Дугарын Уранчимэг, хамниганка интервью
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
Монгольский (оригинал)
Уранчимэг (выращивает деревья), Дашбалбар
Манай өвгөн Баяаны онгоцны нисгэгчийн сургууль төгссөн хүн, би оёдлын гутлын мастер сургууль төгссөн хүн.
«оросоор ярив»
(здесь пропущен расшифровщиком большой кусок в несколько минут. Потом не поняты слова колхоз – заменено на «монголоор биш» и Читинская область Дульдургинский район – просто опущен)
Би мод үржүүлдэг «монголоор биш» гэдэг тээ. Орёоны төв байхгүй юу. Дорнод аймгийн орёон, Дашбалбар сум гэж ярина. Тэгэхээр энд Дорнод аймгийн орёон Дашбалбар сум. Сумандаа болохоор би ингээд зүүн гурван аймгийн мод үржүүлдэг ажил хийдэг. Одоо яахав дээ улсад хийсэн ажил гэвэл яахав хүүхэд өсгөлөө, ажил хийлээ. Одоо тэгээд пенсендээ гараад гурван жил болж байна. Аа тэгэхэд яахав мод үржүүлгийн ажил бол хувийн бизнес. Энэ бол одоо тэгээд манай монгол чинь тэрбум мод гээд гарсан ш дээ орон даяараа дандаа ногоон ойжуулалт, ногоон юу гэхийн энийг чинь яаж байгаа болохоор, зүүн гурван аймагтаа оршдог тэгэхээр олон жимсний, жимсний мод, одоо тэгээд гоёлын мод, тэгээд яахав шилмүүст мод гэх зэргийн. Тийм болохоор чи яг зөв газраа ирлээ гэж бодъё. Чиний уг удмаа угсаагаа яриатах гэх юм бол би ерөөсөө залуу гэхэд хаашаа юм, хөгшин гэхэд хаашаа юм. Одоо яг манай ах нар байвал ярина л даа. Надаас дээр хоёр гурван ах байгаад байхгүй. Нэг нь одоо хаана яваа юм нисэхийн инженер хүн байдаг. Аа тэр хүн яг хасаг хамниган, хамниган, хасаг хамниган гэнэ дээ, хасаг хамниган гэх үү, хамниган гэх үү? хасаг гэх үү?
Эгч ээ, та дээшээ суу.
Өө яахав яахав. Хасаг хамниган гээд манай иргэний пасспортанд бичээд байдаг байхгүй юу. Хасаг гээд урд нь, хамниган гээд ард нь. Манай нөхөр болохоор хасаг, би яг цэвэр хамниган Манай энэ ижий аавын нутаг хойшоо энэ Дүшийн гол уруудаад өгсөөд хамниганчдын баяр гэж бас болно оо овооны. Ийм овооны баяр болоход хамниганчдын баяр гэж болдог. Тэр яг хамниганчдын баярын овоогоо тахих баярын үеэр ирэхэд жаахан дээшээ тав, зургаа ах хүмүүс хамниган хүний талаар ярих л байх.
«оросоор ярив»
Энэ Дүшийн гол дээр үед зургаан багтай байсан. Одоо таван багтай. Дээр үед тэр нэгдэл нийгэм «монголоор биш» хувийн өмчийн байх үед арван баг байх юм. Тэр арван багийн зургадуур баг гэж тэр хойшоо Дүшийн голд тэнд 50, 60 км-т байна. Тэнд одоо гасагаа хамнигадууд гэж байдаг. Тэдний үр садууд гэж.
Аа тэгээд байх байх улсууд байх. Аа тэгээд цугларган үед хасаг хамниган дуу ч гэж байх, шүлэг ч гэж байх манайхны, хэл ч гэж байх. Буриад хэл дотроо олон хэл байдаг гэв ш дээ. Тэрэн дотор чинь буриад дотроо хамниган хэл гэж тэгсэн ингэсэн гэсэн иймэрхүү утгатай, тэгсэн чинь ингэсэн чинь гэсэн утгатай үгнүүд орж ирдэг байхгүй юу.
«оросоор ярив»
Эгч ээ, таны алдар нэр хэн бэ?
Заа би Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай Дугар овогтой Уранчимэг. Заа миний аав ижий болохоор Дүшийн голоор энэ хойгуур нютагтай хамниган улсууд байдаг. Хамниган гээш нь буриад дотроо олон хэлтэй юм байх аа. Хамниган гэж буриад дотроо баахан олон хэлтэй. Буриад чинь бас хасаг, хамниган гээд элдвийн хэлээр задрах монгол хэл шиг байдаг.
«оросоор ярив»
Би буриадаар ярьж байна одоохондоо
Ярьж бай, ярьж бай.
«оросоор ярив»
Аа тэгээд би
Эвенк хэл мэддэг байсан бэ? Хамниган, Түнгүс. Дээр үед хамниган хүмүүс монгол хэл байтугай Түнгүс хэл мэддэг байсан тийм юм сонссон уу?
Сонссоон би. Энэ Оросоос орж ирсэн буриадууд гэж энэ Оросод, бид чинь ингээд 30 хэдэн онд, 20 хэдэн онд байхдаа бид чинь энэ хойгуураа ингээд бага жижигхэн биднийг бараг гараагүй байх үед хил онгорхой байх юм гэдэг. Оростойгоо монгол хил онгорхой. Хил зааг байхгүй байх юм гэдэг. Тэр үед манайхан хийгээд манай ижий аав орж ирэхгүй юу наашаа. Тал нь тэндээ үлдээд хамниганы, одоо хамниган байдаг тосгон одоо хойноо Села гэхэд чинь байна аа, дульдурга, үзүн энэ тэр гээд байх л даа. Энэ хойшоо. Агын, Агын орёоны тэр хавь руу байх. Тэр төрлүүд рүү очдог гэвч тэр цэвэр ярих, хамниганаар. Тэгээд манай энэ энд байгаа хамниган нар овоо уулны тахилга гэж болох. Эхний юуны юулст тав, зургаан сард л болох юуны дундуур л болдог. Аа тэр тахилгад жинхэнэ хамниганууд одоо энэ хойд монголдоо байгаа хамниганууд хойно нь Дүшийн голын манайхан гэхэд Тогтор овоо гэж тахидаг хамниганууд. Бүгд гарч тахидаг. Отог омгоороо «монголоор биш» одоо энэ омогт энэ жил гэхэд одоо хэнтэн Дугарай бүлэгтэн, дараагийн бүлэгтэн гэхэд Жагатайн бүлэгтэн гэх жишээний тэгж байж энэ уул овоогоо тахидаг.
Тэр овоо, тэр овоон дээр эмэгтэй гардаг уу?
Эмэгтэй хүн гарахгүй, яг тэр овоон дээрээ эрэгтэй улсууд гарах. Гэхдээ энэ гардаг овоо ч гэж байх, гарахгүй ч овоо гэж байх. Тийн, Дашбалбар овоон дээр эмэгтэй хүн гарахгүй. Тэр доохнуур ингээд юу хавиар нь доохнуур байх. Бид яагаад тэр овоон дээр бүгд л гардаг юм чинь. Тийн тэр овоон дээрээ гарахад одоо лам байх, бөө ч байх.
Бөө бас байх?
Тийн лам байх. Лам ч энэ тэр ном унших. Ах дүү нараараа сайн идээ ундаа тэгээд одоо гэр орон тэр дор, овоон дээрээ юунд тэгэхэв дээ. Тэр доор нэг газар олон гэр барих. Тав, зургаан гэр, монголский гэр, наснальны гэр барих. Тэгээд тэр Дугартан бүлэг гэж манайхан ингээд Бунгузетэн гээд би өргөмөл басган би айлын. Би гэртээ арван зургаа, арван долуулаа. Их олон хүүхэдтэй дундах нь. Найм дахь нь би. Аанхан тэгээд би нагацындаа өргөгдмөл гэхдээ нэг л хамниган омог. Бүгд л хамниган омгийн. Аав ижий минь бүх л төрлүүд хойноо, Оросдоо байдаг.
Аавын аав, аавын ижийн?
Бүгд хойноо. Миний аав болохоор монголын иргэн. Эндээ нас барсан. Аавын ижийн ах дүү нар болохоор бүгд хойгуураа. Цаашаа явахдаа үр хүүхдүүд нь Улаан-Үүд, Москва бүгд тараад л явсан. Яг энд хойно Агшаа гээд байгаа даа Агшаа, Ага тэр хавиар ийгээд наашханаа дульдургу, үзүн гээл энэ хавь руу тугшин гээд ийшхэнээ гээд Ононгийнхоо хойт үеэр бүгд л байх л даа.
Тэр хүн өндөр хязгаарт Догшинд байсан, Догшинд очсон.
Тугшинд төрлүүд ч байх.
Миний юу, Үгүй ээ.
Тугшныханд юу гэж ярина вэ.
Арвин юм ярьдаггүй л дээ.
Тугшинд хамниган байх байх. Тугшинд байх. Үзүнд байх. Дульдаргад байх хамнигадууд. Чи Могояатын орёонд ч байж болох. Ононгийн хойд үеэр бүгд л байна. Бүгд л тараад, тархан байх.
Та хэдэн ах дүүтэй?
Би юу? Би танд хэлсэн ш дээ эхлээд. Би эхлээд өргөмөл. Олон хүүхэдтэй айлын өргөмөл. Арван долоон хүүхэдтэй айлынхаа наймч нь болж нагацындаа өргүүлсэн. Эндээ ирэхдээ би болохоор одоо бас л ижийнхээ талын нагац талд ирэхдээ бас л хамниган. Тэндээ ирэхдээ дээрээ гурван ахтай отгон басган нь болж ирсэн. Тийн Дугар гэж айлд.
«оросоор ярив»
Тийн ямар мундаг ойлгож байна аа. Сайн сайн хорошо ёстой мундаг ярих юм. Ямар хайн ойлгодог юм.
Та хэдэн хүүхэдтэй вэ?
Би зургаан хүүхэдтэй.
Зургаан хүүхэдтэй?
Тийн, тэгээд таван басган, нэг хөвүүн. Аанхан нэг басган хойшоо Оросод сургуульд Улаан-Үүдэд.
Улаан-Үүдэд үү?
Аанхан тэндээ байна аа, байгаад өвгөнтэй, Агын өвгөнтэй болох хойно. Тийн тэндээ хоёр хүүхэдтэй байдаг. Аан бүгд бусад нь энэ юүгээр байдаг, Улаанбаатарт байх. Бүгд авгайтай, нөхөртэй, айл болохон. Хамгийн бага басганы л сая арван хоёр төгсөж их сургуульд орсон. Улаантбаатарт.
Танай аав ээж хамниганаар ярьсан?
Ярьж байгаа. Ярьж байсан. Эмээ, аавын ижий бүр хамниган. Нэг хөгшин байх юм. Миний одоо өргөж авсан аавын Дугар гэж хүний ижий Лувсан гэж хөгшин бүр хамниган. Бүр хамниганаар тэгсэн, ингэсэн гээд ярина. Одоо нөгөө буриад дотроо бас тийм өөр өөр үг галигуудтай.
Таны хүүхдүүдэд яаж нэр сонгодог байсан бэ? Яаж нэр сонгосон?
Аан хүүхэд төрөхөд үү? Аан бид чинь нөгөө хүүхэд төрсний дараа л одоо юу л даа будаа гэж байдаг ш дээ. Будаан дотор. Анхны хүүхдээ будаан дотор хийгээд нэр хийх, хэний хүүхэд хамгийн түрүүнд төрсөн хүүхэд нэр хайрлахдаа будаан дотор хийгээд дөрөв таван нэр хийхэд нь аав нь хийгээд авах. Аваад эхнийх нь Ариунцэцэг гээд нэр өгөх л басгадууддаа цааш нь Ариунцэцэг. Тэгээд цааш нь Ариуныг нь бүгдийг нь өгөөд манайх зургаан, таван Ариун гэх басгадуудтай. Нэг хөвүүнээ нагац нь өгсөн. Тэгэхдээ Лувсанмягмар гандан хийдийн Лувсан хамниган хөгшнийхөө нэрийг оруулаад Лувсанмягмар гэж. Мягмар өдөр төрсөн. Хоёрдахь өдөр. Таван басган тавуулаа Ариунцэцэг, Ариунтунгалаг, Ариунтуяа, Ариунсарнай, Ариунзаяа гэж нэртэй. Тэр Улаан-Үүдэх байдаг басган Ариунзаяа гэж нэртэй.
«оросоор ярив»
Тэгээд цааш нь будаан дотор хийхчгүй, хүүхдийн аав нь тэгээд цаашлуулаад өгөөд байдаг.
Нэр солих ёс байх юм уу?
Манай монгол оронд бол байх. Тэр бол бас хуулийн асуудал байж магадгүй. Тэрнээс биш бид болж л өгвөл нэрээ солихгүй ш дээ. Эцэг нэгтэй, эх нэгтэй эцэг эхийнхээ нэрийг сольж байна гэж байхгүй. Тийм юм гэж байхгүй.
Та олон хүүхэдтэй болохоороо хүүхдийн дом мэддэг байх аа. Хүүхдийн дом, домнодог?
Аан, тийн. Аягүйрхэхэд нь буриадаар одоо муу юм нь цаашаа, сайн юм нь наашаа гэж усыг нь нар буруу тийш нь, «монголоор биш» нар зөв тийш нь эргүүлж хаядаг домтой. Би л өөрөө тийм домтой.
Би өөрөө л хийдэг. Жаахан хүүхэд эвгүй болоход нь «монголоор биш»
«оросоор ярив»
усыг нь нар буруу тийш нь эргүүлж голын уруу хаях. Холихгүй холихгүй. Нэг нэг аяганд хийх. «монголоор биш» нэг аяганд, «монголоор биш» нь нэг аяганд. Тэгээд домын арга юм биз дээ буриадын бидний. Миний хийдэг арга, эвгүйрхээд ирэхэд нь л усыг нь нар буруу тийш нь эргүүлэхэд тэр хүүхдээ тойруулаад, «монголоор биш» тойруулаад нар зөв тийш нь эргүүлэх. «монголоор биш» нь дээш, усыг нь голын уруу доош нь.
«оросоор ярив»
Ямар үед ийм дом хийдэг вэ?
Одоо сар болоогүй хүүхэдтэй айлд ахиухан хүн орох, хүүхэд нь эвгүйрхэх, газар хаа нэг эвгүй юм мах шүлэн орох, тийм юм хумаа хуу татаж угааж л орох ёстой л доо, «монголоор биш» бага хүүхэдтэй айлд чинь махан шүлэн орохгүй, бор хараанаар харанхуйгаар хүн амьтан орж ирэхгүй гэж. Тийн өөрийн талын ижийн талын улсуудын нагац гэдэг, нагац нар нь ирэхэд дараа нь утаж угаах, нагацаас эвгүйрхэх. Аавын талын хүмүүс авга болох. Авга талдаа бол хийхгүй. Махан тал, цусан тал гэж байдаг. Ээжийн тал нь цусан тал, аавын тал нь махан тал гэж. Ээжийнхээ талаас эвгүйрхдэг. Нагац нарынхаа талаас тийм учиртай юм. Цусан төрөл гэж авга нагац гэж. Ижийн тал нагац, аавын тал авга.
Заримдаа бид монгол гэрт тийм юм үзсэн. Эсгийгээр үнэг хайчилдаг нь ямар учиртай вэ?
Хүүхэд нялх
Та өөрөө хийдэг үү?
Би өөрөө хийнэ, зурна бичнэ. Тийн би өөрөө хийгээд үнэг ямарч байсан жижигхэн бага нялх хүүхэдтэй айлд байх ёстой. Хүүхэд оройдоо унтахгүй, үнэгчлэх гэж ярьдаг нүд нь ирвэгнээд инээх барих жоохон, тэгээд эвгүйрхэхээс хамгаалж үнэг хийдэг. Ан амьтныг юм хайчилж тэр эсгийгээр. Тэгээд тэр аав нь хийх ёстой юм л даа уг нь хүүхдийн эцэг нь. Одоо тэгээд сүүлийн үед авчихдаг болсон, хийдэг хүн олон болжээ. Аав нь зураад хайчилдаг. Тав зургаан сартай болтол хүүхдийг манцуйлна. Одоо ч хүүхэд манцуйлна гэж байхгүй. Дээр үед хүүхдийн хөл цэвэр болох, гар нь гоё болох, мөр нь тэгш болох гээд хүүхэд их манцуйлдаг байсан. Одоо үед манцуйлахаа больчихоод байна. Манцуйтай хүүхэд энд нь хийгээд уядаг ёстой. Дом арга юмдаа. Ухаангүйгээр зүүдэлж барихгүй, уйлахгүй, бархирахгүй гэх утгатай. Яахав гурван сартай болтол нь яагаад л одоо ч тийм биш болоод л байна даа.
«оросоор ярив»
Тийн гурван сар болтол одоо бидний дээр үед ч нэлээн тав, зургаан сартай болтол хүүхдээ манцуйлдаг байсан. Одоо юун манцуйлахтай манатай. Нэг сартай болгоод л манцуйнаас нь гаргачихдаг. Төрөөд шахуу хувцас өмсдөг, том болоод.
Айл гэрийн хаалган дээр хадаг байгаа?
Тийн сүү өргөдөг. Хүүхэд шуухад явах, одоо энэ хүний найман цацал гэж байдаг юм. Тийн найман цацалтай. Сүү өргөөд аяганд сүү хийгээд мөнгөн аяганд сүү хийгээд хол явахад Япон, Солонгос руу хаашаа л сургуульд сурахаар явахад нь ижий нь сүү хийгээд өргөдөг. Хол явахад нь араас нь сүү өргөдөг. Үр хүүхэд хамаатан садандаа, манай монгол ёс л доо. Буриад арай ондоо байх, сүүлдээ монгол болсон байх.
Буриад ямар байна вэ?
Буриад болохоор зэсэн аяга шиг юу байдаг. Одоо хийгээд хадаг байгаа биз дээ, зэсэн аяга шиг юм байдаг манай хөгшөөгийн үед. Одоо монгол руугаа ороод цацалтай болоод, халбагыг нь өргөдөг. Халбага л даа модон. Буриад ёсонд тийм юм байгаагүй. Найман цацлаар өргөхгүй буриадад ийм халбага шиг мөртлөө зэсэн ийм юм байх дээр үед, манай тэр аавын ээжийн байсан үед ийм юм байсан. Бүхий л монголчуудын ёс л доо.
Долоон бурханд бас цацал өргөдөг үү? Өргөхгүй. Сайн өдөр долоон бурханд өргөх. Өдөр бүр биш л дээ. Тэнгэрийн сайн өдөр. Тэнгэрийн сайн өдөр гэж байх л даа. «оросоор ярив»
Хэзээ тэнгэрийн сайн өдөр болог вэ?
Сайн өдрийг календар, нэг ёсны манайхаар зурхай, монгол тоолол, календараар хараад сайн өдрөө мэдэх. Тэр өдрөө сүү өргөх, хүүхэд шуухдаа тэр сайн өдөр сургууль соёлд явуулах, сайн өдөр гэрээсээ гарах, гаригийн тэгш өдөр.
Өглөө, өдөр, үдэш өргөх үү? Өдөр өргөхгүй.
Долоон бурханд хэзээ өргөх? Долоон бурханд өргөж болох, гэртээ засал хийх.
Цай өргөх үү?
Цай, сүү өргөх. Цайгаа өдөр болгон өргөх. Өглөөгүүр гоё цай чанаад гадаа гараад баруун урагшаа, зүүн урагшаа яваад өргөх. Одод тэнгэр хаашаа ийшээ яваад өргөх, одоо нөгөө тахидаг Тогтор овоондоо өргөх. Цайны дээжийг өдөр болгон өргөх. Тахидаг овоогоо өргөх. Ийшээ баруун хойшоо. Одоо нөгөө хамнигадууд урагшаа гардаг Тогтор овоо. Тахидаг овоондоо өргөдөг.
Цайны дээжнээс гадна юу өргөдөг вэ?
Сүү, молоко, юм үхүүлж байхаар яахав дээ гээд идээ будаа, хол явж байгаа идээ будаа, юм гэр орондоо юм хум хүүлж байгаа идээ будаа, цагаан идээ өргөдөг тэр овоо уулруугаа.
Архи өргөдөг үү?
Архи болохоор харын шашинтай, харын юманд л архи өргөдөг, бөө мөө тиймэрхүү.
Бөө нар байдаг уу?
Байлгүй яахав дээ. Дүүрэн байх. Их олон бөөтэй. Манайхны тахидаг уулын монголд тахидаг уулын Эрхэт гэх, манай тэр хамниганы тахидаг уулыг Тогтор гэх. Юуны ард байх. Та Тогтор овоонд очиж үзсэн үү?
Очиж үзээгүй, Ононы хойд талд байх, агшийн орёоны наад талд байх.
«оросоор ярив»
Овооноос юм авч болох уу, болохгүй юу? Шороо, чулуу авч болох уу?
Болохгүй. Хөдөлгөж болохгүй. Овоо уулны юм хөдөлгөж болохгүй, чулуу, шороо.
Хүүхдээ төрөхөд тоонотыг нь булдаг?
Аан тийн, төрсөн газарт нь бид чинь одоо эмнэлгээр явж төрнө. Тэгээд ч сүүлийн үед тэр хүүхдийн эхэсийг өгдөг. Тэрийг нь хөдөө аваачаад тоонот болгож газарт булдаг л даа. Тэр нь тоонот болох, дээр үед хөдөө төрдөг байсан. Хаана тэр хөндий уул хаана малтайгаа явж байгаад төрдөг байна. Тэгэхдээ тэнд эхэсийг нь булахад хожим нь тэр нь тоонот болдог. Тоонотондоо очиж мөргөнө өө гэж явдаг байсан.
Яаж мөргөдөг байсан юм бол оо?
Залуу байхдаа ч юу мэдэхэв дээ. Настай болоод миний үеийн болоод ирэхээр бие нь өвдөх, нутаг орноо санах, тэнд амьдрахгүй эмэгтэй хүн хол хүн дагаад явчихна нутаг орноосоо хол тэгж байтал нас яваад ирэхээр нутаг орноо морь шиг санадаг гэдэг. Тэрэн шиг нутгаа санахдаа тоонотондоо очиж хөрвөөдөг. Бие нь сайн болчихдог, өөрийнх нь санаагаар. Чи тэр хөндийд төрсөн гэхэд тэр хөндийд очно. Нүцгэн хөрвөөх ёстой. Гарсан чигээрээ хөрвөөх ёстой.
Тоонотдоо ганцаараа явж болох уу? Хэнтэй явж болох вэ?
Болох. Гэр бүл үр хүүхэдтэйгээ, гэр бүлээрээ очих. Тэр л хүний төрсөн тоонотод тэр хүн л хөрвөөх бусад нь хөрвөөхгүй. Ах дүү нар нь авгай хүүхэд нь цуг очиж болох. Манай хүүхдийн тоонот болохоор зарим нь энэ Балбарын хойд талд алтай хошууны тэр хойно ард нь тэндээ орёон байдаг. Дээр үед хүүхдийнхээ тоонотыг бараг өгдөггүй. Бүр дээр үед өөрсдөө авдаг байсан, хүйгээ таслахдаа, хөдөөгөө төрдөг.
Тоонотынхоо шороо, чулууг авч явж болох уу?
Тоонотынхоо шороо чулууг манай тэр аваад явдаг л даа. Сүүлд нь тэр хүний бие муудахад юм уу өнгөрөхөд ч юм уу буцаагаад авчраад тавьдаг ёс байдаг юм байна лээ. Манайх ч тоонотынхоо чулууг авч явсан. Тэгээд сүүлд нь авчирч тавих байх аа. Тэр юу хийхэв дээ Улаанбаатарт чинь. Нутгаа санаад, дээрээ бас бурханд тахих.
Харанхуй болоход бага хүүхдийн магнай дээр нэг хөө түрхдэг?
Тэр ч бүр жижигхэн хүүхэд одоо ингээд орой хүн хүүхдээ аваад явдаг ш дээ. Заа одоо орой манайд нэг хүүхэд басганы минь нэг хүүхэд, хүргэний минь нэг хүүхэд ирээд байна гэхэд тийн орой гэртээ ингээд хол явах болно. Тэгэхэд айх вий гээд тэгж тогооны, тогоо байдаг даа хоол хийдэг гал дээр байдаг тэрний хөөгөөр энэ дээр нь ингээд яадаг.
Ямар учиртай вэ?
Энэ айхгүй, уйлахгүй гэж шөнө л тэгнэ л дээ, өдөр тэгэхгүй.
Яагаад туулай гэж? Бор халзан туулай
Одоо тэр элдвийн газар гараад явахад нь бор хараанаар явахад хүн биш бор халзан туулай явж байна гээд тоохгүй гэж хамгаалж байгаа хэрэг.
Элдвийн юм хум нүдэнд нь үзэгдэх вий гэж тэр жижигхэн жаахан хүүхэд юм чинь. Айхгүй гэж өөрөө тэр хүүхэд манцуйтай юм чинь харанхуйд гараад айх л даа. «оросоор ярив»
Бор халзан туулай болно гэдэг ш дээ. Энэ хүн биш бор халзан туулай явж байна гэж. Элдвийн юм харахгүй барихгүй гэж өөрт нь юм үзэгдэхгүй гэж бор халзан туулай явж байхад юу тоов гэж тийм дом арга байна. «оросоор ярив»
Таныг бага байхад ижий аав хоёр чинь таныг юу гэж хараадаг байсан бэ? Юу гэж магтдаг байсан энэ талаар?
Би болохоор гурван ахтай, хамгийн бага болж ирсэн одоо тэгээд ах нар маань их сургуульд явсан. Би ганцаараа мал дээр байна. Манайх их олон малтай л байсан. Одоо ингээд манайхыг гэхэд Олзын голоос цаашаа гараад Дүшийн голын тэр хавиар малтай олон жил болсон айл байгаа юм. Ганцаараа мал дээр олон жил явсан. Жоохон тавтай байхаасаа эхлээд морь унаад хонь адуулах орой ирэхдээ тэр олон үхрээ наашлуулах, өдөр тугалаа гаргаж туух, одоо тэгээд хөдөөний ажил мундахгүй л дээ. Одоо бас бэрх ш дээ ганцаараа ажил хийх. Тэд гурван ах гурвуулаа том болоод явсан. Би бага ахаасаа арван тав дүү гэдэг юм. Тэгэхээр байна аа тэд чинь намайг нэлээн хол. Тэгэхээр бүр сургуульд ортол мал дээр явсан. Бүх л юмаа хийж явсан. Чадахгүй юм нэг ч байхгүй. Тэгээд яахав айлын ганц басган бэрх ш дээ, бэрх ш дээ, бэрх гэсэн ганц үгтэй. Заа яахав чөдөр хаяж аавдаа нэг чавхдуулна. Морины чөдөр хаядаг. Морь унаад хөдөө явж байгаад тэгээд морины чөдөр байдаг тээ тэгээд мориныхоо чөдрийг хаяж сураар, хонь адуулдаг ийм уургаар шавхдуулсан. Тэгэхдээ наймтай байсан. Заа тэрнээс хойш ч цохиулаагүй л юм байна л даа.
Цохиулахдаа ижий аав хоёртоо юм хэлж байсан уу?
Заа тэр чөдрөө ол гэж цохисон байх. Би их морины толгой цохидог хүүхэд байсан. Их цухалтай. Морь нь явахгүй хашин морийг бол хонины морь бол ердөө явахгүй, явж өгөхгүй тэгэхэд нь мориныхоо толгой тархи руу нь цохидог хүүхэд байсан. Тэгээд тэр аавдаа, чөдрөөр мориныхоо толгойг цохидог. Явахгүйд нь шавхуурддаг толгой руу нь цохих бөгс рүү нь цохих. Тэгээд аавдаа шавхдуулжээ. Тийм л дүрсгүй хүүхэд байсан.
Морь нь явахгүй. Тэр чинь сайн морь унана гэхээр хоньчны морь тааруухан морь байх ёстой. Их хурдан аймшигтай гүйдэг мориноос хүүхэд унана, гэмтэнэ. Тэгэхээр тэр хоньтойгоо адилхан номхон морьтой байх ёстой. Тэгээд тэр номхон морьтой чинь тэгээд буриад одоо басган гэлтэй алчуур хойш нь боочихсон. Ийгээд л хавраас намар болтол явна ш дээ тэр мал дээр бүх л юм хийх. Ижийтэйгээ үхэр саах өглөө мал дээр 4 цагт босох, үхрээ сааж дуусахад 8 гээд хониндоо явах, орой 6, 7 гээд ирэх. «оросоор ярив» Юу гэж ганц хүүхдийг тэгж хараах юм бэ дээ. Ёстой юу гэж хараадгийг мэддэггүй ш дээ аавыгаа. Хараалгаж үзээгүй, санадаггүй байхгүй юу. Өөрөө аягүй чадамгай хүүхэд байсан, багын. Жоохон ганцаараа өссөн болохоор бүх л юманд явна гэдэг, бүх л юмыг чадна гэдэг тийм хүүхэд байж. Тэгэхээр нэг их аав ижийдээ аймшигтай хараалын үг хэлүүлж байснаа санахгүй юм аа. Манайхан ч аймшигтайгаар хараах нь ч хараадаг л байх.
Та өөрөө магтдаг, хараадаг байсан уу?
Өөрөө их хараалгаж өсөөгүй юм болохоороо хүүхдээ их харааж чаддаггүй. Их л магтдаг, их л урамшуулдаг.
Яаж урамшуулдаг?
Одоо сайн яваарай, тийш явахдаа сайн явах. Ер нь тэгээд монгол хүний эрхэмлэх ганц л үг байдаг. Ер нь буриад хүнд ч байгаа. Үр хүүхдээ сайнаар хэлж яваа тэр хүүхэд сайн явдаг. Муугаар хэлбэл муу явдаг. Муу үг хэлж болохгүй гэж тийм юм байдаг. Тийм, амны бэлгээр ашдын бэлгээр явах. Ашдын бэлгээр хүүхэд цаашаа амьдрах. Би тэгж их харааж, хэрэлдэх барих тийм асуудал гарч хэрэлдэх л юм бол гэхээс биш би яг тэгж хүүхдээ харааж чаддаггүй. Сайн л яваарай, сайн л сураарай, сайнаар явах юм гэж.
Танай хүүхэд таны үгээр явдаг уу?
Явах нь явна, явахгүй нь явахгүй янз бүр л байдаг. «оросоор ярив» манай буриад хүүхдүүд ижий аавынхаа урдаас нэг их дуугарахгүй л дээ. Ер нь сургаалтай айлын хүүхэд тэгж их ижий аавтайгаа хэрэлдэхгүй, муудахгүй, дуугарахгүй ижий аавынхаа урдаас яагаад ч дуугарахгүй. Дуугардаг хүүхэд гэж байгаа байх л даа. Тэр ижий аавын сургаал. Эх эцэг нь дээрэхээ ямар сурганав хүн хэдэн дөрөв, таван үеэрээ тэгж явах. Өөрөө тэр хүнийг зөв л хүн болгож сургавал тэр хүн яг зөв явах. Үр хүүхэд тэгээд доошоо гээд явна биз дээ.
Та бага байхдаа юугаар тоглож нааддаг байсан бэ?
Аан, бага жижигхэн байхдаа юу? Аан одоо би хонинд яваад тэгээд л явж байхад тэрээ тэнд таван километр, арван километр шахуу айлууд байх л даа. Тэр айлын хүүхдүүдтэй найзлах, наадах, тэгээд наадахдаа хүү ч байх, басган ч байх. Бид цугларахдаа уулын тэнд очоод чулуугаар наадах, чулуун гэр бариад, чулуун дотроо ирээдүйгээ ярьж л энэ одоо гоё айл, тэр гоё айл ижий аав нь гээд л чулуун гэрээр наадах. Заа тэгээд орой болоод хүүхдүүд гэртээ ирэх. Баяр ёслол гоё наадам болох, цагаан сар гэж манай монголын «оросоор ярив» манай өндөгний баяр цагаалган болоход бид бүгд цуглараад шагай харваж, шагайгаар наадах, шагай шүүрэх, шагай хаях, уралдуулах, морь уралдах гэх жишээний. Хөдөөгүүр бол одоо ямар тэр шагай ганзагалаад явахгүй биз дээ, хөдөө малд явж байгаа хүүхэд чинь. Тэгэхээр хөдөө чулуун гэр барьж л наадах, чулуугаар наадах тэр хүүхдүүд. Гэрт тэр насснальны үндэсний баяр болоход л тэр шагай шүүрэх, шагай харвах уралдуулах. Орой наадахад шүүр шидэх гэж нэг гоё буриадын гоё наадам байх. Дээш ийгээд юу шиддэг билээ? Мод шидэх тэрийг нь олох гэж үүр, орой харанхуй болохоор тэгж гүйж нааддаг тийм наадам байх. Бидний багад байхад, шүүр шидэх гэж.
Шатар байсан уу?
Одоо шатар сүүлийн үед, миний тэр жижиг байхад мэдэхгүй дээ. Сургуульд орсон хойноо шатар, даам одоо тэгээд тиймэрхүү.
Таныг бага байхад таны ижий аав, ижий аавын чацуутан, өвөө эмээгийн чацуутан хөзөр нааддаг байсан уу?
Буриад хөзөр нааддаг байсан. Наадах нь наадах, хөзөр наадар, карт наадах гэдэг ч юм уу?
Яаж наадах?
Одоо хөгшдүүд чинь таван төгрөгөө тавиад дурак, буурдах. Тэр ч зүгээр буурдахгүй л дээ, тав, арван төгрөгөө тавиад тэр ч наадам, одоо тэгээд цуглараад наадах.
Та мөнгөөр нааддаг уу?
Би наадахгүй ээ, би оройдоо тэгж хөзөр тоглодоггүй, одоо ч нааддаггүй. Мөнгөөр таван төгрөг, арван төгрөг. Тэр үед төгрөг гэж байсан.
Хүүхдийн үс авах ёс гэж байдаг уу, яаж авдаг вэ?
Байх байх, одоо манайхан тэгээд хөвгүүнийг нэг настайд авах. Сайн яваг даа гээд үсийг нь авах. Басганыг гуравтайд авах. Гурван нас хүрэхэд нь. Эхлээд тэр аав нь хүрэх, хадагтай хайчтай. Дараа нь тэгээд ах дүү нар нь мөнгө тавиад тэгээд үсийг нь авах найр хийнэ дээ.
Авсан үсээ хаяна гэж байхгүй л дээ. Торгон уутанд хийгээд уяад хадгалах. Одоо би болохоор ач, гучийнхаа үсийг бүгдийг нь хадгалаад байдаг. Одоо тэгээд том болоод тэр хүүхэд өөртөө авах. Дэрэн дороо хийгээд дэрлэх ёстой, дэрлэдэг байх нь дом арга.
Дээр үед аянга цахилгаан дуугарахад хамниганчууд гэрээс гараад бид хас хамниган гэж хашгирдаг гэсэн. Тийм юм сонссон уу?
Хамнигаан гэж үү? Байх байх, манай хөгшөө бороо ороод, тэнгэр дуугараад, аймшигтай цахилгаан цахихад тэгэхэд ганга ая явуулаад хөөг гэж хашгирдаг, гэрт байхдаа. Гадаа байхдаа бидний мал хуй хариулаад хөдөө хонинд явж байхад гэнэт бороо ороход тэгэхэд морин дээрээ байж болохгүй гэж. Морь цахилгаан цахидаг их соронзтой амьтан гэж. Тэгэхээр би буугаад, манай хөгшөө тэгэх, хурдан буугаач мориноосоо, эмээлээ аваад эмээлээ дороо хийгээд морио үргээгээд явуул гэж. Морь чинь явж өгөхгүй, яаж ч үргээгээд нэмэргүй хажууд эргэлдээд байх. Одоо эмээлээ тэврээд ийшээ хол гүйнэ дээ. Хониноосоо ч хол гүйх. Тэгээд тэр цахилгаан борооноос хоргодож эмээл доогуураа ороод хэвтчихнэ. «оросоор ярив» мориноосоо л хурдан буух, цахилгаантай бороо орохыг харж байгаа бол. Морио холдуулахгүй бол морьтойгоо цохиулна. Одоо тийм үе байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Тийм үе байдаг. тэрнийг би өөрөө үзэж, аминдаа арчаатай гэж хэлэх юм уу хаашаа юм. Цахилгаан дуугараад тэнгэр харлаад ирэхэд л ердөө хурдхан мориныхоо юугаа аваад, морио холдуулаад, тэгээд эмээл дороо ороод хэвтчихнэ, тэр бороо өнгөртөл.
Дээр үед танай нутагт чадвартай лам бөө байсан уу? Хөгшин хүмүүс тийм юм ярьсан уу?
Байсан байсан, байлгүй яахав. Сүүлийн үед олон болоод байна. Лам гэж хүн дээр үед байх, байхаараа нэг байх.
Чадвартай ламын тухай яриа сонссон уу? Ид шидтэй лам?
Сайн мэдэхгүй.
Ган болоход бороо оруулах?
Аан тийм байж байгаарай. Тийм тийм, одоо бид хүүхэд байхдаа хөдөө сонссон болохоос биш яг тийм, одоо ч манай тийм ламыг асарч, ламтай газар байна лам хуруулж, одоо овоо ууланд ч гарахдаа бороо орохгүй байна гээд Дашбалбар овооны тахилга хийхэд л дараа нь бороо орох жишээний. Тийм дээр үед уншдаг лам байсан. Уншаад бороо оруулах талаар тийм ээ, ган гачигтай байна гээ уншдаг номнууд байдаг.
Одоо байхгүй?
Одоо байна, бүр байна, байна байна. Лам байтугай бөө ч байгаа биз дээ.
Бороо, үер зогсоох арга байгаа юу?
Бүү мэд, тэрнийг би мэдэхгүй байна, би өөрөө лам биш. Одоо ёстой мэдэхгүй байна. Тогтоодог лам байдаг бол Улаанбаатарын үерийг тогтоочихмоор л юм даа.
Дээр үед нар, сар хиртэх үед яадаг байсан бэ? Юу гэж ярьдаг байсан бэ?
Ойлгож байна аа. Нар хиртэх үеийг би сайн мэдэхгүй, нар яаж хиртдэг талаар ёстой мэдэхгүй.
Танай нутагт малын сэтэр хийдэг байсан уу?
Сэтэр хийнэ.
Яаж хийдэг вэ?
Малын сэтрийг үү? Сэтэртэй мал гэдэг чинь одоо отог, омогт, хамниган айл гэхэд нэг айлд Дорлигтой айл гэж байх. Дорлиг бурхан сахидаг, эрэгтэй хүн гэж байх. Буриад хүнд бол Дорлиг байдаг юм аа гэхэд халх хүнд ч байдаг болжээ сүүлийн үед. Дорлиг гэж дээр үеийн дархны бурхан, Дархах гэдэг хүний бурхан, эрэгтэй хүн. Тэрэнд байна аа ямаа, сэтэртэй ямаа гэж яриад байна ш дээ тэрэнд чинь ямаа сэтэрлэх, аа бас өөр нэг дахин нэг морь сэтэрлэдэг зан гэж байх. Дан морь сэтэрлэх. Одоо морь сэтэрлэдэг чинь ямар бурхан билээ? Уул овооны тахилгатай айл болгон морь сэтэрлэдэг. Ер нь Жамсран бурхантай айл болгон морь сэтэртэй. Заа тэгээд Дорлигт улаа ямаа сэтэртэй байх. Манайх Дорлигтой.
Тэмээ сэтэрлэдэг үү?
Тэмээ сэтэр байхгүй.
Үхэр?
Үхэр байхгүй, хонь байхгүй. Ямаа, морь хоёр байх.
Юуны төлөө сэтэр байдаг вэ?
Сэтэрлэнэ гэдэг чинь нэг юмыг тахина, юм тахидаг зүйл сэтэртэй байх. Одоо морь сэтэрлэлээ гэхэд Жамсран бурхантай айл морь сэтэртэй байх. Хүүхдийн бурхантай хүн ч бас байх. Ямаа болохоор дандаа Дорлигтой айл. Дорлиг гэдэг нь үе дамжсан дархны бурхан гэж айл болгонд байх. Манайд ч байх. Байдаг эрхи мэрхтэй, юм хумтай. Тэгээд тэр Дорлигтой хүний үр хүүхэд, ах дүү нар тэгээд одоо гэр орноо бүх юмаа авч явах, тэгээд өөрөө байна аа, хүүсэс, төмөрийн хүүсэс гэж төмөрийн дархан гэр мэртэй байх. Тэндээ юу л бол юу хийх. Одоо тэгээд бөөгийн ч юм хийх, хутга шөвөг хийх. Манай өвгөн хутга л их хийдэг хүн дээ. Нэг юм хийж л байхгүй бол тэр Дорлиг бурхан амилж байх жишээний. Юм л хийж байх ёстой. Гэхдээ өөрөө тэгж бурхнаа амилуулж, Дорлигоо амилуулж цааш нь явах.
Ганцхан дарханд байх уу?
Ер нь дархны дон бол Дорлигтой л байх манай энд, буриад хүн, удам дамжих.
Ганц дархан биш бүх хүмүүс улаан ямаа сэтэр хийдэг үү?
Үгүй ээ, дархны сахиус гэх юм уу даа Дорлиг. Тэрний сахиустай эрэгтэй хүн л улаан ямаа сэтэртэй байх. Эмэгтэй хүн оролцохгүй. Тэр эрэгтэй хүн өөрөө л юмаа янзална.
Сэтэртэй морийг унаж болох уу?
Сэтэртэй морийг ямар ч хүн унаж болохгүй. Сэтэртэй морийг унуулдаггүй эзнийг нь унадаг. «оросоор ярив»
Сэтэртэй морийг үхсэний дараа түүний яс овоон дээр тавьдаг уу, эсвэл жирийн аргаар тавьдаг уу?
Жирийн аргаар тавьдаг. Дараа нь дахин тийм өнгийн морь, ямааг сэтэрлэх. Тэрнээс наана байгалийн гамшиг гэж байх, янз янзаар л байхгүй болно оо, бараг амьдад нь үхэхийг нь харна гэж байхгүй ээ. Мал болохоороо бага настай, хүн шиг биш тэгээд нэг тав зургаан жил болоод энэ болохоо болилоо гэхэд нь дахин давхар сэтэрлэх, дахин шинэ залуу мал сэтэрлэх.
Мал үхсэний хойно уу?
Үгүй ээ, мал үхэхийн өмнө сэтэрлэх. «оросоор ярив»
Яаж давхар сэтэрлэдэг вэ?
Тэр түрүүний адил л сэтэрлэх. Дахин лам ирэх үү, бөө ирэх үү тэр айлд тэгээд л ламаар сэтэрлэдэг бол ламаар, бөөгөөр, анх л.
Давхар сэтэрлэнэ гэж байхгүй ээ. Тэр сэтэртэй морь байлаа гэхэд хөгшрөөд муу болохын урьд залуу моринд нь сэтэрийг нь өгч, сэтэргүй болгоод өөр залуу морь сэтэрлэнэ.
Тэр сэтэртэй хуучин морио яадаг вэ?
Хуучин морио яав гэж дээ. Сэтэрийг нь салгуулаад малтайгаа нийлээд тэгээд юу болов цаашаа хэдэн жил явна. Тэр барагцаагаа мэднэ ш дээ энэ нас нь явчихлаа гэж, одоо энэ ямаа тавтай болов зургаатай дээр нь дахин нэг шинэ жижиг шүдлэн сэтэрлэе гээд тэрний сэтрийг салгаад сүрэг рүү явуулчихна, тэр чинь настай олж байгаа юм чинь.
Тэгээд өөрөө үхэх үү?
Тийн өөрөө тэгээд сэтэргүй юм чинь хамаагүй малтай адил болж байгаа.
Хурдан морины ясыг овоон дээр тавьдаг уу?
Байхгүй, буриад ёсонд байхгүй. Оросын буриадууд болохоор оросынхоо тал руу хэл нь ч явчдаг, өөрийнх нь зан заншил ч тийшээ явчихдаг. Тэрэнтэй адилхан монголд байгаа буриадууд монголтойгоо адилхан болох гээд байна ш дээ. Хоёр тийш нь салгах бидний үеийн улсууд салгаад хүүхдүүд бүгдээрээ залуу үе чинь халх болоод монгол болоод явчихаж байна шүү дээ. Хэл нь ч монгол манай хүүхдүүд гэхэд буриадаар ярих хүүхэд нэг ч байхгүй. Дандаа англиар ярина, эсвэл оросоор ярина. Тэрнээс биш буриад хэл мэдэхгүй ш дээ. Би ч дунд нь очихдоо монголоор л ярина. Ийм л болоод байгаа байхгүй юу. Энэ хавиар, хилийн наад талаар гарсан хомын улсууд бас л буриадаа алдаж л байна. Гэхдээ буриадаар ярих бидний үеийнхэн байгаа биз дээ, алаг цоохор.
Буриад хэлээ цааш нь дамжуулах гэж та юу хийдэг вэ? Танай нутгийнхан юу хийдэг вэ?
Манай нутгийнхан бүгдээрээ одоо элдвийн хүнтэй суугаад айлын хүргэн, басган болоод тэгээд халх малх, солонгос молонгос элдвийн болоод л явчихдаг орос морос гээд л. Тэгэхэд нь хүргэн басган энэ тэрээ дуудаж зөвхөн уулзах юмны баяр ёслол, одоо энэ овооны баяр, угийн баяр гэж нэг баяр байх л даа. Угийн баяр дээрээ л дуудаж авчирч ах дүү нараа танилцуулж бид буриад зон шүү, бид ийм омог зон шүү гэдгээ л тэрэнд л хэлэх. Тэрнээс биш одоо манай хүүхдийн хүүхдүүд гэхэд хорин хэдтэй хүүхдүүд гэхэд ер нь мэдэхээ больж байгаа.
Хэлээ мартуулахгүйн тулд юу хйидэг вэ?
Бид үү?
Тийм ээ.
Юу хийхэв дээ уг удмаа бүү март. Ах дүү нараа бүү март, ах дүү нартайгаа ойрхон байх үгийн баяр гэж хийхдээ л уулзаж хэлэхээс өөр арга байхгүй. Нагац талаа, ижий талаа би ямар сайндаа л хүүхдүүдээ цуглуулаад одоо ингээд Оросод байгаа төрлүүдээрээ хамаатнуудаараа явъя тэгэхээрээ тэд нар чинь хараад буриад гэж аав ээж маань байхдаа ингээд энэ хойгуур явуулаад, би тэгээд явуулахгүй орхих юм бол ижий минь буриад байсан юм уу халх байсан юм уу гэдэг дээр эргэлзээд хоцрох байхгүй юу? Аа зөвхөн иргэний паспортон дээр л буриад гэж байгаа болохоос биш одоо тэгээд явуулж л, харуулж л ах дүү нарыг нь танилцуулахгүй л бол ижий минь буриад байсан уу? Ижий аав минь монгол байсан уу? Гэхдээ паспортон дээрээ буриад гэж байсан, ямар буриад нь бүү мэд гээд хоцрох байхгүй юу? Тэгэхээр тэрийг үгүй болгохгүйн тулд л би хэлээд байдаг. Одоо нэг бичнэ, хүүхдүүддээ зориулж, одоо ах дүү нараа бичнэ, оросод байгаа ах дүү нараа бичнэ, одоо ингээд өөрийнхөө талын нагац талыг бичнэ, авга талыг бичнэ одоо ингэж л үлдээхгүй бол нэг өдөр л яваад өгөхөд манай ээжийн паспорт буриад байсан, аав минь буриад байсан, одоо тэгээд бид нар Монголд өссөн тэгэхээр манай ижий аав ямар буриад нь бүү мэд гээд хоцрох гээд байгаа байхгүй юу?
«оросоор ярив»
Ач зээ нартайгаа буриадаар дуугардаг уу?
Дуугардаг вэ? Бид хоёр ер нь манай эндхийн Дашбалбар сумын энэ орёоны улсууд буриадаар цэвэр ярих. Одоо бидний үеийнхэн өндөх настангууд энэ тэр хуу буриадаар ярих. Аан тэгээд одоо бидний хүүхдийн хүүхдүүд яахав ингээд гэрт нь очоод ингээд ярихад хуу ойлгох. Буриад гэдгээ ойлгуулаад ингээд гэрт дотор ярина биз дээ. Тэд ойлгохгүй ч зөн совингоороо өөрийнхөө цус махаар ойлгоно ш дээ.
Та хэдэн настай вэ?
Би 58 настай.
Залуу байна ш дээ.
Залуу биш л дээ. Пенсендээ гараад, одоо нэг гарч гадуур явах уу? Гадуур явж миний ажлыг жаахан харах юм уу? Зураг аваад
Заа тэгье ээ.
Миний хийж байгаа ажлыг харвал сүүлд нь хийж байгаа ажилд сүүлд тавихад нь хэрэг болох юм.
Чи Улаан-Үүдийнх гэсэн үү?
Улаан-Үүдийнх аанхан. Улаан-Үүд хотод төрөөд, сургуулиа дүүргээд тэгээд Москва хотод хэл шинжлэлийн хүрээлэнд чиглэлээр боловсрол
Чи яг Улаан-Үүдэд байдаг уу?
Тийн.
Заа тэгээд надад хаяг аадерсаа надад сайн өгөөрэй. Өөрийнхөө, би одоо хойтон хавар шахуу, намар шахуу Улаан-Үүд орох. Чи надад нэг юм зааж өгч уулзах байх. Тэнд манай хүргэнтэн байх. Заа би баруун хойшоо явна аа. Нарс модон, одоо ийм модыг үржүүлдэг.
Гүйлс гэж юу вэ?
Гүйлс гэж гоёлын мод. Энэ агш гээд гоёлын модон. Энэ мөнгөлөг улиас гэж байдаг. Үрэл биш, хуучин тайлбай нь үрэл байсан юм. Энэ бас гүйлс гүйлс, цэцэгт моднууд. Ийгээд үрждэг. Тэр талбай руу оръё, жимсний талбай байх. Энэ хоёр хараад таних. Ийшээ яваад дан талбай байх. Ийшээ яваад харахаар харагдана.
Энэ гол уу?
Энэ зүгээр тогтмол нуур байдаг. Энэ болохоор мод үржүүлгийн талбайн улиас гээд том навчтай улиас гэж мод үржүүлдэг энд байж байна.
Энүүгээр явж болох уу?
Болох болох, голоор нь яваад. Энэ улиас мод, тэр нарс мод. Энэ болохоор нэг настай, тэр болохоор дөрвөн настай. Улиас гэнэ. Дандаа ингээд зоолтоор хийнэ. Том болгоод худалдана. Энэ одоо гүйлс, гүйлсний талбайнууд, их олон. Энэ жижигхэн, одоо энэ гурван настай үржүүлгийн нарс модон.
Нарс мод уу?
Тийн нарсны суулгац, үржүүлгийн жижигхэн. Тийн маалинхай гурван настай. Энэ чинь одоо дөрөвтэй, тавтай болж байж харах л даа. Энд нарс нь бол дандаа зарах. Нарс байна аа яг ингэж ургаад дараа нь томхон болоод тэгээд ингэж гаргаад ийгээд, манай талбайгаар явж байна. Дан үржүүлгийн заа ийшээ урагшаа өндөр нарс ургуулаад, хулс модон.
Энийг юу гэдэг вэ?
Хүлэмж, энд дандаа гоёлын моднууд агш байна, улаан, шаргал агшнууд, энэ үрэлнүүд, энэ үхэр нүднүүд, тэхийн шээг, одоо ингэж л ургана даа. Энэ үхэр нүдэн, «оросоор ярив» энэ гоёлын агш, дандаа агш моднууд, улаан, шаргал агшнууд, одоо энэ намар энэ урд талд нь байгаа бүгд худалдаанд гараад өөр моднууд суулгаад одоо энэ, эд нар хараад мэднэ үү, жимсний моднууд руу орвол мэдэх байх аа.
Энэ юуны моднууд вэ?
Энэ гоёлын агшнууд, тийн иш л ургадаг ш дээ. Заа энэ урагшаа нарснууд, ингэж байж байгаад одоо ингээд намар худалдаанд гарна даа. Малина ургаж байгаа биз дээ. Хажуу талынх нь гарч ирэх дээ яахав дээ.
Энэ юу байна?
Наадах чинь салхины хаалт, бургаснууд салхины хаалт хийдэг, ингээд салхийг нь хаадаг. Салхийг нь хаахгүй бол энэ бас ургахгүй, одоо тэр бас үхэр нүдний салхи хаана, ийш нь дандаа салхины хаалтууд. Ийшээ жимсний талбай руу очъё доо. Тэрээ баруун урагшаа нохойн хошуу байна. Одоо юу гэж нэрлэдэг юм бэ дээ. Аан тэрээгүүр нарс, гүйлс гүйлснүүд, нарсны суулгацууд дүүрэн байна. Өндөр өндөр, намхан намхан. Янз янзын улиас байгаа. Өшөө энэ хойно юун дээр талбай дээгүүр байх.
Энэ хэдтэй бол оо?
Энэ 19, 20той болоо.
Хэзээ буугаад 19, 20н жил болчихов оо?
68 жил боллоо.
Энд суугаад уу?
Тийн. Талд буух нь зөв ш дээ. Одоо ингээд мойлс байх нь дээ. Дандаа үрсэлгээний мойлнууд, малинууд, малины талбай, чи хараад таньж байгаа биз дээ.
Тийм ээ.
Энэ хар интоор гэж би үржүүлдэг юм.
Энийг түүж болох уу?
Арай болоогүйхэн байна.
Та үрээр тарьдаг уу?
Үрээр тарина ш дээ. Үрээр нь үржүүлээд тэгээд л энэ чинь их паламтас болоод дараа нь энэ тэр чинь жимсийг нь хав харыг нь аваад идээд үз. Тас харыг нь шувуу идэж байна уу,
Өшөө том болох уу?
Энэнээс том болохгүй л дээ, тас харыг нь аваад идээд үз ээ.
Зарим нь уначихсан байна.
Чи халх хүн юм уу?
Жолооч нь.
Аан, тийн зарим нь бороонд унадаг байхгүй юу. Бороонд унадаг. Долоогоно, залгаастай үрлүүд байгаа.
Алимны залгаас хийгээд байдаг ш дээ. Яаж залгав та?
Одоо энэ давжаа алимных ш дээ. Одоо энэ чинь ондоо байгаа биз дээ. Одоо энэ навч нь алимны залгаасны, энэ алимны мод нь, энэ их палантас, одоо ингээд ургадаг байхгүй юу. Ноднин жил таван килограмм гарсан ш дээ. Энэ жил гараагүй яасан юм мэдэхгүй.
Русский перевод