Дамдинсүрэнгийн Дамдинхүү, хамниган интервью
Информанты:
Место:
Экспедиция:
Теги:
шаманизм
Аудиозаписи
Запись 1
Слушать
DDamdinkhuu_biography_11082023_kham_orgl_dji (1)
Файл эхлэв
-За
-За сайн байна уу, оросоор ярив
-Оросоор ярив
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Как тебя зовут, как тебя зовут
-Илья
-Аан Хонгор гэдэг
-Мэдээлэгч: Хонгор
-Тий
-Оросоор ярив
-Мэдээлэгч: За юу ярих яах вэ?
-Аан таны алдар нэр хэн бэ?
-Мэдээлэгч: Би хасаг хамниган омог Дамдинсүрэнгийн Дамдинхүү гэдэг
-Дамдинхүү?
-Мэдээлэгч: Дамдинхүү тий
-Дамдинхүү
-Мэдээлэгч: Хүү гэж хүү л юм даа, уу, үү хоёрыг өөр дууддаг биз дээ
-Да да
-Тэгээд эцгийн нэр хэн билээ?
-Мэдээлэгч: Дамдинсүрэн
-Аан Дамдинсүрэн
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тий, Дамдинхүү
-Дамдинсүрэн Дамдинхүү
-Аан Дамдинхүү, тийм учраас Дамдинхүү
-Мэдээлэгч: Тий
-Дамдинсүрэн, тийм учраас дамдинхүү
-Мэдээлэгч: Тий
-Аан ойлгосон
-Энэ Баян-Овоо сумын нэг ахмадын хорооны дарга ирсэн гэнэ ээ, хамнигнараар ярьдаг хүн энд ирсэн гэнэ ээ, таануус ярьж байгаад дараа нь уулзахгүй юу, энэ байна дарга нь
-Сайн байна уу
-Танаад хамниган хүн байгаа юу
-Байгаа байгаа яг хамниган хүн байгаа
-Аан нэр хэн бэ тэр хамниган хүн?
-Хэн гэдэг юм?
-Батаа
-Айн
-Батаа
-Батаа, оросоор ярив
-Та таньж байна уу?
-Мэдээлэгч: Танина, танина танина, мхн
-За тэгээд та хэдэн онд төрсөн бэ?
-Мэдээлэгч: Аан одоо юу, насаа хэлэхэд хэцүү байдаг, өндөр настай
-Оросоор ярив
-За
-Мэдээлэгч: Тавин есөн оны гахай жилтэй
-Оросоор ярив, гахай жилтэй
-Мэдээлэгч: мхн
-За та хаана төрсөн бэ? Ямар нутагт?
-Мэдээлэгч: Тай нутагт энд,
-Энд?
-Мэдээлэгч: Дашбалбар сумын Дөшийн голын наана
-Дашбалбар сумын дөшийн гол, оросоор ярив
-Аан танай аав ээж хамниган уу?
-Мэдээлэгч: Хамниган,
-хамниганаар ярилцдаг байгаа юу?
-Мэдээлэгч: Аав хамниган ижий болохоор буриад
-аан ижий буриад буриад
-Мэдээлэгч: Буриад, манай ижий Зугаарин
-аан зугааринаас ирсэн үү
-Мэдээлэгч: Тий ага, агын зүүн тал зугаари гэж байдаг биз дээ,
-Тий мэднэ
-Мэдээлэгч: урт бүр зугаари тэр нутгийн тэргээр их явдаг юм
-Тэр л нутаг байна уу
-Мэдээлэгч: Байна аа
-Хайн байна
-Оросоор ярив
-мм за
-Аав тань ямар энэ танай вэ?
-Мэдээлэгч: Манай аав энэ дайны үед хойнохо ижийтэйгээ ирсэн
-Аан хойнохо хаанахаа?
-Мэдээлэгч: Энэ нөгөө хойно цагаан хойнохоо дээр бурхан бүтээ бээлдаа дээрха нэлхэн асанд, хөх уул дайн болов шүү дээ,
-Аан
-Мэдээлэгч: Тий тэрний ав нь алуулаад ижийтэйгээ ирсэн
-Мэдээлэгч: Ээжтэйгээ хоёулаа монголд орж ирсэн гэж байна.
-Аан тий
-Мэдээлэгч: Хөх уулаар дамжаад ирсэн
-Мэдээлэгч: Би энэ хүнээ авгай нь
-аан тийм үү
-Мэдээлэгч: Манай хөгшин
-Мм
-Сайн уу дээ
-Сайн байна уу
-Мэдээлэгч: За суу
-За, за та бөө тийм үү?
-Мэдээлэгч: Айн
-За та яаж бөө болсон бэ?
-Мэдээлэгч: Хоолой нь өвдөөд байсан
-Мэдээлэгч: Би юу? хоолой өвдөөд, ногоон гудаа очоод л гурван гудраа аймар шүү ямар ч хүн чинь
-Оросоор ярив
-Мэдээлэгч: ... зүв зүгээр болчихдог тэгээд эргээд ирэхээр татаж унадаг хоолой
-Мэдээлэгч: Ойлгосон уу?
-Тий ойлгосон шүү дээ
-Мэдээлэгч: Тэгээд юу ерэн таван онд юм уу даа
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Биш ээ ерэн гурван оны байна аа долоон сард би бөө болсон хүн.
-Долоон цагт?
-Мэдээлэгч: Гүй ээ гүү
-Сард, долоон сард уу?
-Мэдээлэгч: Тий,
-Аан хан
-Мэдээлэгч: Бөө болсон, бөө болоод би гурав хоноод айлд залагдаад, очоод юманд засал хийгээд нэрэнд гарсан юм уу даа
-Оросоор ярив, юу гэнэ ээ дахиад нэг удаа
-Мэдээлэгч: Бөөгийн чанар хийгээд
-Мэдээлэгч: Бөөгийн чанар гэж хийдэг байхгүй юу миний дөө
-Мэдээлэгч: Модон дээр гараад чанар хийнэ
-Мэдээлэгч: Тэгээд нөгөө модон дээр хадгаа ороогоод модон дээр гардаг байхгүй юу өндөр модон дээр
-Мэдээлэгч: Тэгээд чанар хийчхээд гурав хоноод би юу ч мэдэхгүй айлд залагдаад очиж байсан.
-Оросоор ярив, гурав хоноод тэр мод дээр гурав хоноод
-Мэдээлэгч: Биш
-Аан биш үү?
-Мэдээлэгч: Модноос буугаад
-Мэдээлэгч: Өөр айлд залагдаж явсан гэнэ ээ, юм хийхээр явсан гэнэ
-Мэдээлэгч: Юу ч мэдэхгүй айлд очоод нэрэнд гарсан байхгүй юу
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Гэхдээ ганцаараа яваагүй багштайгаа л хамт явдаг байсан
-Аан багш байсан багш байсан
-Мэдээлэгч: Аанг
-Мэдээлэгч: Багш хэлмэрч,
-Аан хэлмэрч, мундаг хэлмэрч
-Хэлмэрч байсан
-Мэдээлэгч: Зайран хөгшин байсан тийм, багштай байсан.
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Авгайн түрүүн би багшийнхаа багш болж, аравган жил багшийнхаа шанага хийж, багшийнхаа багш болж
-Шанал хийж?
-Багшийн багш болж?
-Мэдээлэгч: Тий
-Мэдээлэгч: Дааган чанар гэж, даага
-Мэдээлэгч: Уйлж алаад
-Мэдээлэгч: Тий тэгээд том чанар хийдэг шүү дээ, тэрийг нь хийж өгсөн гэнэ ээ багш даа
-Оросоор ярив
-Хэлмэрч
-Оросоор ярив
-Оросоор ярив, мхн за
-Мэдээлэгч: Би хоёр мянган онд дааган чанар хийсэн, сүүлийнхээ чанар, арван хоёр чанар, хоёр мянган онд
-Хоёр мянган онд?
-Мэдээлэгч: Хоёр мянга нэгэн онд би монголын бүх бөөгийн өрөөнд түрүүлж академич болсон Эрдэнэт хотод
-Оросоор ярив
-Оросоор ярив
-Мэдээлэгч: -Юу вэ
-Аан орчуулж байна
-Би орчуулж байна, би танай хэлснийг орчуулж байна
-Мэдээлэгч: Юу гэж байна уу
-Орос хэлд
-За тэр хүмүүс орос хэлээр ярьдаг монголоор ярьдаггүй тийм учраас тийм учраас би жаахан орчуулж байна. Орчуулга хэрэгтэй
-За тэгээд
-Мэдээлэгч: Та нар бол надаас ингээд юм асууна тийм ээ, тэгээд ямар учиртай юм асуугаад байгаа юм
-Бид бол тэр тэр хамниган хэл соёл судлаачид байна аа,
-Оросоос Финландаас
-Буриадаас,
-Израйлаас тэгээд
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тэгээд яах юм
-судалгаа хийнэ
-Мэдээлэгч: Хийнгүүтэй яахав
-Яалгүй яахав тэгэлгүй яахав хха
-За, арван хар чанар аль вэ, энэ арван хоёр чанар аль вэ?
-Мэдээлэгч: Би хоёр мянган онд хийсэн хоёр мянган онд
-За
-Яг ямар арван хоёр чанар байна вэ?
-Мэдээлэгч: Би зуун арван хоёр мод чимээд
-Зуун арван Хоёр мод чимээд, чимээд
-Чимэг биш
-Оросоор ярив яаж чимээд тэ?
-Мэдээлэгч: Аан янз бүрийн даавуу одоо торгоор чимдэг биз дээ
-Аан
-Мэдээлэгч: Нөгөө ёолкын мөчрүүд шиг
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Зуун арваад юм гэрийнхээ гадаа
-Мэдээлэгч: Гэрийнхээ гадаа гэрийнхээ гадаа
-Аан хан
-Мэдээлэгч: Арван хоёр тогоо тавьчихсан, зуух
-Арван хоёр тогоо?
-Тогоо
-Мэдээлэгч: Тогоо
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Аан зуух, нэг адуун мах арван хоёр тогоо болдог.
-оросоор ярив
-Адууны мах
-Адууны мах, оросоор ярив
-Мэдээлэгч: Адууны мах арван хоёр тогоо болдог, тэрийг нэг галаар болгодог, тэгээд буцалгадаг
-Аан хан за оросоор ярив
-Энэ арван хоёр тогоо яагаад тэ
-Мэдээлэгч: аан?
-Энэ арван хоёр тогоо хэндээ шанаад тэ
-Мэдээлэгч: Би байгаль далайн эзэн бахай хаандаа шанаахан би, бажхан хадан ижийдээ шанаахан би, ангар талыг эзэлсэн ан цагаан ноёндоо шанаахан би
-Байгалийн эзэн, байгаль далайн эзэнд
-Мэдээлэгч: Бахаахан ноён
-Бахахан ноён?
-Мэдээлэгч: Тий балжин хатан ижий
-Аан хан
-Мэдээлэгч: Ангар талын эзэн ан цагаан ноён, ангаа тэнгээ хочуудав аа би, үлэмж их биетэн, хөхөөхү ноён
-Оросоор ярив, мхн
-Тэгээд танаа ижий аав хоёр, ах аа
-Мэдээлэгч: Хэл ам гацаад ярьж цадах юм уу
-Та зүгээр байна шүү дээ, тэгээд танай аав хамниган байгаад хамниганаар ярьж чаддаг байгаа юм уу?
-Мэдээлэгч: би муу даа, тэр үеийн ирсэн нь намайг, тэгээд хамниган хэлээ сайн мэдэхгүй л дээ
-Сайн байна уу
-Сайн байна уу
-Та хамниган юм уу
-Биш ээ
-Танай өвөөд хамниган хэлтэй байгаа юу? Танай аавын аав
-Мэдээлэгч: Хамниган хэлтэй байhaн тэгээд байж байгаад л үхөө тэгээд манай аав ижийтэйгээ ирсэн.
-мм за
-Мэдээлэгч: Тэгээд ахиад нэмж ярихад Хөвсгөл аймгийн Цэрэн бөө гэж байдаг байсан байгаа юм.
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тий Цэрэн бөө
-Мэдээлэгч: Тэдний удмын хүн, тий, аавынхаа хамниган тэдний удмынхнаас гарсан байдаг, түүхэнд
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Би Улаанбаатарт би бөө судалдаг судлаач байлаа.
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Ерэн долоогоос хоёр мянга найман онд бөө судлаач байлаа
-Аа, заримдаа аа, онгодоо оруулаад өөр хэлтэй ярьдаг бөө удган тийм юм үзсэн үү?
-Мэдээлэгч: Би онгод оруулаад хэлэхгүй үгээ ярьж байсан гаднаа ярина.
-Хэлэхгүй ярина?
-Мэдээлэгч: Гадна аа ярина, хамниганаар ярина
-Хамниганаар ярина? Хамниганаар ярина?
-Мэдээлэгч: Монголын онгод
-Монголоор ярина
-Монголоор ярина бас хамниганаар ярина
-Мэдээлэгч: Тий
-Та буриад онгод оруулдаг уу?
-Мэдээлэгч: Аан Зөндөө
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Ага нь байна энэ хоёр гурваар бөөлөх нь зөндөө
-Заа за
-Оросоор ярив
-Зүгээр зүгээр
-Аан бөөгийн дуу буриад хамниган дуу ялгаатай вэ?
-Мэдээлэгч: Тас өөр, ялгаа маш сонин мэдэхгүй тий, халх буриад монгол, дархад
-Оросоор ярив
-Мэдээлэгч: нутаг нутагт шал ондоо
-Мхн та буриадын дуу буриадын дуу хэрэглэж байгаа
-Мэдээлэгч: Би буриадаар бөөлнө хамниганаар бөөлнө
-Оросоор ярив
-Мэдээлэгч: тий
-За, оросоор ярив, ядарсан уу
-За ахаа баярлалаа ахаа
-Баярлалаа ахаа
-Мэдээлэгч: Ингэхэд та нар над утасныхаа дугаарыг өг за юу тэгээд холбоотой байгаад ярьж яагаад, телефоныхоо дугаарыг өг, ярилцаж болно шүү дээ,
-телефон дугаараа өг гэж байна шүү дээ
-Аан тий
-Танай утас байгаа юм уу танай утас
-Танай утасны дугаар ямар вэ?
-Мэдээлэгч: Ерэн найм арван хоёр,
-Ерэн найм арван хоёр
-Мэдээлэгч: Тавин гурав, хорин хоёр, Д.Хүү, Дамдинхүү
-Д. Хүү?
-Мэдээлэгч: Дамдин гэдгээ товчлоод Д Хүү тийм биз дээ мөнхөө би байна аа чиний авгай
-Миний авгай
-Мэдээлэгч: Тий чи над,
-аа би эхнэртэй
-Мэдээлэгч: Мэдээлэгч: аан чи яагаад буриад хэл сайн мэдэж байна вэ
-Аан
-Мэдээлэгч: Энэ буриад хэл маш сайн мэдэж байна.
-Аан тийм үү
-Мэдээлэгч: тийм байна. буриад хэл мэднэ би хха
-Мэдээлэгч: энэ агын буриад авгайдааг чи юу гэж бодож байна
-Хха, миний авгай буриад биш,
-Мэдээлэгч: Чи хэдэн настай юм?
-Би дөчин тав, дөчин таван настай
-Мэдээлэгч: аан би жаран тавтай
-Аан за за
-Мэдээлэгч: Насанд нас явж байна шүү дээ
-За ахаа баярлалаа
-За сайхан амраарай,
-Сайхан амраарай
-Сайхан наадаарай
-Сайхан наадаарай
DDamdinkhuu_biography_11082023_kham_orgl_dji (1)
Файл дуусав
Нийт 18 Минут 39 секунд