Хулан, хамниганка интервью

Информанты:

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
Ерөө Хулан 11 минут Х1: Та бөө гэж мэдэх үү? Онгод буухаараа буриадаар ярьдаг юм. Би өөрөө буриад хэл мэдэхгүй. Манай сахиус буухаараа л буриадаар ярьдаг. Өөрөө хамниганаар ярьдаг юм болов уу? Зарим хүмүүс хэлийн ойлгодгүйн билээ. М1: Танайд бөө удган байсан тийм үү залуу бөө Энхтуяагийнх уу? Х1: Аан тийм Цоож, Итгэлцоож тэр чинь бас бөө. Цогоо ахын чинь охин нь бас бөө тэр чинь харин хамниган буриадаар ярьдагшд танд тэрийг хэлээгүй юу? М1: Бид уулзсан. Удган танай төрөл, овог нь буриад Х1: Хамниган буриад. Хамниганаар ярьдаг нь М1: Таны нэр хэн билээ. Х1: Хулан М1: Намайг Илья гэдэг. Х1: Та орос хүн үү? М1: тийм. Та хаана төрсөн бэ? Зүүнхараад Х1: Би Эрдэнэтийн Хялганатад төрж байсан. Х2: Мандах ах төврүү ороод ирлээ. Х1: Видео калл хийе М1: Та хар шашинтай юу? Шар шашинтай юу? Х1: Би харынх. Хар гэхээр хүмүүс буруу ойлгоод байдаг юм. Хараал жатга хийдэг гээд ойлгодог. М1: Сайн байна уу? Х2: Оросын эрдэмтэд хамнигадуудын талаар судалж байгаа юм байна. М1: Та Мандах гуай юу? Х3: Тийм. М1: Бид өнгөрсөн долоо хоног танай төрлөөр орсон Эрдэнэтийн Эрдэнэцогт. Бид хамниган хэл соёлын талаар сонирхож байгаа. Тантай уулзаж болох уу? Болохгүй юу? Х3: Хэр удах юм. М1: Бид одоо ерөөд байгаа Х3: Би зав байхгүй байна аа. Манай Эрдэнэцогт ахтай уулзсан бол адилхан. Манай ах надаас илүү сайн мэднэ. М1: За баярлалаа. Ондоо хамниган хүмүүс танай нутагт байна уу? Х3: Энд хамниган хүмүүс байхгүй. Дан буриадууд байна. Ерөөгийн хамнигад байхгүй байна уу? Хэлээ мартсан хамнигадууд л их байгаа байхдаа. М1: Та энд аль нэг хамниган мэдэх үү? Х3: Ерөөд байгаа байх. Хамниган угсаатны анхдугаар их наадам болоход наанаас чинь ирсэн байх. Байх ёстой сайн судалвал М1: Танай бөө мөргөлийн талаар лам бий юу Х1: Ламтай харш биш. Цагаан сарын дараа ламаар ном уншуулдаг. Бөө лам хоёр харш биш байхгүй юу? Тэр буруу ойлголт хар гэхээр хараал хийдэг, шар гэхээр лам гэдэг. М1: Оросоор ярив Х1: Хэлээ мартсан. Манайхан чинь үндсэрхэгшд. Завтай байсан бол олоод өгөхгүй юу? Та жил болгон монголд ирдэг үү? М1: Зүүнхараад хамнигад бий юу? Х1: ёстой мэдэхгүй. Асууж үзэх үү? Би асууя Х1: Нандиа хамниган буриадаар ярьдаг уу? Чамд мэддэг хүн байна уу? Х4: Мэдэхгүйшд Энэрэл магадгүй