Батмөнхийн Балжид, бурятка интервью

Информанты:

Место:

Экспедиция:

Аудиозаписи
Запись 1
Слушать
B.BALJID stories1-3_11082023_bxr_orgl_zoommh2n.WAV 1 цаг 9 минут Х1: хамгайн боломжтой үед ирэхтий манай энэ Баяндунгийнхны, Баян-Уулынхны ахмадууд энд ирнэ Цагаан-Овоо буриад ахмадууд энд ирнэ хамаг таатай очоод уулзахты бараг та нар очих хэрэг байна М1: би энэ нөхдүүдэд орчуулаад өгье Оросоор ярив М1: бид ялангуяа хамнигануудаас сонирхож байгаа хамниган хөгшид байгаа юу Х1: Баян-Уулынхны хамниган сонгод өнөөдөр ирж явнаа хөгшдүүд нь ахмадууд нь ирж явна М1: хэн ирсэн бэ баян-уулын Х1: Баян-Уул, Баяндун, Цагаан-Овоо булт иржийнэ 8 хүн самган бүх хөгшдүүд М1: тэгээд энэ спортын заал хаана байдаг энэ тэмцээн хаана байдаг Х1: газар газар болохаа элдвийн тэмцээн болох наадам бөмбөг наадах, шатар наадах, тэгээд бүхий юм болох энд бүжиглэх, дуулах, тэр урлаг спортын наадам М1: Сонирхолтой ш дээ та өөрөө хамниган уу Х1: би миний өргөн аав би айлын өргөмөл айлын ганц басган би М2: таны зураг авч болох уу Х1: болохты үзлийн муухай хувцастай М1: энэ микрофон тавьж болох уу энд за баярлалаа М2: тантай танилцсандаа баяртай байна эхлээд та өөрийгөө танилцуулаарай Х1: за би түргэн газарны хамниган овог миний өргөж авнан аав миний Шарайд Хурсан Хулардын басган Шарайд би айлын ганц басган эжий аавынкаа одоо их хайхан хайр энэрэл дээр хүн болоод сургуулиа төгсөөд энэ зам күлтүрт 23 жил ажиллаж байна зам күлтүрийн директороор 23 жил ажлаад пенснир болоод байж байтарны дүүмийн дарга энд болоод 4 жил дүүмийн даргаар 3 жил ахмадын дарга гээд ийгээд одоо цэвэр пенснир байна би чөлөөтэй тэгээд иймэрхүү наадам болохлээр намайг ир л гэхэм энд юм зааж өгөө хэлж өгөө гэхтэл тэгээп энээ заах л гэж ирээд өнөө өглөөгүүр энд байгаа би уг нь би 68 настай тэгээд би энэ күлтүрээрээ зүгээр удирдлагын мэргэжилтэй тийм эрдмийн гоё авьяас одоо дуулдаг, бүжиглэдэг, танцалдаг, хөгжимддөг юм намд байхгүй хүнийг л одоо зохиох хүнийг хараах ийм ажилтай ондоо ажил байхгүй надад тэгээд 23 жил энэ клүбдээ даргаар энд би клүбдээ хайртай миний хоёр жигэр энд байдаг тэгээд энэ гүрний том салаа хомын манай энэ ардын авьяастнууд энэ бүгд энэ Монгол улсын тэргүүний ардын авьяастан цол авна бүгд тэгээд тэн дотор би байна тэгээд ардын жүжигчин Жаргалсайхан хамниганы тэр Буриадын ардын жүжигчин манай Монголын ардын жүжигчин Жаргалсайхан гуай тэр Дондог гэж байна энд тэр Гэндэнжамцын Батсүрэн тэр манай хомын тэгээд бус биш бултын энэ хомын энэ том күлтүр байгаагын хүмүүд булт байнаа М1: булт байнаа тэгээд таны төрсөн аав хамниган байна та хамниганаар ярьж чадах уу Х1: үгүй миний төрөн аав Шарайд хүний юу хамниган айлхаа гараад Шарайд хүнд өргөгдөнө миний төрөн аавы юу Шарайд айлд гараад хамниган айлд өргөгдсөн миний түргэн ааваа тэгээд Шугангийн хамниган хүн миний төрхөн аав Буриад Шарайд омогтой айлд өргүүлэн тэгээд намайг өшөө ондоо айлд өргүүлэн миний аав одоо цэвэр Агын буриад өөрийн өргөж аван аав хамниган омгийн хүн миний төрхөн аавы тийн М1: аав буриад айлд өргүүлсэн Х1: аавы буриад айлд өргүүлэн тэгээд миний өргөж авсан аав Шарайд Агын буриад цэвэр энэ Дашбалбар нийтдээ дан Агын буриад байх тийм юу байхгүй ээ бүхий л хүн амын одоо цэвэр 98 процент цэвэр агын буриад цэвэр буриад хэлээрээ ярьдаг цэвэр буриад хувцасаараа одоо захын айл булт энэ хантаазаа гаргаад өмсчихдөг ийм газар Оросоор ярив Х1: тэгээд юу тэр бидний өвөг дээдэс ихэнх хүмүүсийн өвөг дээдэс энэ Агад амьдарч байсан нэг айлын миний аавы гэхэд хоёр хүүтэй айлын нэг хүүгий нь монгол гараад нэг хүүгий нь хамниган тэгээд л ийм байгаад байхаар эд чинь хоорондоо харилцаа явцаатай байна миний аавы ойрын гурван хүүхэд байхад нэгний нь хойхон байхан нэгний нь монголд байхан нэгний нь Шинэхэнд байна ийм хатуу бэрхийг туулан буриад ард түмэн байна одоо ингэж шагайн шиг ингэж тархан байна дэлхийгээр тэр юунд тараав гэхэд аймгын уг гарлаа хэл соёлоо инээнийг авж үлдэхийн тулд үр хүүхдээ өмөөрхийн тулд тэр шагай шиг ингэж дэлхийгээр тараана буриад зон Оросоор ярив Х1: манай энэхэн хойд залгаа Ордын хилтэй залгаа нэг бригад байгаа манай хойд талын тэнд хамниганчууд байгаа одоо өнөөдөр өглөөгүүр ирээд явхадаа хамниган омгийнхон байгаа доройдоод байгаа биш байгаа Сонгол байхгүй Баян-Уулд Сонгол хамниганууд их байгаа М1: энэ Дашбалбарт хамниган хөгшин байгаа юм уу Х1: хамниган хүнээ үр сад л байгаа байх тэгэхдээ намааг нилээн аха хүмүүс байгаа байхаа аан гэхдээ дэндүү хөгшин хүн байхгүй яг цэвэр хамниган хэлээрээ ярьдаг хүн байхгүй байхаа буриадаар ярих хамниганаар ярихгүй Оросоор ярив М1: та бага байхад тэгээд хамниганаар ярьдаг уу хөгшин настай хүмүүс Х1: хамниган настай хөгшид байхан өө байхгүйдээ одоо бурхны оронд явна М2: бие биетэйгээ хамниганаар ярихгүй юу Х1: байгаа минээ өнөө үеийн намхай хальт дээшихнээ булт цэвэр буриадаараа ярих хамниганаараа ярих М1: тэр хөгшин 50 жилийн өмнө 40 жилийн өмнө ганц хамниган хэлээр ярьдаг эсвэл эвэнк хэл мэдсэн үү Х1: үгүй буриадаараа ярьсан хамниган үг аялгуу жаахан жаахан ордог байхан байх цэвэр буриадаараа л ярьж байна Оросоор ярив Х1: би 1991 онд дөч гаран хүнтэй Улаан-Үдэ хотод тэр дэлхийн том хуралд манай энэ күлтүрийн уриад тэгээд ..... бид тэнд очиж наадахаар бушуу воганаар тэгээд тэнд очоод байхдаан тэр Улаан-Үдийн соёлын газар биднүүдийг энүүхэн Алтанбулагаас хойш 60 километр газар гоёхон гэж тосгон авчраад наадхуулаа тэгээд тэнд байдаг хөгшдүүдийн булт тэр сонгол хамниганаар ярьдаг тийм бүхэл бүтэн тийм тосгон байгаан алтанбулагийн яг хойт дээр тэгэхэд Монголын алтанбулаг 60 километрт байна гэж танилцуулсан тийн ярьдаг хүн манай энд байхгүйдээ байхгүй гоёхон гэж тосгон байдын байгаан тэнд ирээд наадаад Сэлэнгэ жоол бүхий л газраар наадаад ухаангүй их олон хоног наадаад ирээ М2: та тэр ансамблдаа ямар дуунууд дуулдаг байв Х1: манай ансамбл уу буриад ардын дуу буриад дуучид олон байнавшдээ биелэгээ дуу, түүхийн дуу, түр найрын дуу, зохиолын дуу, алиа хошин дуу дээр үед ч манай хөгшдүүд чамд би дураа гутаахаа шамтай хэрэлдэжэээ өнөөнийх нь ши ийгээч тэгээч гэж байхгүй дуу дуулаад л гүйлгээд явчихдаг байв өөрөө эс зохиогоод л явчихдаг нүдэндээ шилтэй хөвүүн байна ш юу гээч гээд зохиогоод л явчихна тэр шин олон жил уламжлагдаад л тэгээд дамжаад дамжаад ирэхтээ буриад ардын хошин дуу болоод хүний зохиогоод намааг зохиогоод дуулах шин хошин дуу мэдээж гоё юм байхгүй ш дээ тэр чинь тэгээд буриад ардын хошин дуу, зохиолын дуу, түүхэн дуу гэдэг чинь ёстой амьд хүнүүдийг дуулдаг ш дээ тэрийг түүхэн дуу гэнэ ш дээ одоо жишээлбэл Шилгээ занги байна Михалей ноён М2: хамниган дуу дуулахав Х1: хамниган дууг манай Шар хөвүүний Болд гэж Монгол гүрний тэргүүн аркистик нэг өвгөн одоо олон медаль авхан бүхий л тэр хотын конкурсын медалиудыг авхан өвгөн тэгээд энэ хамниган дуу дуулдаг Молцогтойхон Бүжинхэн гэж хамниган дуу дуулдаг М1: бурхны оронд яваа юу Х1: тийн Бурханы оронд яваа тийн Оросоор ярив М2: танай хамтлаг хамниган дуу дуулдаг уу Х1: дуулахгүй М2: ганцхан буриад дуу юу Х1: буриад дуугаа дуулна яг тэр буриад тэхдээ хэдэн зуун дуу байна дөрвөн зуу бараг таван зуун дуу байна тэрэнхэй тэр исцниарын дагуу л ямар дуу хэрэгтэй байна түүнийг л дуулна бэхэлгээ дуу байна тэр Михалей ноёны дуу гэж гоё дуун байна Михалей ноён гэж одоо бодит хүн байна шүү тэгээд тэр Шилгээ занги баргын баатар тэгээд тэр баржил барс баатар дуу байна тэгээд уусын дуун байна тэр бол буриадын найрын дуу намд тэр улсын дууны 65 бадаг байна өшөө цаашаа байж магадгүй үндэстэн ястанаа судлаад яваа яг цэвэр хамниган сонголууд та нар тэр Хэнтий аймгийн тэнд л байгаа М2: яг ямар газар байна Х1: Хэнтий аймгийн Дадал, Батширээт энтрт байгаа М2: Биндэрт байдаг уу Х1: байж магадгүй буриад хамниган тэнд л байгаа манайхаа арай илүү л байгаа байх М2: эндэх буриадууд Агын буриад уу Х1: цэвэр Агын буриад М2: тэр Агын ямар нутаг байна Х1: Агын ихэнх л одоо миний аав гэхэд л энэ Онон орионы наана нь хилийн ард байна Агын бүхий л халх байна булт байна мөнөө яагаад тэрийг мэднээ гэхлээр одоо тэр үр хүүхдүүд нь уулын эжий аавыгаа тахиж байна уул овоо тахина гэждээ тэгтэл тэр халхаз болгонд байна ш дээ тэр энэ шадалтай бөө нар шин тэр хэлээд өгөхөмдөө ши тийм уул тахихшд тийм газарт тийм уул байна тэдэн жилийн өмнө хаягдахан байна тэрийнийг тахиаа тэгээд одоо хайн явхаш гэхэд эд нар шин булт очиж тахинаа миний хадмууд галзууд омог галзуудын тахидаг агын над талын хомонд байдаг би тэнд очиж үр хүүхдээрээ тахилгад овоогоо олсон гэх мэтчилэн олон явсанш Оросоор ярив М2: тэр овоогоошээ хаашин гархавш Х1: ихэнх нь мэдэхгүй ижии ааваа булт очийш би энэ далд бидний ижий аавы байхгүй ш юу ч мэдэхгүй байхад нь энэ шадалтай энэ дээр үеийн одоо жинхэнэ тэнгэрхээ бөөнүүд байханшдээ тийм бөөнүүд чинь онгод тэнгэрээ ороод чухал хэлнэшдээ одоо уул овоо энэ ийм тэр ийм байна гээд явхан байна хэтэртэй малхан ийм тийм гээд тэрний өвөг дээдэс залгамжилж олж ав гээд л тэгэхэд нь олохын төлөө овоо уулаа эрнэ тийм ажил их болно тийм бөө нар чинь одоо цөөхөн байнавшдээ манай энд одоо 100-гаад жилийн өмнөх хэрэглэлтэй ийм бөө байна Оросоор ярив М1: энд бөө байгаа юм уу Х1: байна ш дээ байна М1: буриад юм уу Х1: яг цэвэр Агын гаралтай ага гарахтай том бөө нэг л байна Алтарганад очиход энэ бөөгөө авна Оросоор ярив Х1: гараад стедионы баруун талд гэрээ бариад бөө нараас холхон бөөнүүд чинь нөгөө хүмүүсээс холхон байсан дээр үед байгаагүй хэнц хэнгэрэг хэрэглэл тэр өмсдөг зүүдэг хувцаса тэр ариун нандин хулхаар ийм гэр та нар юу мэднэ манай хөвсгөлийн саатангуудын ийм нэг гэр байдаг урц хойд мөсөн далайн тэнд байдаг урц ийм шовгор модоор хийдэг тийм гэрт бөө нар дээр үед амьдарч байхад тэндээсээ хувцас хунараа үлдээдэг гэртээ оруулдаггүй муухай болхон гээд бурхан шүтээнээ үлдээдэг тийм юм хэлэхэвжээгаа тийм юмыг яг дээр үеэр нь мэддэг өвгөн байгаад хэлхэвшдээ тэгээд тэр ухаангүй хүнүүд очерлоод бултаараа Ленины ..... орох гэж байгаа юм шиг дайраад америк хүн байхаш орос хүн байхаш буриад ч хүн явжийгаа тэгээд бүр хүүхэд айгаад бөөгөө айлд би оръё харанхуй болхош айлд нь юугааш Оросоор ярив Х1: тэр бөө манай Дашбалбарт байна өөрийн эдэлж хэрэглэж байсан бүр өвөг хэрэглэж байсан зуугаад жилийн өмнө 33хандаа л залгадаг байна энд байхан энэ бөө хамниган ижий барьхан 33тай барьхан манахан дүү байна бүр угаас нь уламжилсан бөө нар байхан одоо залуучууд өвдөхөд бөө уг авна бизнес болсон таних над тун одоо ингээд бүгд тиймхэн болоо тэгэхдээ тэр язгуур бөө нар ондоо тэр онго нь ороод ирэхдээ бүр хэлэх тийм ижии аавтай ши ингэж явхан байна тийм уул овоо тахин байна тийм морь үхэр хэрэглэдэг байна бултыг нь хэлхэв бүр нэрийг нь хэлхэв манай буриадын лам бөө түрүүлээд монголчууд ч адил бөөгийн шашин гэж ярьдаг яагаад гэхэд Чингис хаан бөөгөөн хэрэглэж тийм тулаанд ялалт байгуулж догшин хар гэдэг бөөтэй явхан лам дараа нь орж ирсэн шарын шашин Оросоор ярив Х1: тэр дээр үед уг гарвалаа харахаар хамнигануудтай байгаа М1: энд дээр үед ид шидтэй лам бөө байсан уу Х1: байсан бүр тэнгэрийн номхон бөө байсан тэр бөө намхад Балжид нэр өгөмш би урд нь Алтанцэцэг нэртэй байхад Балжид гэж нэр хайрлаж намайг даатгаж байна эжий ааваа айлын ганцхан басганыг авхаад энийг одоо өвчин зовлоноос холхон байлга хүн болохтээ энээ тээрээ гэж даатгаж Дулмаа гуай эрхээр үрээд зүгээр болхош бөө болохош хүн чинь галзуураад сэтгэл санааны тогтворгүй болоод дээд тэнгэр хөдөө аваачаад галзуурдаг болдог тэд жинхэнэ бөөгөө хийдэг тэгээд тэр 18-тай басган хад басгадын оройгоор гүйгээд гэртээ гүйж ирээд тэвшингээ ирмэг дээр гараа хийгээд тэр борц хэрчдэг юугаар нөгөө тас хавчиж тэгэхэд нь ганц ч дуу гарахгүй байна гэдэг шуун гараагүй тэгэхэд нь энэ ямар учиртайн гэхэд бөө болох хүн байна эдний тэгээд бөө болох хүн байна гэж хэлээд яахад нь хүрээд ирнэ гүйнгээ баруун урд газраа суухан байхад нь тэнгэрхээ гээд ийм толин бөөгөө ийм толь байдаг биздээ ийм том тэгээд тэр чинь буумал бөө тэнгэрийн бөө гэж ярьдаг тийм хөгшин байна манай энд хоёрт нь дахиад нэг Дулам байна тийм буумал бишээ бүхий л юмыг аягаа хараад л хэлдэг өөр юу ч хэлдэггүй аягаа хараад л хэдэн үеийн цаад талыг хэдэн үеийн юм хэлхэв юу гэж одоо энэхэн хөвүүн та гэж л одоо хэдий надаа төрөөд одоо арван нахандаа юу хийж хорин нахандаа ямар алдаж ямар онож яван бол тийм хэлэгч тийм бөө байна одоо мөнөө ийм бөө байна онгод тэнгэр нь ороод хэлдэг юм мэддэг самган байгаа ш дээ тийм бөө нар байхан зүгээр зайрангууд нөгөө эрэгтэй бөөг зайран гэдэг эмэгтэй бөөг удган гэдэг тэгээд тэр зайрангуудынхаа манай энд нэг их байгаагүй байхаа миний мэдэхийн би лав хүүлийн 50-аад жил би дуулаагүй л юм байна манай нэг эрэгтэй бөө байхын зүгээр хүүлийн үеийн бөө нар байхавдээ энэ чинь нэг язгуур бөө гэж байна ш дээ одоо тэр бөөгөө бөөлөхөд нь цаад жинхэнэ уг нь гарж ирээд юмыг нь хамгамсаад байдаг тийм бөө байнашдээ тэрнийг шин одоо язгуур бөө би хандаг би амьхандаа хонирхдог тэр бөө мөө тэгээд өнөө язгуур урлаг хонирхдог буриадынгаа түүхэн язгуур юмаа дон күлтүртээ тавиад дээшээ гарна тэрнээ биш бусад ч адил монголыгоо дуулаад л нэг хүн харж байгаад л танцлаад л манай дон күлтүртээ фолклорны юмаа гаргаад л маш их хурдан дээшээ гараад үнэхээр их оргил үе нь байсан Оросоор ярив Х1: яагаад ингэж бөөгийн талаар яриад байна гэхээр энэ язгуур фолклорны жинхэнэ тэр уг гарвалыг тогтоохын тулд бөө ашиглаж бөөгийн онгод тэнгэр юм оруулж дуу муу орохгүй цаагуураа тэр уг язгуураараа юм гарна Оросоор ярив Х1: мэддэг хүнүүд нь тэр бурхны оронд очоод л одоо тэр халт мулт хутгахан тэр дээр үед хөгшин ээж аавынгаа хэлдэг хэмийхээ буруу зөв ойлгохон тийм л хүнүүд байханшдээ тэр жинхэнэ фолклорны язгуур тийм юм олохын тулд ялтачгүй энэ бөөтэй харьцахын арга байхгүй тэр утгаараа энэ бөө ашигладаг байхгүй юу Оросоор ярив М1: тэгээд намайг надад нэг хүн ярьсан тийм юм би сонссон бөө ямар үед гэртээ хийх хэрэгтэй хамниганууд түүний дээр ярьсан сонссон уу Х1: сонсоогүй манай энэ Цэрэндэмид бөөд өөрийнх нь юу эмэг ээжийнх нь онго ороод ирэхээр цэвэр хамниганаар ороод ирдэг ш дээ цэвэр хамнигнаар ердөө ойлгохын аргагүй тэр одоо гэртээ байгааддаа хамниганаар ярих тэр ээж нь хамниганаар орж ирдэг тэгээд би хамниган хүн байсан болов уу гэж одоо та нарыг асуухад л бодож байна би ердөө тэгж асууж үзээгүй юм байна М2: хэн гэнээ Х1: Цэрэндэмид Оросоор ярив Х1: тэгээд би хамниган түмэн ямар дэхэл өмсдөг вэ тон мэднэ би Оросоор ярив Х1: хамниган хүмний хувцас мэдэхүй би хамниган буриад л манай энэ ардын хувьсгалын хорин нэгэн онд одоо Дамдины Сүхбаатар байгуулахав Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын цэвэр халхан гэж түүхэнээ явжийшдээ монгол түмнээ түүх худлаа түүх явжийна Сүхбаатар сэвэр Агын буриад хүн байхан аан гэхдээ хамниган айлын хөвүүн байхав хамниган буриад М1: бид Мөнхдорж гуай уулзсан Х1: тэгж ярнигу М2: тэгээд өөрийнхөө ном өгсөн Х1: энэ ном уу энэ хүн одоо энээ хадам аав Жамц гэж өвгөн байхан ба жоохон байхадаа тэгээд тэр өвгөн байхдаа Сүхбаатарыг буриад гэж Алтаргануудын эрдэм шинжилгээний бага хурал дээр илтгэл тавьжихаа манай хадам аав ба энүүхнээр их л оролддог байхан өвгөн байхан Жалсрайжамц гэж Улаан-Үд очиж Алтарганад ч очиж тавьжийхан Дорнодын Чойбалсанд байхад тавьжийх тэгээд энэ монгол гүрэн энээ тоохгүй л байна Сүхбаатарыг буриад гэж энэ Мөнхдоржхо байна түүхэн гаргаад л байна энүүнийг нь тоохонгүй тэр худлаа газар Сүхбаатар аймгийн цэвэр халх хүн гэж их гүрэн гээчиш тэгээд тэр жижих үндэстэн гэгч тэгээд яах ч манай буриадууд хувьсгал хийжинэ монголд би энийг хаанач хэлдэг үр хүүхэддээ ч хэлдэг энийгаа хэлдэг яагаад гэвэл хүн эрх шөлөөгөө шөлөөтэй хэлдэг нийгэм болно аан дээрхэн социализмын үед түрэв таслаадээ яагаад гэвэл Сүхбаатар хувьсгал хийнэ манай Дашбалбар сумын нөгөө Санжаасүрэний Зориг ардчилсан хувьсгал хийнэ тэгээд энэ шин буриадууд зоригтой буриад хөвүүдэд цөстэй байна энээгээрээ бид бахархах хэрэгтэй хойш үед үлдээх хэрэгтэй Оросоор ярив Х1: тийн Санжаасүрэний Зориг цэвэр манай Дашбалбарынх ш дээ М1: энд төрсөн үү Х1: төрхөн газар нь Улаанбаатар аав нь манай хумынх М2: одоо тэр хамган хулоолгож явхахан байгаа юу Х1: байгаа л даа би хулоолгож явхан би М2: яахан хулоолгов Х1: намаар миний үеэр л бараг дуухан байх тэр мөнөө чинь одоо би танай бэр болох нь гээд энэ үүдэнд орж ирээд зогсож байдаг болхов ш дээ дагахашуулаад ирдэг эжий аваа би хулхайлагдаж ирсэн одоо амьд гэрч эжийдээ хэлэхгүй би тэхэд шинь арван найман нахтай эжийхээ хоёулаа байханбэ тэхэд минь эжий минь ухаангүй байгаа гэж өглөөгүүр бодоод охин нь байхгүй болхон байгаад ухаангүй айгаад хүн амьтан хэлье тохлоё басган үгүй болшхоо яав хаанаш очоов гэхэд нь нөгөө өвгөн шин басган шин хадамд нь очоошивдээ гэх тэхэд нь яагаав гэхэд нь монголд очоов гэшхү хазаахд очоов гэшхү ямар хүнд очоохав яахам гэшхү гээд эжий минь уйлаад л гүйхэв гэшхү бүр айгаад л одоо ганц басхан тэгээд тэр өдрийн хойших навсан нэ гэж байхав навсан нэ нь тэр хойд хотоор яваад ирэхдээ энээхэндээ буриад хүний хамхан болхон байна даа гэхэд эжий минь ханаа нь амрахан гэж хэлдэг тэр хулхайлагдаж буй басган гарахдаа ухаахнгүй эжийгээ хайрлах одоо гэрээ 2 цаг шахуу гэртээ гарч чадахгүй эжийдээ хоргодоод байгаан би гэрий нь гадаа хүн бужигналдаад л гүйжинэ бүдэрж унаж цаагуур л түжигнэлдээд л дүүрэн хүн хашхаран би гарахгүй гарж чаддаггүй юм байгаан эжийгээ хайрлаад л гэрээ хайрлаад л энэ гарч чадахгүй тэгээд л нэг миний үеийн хамган л орж ирээд л би ирийшдээ гарийшдээ гээд л хэлэхэд нь дуртай дургүй гараад л за байз гардиймуу больдиймуу гээд л бодох нь үүдээр одоо ийгээд л хөлөө тавьхад хоёр талаас хаб гээд л бариад л авна ш дээ хоёр хүн ирээд л тэгээд л машинд ороод л хулхайлагдаж байгаа юм Оросоор ярив М1: эжий тань уурласан уу Х1: уурлаагүй тийм л ёс юм шинь яах аргагүй хэрвээ хасаг юм уу монголынх бол дургүй одоо ямар учиртайн монголын хамган болоогүй гэж Оросоор ярив М1: Гэхдээ та буриад хүнтэй Оросоор ярив Х1: Цэвэр буриад тэгээд тэр хэдий хоногийн дараагаар тун олонгүйгээр тэр хадам аавын хүнүүд хадаг тавихаар ирнэ биддээ басганыд нь аваад одоо хадаг өгнө тэхэд нь одоо ямар айлд өгнөө одоо ах дүүгээрээ мэднэ ш дээ тэгээд явуулж байгаа хүн зөндөө байна хадгий нь авахгүй бүтэн өдөр бариулж ингэж байгаа зогсоогоод хөлхийг нь гоожуулж өнжхөн айл зөндөө байна хулгайлж байгаа айл хулгайлах зан өшнөөн байна намааг тэрээч ингээд тэр тавиулахгүй тэгээд буцаадаг айл дүүрэн байна нэг талдаа тэр ихэ ёхо заншилаа мэдэж байгаа ёхтой горимтой тийм хамжаарагатай байх нь гоё сайхан байхаа аан гэхдээ хүнээ эрхээ жаахан зөрчихөн өнөөний нийгэмдээ тэхээд тэр жаахан тийм олиггүй тийм заншил байхан байгаам тэр өнөөний залуучуудад таарахгүй л дээ тэр тэхдээ миний оройдоо дургүй хүн намайг хулхайлж аваад явчаагүй л дээ зүгээр 10 жил бүтэн нэг чиг классаа арав чиг класс нэг классд байхан ангийнкаа хөвүүнд очихон өөрөө би мэдэж л байна гэхдээ эжийдээ хэлхэд нь зүрхэн хүрэхгүй эжийдээ хэлж болохгүй Оросоор ярив М2: танай хулхайлахдаа хоёр хүн ирээд таныг аваад явах уу Х1: хоёр хамниган хүн манай энд өнөө хүрт тийм лдээ хоёр талд нь хоёр бэрий ингэж хавчиж явдаг хоёр хамган нэг хүн газар нэг хүнээ зогсоо байхад чинь тархиа халт л цухуйлгахад чинь одоо хаб гээд л авчижыгаа тэрүүгээр дүүрэн хүмүүд байгаа намайг авахад хань болох өвгөн нь байгаа өшөө үе тэнгийнхэн нь байгаа тэгээд машинд хулхайлаад ороод явчихаж байгаа Оросоор ярив Х1: би шээхэн гэхэд шээлгэнэ гаргаад Оросоор ярив М2: таныг монгол юм уу халх хүнд өгөх авмааргүй байгаа юу Х1: ер нь яагаад гэдгийг би хайн мэдэхгүй ер нь дээхэн үед хөгшдүүд монгол хүн шиг бүү шогшигоно монгол шингэл болох өөдгүйгээр бай тийж л одоо хэлдэг байхан хүүдүүдээ тэгж хараадаг ямар учир монголнууд одоо тийм буруу юм буриадад хийнээ одоо мэдэхгүй Оросоор ярив Х1: өнөө хархад одоо тэр хайн монгол хүнтэй бүхий буриад хүн хайн байхгүй ш дээ муу буриад гэж байхаа хайн буриад байхаа хайн ч монгол байх муу ч монгол байх мөнөө хархад монгол хүнтэй хуух буруу биш хайн монгол хүнтэй хуухаа яагаад вэ гэхэд тэр басган өөрөө ханиа сонгох ёохтой аан тэр монгол хүнтэй шухан холдох тэхдээ буриадууд басханаа тийм ойр өгөх дургүй байханаа заавал хошуу алгасаж тийм холын буриадад өгөх дуртай байдаг тэр яахандээ тэр шухтай холбоотой Оросоор ярив Х1: одоо тэгээд өнөө юм их уншиж барьж энэ их олон эрдэмтэн мэргэдүүдээ юмыг харж байхад тэр монгол ч бай хятад ч бай орос ч бай аягүй хайн сэтгэлтэй хүмүүс зөндөө байна хайн хүнийг нь олоод ханьлаа тэр хүн хамаагүй өөрийнхөө нүдэнд хайн байна аан харин тэр яагаад тийм хүнүүд өгөхөө дургүй байна гэдэг нь ерөөдөө ойлгодоггүй энэ ордын буриадуудын цэвэр буриадуудыг ажиглаад байхад очоод дээр үеийн хөгшдүүд нь орд хүнтэй хуулгах дургүй байхан юм байлаа ш дээ адил манай их монголтой хуулгах дургүй тэр ямар учиртай тэгээд би одоо мөнөө яг энийг би ажиглаад байхад манай буриадууд бүр дэндүү муу ханаатай буриад хүн гэж одоо тэрнийг би баталж хэлхэн байна өөрөөрөө ч хайн дүгнээд одоо яагаад тэр хүнүүс муу ханаатай болсон бэ гэхээр тэр цаханд бороонд норж элдвийн дайсанд таруулж бутруулж үйлээ үзэж зовж явахдаа тийм муу ханаатай болжихан оройдоо тэр хэнд ч итгэхээ больж тийм шугам бидний дунд явхан би тэгэж хандаж би дүмийн дарга байгаад л нэг л айлын хоёр хөвүүн хоёулаа нийлээд л ийм хоршоо байгуулаад танайхаар юу гэж ярьдаг юм бэ хамтраад тэр ийгээд мөнгө төгрөгийн дэмжлэг аваад гоё юм хийгээд би хамтрахгүй би ахатай цугтаа байхгүй би ганцаараа л байна хамтраад ингээд мал аж ахуйгаа хөгжүүлэхтий өдий гарахты гэхэд би ганц л өөрийгөө аваад явахты гэж хэлнэ манай энэ Агын буриадууд манай хомын яг тийм ондоо тийм монголнууд говь мойвын монголнууд чинь хорь гучаараа 10 гарнаараа нийлээд одоо бултаараа нийлээд хамтрал болоод ийгээд юм хийдэг бүтээгээд нохоо цугтаа аваад өвхөө цугтаа аваад одоо идээгээ цугтаа хийгээд юм хийж худалдах юмаа цугтаа хийгээд өдөө гарч байхад буриадууд бол ёстой тэхгүй манай энд бүр тэхгүй тэгээд яадаг гэхээр өөдөө ахдаг өөдөө ямарч том дарга хэнээрч хэлүүлэхгүй өөдөө малаа авахгүй өөдөө хувцаа оёод өмсчихөнө бэлдээд идэж уух юмаа цөм бэлдээд машиндаад жимс майхан бэлдээд ногоо байна гэж бараг байхгүй тэгээд л ногоогоо дараад ийгээд ямарч тийм хөндлөгийн хүний хамаарал байхгүй амьдрах чадах болохдоо өөрийнгөө гэрийг өөрөө аваад яг чадах болохоороо хөндлөнгийн хүний хамаарал байхгүй шадалтай тэрүүндээ л барддаг гэж би боддог харин энэ монголууд чинь хүүе хүүе мал үхэв тэжээл өгье гээд л байхалдаа манай буриад хэзээ ч тэгэхгүй Оросоор ярив М1: та өөрөө хүүхэдтэй билүү Х1: 6 хүүхэдтэй 3 хөвүүн 3 басган Оросоор ярив М1: хүүхдүүд ямар хэлээр хэлд орж байна вэ Х1: буриадаар энд зогсож байгаа хоёр басган миний басгадууд энд юманд орох тэгээд би монголоор ярихад нь хараадаг би үтэр буриадаар ярихты гээд Оросоор ярив М2: танай хөвүүд басгад булт буриад хэлтэй юу Х1: булт буриад хэлтэй ялтачгүй тэр Улаанбаатарт ажиллаж амьдарч явахад халхаар ярихын аргагүй болно Дашбалбартаа ирээд л байхдаа буриадаар яриад л байх цэвэр буриадаар ярьнадаа одоо М2: бие биеэнтэйгээ бас буриадаар ярих уу Х1: гэртээ буриадаар л ярьна Оросоор ярив М2: танай энэ хоёр басганы эжий аав буриадаар ярих уу Х1: буриадаар ярьна тэрүүгээрээ л манай монголд фермийн хомон гэдэг одоо буриадын уурхай нь чг энд байна хэл соёл Дашбалбар суманд байна гэж манай монголын судлаачид үздэг олон хүн ирдэг ордог юм асуудаг миний ажлаа хийж байхад минь тэгээд би мэдхэл юмаа хэлдэг мэдэхгүй юмаа худлаа ярьж чадахгүй тэгээд тэр манай хомонд дүүмэнгийн хурлаар хэлцээд хөтөлбөр батлаад тэгээд буриад хэл соёлоо дээдлэе гээд үндэсний хөтөлбөр манай хомонд хэрэгжээд эхлээд явж байна цэвэр буриад дуугаа дуулдаг бүжгээ бүжиглэдэг танцаа хийдэг буриад хэлээрээ ярьдаг буриад тэр дээр үеийн таавар, оньсого, үлгэр, домог, туйлаа хамтдаа хэлцэх тийм хөтөлбөр эхлээд манай хуманд явж байна Оросоор ярив М2: хургууль хүүхдийн сэцэрлэг хоёрт залуу хүүхдүүд буриадаар юм заадаг уу Х1: байхгүй ээ манай монголын тийм боловсролын хөтөлбөрт байхгүй Оросоор ярив Х1: манай хомон өөрөө тийм юм батлаад өөрийнхөө бүрэн эрхийн хэмжээнд хуулийн дагуу батлаад тэгээд манай хомонд тийм юм хийж байна М2: гэхдээ үр дүнтэй юу Х1: ороод ир басгадууд энэ 3-р ангид орох тэр нь 4-р ангид орох М2: хэдэн ач зээ нартай Х1: 15 байхаа Оросоор ярив Х1: талнууд нь тэр эсхий мэсхий гээд явааддээ өнөө хамгийн бага ашим хөлд ороод явжийна хамгийн бага хүүлээ бишид нь булт том болоо энэ 3 бага байнаа М2: хамгийн том ашин хэдэн нахтай вэ Х1: хамгийн том ашим одоо 20 гараа одоо 1997 оны Оросоор ярив М2: тэр хамгайн том аш хамгайн бага аш булт буриад хэлтэй юу Х1: буриадаар ярихлдээ М1: хаана байна М1: хамгийн бага хүү эндээ байнадээ намайг сахиж байна өвгөн таван харын хуулиар бурханд яваад хүнд өвшнөөр тэгээд эжийгээ ганцаар байлгах аргагүй тэгээд намайг сахиж байна бишид нь булт тэр Улаанбаатарт байна энд том басган минь байна одоо энэ алчууртай бүблэшэк хийдэг Оросоор ярив Х1: энэ хүний залуу нахны 23 жил гээч бага хугацаа биш залуу нахны 23 жил энэ күлтүрт ажилахан байх миний зорьж яваа зорилго миний хийж бүтээж явхан энэ нөхдүүд байж л дээ би ганцаараа хайн күлтүр гэж байхгүй күлтүр ганц хүн хийнэ гэж байхгүй заавал бултаараа хамт хийдэг ажил л даа энийг минь цаашаа том басган ийм мэргэжилтэй болгаа би одоо энэ күлтүрт ажилладаг өнөөдөр энэ амралтаа аваад байна Чойбалсанд явшлаа бишиг хүүхдүүд булт дандаа мэргэжилтэй одоо тэр архетиктур одоо юманд ажилладаг учитель багш М2: өнөөдөр найр юунд зориулж хийдэг вэ Х1: миний ахмадын дарга байхад ингэж хийж байгаагүй эд үедээ эд хийнэ бие биедээ аваачдаг танилцуулдаг уулзуулдаг бие биедээ хурдаг хөгшдүүд гэртээ байхдаа уйдна ш дээ тэгээд л нөгөө өвгөн нь дутсан байна тэгэхээр таруулахын тулд спорт күлтүрийн арга хэмжээнүүд зохиодог бие биедээ уулздаг энэ Хэрлэн голын найман хомон буриад 4 хомон халх 4 хомон байгаа тэгээд тэднүүд бие биедээ аашилдаг байхан байна тэгээд одоо манай хомон гэж тэгээд ирээд л хоорондоо тэмцээн уралдаан хийхэн хөгжилдөөд л наадаад л соёлын арга хэмжээ өглөө оройн болох тэгээд хөгжилдөөд л идээд уугаад наадаад л бие биетэйгээ танилцаад л тардаг тийм ахмадуудын дураараа өөрхдийн дураараа хийж байгаа юмдөө хэн ч дарга ир гээгүй өөр өөрхдийн дураараа бие биеийхээ харжийхад одоо Чойбалсангаас 300-аад хүн ирж явахнээ Чойбалсаны төвхөө манай энэ ахмадын байгууллагын шеф нэг ахмадын хороо гэж байгаа халх улсууд тэгээд нийт нэг 200 гаруй хүн ирэхээ Цагаан-овоо 5 машин хүн цугаар ирж байна нэг машинд суухаа дөрөв таваар хуваахдаа 20 гаран хүн байна би та нар азтай ажлыг сонгон байхдаа тэр гоё юм Оросоор ярив Х1: аан тэр хөгшдүүд дуртай хөгшдөө урьж авчраад л юм хурах л даа М1: аан нэг ёс заншлын асуулт байгаа жирэмсэн эмэгтэй байвал олны цээртэй тийм юм байна уу Х1: байна аа М1: ямар ямар цээр байна Х1: за энэ буриад монгол хоёуланд нь байнаа жирэмсэн эмэгтэйн урдуур гарч болохгүй жирэмсэн хамган сууж байхад нь урдуур нь явж болохгүй Оросоор ярив М2: ямар учиртай вэ Х1: учрыг нь бүү мэд Оросоор ярив Х1: гэрт жирэмсэн хүн сууж байхад урдуур гарч болохгүй айлд орновдээ тэгэхэд жирэмсэн хүний урдуур явж болохгүй Оросоор ярив Х1: тэр хамниганыг хүндлэх нь дээ биш тэр ургийг хүндлэхэндээ энэ ураг эндэнгүйгээр эрүүл энх бүтэн дүүрэн одоо миний удам залгах үр мэндлэх болтугай гэсэн сэтгэлээр ханддаг байна буриад хүмүүс М1: зарим үг хэллэг хэлэх цээртэй юу Х1: жирэмсэн хүнг үү М1: жирэмсэн хүнд Х1: жирэмсэн хүн ямарч тийм арван хар нүглийн юм хэлж болхогүй манай буриад эжий аав нар тэгж хэлдэг байсан арван хар нүгэл арван цагаан буян гэж байна ш дээ хатуу цээрлэх одоо арван хар нүгэлд чинь хулгай хийж болохгүй ариун бус элдвийн явдлаар явж болохгүй хараал хэлж болохгүй тийм арван юм байх тэрийг жирэмсэн хүн оройдоо хэлж болохгүй цэвэр тийм үр удмаа үргэлжлүүлэхийн тулд Оросоор ярив Х1: тэрнээс биш жирэмсэн хүн ийм тийм юм идэж болохгүй гэж байх л даа хурц хатуу юм идэж болохгүй архи тамхи хэрэглэж болохгүй ургаа л одоо эрүүл энх бүтэн гаргахын тулд Оросоор ярив М1: шинэ бэр бэргэн байвал тэр нөхрийн хамаатан нэрээр нэрлэх цээртэй юу болох уу болохгүй юу Х1: ер нь хадам ааваа нэрээр нэрлэхгүй манай буриадууд хадам эжийгээн нэрээр нэрлэж болох хадам аавыгаа өрхийн тэргүүн гэдгээр нь хүндэтгэж нэрлэж болдоггүй манайх хадам аав л гэж ярих тэгээд нөхрийнхөө нэрээр нэрлэдэггүй нөхрөө манай хоймрын эх манай өрхийн тэргүүн өнөөдрийн хэллэгээр нэрийг нь нэрлэхгүй тэр нөхрөө хүндэлдэг буриадын дээд ёс тэгээд өвгөнийгөө нөхрийнхөө малгайг хамгийн дээд талд нь тавих хэрэгтэй хүндэтгэдэг бүхий л оюун ухаан бүхий л тэр цэцэн цэлмэг оюун ухаан нь тэр малгайд нь байдаг шингэн байна гэж түрүүлж малгайг нь хүндэлж доогуур тавьж болохгүй хувцасны шкаф байнаа гэшлдээ тэрний хамгийн дээр тавьдаг ондоо хүнүүдийн хувцантай холилдож болохгүй нөхрийнкөө хувцаны дээр өмд гутлаа хамгадууд тавьж болохгүй Оросоор ярив М2: аан тэгээд хамганы хувцасаа хамт угааж болох уу тус тусдаа угаадаг уу Х1: хамт угааж болохгүй мөнөө ч нэг л машин л тэгэд угаачихна л даа дээр үеийн хөгшдүүд ухаанүй дургүй байна тусад нь угаадаг байна тусад нь угаахад тэгэхдээ хамгадуудын хүйхэний доошоо бүхий л хувцыг бүр орны доохон хөлний шкаф гээд нэртэй тэрэнтэй явуулдаг байхан ерөөсөө л цээжинээс дооших хувцануудаа тэнд хийдэг тэр хоймроор байж болохгүй юу нь байхан дээгүүр хувцан тэр хамгийн хүндэлж явдаг хувцан л байхаас биш тэр хамгадуудын хувцан хөлийн шкаф гэдэг юманд байдаг би өнөө ч өвгөнийхөө хувцаныг тэр муухай юмтай угаахгүй тэр үеийн хүмүүжилтэй хүн шин чадахгүй одоо ухаа нь тэр малгайг ухаад л тэр орой дээр болохгүй дээл хувцыг нь тэр дээр хийгээд хадгалах Оросоор ярих Х1: өнөөний залуучуудыг харахаар өвгөнийхөө цамц өмдийг шорт өмдийг ч холиод явж байдаг дээр үеийн хараагүй хөгшид болоод л зүгээр харвал ухаан алдчихна хараагүй нь л болоов ш дээ Оросоор ярив Х1: тэр битгий хэл хадам аавынгаа хадамдаа очихдоо ухаангүй их юм захих зармыг нь бүр мартчихаар юм захих тэрийнийг нь биелүүлэх хэрэгтэй би хадам очиход эжий юу гэж хэлсэн намайг хүргэж өгөхдөө ухаан дээр л тэрүүгээр байгаа хөгшдүүд гүй мөн нөхцөлгүй их юм захиан одоо хадам эжийгээ хөвүүд бодож болохгүй хадам эжийнхээ өрхөө татаж болохгүй гэхэд нь би айгаад л оройдоо санаад орой нь тийм том хэрүүлэгтэй цаг тавиад л хэрүүлэг тавиад л одоо тэр яанаа өглөө нь болжийх нь уу яах нь хадам эжий нь бодож байгаа болов уу одоо бүр аягүй аймшигтай стресстэй заримдаа бүр нойр хүрэхгүй гүйж бодоод л бүр хүнээр шахуу өрхөө хойш татчихаад л унтдаг л байж хадам эжийгээсээ түрүүлж өрхөө татах гэж тэгээд л үүдээр шагайгаад орж болохгүй хадам аавыгаа байхад нь гэрийн бахана байна ш дээ тэрийнээс хойш гарч болохгүй бэр хүн тэгээд л олон юм байнах л одоо гүс байна ш дээ тэрний хоолойг үүд рүү харуулж болохгүй одоо тэгээд хонь гаргаад л тогоо шанахдаа хамгийн эхлээд ходоодтой шовуугаа эхэлж гаргаж болохгүй буцаагаад шанахдаа ходооддоо шууд гаргаж болохгүй одоо бүр ойгүй их юм захих тэрний булты нь биелүүлж явах ёстой биелүүлж явнаа тэр хүн муу явахгүй М2: та тэгээд бултыг нь цаасан дээр бичээд Х1: тийн бичээд одоо хүүхдүүддээ хайн хэлж явнаа тэгээд энэ ардын заншил би энэ күлтүртээ ажилладаг байхдаа ардын зан заншилын дугуйлан гэж ажиллуулдаг байсан тэгээд тэрүүндээ залуучуудад заадаг энэ хүүхдүүд ухаангүй хонирхдог өнөөдөө заая гэвэл заах багш нь өөрсдөө мэдэхгүй байх юу заахаа М2: танай хэнүүс заах вэ Х1: хөгшдүүд байгаа биздээ хөгшдүүд байгаа биддээ юм заа гээд тоогоод хэлээд одоо энээхэн хөгшдүүд энэ шөдөр яаж зангиддаг хазаар яаж зангиддаг энүүнийг заа өгөөч гэхэд нэг өвгөн дуртай ирээд заах л даа тийм ажил зохиохоо манай залуучууд тоохгүй тэгээд энүүнээ хийхээс ондоо юм тоглоод л дэвхрэлдэж байх дуртай тхх ийм л байна М1: аан тэр гарын таван хуруун ямар нэртэй байдаг вэ Х1: энийг чинь манай монголын үндэстэн болгон ондоо хэлнээ энэ баруун аймгуудад олон үндэстэн байх ш дээ торгууд, баяад, дархад, дөрвөд, урианхай гээд аан манай аймагт 4 үндэстэн байна халх, буриад, үзэмчин, барга гээд ийм 4 үндэстэн байна ш дээ Дорнод аймагт Чойбалсанд тэгээд эд нар чинь булт өөр манай буриадад Барваадай, Батантуулай, Тоохонтовшид, Тольвоодой, Бишүүхэнбишүүдэй гэж хэлнэ одоо миний басгад уншуулаад эхлэхдээ М1: аанхан үзэмчин, баргад яасан мэдэхгүй юу Х1: мэдэхгүй бид нарын сэйф ухахад байж магадгүй тэрнээс мөнөө цээжээр мэдэмгүй М1: тэр хөлийн таван хуруу яаж нэрлэдэг вэ Х1: адил энэ хуруугаа л тоолно ш дээ Барваадай, Батантуулай, Тоохонтовш гээд л сэнэгээ дуустал шал хэрэггүй юм яриадахлаа хэрэггүй юмаа хаяаарай Оросоор ярив М2: тантай хөөрөх их тухтай ашигтай байна тантай хөөрөлдсөндөө их баяртай байнадаа тэгээд тэр Цэрэндэмид авхай энд байдаг уу Х1: энд байхгүй ээ М1: Холбоо барьж болох уу Х1: болох л байх би эдний маргааш тэр стандион дахь юмыг нь хийж өгч байгаа хүн би найруулж бүхий л юмыг нь зохиож өгч байгаа гэр бүлээ барахгүйгээр би хараад өгье М1: баярлалаа