Будажавын Янжмаа, цонголка интервью
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
ZOOM0099_LR-0001 файл эхлэв
-Мэдээлэгч: тэр байна, энэ хүнд бол байна, буриадын царай,
-Хха
-Мэдээлэгч: Би өөрөө сайн буриад хэлээ мэдэхээ байчихсан тэгж хувирсан хүн чинь арга байж уу дээ тийм биз дээ
-Тэгэлгүй яахав, та буриад хэлээр ярих уу?
-Жаахан аялга байгаа биз дээ
-Мэдээлэгч: Зүгээр байдаг л гэж эд нар ярьдаг зүгээр аялга тий, буриадын одоо утсаар ярихад хүртэл хүүхдүүд мэддэг байхгүй юу, тийм ая одоо буриадын ая байна гэж,
-Мм
-Мэдээлэгч: Тэгээд бид нар чинь уусчихсан улсууд юм чинь бүгдээрээ би бол настай нь хамгийн би байх шиг байна даа
-Мхн
-За за
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Ярьж байх үеийн
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Чи мэдэх үү? Мэдэхгүй биз дээ
-Аан
-Мэдээлэгч: Буриадаар?
-Буриадаар? Аан хха
-Хха
-Мэдээлэгч: Тэгэхээрээ л буриад гэж бид нар мэдэхгүй байна шүү дээ,
-Бага сага мэдээгүй
-Мэдээлэгч: Царай ч хүртэл орос, Би болохоор ингээд надыг харахаар буриад гэж хүн хэлэхгүй биз дээ
-аан
-Би ажилтай, цай амсчхаад явъя
-Мэдээлэгч: Тийм л болчихсон улсууд байна тий
-Заа, энэ жижигхэн микрафоныг зүүж болох уу?
-Зүү зүү тий
-Мэдээлэгч: Аан?
-Энэ жижигхэн микрафоныг зүүж болох уу?
-Одоо дуу хураана шүү дээ
-Мэдээлэгч: Аан за тий, болно
-Аа баярлалаа
-Мэдээлэгч: Миний үгэнд болохоор одоо оросыг хэлэхийг мэднэ өөрөө ярьж чадахгүй тийм л байна даа Оросоор
-Оросоор ярив, Танай алдар нэр хэн бэ?
-Мэдээлэгч: Миний? Янжмаа
-Жинхэнэ буриад нэр Янжмаа
-Янжмаа, Янжмаа
-Янжмаа
-Аан танай аавын нэр?
-Мэдээлэгч: Аавын нэр Буджав
-Буджав буд
-Буджав
-Буджав
-Аан ээж тань?
-Мэдээлэгч: Ээж Цэвэлмаа гэж байсан.
-Оросоор ярив
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Чи мэдэж байгаа биз дээ миний хэлэхийг
-Ойлгоно
-Оросоор ярив
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Чи бол ойлгоно биз дээ?
-Хха
-Тэр хүн юу ч ойлгохгүй
-Мэдээлэгч: Энд буриадын царай байна, аа эд нар бол дандаа Орос ерөөсөө тий, оросын царайтай
-Тэр орос хха, тэр монгол хха
-Мэдээлэгч: Тэр буриадын царай байна
-Баярлалаа
-Цай уугаарай
-Мэдээлэгч: Тийм байна даа тэгээд
-Нэг нь нэг тал нь одоо Сүхгол гээд байдаг. Буриадын нөгөө юунд, тэгээд дээр үед нөгөө хил байхгүй Сүх голоор сүүлд Сүх гол гэж
-Сүх, Сүх, Сүх
-Мэдээлэгч: одоо болохоор манайхан тэр Дугуй гэдэгт байсан манайхан Алтай гэж ярьж байна даа Хөхтэй хан гэж тэр уулыг чинь шүтэж байсан.
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Одоо тэр хавийг та нар мэдэх үү? Чи мэдэх үү? За тэгэхээрээ л бид нар буриадын гэх юм байхгүй шүү дээ, байхгүй байгаа биз дээ
-Би монгол хүн, бүр Дундговийн халх,
-Тий энэ жолооч яваа юм.
-Буриад царайтай хха
-Мэдээлэгч: Буриад царай байна лээ тэгээд би ямар сайндаа эд нар болохоор ерөөсөө тийм юу байхгүй тэгэхээр та нарт нутгаа ярина өвөг дээдсийнхээ нутгийг хойно очиж үзсэн одоо тэр алтай гэдэгт мэдээ
-Аан бид очиж үзээгүй, аан та очиж үзсэн үү? Алтай
-Мэдээлэгч: Үзсэн үзсэн үзсэн тэгээд
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Одоо хоёр гурван онд юм уу даа,
-Хоёр мянга гурван онд?
-Мэдээлэгч: Тий
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Хөхтэй
-Энэ орост, орост?
-Орост
-Мэдээлэгч: дээр үеийн шүтдэг уул нь хөхтэй хан гэж байдаг байхгүй юу, тэрийг наанаас нь монгол гээд хил зааглачихсан байхад наанаас нь шүтдэг байсан бид нар наана нь одоо бол
-Хөхтэй
-Хан
-Хөхтэй хан, оросоор ярив
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Цөх гол гээд наагуур нь гол байгаа байхгүй юу, Хөхтэй ханыг ингээд ороогоод урсаад цаашаа гарсан
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Одоо болохоор тэнд хүдрийн бэрээвэн, тэнд алтайгаа нэрлэдэг юм уу үгүй юу мэдэхгүй, тэр аав ээжийн минь төрсөн газар
-Оросоор ярив, энд цэнд
-Мэдээлэгч: Дунгуй гэж байсан, Дунгуй гэдэг газрыг одоо бол алтай гэж нэрлэдэг юм байна лээ, тэнд төрсөн байхгүй юу
-Оросоор ярив
-За маш их баярлалаа
-Мэдээлэгч: Чи явах гэж байгаа юм уу,
-Тий би явлаа, одоо нөгөө ажилтай
-Оросоор ярив
-Та тэгээд сайн яриад, хамгийн гол нь дуугаа дуулж өгнө шүү, дуугаа дуулуулна шүү
-Хха
-Та ямар омогтой?
-Мэдээлэгч: Айн?
-Ямар омог?
-Мэдээлэгч: За байз би омог оо ерөөсөө Ашуугад гэж манай ах байхдаа хэлж байсан.
-Ашуугад,
-Мэдээлэгч: Тий, дээр үеийн одоо тэр юугаараа ах бол надаас дөрөв ах хүн байсан юм. Одоо энэ Даваадоржийн аав нь яг адилхандаа манай Даваадорж бол адилхан ахтай миний ахын хүү байхгүй юу энэ чинь
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Ашуугад гэж байсан сүүлдээ цонгоол гэж ярьдаг байсан. Өшөөгөө бид нар чинь бүр овог ч юугаа мартчихсан хүдрийн тэр нэг хэсэг хэсэг айлууд байсан эхлээд тэр айлуудаараа ингээд харнууд цонгоол энэ тэр гэж ярьдаг юм. Тэр ашуугууд гэдгийг ч ярьдаг байсан. Харнууд гэж бас жаахан тусгай жаахан хэл нь өөр ч юм уу,
-Оросоор ярив
-Мэдээлэгч: тэгээд би боддог юм.
-Хүдэр, хүдэр суманд?
-Мэдээлэгч: тий, ерөөгийн хүдэр
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Хүдэр, уялга гэж,
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Ерөөгийн Хүдэр суманд байсан одоо байж байгаа газар нь дээр үед манайхыг чинь уялга гэдэг газар тэр Сүхээ голд их ойрхон одоо ер нь байж байсан одоо өвөлжиж юу яаж,
-аан энэ Сүх гол Хүдрийн сумын дэргэд тэ?
-Мэдээлэгч: Дэргэд биш нэлээн зайтай шүү дээ бүр
-Дэргэд биш
-Мэдээлэгч: нэлээн зайтай шүү дээ бүр Одоо хилийн захын ерөөсөө л
-Аан хилийн зах
-Мэдээлэгч: Хилээ цаад талд нь оросын наад талд нь болохоор монгол гээд ингээд хилээ хуваачихсан байхгүй юу?
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Уялга гэдэг газар байгаа, тэр нь тий,
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тэр хавьцаагаа л ер нь мэднэ манайхан чинь дээр үед аав ээж, наанаа байсныг нь монголд оруулаад л цаанаа байсныг нь Орост оруулчихсан.
-Мхн
-Мэдээлэгч: юугаар тэр Сүх гол гэдгээр чинь таслаад манай нутаглаж байсан газрыг тэгээд таслаад тэгээд хуваагаад авчихсан байхгүй юу, хил зааглахдаа
Оросоор ярив
-Мэдээлэгч: Зааглаагүй үед хоёр тийшээ гарч байсан юм. Тэгээд бид нар тэр уялга газраас нэг их байнга байгаагүй олон жил ч байгаагүй төмөр зам тавин хэдэн онд л наашаа эхлээд л төмөр замын ажилчин гээд бүгдийг нь Оростой буриадтай нь бүгдийг нь нааш нь татчихсан
-аан та бас төмөр замтай ажилсан бэ?
-Мэдээлэгч: Айн?
-Та бас төмөр замд ажилсан бэ?
-Мэдээлэгч: Байсан, энэ Зүүнхараад ирсэн тэгээд л Орхон одоогоор бол Сэлэнгэ, тоочиг бариад л зам тавиад л тэгээд замын ажил чинь нааш нь ингээд бүгдийг нь татчихсан байхгүй юу,
-Та хаана төрсөн бэ, хаана төрсөн бэ?
-Мэдээлэгч: Төрсөн нь бол миний Жалгын эх гэж байдаг юм.
-Жалгын эх, оросоор ярив
-Мэдээлэгч: Эхэнд төрсөн.
-Оросоор ярив
-Оросоор ярив
-Та ямар ажил хийдэг вэ? Юу хийдэг вэ?
-Мэдээлэгч: Одоо юу?
-Одоо биш
-Мэдээлэгч: Тэтгэвэр
-Залуу байхдаа, залуу байхдаа
-Хийж байсан бэ гэнэ
-Мэдээлэгч: Эхлээд ерөөсөө төмөр замд орж байсан
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Төмөр замын сумчингаар ажилчин болж орж байсан. Тавин зургаан онд юм уу даа,
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тэрнээс өмнө тавин хоёр гурван онд бол ажил ч байхгүй тиймэрхүү явсан хорин хэдэн настай л явсан тэр үед бол тий
-Та хэдэн настай вэ одоо
-Мэдээлэгч: Одоо ер
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тэгээд ерөөсөө л ерэн хэдэн онд Дархан анх ирж байсан. Манай аавынх Дарханд ирж байсан. Би болохоор эхлээд л ерөөсөө Зүүнхараад ирсэн. Зүүнхараа өртөөнд сумчин гэж хийж байсан
-Зөвчин?
-Мэдээлэгч: Сумчин
-аан сумчин
-Мэдээлэгч: Тий төмөр замын сумчин, гараараа ингэж эргүүлдэг тийм үед ажилд орж байсан. Сумчингаар
-Сумчин гэж юу вэ? Сумчин
-Мэдээлэгч: Одоо төмөр замын сумчингаар орж байсан байхгүй юу?
-Тасалбар тараа
-Биш ээ
-Чиглүүлэгч
-Мэдээлэгч: Сум ингэж залдаг.
-Аан аан
-Мэдээлэгч: Гараар тэгж эргүүдэг байсан. Вагоныг тэгж нөгөө замд шилжүүлдэг
-Вагон ингээд явангуут
-Аан ойлгосон ойлгосон
-Энэ нум сум тий
-Мэдээлэгч: Шилжүүлдэг ийм гар ажиллагаатай байсан
-Оросоор бас стралишный гэдэг страва сум тэгээд
-Мэдээлэгч: Эхний үед байрлаж байсан газар нь, тийм байсан тэгээд одоо би долоон жил ажилласан байна сумчингаар бид нарыг уул нь энд ч хувиарлаагүй эхлээд сумчингийн курс хийлгэхдээ биднийг урд замд гэж хийлгэсэн байхгүй юу, тэгээд л гэр бүлийн гачигдал мачигдал гээд л гэр бүл гадуур ажилтай гээд ерөөсөө анхан эхэлж байхад ерөөсөө Улаанбаатараас цааш нь хувиарлана гэхээр нь тэгээд л ерөөсөө байчихсан
-танай өвгөн энэ курс хийдэг тэ?
-Мэдээлэгч: Курс хийсэн аанхан, зурсанд сурч байсан. Эхлээд сумчингийн тий, ажилчин болсон байхгүй юу,
-Оросоор ярив, тэнд танилцсан тэ?
-Мэдээлэгч: Айн?
-Өвгөнтэйгөө тэнд танилцсан? Энэ сумчин курс дээр, танилцсан
-Мэдээлэгч: Яаж яаж байсан, Оросын нөгөө энэ жилүүдэд заадаг орчуулагч тийм нэг хүн байсан Раднаа гэдэг хүн байсан юм. Миний хэлснийг Орост дамжуулдаг. Тийм байсан юм эхлээд,
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Эхлээд жаахан бага зэрэг яахав бид нар тэгээд өөрснөө бас нөгөө оростой ойрхон байсан. Оросын Бэрээвэнгүүд ойрхон байсан маань тий бага зэрэг хуучны оросын хэл мэднэ үү гэхээс тэр шинийг нь мэдэхгүй юм чинь, нэрээ ч мэдэхгүй шахуу тийм улсууд тэгээд курс хийж байсан. Зургаан сар курс хийл үү дээ, тэгснийхээ дараа сумчин болж байсан байхгүй юу
-Оросоор ярив
-Мэдээлэгч: тэгээд төгсгөөд шалгалт аваад
-Оросоор ярив
-Мэдээлэгч: за тийм сонинтой л байна даа, одоо болтол Зүүнхараагаас салаагүй, энэ хооронд бас уурхайд очиж хэдэн жил болсон. Жаран хоёр оноос шарын голын уурхай нээгдэхэд анхны ажилчин нь болж шарын уурхайд очиж байсан
-та юу?
-Мэдээлэгч: Тэгээд далан зургаан онд буцаад Зүүнхараад ирсэн
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тийм сонинтой тэгээд, наян найман онд тэтгэвэрт гарсан тэрнээс хойш тэтгэвэр идээд тэжээлгээд сууж байна.
-Мхн за, танай өвгөн буриад хүн байсан уу? Цонгоол
-Мэдээлэгч: Буриад
-Цонгоол биш үү?
-Мэдээлэгч: Харнууд гэдэг буриад тийм л хүү байсан байх гэж боддог юм.
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Харнууд гэж байсан манай энд Цонгоол гэж байсан байхгүй юу, өөр ерөөсөө мэдэхгүй өөр үндэстэн тийм юм байсныг
-Хамниган хүмүүс тэнд байсан бэ?
-Мэдээлэгч: Хамниган гэж одоо ямрыг нь хэлж байсныг одоо би мэдэхгүй байна, сүүлд дуулж байсан тийм юу байдаг биз
-Аан танай Жалга эх, танай төрсөн суманд хамниган хүмүүс байсан бэ?
-Мэдээлэгч: Байгаагүй, суманд байсан нь зүгээр нэг хэсэг газраар л тэгж нэрлэдэг байсан юм болов уу гэж би зүгээр боддог байсан байхгүй юу, одоо болохоор би ахын хүү Даваадоржийг асуухаар тэгсэн байхгүй юу би хамниган гэж ерөөсөө дуулаагүй гэхдээ байдаг гэж мэддэг чухам ямар улсуудыг нь хамниган гэж байсан юм. Манайд хэлэхдээ харнууд Цонгоол гэж байсан хэсэг хэсэг энэ газруудыг нь тэгж хувиарласан юм болов уу, нэг их өөр хэлтэй байгаагүй тэд нар болохоор адилхан шахуу л хэлтэй байсан тэрийг нь мэднэ. Өшөөгөөр мэдэхгүй тий, хамниган буриад гэж дуулж байсан чухам хаана нь байдаг байсан юм. Тэрийг нь ч мэдэхгүй
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Харнууд Цонгоол гэдэг нь манайхан тэр Хүдэрт байж байгаа улсуудаа Цонгоол гэж байсан юм байна гэж би бодож байсан байхгүй юу, тэрнээс өшөөгөөр мэдэхгүй, Харнууд гэдэг нь бас төмөртэй галагтай улсуудыг харнууд гэж байсан юм болов уу гэж бас боддог.
-Өшөөгөөр мэдэхгүй, ямар гаралтай төрөлтэй?
-Мэдээлэгч: Айн?
-Ямар гаралтай улсууд энэ харнууд, та хэлсэн, төмөр гаралтай, түмэн гаралтай, биш үү?
-Мэдээлэгч: Төмөртэй юу, тэр газраар нь тэгж нэрлэж байсан юм болов уу гэж бодож байсан байхгүй юу, тэрнээс биш тэр хэл мэл бол нэг их өөр биш, тийм улсууд л байсан тий, тэгээд би нөгөө хэсэг хэсэг ийм одоо айлууд одоо байна шүү дээ манай ингээд л Мандал сум ч гэдэг юм уу, энэ доошоо болохоор Баянгол энэ тэр гээд байна. Тийм юугаар нь хэлж байсан юм болов уу гээд бодож байсан. Тэр үед, тий, за тэгээд наашаа бүгдээрээ тавин хэдэн оноос хойш бүгд наашаа орчихсон, тэрийгээ ч мартчихсан.
-Аан за, энэ харнуудын хэл, цонгоол хэл ялгаатай юу?
-Мэдээлэгч: Нэг жаахан ялгаа байсан тэр үед,
-жишээлбэл, дээр үед ямар ялгаа байсан бэ?
-Мэдээлэгч: хэлэн дээр нь нэг жаахан юу байсан юм уу л гэж боддог байхгүй юу би, жаахан өөр цонгоол нь нэг одоо бодож байх нь ээ ерөөсөө нэг хайшаа ч юм бэ дээ нэг тийм өөр хэлтэй байсан юм байлгүй тэр үед л гэж боддог. Одоо бол бүгд ингээд нийлчихсэн мэдэх юм байхгүй. Бага байсан тэр үед би ерөөсөө л нутгаасаа гарахдаа л арван найм естэй л байсан. Тэгээд тэрнээс хойш монголтой юутай мэдэхээ байчихсан байхгүй юу ерөөсөө тий, тэр үедээ ялгарч байгаа юм нь жаахан өөр байсан юм байлгүй л гэж боддог. Тэндээс би бол ярьж ч чадахгүй. Нөгөөдхийг нь ч
-Аан, та Цонгоол дуу дуулах уу? Цонгоол дуу
-Мэдээлэгч: За байна л даа, зүгээр дээр үеийн хөгшдийн дуулж байхыг зөндөө чагнаж байсан дуу, ер нь тэгээд дуунд би жаахан дуртай байсан тий өөрөө,
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Одоо бол яахав дээ зүгээр нэг, дуу нь ч гарахаа болчихсон цаг юм. Бараг мартчихсан тэгээд дуулдаг ч хүн байхгүй би сүүлд нэг ургийн баяр хийсэн байхгүй юу манайх, манай байж байгаа хүү манай хүү энэ тэр нийлээд ингээд ургийн баяр гэж хийсэн. Тэрэн дээр би ер нь дуугаа юу яана гэсэн. Хүүхэд болохоор одоо миний хүүхэд бол дуулж чадахгүй шүү дээ, тэгэхээр чинь ерөөсөө л тэгээд унтарсан байхгүй юу хэлээ ерөөсөө мартчихсан, дуугаа мартчихсан бараг тий, уусчихсан л юм даа
-За нэг сайхан дуу дуулъя
-Мэдээлэгч: За тэгье тэгье
-Оросоор ярив
-Мэдээлэгч:
Дуу дуулав: Хөгтэй лөө Хангай даа нээ
-Хөгшин хөө нь ч бороо еэ ингээд хоолой гарахаа байчихсан
-Сайхан гоё дуу
-Мэдээлэгч: Бүр дээр үеийн дуу хөгшдийнхөө дуулж байхыг яаж байсан одоо тэгээд
-Ах аа, үгийг, за эгч ээ энэ дууны үгийг хэлээд өгвөл
-Мэдээлэгч: Үгээ хэлээд, Хөхтэй лөө хангайн давааг
-Хөг
-Мэдээлэгч: Хөгтэй лөө хангайн даваа еэ, хөөрхөн хөө
-За эгч ээ хэлэхгүй бол
-Хөгтэй хангайн давааг?
-Мэдээлэгч: За би одоо хэлэх гэхээр бас нөгөө юу нь дуулахгүй болохоор
-Аан за, хөгтэй хангайн давааг
-Мэдээлэгч: хөөрхөнхөн бороороо давъя, хөөрхөн бор мориороо давъя гэсэн үг байхгүй юу, бороороо гэдэг нь
-Мхн
-Мэдээлэгч: Хөгшинхөн буурал ээжийгээ, хүйтнийхээ сэрүүнд золгоё
-Хүйтний?
-Мэдээлэгч: Хүйтнийгээ сэрүүнд золгоё
-Хүйтнийгээ сэрүүнд золгоё
-Мэдээлэгч: Хүйтнийгөө сэрүүнд золгоё, зөв л байх даа бодвол, дуугаа ч хүртэл мартчихсан хүн шүү дээ би тэгээд дуулж ч чадах аа больсон чи эхлээд хэл дээ
-Хөгтэй хангайн давааг хөөрхөн бороороо давъя
Хөгшинхөн буурал ээжийгээ
-Мэдээлэгч: хүрч л нэг золгоё
-хүрч л нэг золгоё, за хөгшинхөн буурал ээжийгээ
-Мэдээлэгч: Шагтайлаа хангайн давайяа шаргал бороороо давъя ч гэдэг юм уу, юу билээ дээ үгийг нь ч хүртэл мартчихаж
-Зүгээр зүгээр,
-Мэдээлэгч: Тийм л байна шүү дээ одоо тэгээд,
-Шагтай
-Мэдээлэгч: Шагтайлаа хангайн давай яи
-Шагтай лоо?
-Мэдээлэгч: тий даваа уул хавьцаа л байдаг байхгүй юу шагтай гэж байдаг хөгтэй гэж байдаг. Тэд нарын давааг давъя гэсэн л дуу юм даа
-Шагтай лоо
-Мэдээлэгч: Шагтай лоо хангайн даваа аа еэ, цагаан буурал ээжээгээ Цасныхаа цагаанд цагаандаа золгоё ээ ххэ
-Хамгийн сүүлд нь юу гэв? Цагаан буурал ээжийгээ
-Мэдээлэгч: Цасныхаа цагаанд золгоё тий тэгээд чи эвлүүлээд бич дээ энд тэнд нь оруулаад байна уу, би өөрөө сайн мэдэхгүй бүүр мартагдчихсан дуу хөгшдийн дуулж байхыг мэдэж байсан миний бүр жаахны үед л тэр үед дуулж байсан дуу нь шүү дээ
-Оросоор ярив
-Мэдээлэгч: За тэгээд биччихсэн үү? Юу гээд биччихсэн чи
-Шагтай лоо хангайн даваа еэ
Шаргалхан бороороо давъя аа,
Цагаан буурал ээжийгээ
Цасныхаа цагаанд золгоё
-Мэдээлэгч: За тэгээд л болоо шүү дээ
-Аа сайхан дуу, сайхан дуу хха
-Би ингээд бичихээр харахгүй
-Хха
-Шил байхгүй
-Мэдээлэгч: Тэр үг нь бол тэр юундаа орж байгаа шүү дээ энэ дуудлаганд бол энэ дууны дуудлаганд л орж байгаа, тэрнээс бол өөрөө ч би чадахгүй, би одоо чадахгүй шүү дээ би тэрийгээ хэлж, дуундаа болохоор би орчхож байгаа юм, дуулж байгаа болохоор
-Аан ондоо дуу? Ондоо дуу
-Мэдээлэгч: ондоо дуу юу, болон л юм.
-Цөх гол гэж дуу бий юу?
-Мэдээлэгч: Цөх гол гэж дуу бий,
-Оросоор ярив
-Мэдээлэгч: За байз Хүдэр гэж байдаг юу билээ тэр чинь тэрийгээ ч мартсан, за байз юу билээ дээ, Хүдэр ээ Дунгуйдаа нутагтай л юм даа, Хөхөө нь донгодох нь гоёхон байна даа, тэгж байж байна, чи тэрийг бол юу яачихна биз дээ, монголоор дуулдаг шүү дээ, бас тий, би сайн мэдэхгүй ээ бас тий
-Сайн мэдэхгүй дуулдаг
-Мэдээлэгч: За Хүдэр Дунгуйдаа нутагтай л юм сан даа
-Хүдэр
-Мэдээлэгч: Хүдэр дунгуйдаа нутагтай л юм сан даа
-Нютагтай
-Мэдээлэгч: Нутагтай л
-Хүдэр
-Мэдээлэгч: Дунгуйдаа нутагтай л юм гэдэг
-Аан Дунгуй гэж юу вэ?
-Мэдээлэгч: Дунгуй гэж яахав тэр дээр үеийн нутгийг уруудсан нутгийг дурдсан байхгүй юу,
-Аан дунгуй нутаг,
-Мэдээлэгч: тий
-Аан дунгуй нутаг адилхан?
-Мэдээлэгч: Айн
-Дунгуй нутаг адилхан
-Мэдээлэгч: Аан адилхан тий, Хүдэр Дунгуйдаа нутагтай л юм сан Хөхөө донгодох нь гоё байна.
-Хөхөө
-Мэдээлэгч: донгодох нь, дуугарах нь ч гэдэг донгодох нь ч гэдэг л байсан даг, дуугарах нь гэх юм уу Хүдэр Дунгуйдаа нутагтай л юм сан Хөхөө донгодох нь гоё л байна. Тийм дууны үгэн дээр л хэлэгдэж байна тэрнээс биш өөрөө мэдэхгүй шахуу болчихсон хүн, Хүдэр Дунгуйдаа нутагтаа хөхөө нь Донгодох нь гоё байна. Хөгшин буурал ээжийдээ юу билээ байз байж байгаарай сайн мэдэхгүй л болчихлоо
-Дуулахгүй юу, хөгшин буурал
-Мэдээлэгч: Хөгтэй лөө хангайн бас дуугаа ч хүртэл мартчихсан юм байна шүү дээ би тий
-Хүдэр Дунгуйдаа нутагтай л Хөхөө нь донгодох нь гоё байна. Хөгшин буурал
-Мэдээлэгч: Ээжтэйгээ тэгээд одоо юу гэж ордог билээ. Тэрийг нь сайн мэдэхгүй болчхоод байна даа, ер нь мартагдчихсан даа, мартагдчихаад байна. Дуулахгүй юм чинь тэгээд дуулъя гэхээр хүн олддоггүй, мэддэг хүн үгүй, тэгсээр байгаад үг нь одоо байхгүй одоо ямар сайндаа одоо тэр нутагтаа очоод газраа мартчихсан байгаа юм чинь байдаг газар нь ерөөсөө тэр хөдөөний сангийн аж ахуй гээд байгуулчихсан байж байгаа одоо тэнд болохоор чинь зуны цагт л жимс жигтэйхэн ургадаг, тэрэнд нь амьтан их очдог одоо бүр ерөөсөө модны нэг тэгэхэд чинь модгүй байсан газар мод ургачихсан, би миний багад мод байхгүй газар одоо дүүрэн мод болчихсон байгаа юм чинь
-Мм
-Оросоор ярив
-Мэдээлэгч: тэгээд би дал гаран жил болчихсон байна шүү дээ, бараг ная гаран жил болчхож энэ нутгаас гараад
-Тийм байна
-Мэдээлэгч: Тэр үед бол ерөөсөө юу ч байгаагүй, очоод ингээд яг тэр газартаа очоод харахад за энэ юм байна гэж л мэдэгдэж байна. Мод ургачихсан.
-Мхн
-Мэдээлэгч: Нэг одоо бүр хойно нутаглаж байсан одоо бүр жалгын адаг гэдэг байсан юм. Тэнд очоод ингээд харахад ерөөсөө дүүрэн мод дээр үед нөгөө хонь тугал мугалаа хариулаад явж байхад сул газар чинь мод байгаа юм чинь энэ мөн гэдгийг нь мэдэж байна тэндээ очоод, нэг ам гэдгийг нь тэндээ очоод нэг аманд жалга гэдэг газар манайхан өвөлждөг байсан байхгүй юу
-тий
-Мэдээлэгч: Зусахдаа ерөөсөө уялгад дээр дээхэн үедээ бүр тэр уялга руугаа орж зусдаг өвөлжихдөө тэр жалганы адагт биш бэлчирт өвөлждөг болоод наанаа жалгандаа ирж юу руугаа зусдаг ерөөсөө тэгээд зусахаа больчихсон тийм хүдрийн юу гэж байсан бэрээвэн байсан газар хуучин Оросын
-Орос бэрээвэн?
-Мэдээлэгч: Тий орос бэрээвэн гэдэг газар Бэлчир гэдэг газар зусдаг өвөлждөг тэндээ бүр тийм байсан тэгээд л ирээд л наашаа нүүчихсэн бэлчрээс л наашаа тавин хэдэн онд тэгээд арван долоо наймтай байсан юм шиг байгаа юм би болохоор
-Мхн
-Мэдээлэгч: Тийм байсан тэгээд Зүүнхараад ирсэн тэгээд тэрнээс хойш энэ хооронд бол арван хоёр гурван жил очиж шарын голын анхны уурхай байгуулахад анхны уурхайд очиж юу хийж байсан манай өвгөн хэлмэрч хийж байсан
-Оросоор ярив
-Мэдээлэгч: тэгээд дандаа оросууд эхлээд эхэлж байсан.
-Тэгээд монгол хүмүүс ер нь газар малтаагүй, дээр үед, лус савдаг тийм юм байсан тийм учраас газар малтаагүй, тэ? Монголчууд
-Мэдээлэгч: Үгүй үгүй
-Энэ цээр байсан тэ?
-Мэдээлэгч: Тий
-Тэгээд энэ төмөр зам яаж баригдах вэ? Уурхай яаж малтсан бэ?
-Мэдээлэгч: Төмөр зам эхлээд байгуулахдаа ерөөсөө дандаа л хойно оросын тийм одоо хайшаа ч юм бэ дээ нэг тийм юуны юм уу баригдсан тийм, хоригдлууд гэж байсан юм гэнэ лээ эрэгтэй эмэгтэй
-Аан за
-Мэдээлэгч: Оросууд байгуулж байсан байгаа байхгүй юу Оросууд төмөр зам эхлээд тэгээд одоо наашаа гараад л хил, Сүхбаатараас наашаа гараад явсаар байгаад зүүн хараа ирлээ гэхэд дандаа оросууд байсан гэнэ хоригдол оросууд байсан гэнэ. Хоригдол оросууд байсан гэнэ тэр үед.
-Харигдол оросууд?
-Мэдээлэгч: Тий хоригдол оросууд л байсан юм гэнэ лээ Төмөр зам байгуулахдаа барихдаа, эхлээд, тэр мэдэхгүй шүү дээ, монгол болохоор тийм төмөр зам байхгүй болохоор эхлээд ерөөсөө л тэр оросууд тавихдаа тэр хоригдол дандаа хоригдол байсан юм. Гэсэн чухам юу тэр оросын л юу байх даа бодвол, миний бүр сургуульд байхад хүлээж авч байсан анхны төмөр замын юуг одоо вагон орж ирэхээр одоо провад шүү дээ, галладаг зүгээр нүүрсээр явдаг провад эхлээд орж ирж байгаа зураг байдаг.
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тэгээд би бас, тэгээд урагшаа яваад л нөгөө барьдаг улсууд чинь урагшаа ингээд л яваад л бүр Улаанбаатар ороод л яасан хойно нь юм чинь тэр чинь төмөр замаа хүлээж аваад тавин нэгэн онд хүлээж авсан шиг санадаг би өөрөө, би тэр үед сургуульд байсан юм жоохон байсан.
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Улаанбаатар ороход яг хүлээж авсан юу
-Та бага байхад ямар тоглоом тоглодог вэ?
-Мэдээлэгч: Тоглодог байсан бэ?, бид нар бол ерөөсөө чулуу шавар
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Чулуугаар,
-Чулуун гэр,
-Мэдээлэгч: Чулуугаар юм уу тэгээд л малын яс юм уу тийм юмаар л тоглоно, тоглоом байгаагүй бид нарт
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тийм шавар зуураад гэр барина, тоглоом хийнэ шавраараа
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тий, тийм байна даа, тиймэрхүү л юутай, төмөр зам яаснаас хойш бид нар тавин тав, тав ч биш юм аа, тавин гурав дөрвөн онд л орж ирсэн юм шиг санадаг
-Аан хан
-Мэдээлэгч: Дархан эхлээд орж ирж байсан. Тэгээд л
-Оросоор ярив, Аан хуруугаараа тоглодог, ийм, хуруугаараа тоглодог байсан бэ, гарын хуруу
-Мэдээлэгч: Гарын хуруугаараа юу?
-Хуруугаараа тоглодог вэ?
-Мэдээлэгч: Аа тэгэлгүй яахав, тэгж тааж бас тоглодог
-Яаж тоглодог?
-Мэдээлэгч: Одоо аль нь дунд хуруу аль нь юу гэж ингээд атгачхаад таалгадаг тэгж тоглодог тий,
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тэгдэг байсан
-Аан хурууны нэр ямар вэ?
-Мэдээлэгч: Эрхий мэргэн үү?
-тий
-Мэдээлэгч: Эрхий мэргэн,
-Эрхий мэргэн
-Мэдээлэгч: Эмч домч
-Эмч домч
-Мэдээлэгч: Дунд ноён дугар зайсан
-Дугар зайсан
-Мэдээлэгч: Бяцхан чигчий
-Бичихэн чигчий?
-Мэдээлэгч: Чигчий, бага хуруугаа
-Эрхий мэргэн
-Мэдээлэгч: Эрхий мэргэн, эмч домч, дунд ноён гэдэг байх аа, дугар зайсан,
-Тэгээд
-Мэдээлэгч: Бяцхан чигчий
-Бяцхан чигчий
-Мэдээлэгч: Жоохон чигчий гэж байгаа юм биз дээ,
-Аан Дундговь яахав?
-Адилхан
-Адилхан
-Мэдээлэгч: Адилхан байх аа
-Эмч домч, ах аа хха, Таван хурууны нэр
-Эрхий мэргэн, эмч домч, дунд ноён дугар зайсан, бяцхан чигчий
-Мэдээлэгч: Бяцхан чигчий
-Чигчийг арай өөрөөр хэлдэг биз дээ
-Мэдээлэгч: айн?
-Чигчийг арай өөрөөр хэлдэг биз дээ
-Мэдээлэгч: өөр байсаан,
-Би бодоодохъё
-Мэдээлэгч: Улс улсын юугаар хүн хүний юугаар ч юм уу, тэр чинь бас нэг одоо монгол хүн юу гэж нэрлэдэг байсан юм. Тэр нь орж байгаа юм уу юу байдаг юм. Бичийхан чигчий л гэдэг байсан. Багахан гэсэн үг юм уу, юу гэсэн үг юм, тиймэрхүү л юу байсан байх.
-Мхн
-Мэдээлэгч: тий
-За, та бага байхад ямар гэрт амьдардаг вэ?
-Мэдээлэгч: Амьдарч байсан бэ гэж үү?
-Тий
-Мэдээлэгч: Миний бодоход л монгол гэр байсан.
-Монгол гэр,
-Мэдээлэгч: Эсгий гэр байсан, Эсгий гэр гэдэг монгол гэртэй л байсан, миний мэдэх тий, миний амьдарч байгаа үед тэрний урд нь бид нар мэдэхгүй шүү дээ,
-Аан зөмөгьеө гэдэг гэр сонссон уу? Зөмөгьеө гэдэг гэр
-Мэдээлэгч: Зөмөгьеө гэдэг чинь одоо буриадын нэг тийм байшин л гэсэн үг тий
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Буриадын тийм үг байсан, зэмьеэ гэж үү?
-Зэмьеэ?
-Мэдээлэгч: Зэмьеэ тий, би одоо бас би мэдэхгүй шүү дээ бас хха
-Зэмьеэ
-Мэдээлэгч: Тийм юу бас байсан, байшин бариад орсон үед бас байсан юм байна лээ
-Танай цонгоолд амьдардаг?
-Мэдээлэгч: Миний үед бол байх нь байсан зүгээр модоор өөрснөө тийм зуны гэр хийдэг байсан. Банз цуулаад
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Банз цуулаад тийм зуны гэр хийдэг нөгөө, эсгий гэрээ хураагаад тийм модон гэр гэж нэрлэнэ нөгөөдхөө ерөөсөө тий,
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тий
-За тэгээд баавгайн ах хийдэг байсан бэ?
-Мэдээлэгч: Айн?
-Баавгайн ан хийдэг байсан бэ?
-Мэдээлэгч: Балгаан гэж одоогоор юу ч юм бэ дээ нэг майхан шиг модоор нэг тиймэрхүү юм хийснийг балган гэж байсан байх гэж бодож байна.
-Энэ жирийн хүмүүсийн гэр, анчин хүмүүсийн гэр, анчны гэр? Анчны гэр шууд балгаан
-Мэдээлэгч: Анчны гэр нэг тийм юуг хэлж байсан байж магадгүй юм. Мэдэхгүй тэрийг дуулж л байснаас цаашгүй алийг нь хэлж байсныг мэдэхгүй бас тий, тийм байна
-Бас тэгээд Омбоол гэдэг гэр мэднэ үү? Омбоол, мэдэхгүй юу?
-Мэдээлэгч: Мэдэхгүй ээ, дуулаагүй юм шиг байна
-За
-Омбол
-Мэдээлэгч: Айн?
-Омбол
-Мэдээлэгч: Ом
-Омбол, омбоол
-Сонсож байгаагүй юу?
-Сонсоогүй
-Мэдээлэгч: Сонсоогүй байх аа
-За зүгээр, та өөрөө хэдэн хүүхэдтэй?
-Мэдээлэгч: Би ерөөсөө хоёрхон хүүтэй тий, дунд нь нэг охин гарсан тэр нь байгаагүй юм тий, их хол хол, миний хүүхдүүд нэг нь жар гараад явж байна нэг нь одоо бага нь дөч гараад явж байна. Хорин жилийн дараа гарсан хүүтэй, одоо энэ байж байгаа юу чинь тий
-За, тэгээд та ийм юм сонссон уу хүүхэд төрсний дараа эхсийг нэг газар булдаг
-Мэдээлэгч: Тий булдаг
-Тийм юм байсан бэ? Тийм ёс байсан бэ?
-Мэдээлэгч: Байсан байсан тийм ёс байсан
-Юу хийдэг вэ?
-Мэдээлэгч: Эхсийг нь тий булдаг газар булдаг тий, дээр үед ерөөсөө тий, би ээжийгээ хамгийн бага дүүгээ гараад гарахыг мэддэг байхгүй юу, тэр үед бас нэг хэдтэй ч байсан юм бэ дээ нэг арван
-Оросоор ярив
-Мэдээлэгч: нэг арван хэд л хүрч байсан болов уу гэж боддог байхгүй юу
-Мм
-Мэдээлэгч: Тэгээд манай тэр ээж тэр хүүгээ ерөөсөө л төрвөл гадаа ингээд суугаад төрүүлэхийг нь мэддэг гадаа ерөөсөө задгай суугаад зун тэгээд миний босохоор ерөөсөө дээр юм хаяарай гээд нэг тэр үед өмсөж байсан дан дээл нь юм уу л байсан тийм юм шиг санадаг юм. Жоохон байсан тэгэхэд, тэгж төрүүлж байхыг нь мэднэ.
-Тэгээд яахав энэ эхсийг булсан газар?
-Мэдээлэгч: Тэгээд төрсөн аав тэгэхэд нэг бариач дуудахаар явчихсан байсан юм уу даа гэж л боддог юм. Аав ирээд л тэр эгчтэй тэр хүүхэд нь бүтээгүй тэр бүтчихсэн энэ амьгүй юм шиг байна миний босоход дээр нь юм хаяарай гэж өгсөн байхгүй юу тэр дээл хаяарай ч гэдэг юм уу юу ч гэдэг юм. Нэг дээл байсан болов уу гэж боддог би одоо, тэгж төрж байсан манай ээж, хамгийн сүүлчийн хүүгээ бүтчихсэн л юм шиг байгаа юм тэр, гэдэс дотроо амьгүй болчихсон
-Аан тий
-Мэдээлэгч: тэгээд өвдөхөөр нь манай аав нэг бариач хөгшнийг дуудахаар очсон юм байна тэр, тэгээд очсоныг нь ч мэддэггүй ирэхийг нь мэддэг байхгүй юу тэрийгээ бас, яасныг нь мэддэггүй тэр хооронд төрчихсөн манай ээж, тэгээд дээр нь юм хаяж байсан би, тэгээд эхэстэйгээ хүүхэдтэйгээ л тэнд ногоон дээр ерөөсөө л суугаад тэгж төрж байсан.
-ногоон дээр?
-Мэдээлэгч: Тий ердөө гадаа
-гадаа?
-Мэдээлэгч: Зун тэгээд төрж байсан, тэр чинь эмнэлэг мэмлэг гэж байгаагүй байх гэж боддог юм би
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Хөгшин, бариач гэж нэг хөгшин ирж байсан юм тэгээд
-Оросоор ярив, аа тэгээд төрөхөд хэцүү ямар дом байсан бэ? Төрөхөд хэцүү эмэгтэй хүнд, ямар дом байсан бэ? Нэг эмэгтэй төрөхөд хэцүү тэгээд аль нэг дом мом байсан бэ? Дом шившлэг арга
-Мэдээлэгч: мэдэхгүй ээ, тийм юм байсан юм уу үгүй юу энийг мэдэхгүй би,
-баавгайн савар,
-Мэдээлэгч: ерөөсөө мэдэхгүй тий
-Баавгайн савар
-Мэдээлэгч: Одоо баавгайн савраар домнодог энэ тэр гэж байсан, баавгайн савар манайд хүртэл байдаг байсан тэрийг мэднэ би, юу хийдэг вэ энэ савар, мэдэхгүй ээ зүгээр домнож байсан юм уу яаж байсан юм зүгээр байсныг нь мэднэ.
-Оросоор ярив, за тэгээд энд, тахидаг уул байсан тэ?
-Мэдээлэгч: Тахидаг
-Тий, тахидаг энэ нутагт
-Мэдээлэгч: Одоо, Дээр үед одоо нэг буриадын нэг тийм юу байсан манайхан буриадын нэг тийм шүтлэг энэ тэр гэж тийм юм байгаагүй болов уу гэж боддог юм. Тийм бүдүүлэг ч гэх юм уу одоо хайшаа ч юм бэ дээ зэрлэг шахуу л байсан юм уу даа гэж л боддог байхгүй юу? Ерөөсөө тэрийг сайн мэдэхгүй тий одоо бүр багын юм даа тий, арван хэдтэй шахуу үед ер нь бараг мэдэхгүй шахуу заримыг нь тий, шүтлэг мүтлэг гэж тийм юм байгаагүй болов уу гэж боддог тий
-Та бурхан шашинтай юу биш үү?
-Мэдээлэгч: За би одоо нэг нийтийн яадаг юм л өөрөө зүгээр нэг юу яадаг тий шатаж шүтэж нэг их юу яаж байгаагүй, мэдэхгүй тий, аан хан
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Бараг л өөрийнхөө тийм юугаар ер нь тааруухан тийм байсан
-За аа тэгээд дээр үед жирэмсэн эмэгтэй байвал аль нэг цээр байсан бэ? Цээр ямар юм хийх цээртэй байсан бэ? Та мэднэ үү?
-Мэдээлэгч: Одоо мэдэхгүй ээ,
-за за
-Тэрийг одоо мэдэхгүй би за зүгээр та, танай аав ээж цонгоолоор ярьдаг байсан байна тэ? Ямар хэлээр ярьдаг байсан бэ?
-Мэдээлэгч: Одоо энэ дуун дээр гарч байгаа буриадын тийм хэлээр л хэлдэг байсан байхдаа бодвол ярьдаг.
-Буриадаар,
-Мэдээлэгч: тий
-Буриадаар?
-Мэдээлэгч: Тий өөрөө болохоор би ингээд л багаасаа л ерөөсөө ингээд юу яачихсан болохоор тэгээд тийм хэл ч гэж сайн мэдэхгүй
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тий
-Аа та насаараа халхаар ярьдаг тэ?
-Мэдээлэгч: Айн?
-Та насаараа халхаар ярьдаг, ерөнхийд буриадаар ярьдаг вэ?
-Мэдээлэгч: За жаахан тийм аялга байдаг л гэдэг юм байна лээ улсууд, мэдэхгүй ээ тэрийгээ өөрөө ч мэдэхгүй би аялга
-Мхн
-Буриад үг мэдэх үү?
-Мэдээлэгч: Айн?
-Буриад үг мэдэх үү?
-Мэдээлэгч: Үг үү?
-Аанг
-Мэдээлэгч: Юу гэсэн үг вэ тэр чинь одоо дуун дээрхийгээ л мэдэж байна тэрнээс нэг их сайн мэдэхгүй тий
-Мхн за,
-Мэдээлэгч: Тийм юм гэж нэрлэж байсан юмнуудыг тэрүүгээс өшөөгөөр мэдэхгүй,
-Та энэ, хүүхэнтэй уул байгаа тэ?
-Мэдээлэгч: мм?
-Хүүхэнтэй хаан
-Мэдээлэгч: Хөхтэй хаан
-Хөхтэй хаан тий,
-Мэдээлэгч: ерөөсөө тэр шүтдэг уул маань хөхтэй хаан л байсан байхгүй юу, манайхан чинь уялга жалгаар, захад гэсэн үг шүү дээ, уялга гэдэг чинь ерөөсөө хилийн захад юм чинь, тий, тэнд байсан тий,
-Та тэнд очсон тэ?
-Мэдээлэгч: Овоогоо тахиж байх үед нь жаахан хүүхэд зөндөө очиж байсан. Тэр чинь хил зааглачхаад юу яачихсан үе юм чинь манай миний жаахан байхад чинь, тэр Сүхгол гэдгээр л заагласан юм. Ерөөсөө хоёр хуваасан байхгүй юу? Цаанаа байгааг нь оросын юунд оруулаад л наанаа байгаа буриадыг монголын юунд оруулчихсан байхгүй юу манайхан тийм улс, ерөөсөө тий
-За, аан шүтдэг уул, шүтдэг уултай,
-Мэдээлэгч: аанхан, шүтдэг байсан хөхтэй хан гэж одоо байсан одоо алтай гэдэгт байдаг шүү дээ хөхтэй хан чинь, би хоёр мянга гурав юм уу дөрвөн онд очиж байсан, нэг найзтайгаа
-тэр уул дээр эмэгтэй хүн гарсан уу?
-Мэдээлэгч: тэр найзын маань эгч нь хойноо үлдчихсэн өөрөө монголдоо орчихсон нөгөөдөх нь оросын буриад болчихсон эгчийнд нь найзынхаа эгчийнд очиж байсан,
-за
-Мэдээлэгч: тэр хөхтэй хаанаа даваад, тэр хойгуур нь даваад наашаа ороод алтай гэдэг газраар орж ирээд шүтдэг газар нь ирээд шүтэж байсан.
-Яаж шүтдэг вэ?
-Мэдээлэгч: Яахав дээ юм өргөдөг, тий монголоос аваачсан архи мархиа өргөөд тэгээд юм залбираад тий
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тий залбираад тэгээд дээр үеийн хөгшчүүдийн шүтэж байсан газар юм чинь
-архи өргөдөг?
-Мэдээлэгч: Тий
-Оросоор ярив
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Цөх гол гэдэг чинь, Сүх гол дуунд байдаг л даа монголоор оруулчихсан цөх гол гэж, одоо тэр Сүх голын чинь л ерөөсөө цаад талынх нь оросынх наад талынх нь монголынх болчихсон байхгүй юу, тэр хөхтэй хаанаа ингээд ороогоод урсчихсан байдаг. Гол байхгүй юу тэр сүх гол чинь
-Аан энэ Сүх гол чинь шүтдэг гол юм уу
-Мэдээлэгч: Айн?
-Шүтдэг гол юм уу шүтдэг гол юм уу, тэр гол тахидаг у?
-Мэдээлэгч: Тахидаг байсан харин, наанаас нь монгол тахидаг цаанаас нь оросын буриадууд наана нь тахидаг уул байхгүй юу Хөхтэй хаан, дээр үед бүр морь уралдаж байсан юм гэнэ лээ дээр нь
-Оросоор ярив
-Мэдээлэгч: тийм тэгшхэн байсан одоо мод ургачихсан болохоос тэрнээс мод байхгүй тийм тайрчихсан юм шиг, энэ манай ээж ярихдаа Хөхтэй хааны юуг одоо Хөхтэй хаан гэдэг чинь тийм чадалтай хүн байсан юм биз дээ дээр үеийн
-Ямар? Шаттай?
-Мэдээлэгч: Хөхтэй хаан
-Хөхтэй хаан
-Мэдээлэгч: гэж тийм чадалтай хүн байсан энэ толгойг нь авчраад энд тавьчихсан гэж ярьдаг байсан байхгүй юу одоо энэ Хараагийн энэ Хэрхэг Хэрхэнцэг гээд байна аа энэ уулыг
-Тий
-Мэдээлэгч: Мандал сумын одоо энэ уулыг толгойг нь одоо яг нээрээ урдаас нь харахад тайраад ингээд яачихсан юм шиг тийм дээр үеийн тийм юу байсан байхгүй юу
-Ах аа, жаахан туслаач би жаахан ойлгоогүй
-Шилхэнцэн хайрхан
-Нэг чадалтай хүн байсан тэ?
-Мэдээлэгч: тэгж ярьдаг тэр дээр үед тэр Хөхтэй хаан гэдэг хүн чинь их чадалтай тийм одоо лус савдаг л юм биз дээ дээр үеийн хэлдгээр тийм хүн байсан гэж ээжийнхээ ярьж байхыг мэддэг байхгүй юу, тэгээд одоо энэ Хэрхэнцэгийг ингээд харахад яг урд талыг нь Хөхтэй хааны дээр нээрээ ингээд тайраад авчихсан гэдэг нь, тэр Хөхтэй хаан гэдэг чинь ерөөсөө тийм тэгшхэн уул байдаг байхгүй юу, одоо юм ургасан юм байна лээ бас дээрээ бас байхгүй зүгээр салаа наад хажуу энэ тэрээр мод ургачихсан
-энэ толгой авчихсан?
-Мэдээлэгч: айн?
-Толгой авчихсан гэж та ярьсан тэ?
-Мэдээлэгч: Тий, Толгойг нь ингээд тэр уулыг толгойг нь ингээд авчраад энд тавьсан юм гэнэ лээ гэж тэгээд энийг бас би шүтдэг шүү дээ бас шүтэх юу байх вэ дээ залбирдаг Хөхтэй хаан гэж
-Энэ нэг уулнаас толгой авчраад
ZOOM0099_LR-0001 файл дуусав
ZOOM0099_LR-0002 файл эхлэв
-Ондоо ондоо уулан дээр тавьдаг тэ?
-Энэ Хөхтэй хаан гэж уул байна
-Оросоор ярив
-Тэр уулын дээд тал нь ийм тэгшхэн
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Дээрээ бүр тэгшхэн
-Дээр нь бүр морь уралддаг, дээр үед морь уралддаг байсан.
-Оросоор ярив
-Тэгээд домог нь болохоороо тэр уулын толгойг тастаж аваад одоо энд байгаа Ширхэнцэг гэж хайрхан байна.
-Мэдээлэгч: Ширхэнцэг гэж, цаад талаас нь харсан ч нээрээ яг тэр Хөхтэй ханы юу байдаг байхгүй юу тэр уул, Хөхтэй хан чинь нэг иймэрхүү маягаар, яг тэр юу байдаг
-Оросоор ярив
-Ширхэнцэг хайрхан
-Мэдээлэгч: Тийм домог байдаг юм.
-Тэр Ширхэнцэг хайрхан гэдэг нь хүний нэр байсан байна уу?
-Мэдээлэгч: Хөхтэй хан гэж нэг тийм Хайшаа ч юм бэ дээ, би бодохноо ерөөсөө л шүтдэг газраа тэгсэн юм уу гэсэн чинь үгүй тийм нэг чадалтай тийм хүн байсан юм болов уу тийм домог байдаг байхгүй юу түүнээс одоо ганцаараа тэгээд дээр нь нэг цавчаад авчраад толгойг нь энэ уулыг Шилхэнцэгийг авчраад тавьчихсан нээрээ ингээд хараад байхад нээрээ Шилхэнцэгийн юу дээдэх нь нөгөө Хөхтэй хан гэдэг шүү дээ, тэр чинь бүр ийм тэгшхэн байдаг байхгүй юу
-тэгшхэн
-Мэдээлэгч: Бүр ийм дээрээ, дээр нь овоо тахиж морь энэ тэр уралдаж байсан энэ тэр гэж ярьдаг, бүр дээр үеийн тийм домог байдаг юм байна л даа
-Мхн
-Мэдээлэгч: Тэгээд энд авчраад тавьчихсан юм гэж ээж ярьж байхыг нь сонссон юм би багадаа, тэгээд нээрээ ингээд харахад чинь яг тэр Хөхтэй ханыг ингээд дээр нь аваачаад тавихад яг урд талын юу адилхан байдаг байхгүй юу бүр тийм, урд талдаа тийм цохио хадтай,
-Оросоор ярив
-Мэдээлэгч: тэгж дуулж байсан би бол жоохондоо ярьж байхыг нь тэгээд би одоо энийгээ шүтдэг байхгүй юу
-Оросоор ярив
-Хөхтэй хан минь өршөө гэж ээжийгээ ярьдгаар ер нь миний ээж ярихдаа ерөөсөө
-Ширхэнцэг хайрханцаг
-Мэдээлэгч: Хөхтэй хан өршөө гэж явж байвал өршөөдөг юм гэнэ лээ гэж домогт байдаг гэнэ ээ, тэгээд нэг чаргаар эмэгтэй хүн явж байгаад
-Оросоор ярив
-Мэдээлэгч: тэгээд хөхтэй хан минь өршөө гэхэд нь ирээд яг нэг одоо юу ч юм юунаас аварсан юм гэнэ лээ гэж нэг тийм домог байдаг бас нэг тэр хүнийг л аварсныг нь ярьсан юм байна лээ л дээ Хөхтэй хан тэгээд надыг ээж минь ярьдаг байсан Хөхтэй хан минь өршөө гэж залбирч яваарай өршөөдөг юм шүү муу юмнаас бүгдийг нь авардаг гэж ярьж байсан байхгүй юу
-оросоор ярив
-Мэдээлэгч: Тэгээд би одоо дээр үеийн тахидаг уул байсан юм чинь хөгшдийн ерөөсөө л манай өвөг дээдсийн дээдсээс эхлээд л шүтдэг байсан улсууд юм чинь тэгж залбирч явдаг байхгүй юу би одоо болтол өөрөө залбирч явдаг
-Та ямар шашин шүтдэг вэ?
-Мэдээлэгч: Айн?
-Ямар шашин шүтдэг үү?
-Мэдээлэгч: одоо будда л юм байгаа биз бодвол би
-мм
-Мэдээлэгч: Байх гэж боддог, би бас нэг тийм шүтлэг байхгүй зүгээр өөртөө нэг тэгээд залбирч л явдаг байхгүй юу
-Мм
-Мэдээлэгч: нэг шүтэж байсан юм надад байхгүй, яахав жаахан энэ тэнд амьтныг дуурайж явсан юу байгаа л даа тийм л юу байна
-Мхн
-Мэдээлэгч: Тэгээд би ерөөсөө шүтэж залбирч явдаг юм минь ээж минь тэгж залбирснаар л ерөөсөө Хөхтэй хаан минь өршөөж яваарай гэж л захиж байсныг нь өөрөө шүтэж явдаг
-За
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тэгээд надыг ч нээрээ өдий наслахад минь тэр л Хөхтэй хаантайгаа л явж байгаа шүү дээ би ерөөсөө тий
-тэгэлгүй яахав тий
-Мэдээлэгч: Шүтэж яваарай гэсэн тэр хэлдэг үгийг нь ерөөсөө үргэлж өглөө цайгаа өргөсөн ч Хөхтэй хан минь өршөө
-Өглөө цай, цай
-Мэдээлэгч: тий, энд тэнд явсан чиг л Хөхтэй хан минь өршөө гээд л цайгаа өргөдөг,
-Цацал цацал, оросоор ярив
-Мэдээлэгч: Тий цайныхаа дээжийг өргөхдөө залбирч, тэгээд нөгөө цай өргөсөн дээжээ өргөсөн юугаа яахдаа л гадаа дотоогүй ерөөсөө л амандаа би бол Хөхтэй хан минь өршөө гээд л өргөсөн чиг л ялгаагүй өргөөгүй ч ялгаагүй ерөөсөө залбирч явдаг юм. Юм минь тэр тий, ээж минь тэгж захисан юм чинь, тэгээд юм бүхнээ өршөөдөг юм шүү гэж өөрснөө бас шүтэж байсан юм болохоор нь би тэр шүтлэгийг нь одоо давтаж л явдаг гэх юм уу даа
-Та өөрөө цай өргөдөг вэ, та өөрөө цай
-Мэдээлэгч: Айн
-Цай өргөдөг
-Цайны дээж, цайны дээж, цайгаа чанаад л би цайныхаа дээжийг өргөдөг байхгүй юу, бурхандаа тавьдаг тэнд бурхан байдаг тий, тэнд бурхандаа тавьдаг тэгээд бурхандаа тавьсан юугаа цайгаа чанаад л өргөдөг, тэрийгээ өргөчихдөг тий
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тэгж залбирч явдаг тий
-аан долоон бурханд өргөдөг вэ?
-Мэдээлэгч: Айн?
-Долоон бурханд өргөдөг вэ? Долоон бурханд өргөдөг үү? Долоон бурхад
-Долоон бурханд цай сүүний дээжээ өргөдөг үү?
-Мэдээлэгч: Үргэлж тий үргэлж Хөхтэй хан, долоон бурхан минь өршөө гэж үргэлж залбирч явдаг
-Оросоор ярив
-Та тэр дээж өргөхдөө хэлдэг үгээ хэлж болох уу? Хөхтэй хаан
-Мэдээлэгч: Тий Хөхтэй хаан бурхан одоо тэгээд л, одоо энэ тойруудаа байгаа Ноён уул Бороо Хайрхан энэ өвгөн энэ тэрийн төрсөн газар мазар ингээд нэрийг нь нэрлээд бүгдийг нь тэгж өргөдөг дуудагч хангай
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Манай өвөг дээдэс дандаа энэ дуудагч хангайг шүтэж байсан
-Оросоор ярив
-Мэдээлэгч: тэрийгээ хэлдэг энэ одоо дуудагч хангай энэ одоо мандал хангай Хутаг Өндөр энэ тэр бүх энэ тойрон байгаа уулнуудаа л нэрлэж шүтдэг өршөө гэж хэлдэг тий,
-Мхн
-Аан танай энд аанхан
-Мэдээлэгч: Аа Хөхтэй Хаанаа ерөөсөө л урд нь заавал хэлдэг, Хөхтэй хаан долоон бурхан од минь өршөө ч гэдэг юм уу, Хөхтэй хаан дуудагч хангай минь өршөө ч гэдэг юм уу өршөө, нутгийн минь өвөг дээдсийн минь өргөж яв, хэлж яв, гэсэн шүтэж яв гэсэн уул чинь Хөхтэй хан байдаг тэрийгээ л Хөхтэй хаанаа үргэлж хэлдэг, цай өргөх тоолонгоороо одоо энэ дуудагч хангай бороо Хайрхан ингээд л бүгдийг нь хэлдэг энэ хавьд байгаа уулнуудаа шүтдэг
-Мхн
-Мэдээлэгч: Тийм хүн тэгээд одоо энэ жил жаахан дор байна, муу байна, хөл өвддөггүйгээр хөл өвдөж байна. Хөлөө би бас залуудаа анзаарахгүй яваад одоо ингээд тэгшхэн болчихсон миний хөл
-Мхн
-Мэдээлэгч: Одоо энэ жил бүр өвдөөд ерөөсөө болдоггүй жоохон юу яахаар
-Сайхан байна аа та
-Мэдээлэгч: гэхдээ одоо би наян найм, наян хоёр онд л ажлаасаа гарсан
-Мхн
-Мэдээлэгч: Энэ бага хүү чинь жоохон, бага хүүгээ харж аврахын төлөө наян хоёр онд тэтгэвэрт наян найман он хүртэл тэгээд гэртээ суугаад тэтгэвэрт гарсан тэгээд ногоо тарьсан үхэр мал малласан одоо тэр хооронд л одоо сая болтол хүүгээ одоо хорь хүртэл л гэсэн үг одоо хорь гартал нь малтай байсан
-За, аан
-Мэдээлэгч: тэгээд ногоо их тарьж байсан, янз бүрийн ногоо одоо бол одоо хятад хийж болж байсан, эхдээ л ногоо тарихдаа хэлж байсан хүн хийж байгаа юм яагаад хүн болдоггүй юм гэж тарьж байсан эхлээд эхлээд мэддэггүй юм байдаг хүнд,
-Мхн
-Мэдээлэгч: Одоо наян хоёр гурван онд л ногоо тарьж эхэлсэн тэрнээс хойг тувт тэгээд
-Та ондоо яриа домог момог санаж байна уу? Энэ уул усан шиг домог энэ
-Мэдээлэгч: Юу шиг гэнэ үү?
-Домог
-уулын тухай, ид шидтэй, чадалтай хүмүүсийн тухай
-Мэдээлэгч: тийм юм би одоо энд бол мэдэхгүй, манай өвөг дээдэс ерөөсөө энд, хадам ээж болохоор энэ уулсыг их шүтдэг байсан энэ нутгийн хүн
-За та энэ Хөхтэй хаан дээр нэрлэж болох уу эсвэл
-Мэдээлэгч: Хөхтэй хаан минь өршөө гэж болох уу? Гэж үү
-Аан нэрээр дуудна, энэ Хөхтэй хаан та ондоо уулан дээр нэрээр дуудаж болох уу болохгүй юу
-Уулын нэрийг хажууд нь хэлж болох уу?
-Мэдээлэгч: Болно шүү дээ ямар хамаа байна уу?
-Мм
-Оросоор ярив
-Зарим газар уулын нэрийг
-Мэдээлэгч: Би ерөөсөө л Хөхтэй хаан дуулагч хангай минь өршөө, Хөхтэй хаан одоо Бороо хайрхан, Дуулагч Хангай минь өршөө гээд, дээжээ өргөхдөө үргэлж хэлж байдаг
-Мхн
-Мэдээлэгч: Одоо дурсаж байдаг, долоон бурхад минь өршөө, Хөхтэй хаан долоон бурхад минь өршөө бүгд болно шүү дээ
-Мхн
-Энэ одоо манай нутгийн хайрхан байгаа биз дээ Шилхэнцэг хайрхан гээд
-Мхн
-Мэдээлэгч: Одоо энэ шилхэнцэг хайрхныг чинь ямар сайндаа тэр Хөхтэй хаан гэдэг бүр домогтой чадалтай хүн байсан
-Дорнод, Сүхбаатарт чинь байлдаж явсан гэдэг шүү дээ
-Шилхэнцэг хайрхан, оросоор ярив
-Одоо тэр Сүхбаатарын хөшөөн дээр чинь яг энэ уул байдаг байхгүй юу, одоо хөшөөн доор нь
-Аан тийм үү?
-Тийм учиртай шүү дээ, жинхэнэ байлдаж явсан уул чинь энэ байхгүй юу одоо энд харагдаж байгаа биз дээ
-Мхн
-Мэдээлэгч: Одоо яг тэр Хөхтэй хааны толгой гэдэг чинь ингээд урд талдаа яг ингээд хясаа тийм юутай байхгүй юу, одоо Цүх гол,
-одоо Жанжин Сүхбаатарын дор бол яг л энэ байж байгаа, хөшөөн дор нь
-Мэдээлэгч: Цүх голынхоо юугаар бүр ингээд юу яачихсан,
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Цүх гол чинь яг энэ Хөхтэй хааныхаа ёроолоор урсаад цаашаа гарсан байдаг байхгүй юу
-Мхн
-Мэдээлэгч: Хүдэр гэдэг юу руу орчихсон цаашаагаа яваад
-Орос руу орсон
-Мэдээлэгч: хойгуур нь гардаг байсан бид нар наян гурван онд очиж тойрч үзсэн юм байхгүй юу
-мхн
-Мэдээлэгч: Бүр араар нь ингэж давж ирээд, Алтай гэдэг чинь энэ Хөхтэй хааны л урд талд алтай гэдэг тийм тосгон байдаг буриадын
-Шилхэнцэг хайрхан
-Шилхэнцэг хайрхан ч гэж ярьдаг юм, Ширхэнцэг хайрхан ч гэж ярьдаг юм хоёр томьёотой
-Ширхэнцэг хайрхан бас ярьдаг
-Тий
-Шилхэнцэг ч гэж ярьдаг, Шилхэнцэг ч гэж ярьдаг хоёр
-Оросоор ярив
-Оросоор ярив за
-Мэдээлэгч: тэгээд ерөөсөө л цайныхаа дээжийг өглөө босоод л цайгаа чаначхаад л цайныхаа дээжийг өргөхдөө л хайрхнуудаа бүгдийг нь нэрлээд л ингээд л өргөдөг би
-Оросоор ярив
-Мэдээлэгч: тэгэхдээ бол Хөхтэй ханаа бол ерөөсөө нэг Хайрхан одоо дуулагч хангай Хөхтэй хан, дуудагч хангай минь, Хөхтэй хан одоо Хутаг өндөр, Дайжийн гозгор одоо, Мандал Хангай ингээд өргөдөг тий
-За за
-Мэдээлэгч: Залбирдаг, өөрөөр хэлбэл залбирдаг
-Аан танай нутагт энд гүйдэлтэй газар байгаа юм уу, гүйдэлтэй газар
-Мэдээлэгч: Юу гэнэ ээ?
-Чөтгөртэй, гүйдэлтэй газар
-Гүйдэлтэй газар байдаг уу гэнэ, байхгүй
-Мэдээлэгч: мэдэхгүй би тийм юм ерөөсөө мэдэхгүй
-Айн
-Мэдээлэгч: би тийм юм ерөөсөө юу яадаггүй, надад ерөөсөө тийм юм таардаг ч үгүй
-Бүх газар байдаг, хамгийн гол нь тухайн хүн хийморь сүлдтэй явж байгаа нөхцөлд ямар ч муу юм харагдахгүй, сүлд нь доройтсон тийм үед л хүнд юм харагддаг гэж байгаа юм, тэрнээс биш, өдөр тутамд бидний хажуугаар харуй бүрийгээр юм явж байдаг гэж
-Мэдээлэгч: Яахав дээ тэр хүний
-Тухайн хүн өөрөө л хийморь сүлдээ өндөр байлгах ёстой, юмнаас айхгүй байх хэрэгтэй, зоригтой, эрч хүчтэй байх хэрэгтэй,
-Мэдээлэгч: Би бодохноо ерөөсөө тийм газар,
-Тийм байхгүй юу
-Мэдээлэгч: тэр дээр үеийн ээжийнхээ ярьж байхыг
-тэрнээс биш ерөөсөө бүх газар үхэгсдийн ертөнц байгаа шүү дээ, бүх газар л явдаг юм явж байгаа харуй бүрийгээр, тэр чинь хорин нэгэн цагаас хойш, тэр үеэр бид нар өөрсдийгөө хамгаалахын тулд орой дээрээ байнга малгайтай явдаг, орой харуй бүрийгээр тий, ер нь болж өгвөл одоо хийморь сүлд гэж ярьдаг шүү дээ тэрийгээ л байнга ерөөсөө өндөр байлгаж байх ёстой, нэг ёсондоо өндөр энергитэй л байх ёстой, бие муутай байх юм бол юмнаас амархан айна хүний биед амархан юм шингэж ирнэ, тэгээд бид нар өөрсдөө нөгөө монголчууд маань эрт дээр үеэсээ нөгөө уншлагатай, дандаа маань мэгзмээ уншиж явдаг маани бадмэ хум, ээ бурхан минь өршөө гэдэг ч юм уу, тэр болгоноос нөгөө муу юм чинь айж дандаа үргээж байдаг
-Оросоор ярив, малгай
-Тий, хүний магнай гэдэг чинь ерөөсөө байнгын тэнгэр өөд харж явдаг, муу юм шингээхдээ амархан энэ үс
-аан тийм үү,
-тий
-Оросоор ярив
-Оросоор ярив
-Аан оросууд яадаг юм, манай монголчууд болохоор цагаан сүү, орой болохоор цагаан сүүгээ өргөнө, цагаан сүү маань ерөөсөө бид хэдийг байнгын хамгаалж байдаг. Ямар ч муу юмнаас бол хамгаалах ганц хүч нь сүү байдаг.
-Гадны орон бол яаж хамгаалдгийг бид нар мэдэхгүй шүү дээ
-Аан тийрэн тухай та сонссон уу?
-Юуны?
-Тийрэн
-Тийрэн, тийрэн гэдэг
-Албин тийрэн үү?
-Тий
-Аан байлгүй яахав байгаа
-Энэ юу вэ?
-Мэдээлэгч: Албин тийрэн гэдэг маань одоо яг л адилхан одоо ингээд зурваслаад явж байдаг байхгүй юу, явж байхдаа л тэрийг тээглүүлэхийн тулд манай монголчууд тотго, хаалгандаа дандаа хөрөө, зарааны үс улаан уяа уядаг, тэр маань болохоор яадаг юм бэ гэхээр албин тийрэнг холдуулж байдаг юм тэр
-Оросоор ярив
-Тэр албин тийрэн чинь ерөөсөө бүх газар явж байдаг бүх газар гадаадын орон монголын орон, монголд ч бай, хүн төрөлхтөн амьдарч байгаа газар болгон албин тийрэн байдаг, одоо бид нарын хөнгөхөн аргалдаг юм болохоор юу байхгүй юу гэртээ байнга нөгөө адуу байна шүү дээ, адууны хомоол нэг ёсондоо өтөг гэсэн үг ялгадас
-Адууны хомоол бас, оросоор ярив
-Мэдээлэгч: Буруу санаат юм бол ерөөсөө л хүний санаа өөрөө санаа л тий, за биш л гэвэл биш л байна, за энэ чинь надыг хорлох нь дээ гэвэл бас нэг өөр ерөөсөө л хүн сэтгэл санаагаараа байдаг
-Энэ тийрэн юм уу?
-Мэдээлэгч: тий, ерөөсөө л хүний юу юм даа, одоо хүн за одоо энэ надад муу хийчих вий дээ гэвэл тэр хүний юуг би ингээд чадахгүй дээ надад гэж санадаг ч юм уу, за энэ муу саначихлаа гэвэл бас нэг өөр, тиймэрхүү л юм байна уу л гэж боддог, хүний өөрийгөө удирдахдаа ерөөсөө л зөв тийш нь л санаж явбал зөв л байна. Гэж боддог би одоо Хөхтэй хаан гээд залбирч явна гээд миний ээжийн хэлдэг үгийг би бүр насан турш л хэлдэг одоо бүх л цайгаа өргөсөн чиг л цайныхаа дээжийг өргөсөн чиг л юугаа өргөсөн чиг л Хөхтэй хаан минь өршөө гэж л явсан цагт ерөөсөө юм халддаггүй гэж л тэгээд ямар сайндаа нэг хүн ч л ерөөсөө л гай тааралдахад Хөхтэй хаан минь өршөө гэхэд зайлаад өгч байсан гэж ярьдаг тэгээд хүний санаа л байхгүй юу тэр чинь санаа гэж боддог
-Одоо манай ээж бол өглөө болгон цайныхаа дээжийг өргөнө, тэр цайны дээж нэгдүгээрт энэ хүнийг хамгаална, ах дүү ижий аав, бүх өвчин зовлон бүх юмнаас л хамгаалж байна аа л гэсэн үг ер нь
-За за
-Нутаг нутгийн заншил өөр
-Мэдээлэгч: Ерөөсөө л сэжиг л
-Монгол улс маань бол ерөөсөө л хамгийн сайн хамгаалалт бол ерөөсөө л цагаан сүү, цагаан сүүгээрээ л орой болохоор бид нар чинь, одоо тэр адууны хомоол гэж ярьсан шүү дээ
-Мхн
-Мэдээлэгч: Хамгийн муу муухай хийморь сүлдтэй бүхнээс бүгдийг нь зайлуулж өгнө, тэр адууны хомоолыг сайхан уугиулаад дээр нь сайхан шар тосоо хийгээд, гэртээ нэг ингээд сайхан уугиулчихдаг байхгүй юу, тэгэхээр бүх муу муухай бүхэн сарниад алга болно гэсэн үг
-Адууны хомоол дээр нь шар тос
-Тий, тэгээд манай нөгөө монгол улсад ургадаг нөгөө ганга гэж ургамал байгаа тэд нарыгаа сайхан уугиулчихна, тэгсэн нөхцөлд бол гэрт муу муухайн юм тогтохгүй, бид нар бол бас цагаан сүүгээ тойруулаад өргөчихнө бас муу муухай юм орж ирэхгүй, хамгийн сайн ерөөсөө уламжлалт арга бол гэрийн тотго хаалганы дээр хөрөө, одоо энэ хөрөө байдаг шүү дээ дом, улаан уяа, одоо нөгөө юу шүү дээ зарааны үс, тийм юм чинь ерөөсөө айл гэр лүү муу муухайг оруулдаггүй
-Оросоор ярив
-Ганга, арц
-Асгаа?
-Уугиулна энэ дээр ингээд, адууны хомоол дээрээ арц хүж ганга шар тосоо тавиад сайхан уугиулчихна,
-Мм?
-Уугиулна, одоо шүдэнз зураад уугиулна, утаа гаргана гэсэн үг
-Оросоор ярив
-тэр утаа юуны үнэрээр л нөгөөдөх чинь сарниж гараад явна аа л гэсэн үг
-Аан
-Тийм юм бол байдаг, бүх газар байгаа
-Оросоор ярив
-Бүх газар байгаа
-Оросоор ярив
-Оросуудад ч бас уншуулна энэ тэр гэсэн юм байдаг л байх тэ, манай монголынх бол өөр тий өөр өөрсдийнхөө шашнаараа л байдаг байх
-Оросоор ярив, сонирхолтой шүү дээ, тэгээд аа, жаахан хүүхэд байвал ийм хөөгөөр
-Домнох тий
-Тэр юу вэ?
-Мэдээлэгч: Дээр үеийнхэн яахав дээ домнож байна л гэсэн үг тэр нь болохоор
-Тэр чинь ярвал бас их урт түүхтэй,
-Мэдээлэгч: Муу юмнаас аварч байна гэсэн үг тэр хүү төрөхөд нь
-Хол зам туулаад
-Мэдээлэгч: Тий, юу яадаг, одоо сэтгэлийн л ерөөлөөр юу
-Халзан туулай, оросоор ярив
-Тэр чинь дээр үед
-Мэдээлэгч: Ариулж хийж байгаа, галын тэр чинь одоо хүү төрөхөд нь юмнаас авар гэж, одоо ерөөсөө л нэг шүтэж байгаа юу нь
-Дээр үед нөгөө чөтгөр шулам тэр хүүхдийг авах гээд байх үед нь ингээд нөгөө хар зураас яачхаар нөгөө танихаа больчихдог байхгүй юу, нэг ёсондоо тэр хүнийг ингээд толгойг нь эргүүлж байна аа л гэсэн үг
-Нэргүй?
-Аанг, ингээд хар, хүүхдийг ингэж зураас зурна аа гэдэг чинь нөгөө танигдахгүй хүн биш харагдуулж байгаа байхгүй юу, тэгээд тэр хүн, чөтгөр шулам маань айгаад нэг ёсондоо сарниж байна аа л гэсэн үг нэг ёсондоо утга нь тийм, ярьвал наа чинь аягүй урт түүх л дээ ер нь бол,
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Олон юм байгаа юм.
-Тий, нэг ёсондоо танигдахгүй, энэ одоо бараг хүн биш гээд
-Хөөтэй тогоо үүрсэн чавганц явж байна гэж хардаг
-Тий, тэр чинь бас их утгатай, яривал их урт түүх болно.
-Та өөрөө ийм юм хийдэг вэ?
-Үгүй үгүй, одоо дээр үеийн хөгшчүүлээсээ л сонссон юм. Бид нар чинь эмээ өвөө дээрээ өсөж байсан болохоороо
-Аль нутгийнх уу?
-Эндхийнх угаасаа унаган
-Мм
-Аан би нэг удаа үзсэн нэг жаахан хүүхэд ийм хөөтэй
-Тий одоо ч гэсэн үргэлжилсээр бид нар байнга ингэж байгаа шүү дээ
-Мэдээлэгч: Яахав дээ хүүхдийнхээ юуг л хамгаалж байгаа юу
-хүүхдээ хамгаалж байгаа, одоо янз бүрийн, харуй бүрийгээр орой үдэш хүүхдээ авч гарахдаа заавал тогооны хөөгөөр ингэж хөөлдөг
-Мэдээлэгч: Муу юмнаас хамгаалж байна гэсэн үг тий,
-Харуй бүрий гэхээр хорин нэгэн цагаас хойш ч юм уу тэ
-айн?
-Ер нь бол дээр үеийн лам хуврагууд ярихдаа, янз бүрийн нөгөө албин тийрэн чөтгөр шулам чинь хөдөлж эхэлдэг ээ, тэр үеэр битгий малгайгүй явж бай гэж хэлдэг байсан байхгүй юу хорин нэгэн цагаас хойш одоо надад нэг ийм хүн муу юм хийж байна уу үгүй юу гэж эвгүй санасан үедээ орой сүү өргөдөг дандаа тэр зүг рүү нь
-Аан хорин нэгэн цагаас хойш тэгээд
-Хойш л
-Ус авах хэрэгтэй тэгээд яахав
-Ус уу?
-Тий
-Юун ус, хаанаас ус авах юм худгаас ус авах юм уу?
-Голоос голоос
-Авахгүй манай монголчууд хэзээ ч харуй бүрийгээр түлээ хагалахгүй ус авахгүй, заавал өглөө нар мандсанаас хойш
-яагаад ус авдаггүй юм?
-Аа яагаад сарны гэрэлд болох уу?
-Орой үдэш хорин нэгэн цагаас хойш гэдэг учир нь болохоор зэрэг бид хэд орой хүртэл гэртээ хүртэл аягатай ус хонуулж болохгүй, задгай тэгэх юм бол тэрэнд чинь ангасан албин тийрэн шингэчихсэн байдаг байхгүй юу, тэрэнтэй мөн адил ус
-Аан
-Тийм учраас орой харуй бүрийгээр хойш ус авч ерөөсөө болохгүй, тэр хоносон усыг ч ууж болохгүй, таглаагүй үед, аан тагласан бол зүгээр, аан таглаагүй усыг уухгүй байх
-Аан тийм үү?
-Мэдээлэгч: Шууд хаяна ер нь учиртай
-Оросоор ярив
-Дээр үед лам нарыг яагаад хоморголон устгаж байсан бэ гэхээр маш хүчтэй чадалтай лам нар байсан байхгүй юу, одоо муу муухай бүхнээс монголчуудыгаа хамгаалж байдаг, маш хүчтэй лам нар, жишээлбэл энэ шилийг ном уншаад л тас хагалдаг тийм лам нар байсан гэж байсан гэж байгаа байхгүй юу, тийм хүчтэй
-Хагарсан?
-Хагарна шууд ном уншихад л шууд хага үсэрнэ тийм аймар хүчтэй лам нар байсан
-Аяга хагарсан?
-Тий
-Оросоор ярив
-Тийм учраас бол нөгөө бид нарын зан заншил бол ерөөсөө бид нарын хувьд маш хүчтэй, тийм, зөн билигтэй хүчтэй лам нартай байсан одоо, удам угшил гэсэн үг, Чингисийн удам чинь ерөөсөө тийм байсан байхгүй юу, тийм учраас дээр үеэс дийлдэхгүй учраас тэр олноор нь хоморголон устгаж байсан байхгүй юу
-За
-Тэр уламжлалт аргыг энэ хөгшчүүд чинь, үе дамжуулж ярьсаар ярьсаар ирсээр одоо бид нар дээр бол хагас хугас нь л ирчхээд байгаа шүү дээ, одоо нөгөө дээр үеийн хөгшчүүдээс сонсож байсан л үлдэгдэл нь энэ
-Аан ондоо ийм ид шидтэй чадалтай лам,
-одоо тий, уншлагаараа, уншаад л ерөөсөө хагалдаг тийм лам нар байсан
-Аан за
-Тэгэхээр чинь тэр үеийн тэр хүчтэй юмыг чинь монголчууд яагаад өдийд ингээд энэ их ковидын үед эрүүл саруул хүч тэнхээтэй байна. Цаанаасаа бид нарын цус тийм халуун омголон дээрээс нь хүчтэй чадалтай омголон лам нартай, Дэлхийд ерөөсөө маш ховор хүмүүс байхгүй юу монголчууд гэдэг бол халуун цустай авьяас чадвар эрдэм чадлаараа маш өндөр мэдлэгтэй, дээрээс нь лам хуврагууд нь хүчтэй байсан, одоо тэр ч бас үргэлжилсээр л яваа, одоо зарим нь улсууд бол зөндөө л явж байгаа ер нь бол тэрүүгээрээ их ялгаатай дэлхий ертөнцөөс ялгаатай, одоо ерөөсөө эцсийн эцэст би ерөөсөө дотроо боддог, дэлхий ертөнц сөнөөд хэцүүдээд, үер ус болоод галт уул дэлбэрэхэд ганцхан монгол улс л үлдэнэ, яагаад гэвэл Ази тивийн юунд манай монголчууд чинь өндөрлөгт оршдог байхгүй юу нэлээн өндөрлөгт шүү, тий тийм учраас ерөөсөө хамгийн сүүлд ерөөсөө эрүүл бие хаатай, эрүүл эх оронтой улс бол ганцхан монгол улс, тэрийг бол чингис хаан гэдэг хүн чинь ерөөсөө харчихсан байхгүй юу, тийм учраас энэ дэлхий ертөнцийг одоо энэ өвөл болдог халуун улиралтай биш дөрвөн улиралтай газрыг сонгосон байгаа юм. Яагаад гэвэл одоо бид нар чинь яагаад гэвэл одоо бид нар чинь янз бүрийн өвчин тахал гарлаа, янз бүрийн шавж хорхой ихсэхэд хөлдөөгөөд байхгүй болгочихно, нэг улиралдаа,
-Аан
-Тийм байгаа биз өвөрмөц байгаа биз дээ, тийм учраас бид нар эрүүл саруул өвчин тусахгүй өлчир чийрэг бие организмтай байгаа нь энэ дөрвөн улирлын ач тус байхгүй юу өвөг дээдэс нь
-Ковид яах уу?
-Ковид яагаа ч үгүй шүү дээ, сүүлд бид нарыг хятадаас вакцин хийлгэж л бид нарыг жаахан яасан болохоос, тэгээгүй бол манай монгол улс л ганцаараа үлдэх байсан байхгүй юу тэр ковидыг тусахгүйгээр, тийм байгаа тий, зүгээр миний бодол шүү, ер нь бол манай монголчууд, өвөг дээдэс л их сайхан газрыг онож харсан байгаа байхгүй юу
-Оросоор ярив
-Оросоор ярив
-Яагаад гэвэл, манай монголчуудын бие организмын онцлог нь болохоор зэрэг нэгдүгээрт дөрвөн улиралтай, хоёрдугаарт өвөлдөө хасах тавь, зундаа нэмэх тавь болсон ч бид нар тэсэж гарах чадвартай тийм бие организмтай улсууд байхгүй юу хамгийн онцлог нь
-Оросоор ярив
-Тий үнэн тэ?
-Үнэн байхгүй юу?
-Танай нэр хэн бэ уучлаарай
-Аан миний нэр үү? Чулуун-Эрдэнэ-Сувд манай аав бас ер нь буриад талдаа
-Оросоор ярив
-Тий, хамниган буриад гэж байсан гэсэн
-Оросоор ярив
-Да да
-Танай аав хамниган буриад,
-Хамниган буриад
-Хамниган гэж бас байдаг, ашбагад хамниган тэгээд юу билээ, зөндөө буриад байгаа тэ, харнууд, хорнууд, хорчууд ч гэдэг юм уу,
-аан омог яасан байсан бэ?
-Омог уу? Омог одоо энэ шиврийн голоор байдаг, дээр үедээ бол манай аавын удам бол хил хооронд захиа зөөдөг эрдэм мэдлэгтэй хүмүүс байсан юм гэсэн, одоо хил хооронд захиа зөөдөг тийм хүмүүсийн удам, бичиг үсэг сайтай хүмүүс байсан
-Мэдээлэгч: одоо Хар уул,
-Уялга Хар уул
-Мэдээлэгч: тий уялга, Хар уулын удам угшил байсан
-Дээр үед бол яахав дээ бичиг үсэг сайтай эрдэмтэй мэдлэгтэй тийм хүмүүс л одоо, захиа зөөж одоо нөгөө хэлтэй устай хүмүүс л одоо зөөдөг байсан байлгүй дээ, хилгүй улсууд яаж хүн лүү нэвтрэлцэх үү, тий манай аав орос хэлтэй,
-Оросоор ярив, хамниган хэл мэдсэн үү?
-Тий, мэднэ мэднэ,
-Аан тэр одоо амьтай юу?
-Дээшээ
-Дээшээ? Аан оросоор ярив, аан за ээж тань бас хамниган уу
-Моя мама байгаа байгаа,
-Хамниган?
-Үгүй үгүй монгол
-Монгол
-Мхн
-аан за за, танай аав хаана төрсөн бэ?
-Манай аав одоо хаана төрсөн юм, Шиврийн голд гэж ярьдаг биз дээ тэ? Баянтогоо уул
-Баянтогоо уул
-Тий Шивэрт
-Аавыгаа хамниган хэлээр ярихыг сонсож байсан уу?
-Үгүй үгүй манай аав чинь голцуу оросоор л ярьдаг хүн, ер нь бол орос хэлтэй хүн байсан юм
-Оросоор ярив
-Ер нь бол болж өгвөл оросоор ярьчих гээд байдаг тийм хүн
-Бид нар бас жаахан жаахан сурсаан тий, аавынхаа хажууд байж байгаад тий
-Оросоор ярив
-Манай аав чинь тээврийн жолооч хүн, насаараа тээврийн жолооч хийсэн хүн
-Оросоор ярив
-Аягүй их орос бүжиг бүжиглэнэ, ингээд л ингэж мэнгээд л
-энэ ерөөгийн хамниган тэ?
-Мэдэхгүй ээ одоо хаанахын хамниган юм бүү мэд одоо хаанахын хамниган юм
-Мэдээлэгч: Би ерөөсөө хамниган гэж дуулж байснаас хаанахынх гэж мэдэхгүй
-Хамниган буриад гэж байдаг
-Мэдээлэгч: Би бодохноо ерөөсөө л нэг хэсэг газрын тэр юугаараа нэрлэсэн юм болов уу гэж л боддог байхгүй юу?
-Аан та энэний бэргэн?
-Бэр аан хан
-Оросоор ярив, аан бэр хадам эх нэрээр дуудах уу, дуудахгүй юу, энэ болохгүй юу
-Мэдээлэгч: Юу гэнэ үү?
-Хадам ээж гэж
-Бэр
-Ээж ээ л гэнэ
-Ээж ээ,
-Аан хан
-Ээж ээ гэнэ, оросоор ярив
-Аанг нэрээс дуудахгүй
-Мэдээлэгч: хадам ээж,
-дуудахдаа юу гэж дууддаг вэ гэнэ ээ, юу гэж Янжмаа гэж дуудах вэ дээ, ээжийгээ дуудахдаа юу гэж
-Мэдээлэгч: аан нэрээр нь дуудаж болох уу гэж байгаа юм уу
-Болохгүй
-Болохгүй ээ?
-Болохгүй
-Мэдээлэгч: нэрээр нь дуудаж болохгүй ээж ээ гэхэд л болоо шүү дээ тэр бол нэрээр нь дуудахгүй л гэсэн үг
-одоо энэ хүний хүүтэй суугаад үр удмыг нь гаргачихсан бол миний ээж тий
-Мэдээлэгч: Ээж л гэнэ
-Оросоор ярив
-Аа танай аав орос хэлээс гадна өөр ямар хэлтэй байсан бэ
-өөр хэл үү, байхгүй байхгүй монгол орос л хэлтэй байсан
-Оросоор ярив
-Цай уух уу ээж
-Мэдээлэгч: Яах юм яах юм
-Шингэн юманд муу, манай энэ ээжийн урт наслах нууц нь юу вэ гэвэл орой хүний хорин нэгэн цагт ерөөсөө хүний урт наслах гормон нь ялгардаг юм байна. Хорин нэгэн цагт унтана, өглөө долоон цагт босно
-сайн байна уу
-сайн уу
-Хүнтэй байсан юм аа, тэгээд утсаа авахгүй байсан юм аа
-Аа нэг айл хүүхэд тогтоогүй байвал, айл
-Хүүхэд тогтоогүй байвал
-хүүхэд тогтоогүй байвал тэгээд яахав аль нэг дом байгаа юм уу?
-Дом уу, байна
-Ямар дом?
-Одоо олон зүүдэлтэй дээл өмсүүлдэг, нэг бол айлд өгдөг тийм л домтой тэ, олон ийм одоо торгоны зүүдлээр зүүж дээр үед тэгж л сонссон тэ?
-Торгоны
-Торгоны өөдөс
-Олон торго нийлүүлээд, зуун торго нийлүүлээд,
-Өнгө өнгийн
-зуун торно нийлүүлээд, зуун өөр өнгийн торго нийлүүлээд дээл хийх
-Дээл хийж домнож өмсүүлдэг
-Аан энэ хүүхэд тогтохгүй байхад
-тэгээд их хүүхэд, эмэгтэй ийм дээл өмсөж тэ?
-Хүүхдэдээ өмсүүлнэ
-Аан хүүхдэдээ өмсүүлнэ?
-Ммнг гарсан хүүхэд нь ингээд ингээд байвал өмсүүлнэ, нэг бол айлд өгнө өргүүлнэ гэсэн үг
-Оросоор ярив, өнгө өнгөтэй тус тусдаа?
-Тий өнгө өнгөтэй янз бүрийн өнгөтэй жижигхэн жижигхэн өөдсөөр нийлүүлж оёно
-Мэдээлэгч: Өөдсөөр, одоо олон ийм жоохон жоохон юмыг зүүгээд хийдэг байхгүй юу даа, яагаад гэвэл тэр хүнийг одоо олон хүн гаргаж байгаа юм
-Аан эсвэл өөр хүнд би гаргавал энэ хүнд өгнө
-Оросоор ярив
-Идээч идэх юм байна уу, өлссөн үү, дээгүүр ээ юм өмсөх үү мак өмсөх юм уу
-Хүү: -Одоо бараг гадаа гарахгүй ээ
-Миний гүзээ идэх үү дуртай гүзээг нь ээж нь чаначихсан байгаа шүү дээ, одоо ээж нь мах чанаж байна за
-Окэе
-Мэдээлэгч: За тийм байна даа
-хха
-Хха
-Мэдээлэгч: Одоо боллоо
-Ядарсан тэ
-ядарчхаж, одоо манай энэ, нэг юм ярихаа мартчихаж манай энэ ээж байна шүү дээ өглөө тэгээд долоон цагт босно, өдөр арван хоёр цагт яг гурилтай шөлөө иднэ, гурилтай шөл маш
-Мэдээлэгч: хоолоо жаахан зохицуулдаг л юм
-За тэгээд орой арван есөн цагт шөл ууна
-Мэдээлэгч: Усан шөл
-яг цагтаа
-Мэдээлэгч: нэг мантуутай ч юм уу
-Орой хорин нэгэн цаг гээд унтана, манай дэлхий ертөнцөд хүмүүс ганц монголчууд биш шөнийн арван хоёр цагт унтана, нэг цагт унтана, заримдаа унтахгүй явна
-Мхн
-Тэр чинь болохоор маш их ядарна урт наслах боломжгүй
-Мхн
-Мэдээлэгч: Хорин нэгэн цагт унтвал хүний урт наслах гормон ялгарч байдаг үе гэнэ ээ
-За за за
-Тэр үедээ хүн унтаж амрах ёстой байдаг бол эсрэгээрээ тэнээд явж байдаг ингээд л хэрэгтэй хэрэггүй
-За
-Та хэд яаж байна адилхан унтаж чадаж байна уу?
-Аан ихэнхдээ л унтана гэж үзнэ дээ, танай аавын хамаатан энд байгаа юм уу Зүүнхараад, аавын хамаатан
-Ер нь бол байдаг, гэхдээ залуучууд л үлдсэн дээ хөгшчүүд байхгүй
-Хөгшчүүд байхгүй
-Тхх бүгд дээшээ ингээд явчихсан
-Мхн
-эхээс дөрвүүлээ байхгүй юу
-Оросоор ярив
-Эгч ээ жижиг бэлэг
-Мэдээлэгч: Бурхан өршөө
-Оросоор ярив
-Маш их баярлалаа, их сонин байсан аа
-Мэдээлэгч: Сайн санааны үзүүрт тос өөх, сайн санаж явбал юм бүгд бүтнэ, муу санаж явбал могойны хор гэдэг муу санасан бүгд чинь могойн хор болдог
-Дандаа сайхан санаж яв гэсэн үг,
-Энэ зүйр үг?
-Зүйр үг, ер нь зүйр үг байнга давтагдаж амьдрал дээр ч хэрэгжиж яваа, хүнд муу юм хийж болохгүй, хүний сайн сайхны төлөө дандаа явна, тийм учраас хүн алхам тутамдаа цэцэг тарьж явбал хүнд баглаа цэцэг болж ирдэг ээ гэж байна, хүн дандаа л гоё юм бодож хүнд дандаа л тусалж байх хэрэгтэй, хүний төлөө явж байх хэрэгтэй,
-Мэдээлэгч: сайн санасан бүгд л сайн байна, муу санасан бүгд л муу байна л гэсэн үг шүү дээ тэ
-Тий тий
-Мэдээлэгч: Ерөөсөө л санаагаар л зөв байх хэрэгтэй хүн, гүй ээ одоо өө надад ийм бэлэг өгчихлөө гээд санах юм бол, миний бэлэг бүрдлээ гээд л
-одоо 49 хоног моног гэж байдаг уу? Ойгоогүй юу
-За баярлалаа
-Мэдээлэгч: За миний ерэн нас тийм л юутай байна, тэгээд би хүнд ерөөсөө муу юм яаж байгаагүй ямар сайндаа ногоо тарьдаг хүн хужаа нар л дандаа ногоо тарьдаг юм биш, хүний хийж байгаа юмыг хүн чадах ёстой гээд хийвэл чаддаг байхгүй юу
-Яана аа өлсөж байгаа байхдаа
-Мэдээлэгч: Эхлээд чаддаггүй юм байсан, би одоо наян хоёр оноос гарчхаад л наян гурван оноос эхлээд ногоо тарьдаг болсон байхгүй юу, энд хятад айл байсан ойрхон, тэгээд яагаад болохгүй гэж боддог, тэгээд болохгүй мэдэхгүй юм гарна, гардаг байхгүй юу, тэр үед бид нар худаг байхгүй худгаас ус авдаггүй зөвхөн голын усыг яаж ногоо тарьдаг байсан байгаа байхгүй юу, помидор эхлээд тарьсан чинь ийм өндөр бүдүүн гэж ёстой хуруу шиг иштэй тийм
-Тий
-Мэдээлэгч: Зориуд ургуулсан, тэгээд гурван хоног нөгөөдхөө усалдаг ус байхгүй, нөгөөхөө усаа, голын усаа нэг том шуудуу байдаг энэ Шилхэнцэгийн урдуур ирсэн ус татаж хараагаас татсан дээр үеийн нөгөө тариалангийн талбай байсан газрууд юм чинь манай энүүгээр бол тариа тарьж байсан газар манай одоо бол энэ сууж байгаа газар чинь бүх тариан талбай байсан гэнэ бүх дээр үед
-За за
-Мэдээлэгч: тэгээд бид нар эндхийн биш болохоороо тэрийг мэдэхгүй шүү дээ, тэгээд сүүлд энэ хужаа нар ногоо тарьдаг будаа тарьдаг, янз бүрийн юм тарьдаг байсан газар байна.
-За
-Мэдээлэгч: тэгээд л боддог байхгүй юу би тэгээд хүний тарьж байсныг яагаад тарьж болохгүй юм гэж эхлээд тэгж бодоод помидор үрсэлгээ хийсэн, поник хийсэн үрсэлгээ хийсэн тийм өндөр помидор ургуулсан байхгүй юу, тэгээд гурав хоног услаагүй нөгөөдхөө суулгачхаад, яагаад гэвэл ус олдохгүй, шуудууны ус авчирч усална шөнө булаацалдана нөгөөдхөө, энд арай гэж хашаандаа ургуулж байхад чинь дээр аваачаад л одоо өндөр настны ногоо энэ тэр гээд байсан тэр үед ногоочингууд авчихна хажуугаас нь салгаад авчихна, тэгээд гурван өдөр усалж чадаагүй нөгөөхийг чинь ингээд л унчихгүй юу, за энийг яаж усална даа гэж сүүлдээ нацос байхгүй мэдэхгүй нацосоор усалж мэдэхгүй ерөөсөө л шуудуугаар усалдаг, ус татаж л усалдаг гэсэн үг, тэгж ногоо ургуулж байсан
-Оросоор ярив
-Мэдээлэгч: тэгээд тийм помидор тариад тэгээд сүүлд нь байцаа тарьдаг болоод сүүлд нь тэгээд янз бүрийн ногоо тарьдаг болоод амьтны яс ингээд хүрээлэн гээд байсан хашаа авчхаад одоо их том хүрээлэн гээд ногоо ургуулж үзэж байсан үрсэлгээ авч байсан энэ тэр газар байдаг байхгүй юу
-За за за
-Мэдээлэгч: Тийм юмаар булаацалдана нөгөөдхөө
-За баярлалаа
-Баярлалаа
-Мэдээлэгч: За баярлалаа
-Үүнийг барья аа
-Мэдээлэгч: надад уу? Өгөөд орхичих гэж үү хха, би тэгээд яах юм нөгөөхийг нь зүүгээд яваад байх уу
-За баярлалаа
-Мэдээлэгч: хөл хөшчихнө өө
-Зураг авч болох уу тантай хамт
-Мэдээлэгч: Болно болно
-Энэний нэгийг чи аваад гарах уу
-За тэгий тэгий
-Мэдээлэгч: тэгэхгүй бол би
-та зогсож байгаад зургаа авхуулчихъя
-Мэдээлэгч: За тэгье за тэгье, за эхлээд явж чадахгүй ээ миний хөл их муу
-За энийг аваачиж өгөх юм байна аа
-Мэдээлэгч: гэж бодож байна.
ZOOM0099_LR-0002 файл дуусав