээр нь хэлэхгүй Дамдинсүрэн багшаа гэж хэлэхгүй байгаа биз. Да багшаа гэж бас нэг ингэж эерүүлж байна хүндэтгэж байна аль аль нь л байгаа. Да багшаа, Рэ багшаа Лу багшаа гээд хэлж байгаа юм. М1: Бу байна Х1: Бу багш Бу багшаа тийм хүмүүс Ма бас хэлж болно эсвэл огт нэрээр нь хэлэхгүй эсвэл эсвэл одоо нэрээр нь хэлэхгүй зүгээр багш аа гээд л. Аавынхаа нэрээр хэлэхгүй хэлэхгүй эцгийн нэрт гээд л хэлнэ М1: нөхрийн Х1: эцгийн нөхрийнх бас адилхан нөхрийнхөө нэрээр нэрээд байх тэгэхдээ яах вэ нөхөр гэхээсээ илүү аав ээж, багш, нялх хүүхэд бүгд бурхан багш. Одоо ийм хүн хүний хувьд болбол хүндэтгэлтэй хүний нэр нарыг л их юу яана даа цээрлэнэ дээ М1: за за Х1: энийг сонирхож байна уу? М1: сонирхож байна Х1: За тийм энийг сонирхож байна өө зөндөө байгаа тэгээд цээрийн ёс бол Монголд зөндөө байна. Жишээлбэл одоо монголчуудын хувьд хамгийн амархан төрдөг амьтан бол баавгай гэж үздэг. Тэгэхлээр зэрэг баавгайн савар эд нар болбол энэ хүнд ойрхон байхад төрөх гэж байгаа хүнд их сайн гэж үздэг тийм ээ гэдсийг нь мааждаг гэтэл хамгийн хэцүү төрдөг бас амьтан байгаа М1: за энэ миний зочид буудал Х1: аль юм М1: энд байна Х1: өө үүдэнд байсан аль юм энэ энүүгээр орох юм уу би яг үүдэнд гүйгээд байсан байна шүү дээ. Оросоор ярив