Хулан, хамниганка интервью
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
Ерөө Хулан
11 минут
Х1: Та бөө гэж мэдэх үү? Онгод буухаараа буриадаар ярьдаг юм. Би өөрөө буриад хэл мэдэхгүй. Манай сахиус буухаараа л буриадаар ярьдаг. Өөрөө хамниганаар ярьдаг юм болов уу? Зарим хүмүүс хэлийн ойлгодгүйн билээ.
М1: Танайд бөө удган байсан тийм үү залуу бөө Энхтуяагийнх уу?
Х1: Аан тийм Цоож, Итгэлцоож тэр чинь бас бөө. Цогоо ахын чинь охин нь бас бөө тэр чинь харин хамниган буриадаар ярьдагшд танд тэрийг хэлээгүй юу?
М1: Бид уулзсан. Удган танай төрөл, овог нь буриад
Х1: Хамниган буриад. Хамниганаар ярьдаг нь
М1: Таны нэр хэн билээ.
Х1: Хулан
М1: Намайг Илья гэдэг.
Х1: Та орос хүн үү?
М1: тийм. Та хаана төрсөн бэ? Зүүнхараад
Х1: Би Эрдэнэтийн Хялганатад төрж байсан.
Х2: Мандах ах төврүү ороод ирлээ.
Х1: Видео калл хийе
М1: Та хар шашинтай юу? Шар шашинтай юу?
Х1: Би харынх. Хар гэхээр хүмүүс буруу ойлгоод байдаг юм. Хараал жатга хийдэг гээд ойлгодог.
М1: Сайн байна уу?
Х2: Оросын эрдэмтэд хамнигадуудын талаар судалж байгаа юм байна.
М1: Та Мандах гуай юу?
Х3: Тийм.
М1: Бид өнгөрсөн долоо хоног танай төрлөөр орсон Эрдэнэтийн Эрдэнэцогт. Бид хамниган хэл соёлын талаар сонирхож байгаа. Тантай уулзаж болох уу? Болохгүй юу?
Х3: Хэр удах юм.
М1: Бид одоо ерөөд байгаа
Х3: Би зав байхгүй байна аа. Манай Эрдэнэцогт ахтай уулзсан бол адилхан. Манай ах надаас илүү сайн мэднэ.
М1: За баярлалаа. Ондоо хамниган хүмүүс танай нутагт байна уу?
Х3: Энд хамниган хүмүүс байхгүй. Дан буриадууд байна. Ерөөгийн хамнигад байхгүй байна уу? Хэлээ мартсан хамнигадууд л их байгаа байхдаа.
М1: Та энд аль нэг хамниган мэдэх үү?
Х3: Ерөөд байгаа байх. Хамниган угсаатны анхдугаар их наадам болоход наанаас чинь ирсэн байх. Байх ёстой сайн судалвал
М1: Танай бөө мөргөлийн талаар лам бий юу
Х1: Ламтай харш биш. Цагаан сарын дараа ламаар ном уншуулдаг. Бөө лам хоёр харш биш байхгүй юу? Тэр буруу ойлголт хар гэхээр хараал хийдэг, шар гэхээр лам гэдэг.
М1: Оросоор ярив
Х1: Хэлээ мартсан. Манайхан чинь үндсэрхэгшд. Завтай байсан бол олоод өгөхгүй юу? Та жил болгон монголд ирдэг үү?
М1: Зүүнхараад хамнигад бий юу?
Х1: ёстой мэдэхгүй. Асууж үзэх үү? Би асууя
Х1: Нандиа хамниган буриадаар ярьдаг уу? Чамд мэддэг хүн байна уу?
Х4: Мэдэхгүйшд Энэрэл магадгүй