Агваанжамцын Бат, хамниган интервью
Информанты:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
ABat_songs+stories1-3_11082023_kham_orgl_zoomh2n (1)
Файл эхлэв
-Болно болно тий
-Мэдээлэгч: За Дорнод аймгийн Баян-Уул сумын Пагванямсын Бат би Хамниган хотон гэдэг хамниган дуугаа үзүүлье ээ
(Дуу дуулав) Балчир наснаасаа өссөн баян сайхан уугуул нутаг минь
Багын найзуудтайгаа тоглож наадсан багахан насны минь туг намтар аа
Халгиандаа хөлгөөтэй ариухан уддаа хонгорхон насаа үдэн үлдээсэн
Хөөрхөн борхон танхилхан окион хөрслөг хөвгүүн найзууд билээ
Ариун голынхоо цөмрөх усандаа амран байж шумбан тоглоод
Алтан шаргал тунамал өвсөнд нь айл гэр болон тоглосон
Хүүхэд насаа өнгөрүүлсэн хөгжөөнт багын найзууд минь
Энэхэн хорвоог нэгхэн дуулан төрөлх нутаг аа санаж л яваа даа
Хорвоогийн жам ёсоор холдон тарж бодсон ч гэсэн
Хонгорхон насаа өнгөрүүлсэн Хамниган хотлоо, Уулгал нутгаа санаж л яваа даа
Хонгорхон насаа өнгөрүүлсэн Хамниган хотлоо, Уулгал нутгаа санаж л яваа даа
Багын найзууд минь өө
-(Алга ташив)
-Гоё дуу гоё дуу
-Мэдээлэгч: Өшөө дуу дуулах юм уу?
-Дуулахты
-Мэдээлэгч: Дуулах уу, за
-Оросоор ярив
-оросоор ярив
-Мэдээлэгч: За, за Агваанянчин Бат би Дорнод аймгийн Баян-Уул сумын Хамнигасын бахархал гэдэг би өөрийнхөө шүлэг дээр би өөрөө ая оруулж дуу болгосон дуугаа өргөн барья аа, түрүүнийх бас миний дуу өөрөө зохиосон өөрөө аяыг нь хийсэн юм. Эртний өвөг дээдэс эртний хамнигасын ариун голомт минь буриад монголын алтан өлгий хамниган ардын уудам нутаг аа эзэн Чингисийн өвөг дээдэс Онон мөрнийг өгсөж ирсэн өршөөлт чанар Өөлүн эх Олхонуд аймгаас тодрон гарсан
Хамниган ардын үндэсний соёл хэл яриа үгийн аялгаараа нууц товчооны анхны номыг Өвөр Монголд бичсэн байгаа
Хамниган ястнаас төрөн гарсан хаан язгуурт Чингис хаанаараа Хамниган ястан бид байтугай хамаг монгол даяар бахархдаг
Оюун их дээд Хамниган ардын Онон мөрний хөвөөнд төрж орчлон ертөнцийг доргиож явсан оюунлаг төрсөн Чингис юм аа
Есөн хөлт тугийн доороос ерөөл ихтэй хүлэг морьтойгоо хамаг монголын төлөө зүтгэсэн Хамниган ардын үр ач аа би
Хамаг монголын төлөө зүтгэсэн Хамниган ардын үр ач аа би
-(Алга ташив)
-Мэдээлэгч: Өшөө дуу дуулах уу үгүй юу?
-За Баярлалаа ах аа
-Болоо болоо
-Мэдээлэгч: За шүлэг уншъя тэгэх үү? Шүлэг магтаал уншъя
-Магтаал уншъя
-Мэдээлэгч: Магтаал уншъя, за тэгье би магтаалаа уншъя, за за Хамнигадын их шүтээн Цагаан тэнгэр хайрханд зориулж бичсэн би өөрийнхөө шүлгийг би уншъя аа
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тэр энгэрийн карманд байгаа, тасал би таслах уу? Болоо
-Болоо
-Мэдээлэгч: миний шүлэг би өөрөө зохиосон тэрийг уншиж сонирхуулъя аа
Эртний Хамнигасын эгшиг дуун энэ Чингисийн ариун голомт цагийн аясаар сэргээн тахигдсан Цагаан тэнгэр хайрхнаа магтан дуулъя аа
Дээд үеийн түүхтэй эзэн Чингисийн өвөг дээдэс эртний Бодончарын үр сад эзэмшиж ирсэн их нутгаа
Байгалийн үзэмж нь бүрдсэн баялаг ихтэй хөвч хангай бахдам сайхан байгалиараа бүхнийг татсан их хайрхан
Баянхангайн чимэг болсон Баян-Хан улаан хадтай Балж Ононы сав газрын бөхөн хярууд сайхан голуудтай
Араатан жигүүртэн элбэгтэй ан гөрөө сүлжилдсэн ариун рашаан булаг шандтай амтат жимсээр баян шигүү
Алаг цэцгэн дэвсгэртэй аглаг хөвчийн их хайрхан алдарт Чингисийн сүрэг буухад анх цуурайтуулсан их шүтээн
Хөх монголын хамнигасын хоргодон амьдарсан их хайрхан үеийн үед нутаглаж ирсэн эртний хамнигасын өлгий нутаг аа
-Алга ташив
-Гоёор дуулав та
-Мэдээлэгч: Айн?
-Гоёор дуулав та
-Мэдээлэгч: За шүлэг унших уу?
-Ахиад нэг шүлэг уншаарай
-Мэдээлэгч: за Чингис хаан
-хамниган хэлээр?
-Мэдээлэгч: Тий, шинэ шүлгээ би дуу болгоогүй байгаа тэрийгээ уншдаг юм бил үү, шүлгээ унших уу, дуугаа гээгүй тэ?
-За за
-Мэдээлэгч: За Дорнодын Баян-Уул сумын Бат би Чингис хаанд зориулж бичсэн шүлгээ уншиж сонирхуулъя аа
Есүхэй баатрын ууган хүү
Ертөнцийн хязгаарт нэр нь түгсэн
Сод оюун ухаан билигт
Суут богд Чингис хаан
Оюунлаг төрсөн Бөртэ хатантай
Орчлон дэлхийг доргиож явсан
Онцгой есөн өрлөг баатруудтай
Оюун төгс Чингис хаан
Найман зууны тэртээ алсад
Нарт ертөнцөд морин эрдэнээр
Нарлаг сайхан монгол орноо
Нартын хорвоод мандуулж ирсэн
Мянга мянган хүдэр эрстэйгээ
Морин эрдэнэ хүлэг морьдынхоо ган дөрвөн туурайгаар газар дэлхийг тамгалж ирсэн
Алтан дэлхийн тэн хагаст аргамаг шандаст хүлэг морьтойгоо монгол гэж тодоор бичсэн мөнхийн цуутай Чингис хаан
-За
-Мэдээлэгч: за энд өшөө миний хамнигадын өшөө нэг шүлэг байна. Миний хамнигад гэж өшөө нэг шүлэг байна.
-За
-Мэдээлэгч: Унших уу яах уу?
-Уншаарай
-Мэдээлэгч: За, магтаал байна. За Агваанжамцын Бат би миний хамнигад гэдэг шүлгээ уншиж сонирхуулъя аа
Хатан Ононы ариун Бэлчир
Хамниган ястны өлгий нутаг
Хамаг Монголын төлөө зүтгэсэн
Хамниган ястнаа магтан дуулъя
Орчлон ертөнцөд цууд гарсан
Оюунлаг Чингисийн алтан удам
Дэлгэр монгол орны минь
Дээдлэн дэвшин дэлгэрэх хамнигас минь
Ага буриадын нутгаас эхлэн
Алс голын газар бүхэнд
Амь амьдарлаа залгуулж яваа
Аяа миний хамнигад олон
Өвсөн эмбүүл урц овоохойд
Өвөг дээдэс минь амьдарч байсан ч
Эртний түүхийн үнэн шастирыг
Эдүгээ бид мартаж чадахгүй ээ
Хатан Ононы уудам хөвөөнд
Хатан Өөлүний голомт бий
Хамаг Монголын нэгэн ястан
Хамниган ястан миний удам аа
Оюунлаг удамтай хамниган ястнаас
Од болон гэрэлтэж яваа
Он оны ухаант мэргэдээрээ
Орчлон ертөнцөд бахархан бахархъя аа
Өнө эртний түүхээс эхлэн
Өнөөг хүртэл мандаж ирсэн
Өвөг дээдсийнхээ ариун том нэрийг
Өнө мөнхөд хадгалж явъя даа
-(Алга ташив)
-Мэдээлэгч: Өшөө?
-Өшөө
-Мэдээлэгч: Өшөө хамниган ястнаа яасан Дэлүүн болдогт бичсэн нэг шүлэг байгаа өшөө олон шүлэг байгаа зориуд хамниган ястнаа яасан шүлэг уншъя тийм ээ энэ дотор нэг гурван шүлэг байгаа, хөлс гарчихсан байна шүү дээ, Миний хамнигад гэдэг нь бол 16 онд хамнигадын баярт уншсан шүлэг байна энд Миний хамнигад гэж энэ гурав ч байна. За тахилгад гэдэг шүлгээ унших уу? Чингис хааны төрсөн газарт зориулж бичсэн 16 онд 7 сард бичсэн хамнигасын анхны Цагаан тэнгэр хайрхан гээд тэнд зориулж бичсэн шүлэг болох уу?
-За болох оо
-Мэдээлэгч: За,
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Домогт Чингисийн төрсөн газар,
Дэлүүн болдгийн тошин дээр хамаг монголын үр садаас хамниган ястан цугласан байна Олон үеийн өвөг дээдсийнхээ о
Онгон шүтээн Цагаан тэнгэр Хайрханыг нь
Олон газраас ирсэн хамнигад омог төгөлдөр тахиж байна.
Балжийн голын хөвөөн дээр
Баяр наадам эхэлсэн байна
Эрийн гурван наадмаараа энэ баяр үргэлжилж байна.
Хамаг монголын хаан хэлхээ
Хамниган ястан хатан онон Балжийн хөвөөнөөс
Хамтдаа бүжин дуулж байна.
(-Алга ташив)
-Мэдээлэгч: Арван нэгэн онд бичсэн шүлэг ээ, за би хэлмэгдсэн хамнигад гэдэг шүлгээ унших байна, болох уу
-Болох оо
-Мэдээлэгч: Хэлмэгдсэн хамнигад, энэ бас арван долоон онд бичсэн,
Хэлмэгдсэн хамнигад
Аугаа социализмын үеийн үед
Аугаа Чингисийг муулдаг байлаа
Үндэс угсаа гарал үүслээр нь хамниган гэж бичсэн байлаа
Хамгийн муу нь хамниган буриад гэж
Халх даяар ярьдаг байлаа
Харгис Чингисийн удам хэмээн
Хаа сайгүй хавчдаг байлаа
Муу хэлбэл хавчигдсан хамнигас гарал үүслээ нуудаг байлаа
Халх буриад ястны тоогоор улай олноороо үгүй боллоо
Хамниган ястан устсан мэт улаан номд бичигдэх шахлаа
Харин одоо мандан бадрах цаг хугацаа нь болсон байна
Ардчилал тогтсон үеэс эхлэн алдарт Чингисийг магтан дуулж
Хамниган гэж бичсэнээ мартаад халх боржигин гэж бичсэн байна
Иргэний бүртгэлд гарал угсаагаа халх боржигин гэж бичүүлсэн бол
Энэ үеэс эхлэн хамнигас та нарыг хамниган гэж бахархан бичвэл
Миний хамнигас гутарсан задарсан харин одоо мандан бадран
Хатан дэлхийд хамниган ястан гэж алдаршин дуурсах болно оо
-Алга ташив
-Мэдээлэгч: Голомт шүлэг байна
-Голомт?
-Мэдээлэгч: тий голомт шүлэг
-Голомт голомт за
-За уншаарай
-Мэдээлэгч: Голомт
Өргөн уудам нутаг минь монгол
Өрлөг баатруудын нэр минь монгол
Хүлэг морьдын нэр нь ч монгол
Хүчирхэг төрийн голомт нь ч монгол
Олхунуд аймгийн голомт нь хамниган
Онон мөрний хөвөө нь хамниган
Өөлүн эхийн яс нь хамниган
Өрлөг чингисийн цус нь хамниган
Оюун ихтэй хамниган ардын
Онон мөрний хөвөөнөөс эхлэн
Орчлон ертөнцөд нэрээ дурсгасан
Оюунлаг төрсөн Чингис юм аа
Эрт үеийн түүхийн шастирыг үнэн зөвөөр нь шүүн тунгаавал
Эзэн богд Чингис хаан ч эртний хамнигасын ач үр ээ
Хаан Чингис хэдийгээр хамниган ястан ч гэлээ
Хөх монголын олон ястанг нэгэн тоон дор нэгтгэн зангидаж
Эвтэй байхдаа монголчууд ямар байдгийг
Энэ дэлхийд тодоор харуулан
Алтан дэлхийн тэн хагас нь
Аугаа улс нь бурхан нэрийг хүлэг морь, илд жад, нумын хүчээр
Хүч түрэн монгол гэж бичин
Монгол морины ган туурайгаар мөхөж баршгүй тодоор тамгалан
Хүлэг мориныхоо нуруун дээрээс
Хүдэр эрс баатруудынхаа хамтаар
Даян дэлхийг түгээн цуурайтуулсан
Далай их цуутан билээ
(Алга ташив)
-Мэдээлэгч: Миний Чингис хаанд зориулсан бас нэг хамниган дуу байдаг юм аа, тэрийг дуулах уу байх уу
-Дуул дуул
-Мэдээлэгч: Дуулах уу? Дуулах уу болох болов уу,
-Дуул дуул
-Мэдээлэгч: тэгье, Чингис хаан, Батаа миний шүлэг миний ая Чингис хаан гэдэг дуугаа дуулъя аа
-Оросоор ярив
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Батаа миний шүлэг миний ая, би чингис хаан гэдэг шүлгэндээ өөрөө ая хийсэн Чингис хаан гэдэг дуугаа өргөн барья аа,
Мөнх тэнгэрийн дуудлагатай
Мөнхийн цуутай оюунлаг монголын ухаан билигт Чингис хаанаа уянгат дуундаа магтан дуулъя
Буурал нутагт нэртээ цуутай
Бурхан заяат монгол минь
Бутран таран салан одсон ч
Буцан нийлэн мандах ерөөлтэй
Мандах ерөөлтэй
Өргөн цэлгэр олон голуудын
Өөлүн эх Алатун
Өлзий буянтай монголын минь
Өвөг нь болсон чингис хаан
Чингис хаан
Дэлүүн болдогт төрж өсөөд
Дэлхийн талыг эзлэн захирсан
Дэлгэр оюунлаг монголын минь
Дээдэс заяат Чингис хаан
Чингис хаан
Тоост орчлонгийн жам ёсоор
Тоонот голомтоо сахин сахисан
Төрийн их багана болсон Тэмүжин нэртэй Чингис хаан
Чингис хаан
Бурхан нэртэй зургаан үсэгтэй
Буурал түүхтэй монгол оо
Буянт эзэнтэй Чингис хаан
Чингис хаан
-Ариун энэ уулын хөндийд алдрайхан бие өсөн торниж, Алангуа эхийн сургаалыг даган алдхан биеийнх нь ухаан тэлсэн Азийн өргөн цээжинд орших Алдар цуутай монголынхоо үе үеийн үр хойчдоо үнэт сургаалаа зарлигдан хайрласан Чингис хаан
-Алга ташив
-Мэдээлэгч: Энд хамниганы тухай
-Оросоор ярив
-Мэдээлэгч: За энд нэг хамниган ястнаа магтъя гэдэг дуу байна. За байж бай эндээс би санаж байна. За энд нэг хамнигадын холбоотой дуу байна болох уу?
-Болно оо болно
-Мэдээлэгч: За энэ хамнигадтай холбоотой за эхлэх үү Батаа Миний шүлэг миний ая хамниган ястнаа магтъя гэдэг дууг өргөн барья аа
Хамниган овгийн уудам хөвөө хаан Чингисийн ариун голомтоо
Хатан Өөлүүний их өргөө хамниган ястны удам юм аа би удам юм аа би
Оюун ихтэй хамниган хамнигадаас од болон гэрэлтэж яваа
Оюунлаг төрсөн ухаантай гэрлээрээ орчлон ертөнцийг бахдан бахархъя аа
Бахдан бахархъя аа
Өнө эртний түүхээс эхлэн өнөө хүртэл мандан бадарч ирсэн
Өвөг дээдсийнхээ үүрд соёлыг өнө мөнхөд хадгалж явъя даа
-Алга ташив
-Ахай ямар нэг хамниган ардын дуу мэдэх вэ тэ
-Мэдээлэгч: Уул нь юу юм даа хол байна даа гэдэг хамниган ардын дуу байсан юм. Хол байна даа гээд ардын дуу нээрээ байх ёстой нэг ардын дуу энэ хэлмэгдлийн үеийг харуулсан дуу байхгүй юу яг гучин хэдэн онд хэлмэгдэл болсон шүү дээ тэр үед зохиосон ардын дуу болох уу?
-Болох оо
-Мэдээлэгч: За байж бай энэ чинь эндээс эхэлдэг бил үү? Болох уу?
-Болох
-Мэдээлэгч: Хол байна даа гэдэг хэлмэгдлийн үеийн ардын дууг дуулж үзүүлье ээ
Хэлмэгдлийн хар сүүдэр дайрсан хэцүү бэрх үеийг хойч үеийн үр сад минь хэзээ ч мартаж чадахгүй ээ
Хадан оройгоор харахад дагаа харанхуй ч мандсан наран байна уу дээ
Хайртайхан чамайгаа харахад дагаа харахыш авалгүй хол байна уу дээ
Дуулаг оройгоор харахад дагаа униартайхан манан суун хараад байна уу дээ
Учирсан чамайгаа хараад байхад уурлахын аргагүй тоглоод байна уу дээ
Айдсын хар сүүдэр үгүй ээ, хамаг амгалан түвшин айх хотол түмнийг айдсын хар сүүдэр аянга мэт ниргэж үндэс угсаагаар ялган үр хүүхдээс нь салгасан он жилүүдийн хар мөр оргүй арилсан нь яамай
Сийрэг оройгоор харахад шинэхэн манан суун хараад байна уу дээ
Сэтгэлт чамайгаа харахад дагаа шингэхийн аргагүй хол байна уу дээ
Эцэг өвгөдөөс өвлүүлсэн энхрий бяцхан үрс минь
Энэхэн замбуулингийн тэнд энх мэнд жаргаасай
-Алга ташив
-Мэдээлэгч: Шүлгийг нь би өөрөө зохиочихсон юм аа, ти, өөр чинь хамнигадын
-Мөн ч их дээ хха
-Мэдээлэгч: зүгээр тэр ардын дуу ардын дуу
-Ямар ардын дуу вэ?
-Мэдээлэгч: Тий, тэрийг гүйцэд сайн мэдэхгүй ээ бас, энд би хамниган шүлгээ бичсэн байх ёстой юм сан хаана биччихэв гол нутаг хамниган шүлгээ би орхичихсон байна шүү дээ ийм шүлэг байх ёстой уг нь байхгүй байна аа
-За зүгээр дээ
-Мэдээлэгч: Өшөө нэг хамниган шүлэг байсан тэрийг би орхичихжээ
-за ахаа тантай хамниганаар ярьж болох уу? Тэр хүмүүс тэр хүмүүс хамниган хэл их сонирхож байгаа
-Мэдээлэгч: Мхн
-Тийм учраас тантай танилцах хүсэлтэй байсан, яримаар байсан
-Мэдээлэгч: За ойлгосон, Одоо ч хамниган хэлээр цөөхөн хүн ярьдаг болоод дандаа юу нөгөө ярьдаг болоод байгаа юм аа, голцуу л одоо жинхэнэ Чит одоо оросын одоо тэр хамнигадад жинхэнэ хамниганаар ярьдаг юм шиг байгаа юм аа манайх ч одоо тэгээд цөөхөн л дөө гэхдээ яахав жоохон ч гэсэн яахав монгол хэлээр ярих, хамниган хэлээр ярьж болох л байх л даа,
-За дээшээ суу
-Мэдээлэгч: Халууцаад хөлс гараад бүр хачин болсон байна. Энийг одоо авах уу, одоо яах уу энэ дотроос болохыг нь таалагдсаныг авна биз тийм ээ, саяын олон дуу шүлэг дотроос тийм ээ, тий
-Ах аа та ямар омогтой
-Мэдээлэгч: Би ашигуд овогтой
-Аши
-Мэдээлэгч: Ашигуд овогтой, миний овог Кирийн голд төрсөн Кирийн голд уу?
-Кирийн голд уу?
-Мэдээлэгч: Тий Ононгийн Кирийн голд төрсөн
-за тэгээд ямар нутагт төрсөн бэ?
-Мэдээлэгч: Кирийн голд төрсөн Онон голд яг кирийн голд оросоос ингээд орж ирдэг тийм ээ
-Онон руу
-Мэдээлэгч: Тий Онон руу цутгадаг кирийн гол тэнд төрсөн миний аав тий, ижий минь агын одоо зүүн хамниган миний ижий тэнд төрсөн
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тий зүүн хамниган
-Буриад байгаа юм уу?
-Мэдээлэгч: Буриад биш үзөөн хамниган тий, тэнд төрсөн, одоо нөгөө нэг октяберийн хувьсгалаас монголд олон хүмүүс орж ирсэн тийм ээ тэрүүгээр миний ижий ирсэн бага байхдаа ирсэн юм байна лээ, тий Агад бол Издано гээд нэг тосгон байдаг гэсэн тэнд миний нагацын хүүхдүүд байна, Жаатав Жамьяанов гэж тэнд, тэгээд бусад нь хоёр гурван дүү нар монголд байсан тэднүүд
-За
-Оросоор ярив
-Таны жижигхэн байхад та ондоо хүмүүстэй юу, ямар наадам нааддаг байсан та
-Хамниган хэлээр, хамниган хэлээр
-Мэдээлэгч: Шагай шагай наадах шагай шүүрэх тий голцуу л шагай шүүрэх тэгээд л шагайгаар дандаа ингэж морь гаргаж болоод ингээд уралддаг шагай хаяад морь буухад тэрүүгээр нь ингээд тоглодог л байсан л дөө бага байхдаа л тий, шагайгаар шагай шүүрэх тий, тэгж л бид нар тоглодог байсан даа би чинь жаран хэдэн онд төрсөн гэхээр чинь бага байхдаа л 60, 70-н онд л шагай л голцуу шагай л тоглодог байсан тэр үеийнхэн бол өөр одоо ингэж гадуур дотуур ямар зурагт мурагт байсан биш тий, өвөл гол дээр тоглох кантийгаар тоглох өвөл шагай шүүрэх, орой шөнө нөгөө цүү мод хаях тийм ээ,
-Канкига?
-Мэдээлэгч: Тий Канкигаар
-Энэ юу вэ
-Мэдээлэгч: Голди канки годиор цагаан
-Аан годиор
-Мэдээлэгч: Канкигаар тоглох гулгах тийм л байсан аан тий гэртээ болохоор зөвхөн шагай шүүрэх
-Мэдээлэгч: Харанхуй шөнө бол цүү хаяна тийм ээ, одоо ингээд хүмүүст эргэж харж байгаад л яахад нь нэг нь тийш нь цүү модоо шидэх тэгээд тэрийгээ харанхуй шөнө сартай шөнө ч юм уу, бидрээд л тэ? Олоод л тэрнийгээ барих тэгээд ноцолдож байгаад л тэгж л тоглодог байсан бид бага байхдаа тийм өөр тийм гоё тоглоом байгаагүй дөө тий
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Шагай, тий бөөн шагай, ихэвчлэн үхрийн хонины шагайг цуглуулаад л шүүр хаяад л ингээд шүүрдээд л голцуу л тэгээд тэгж л тоглодог байсан бид
-Тэгээд бага байхдаа жижиг байхдаа нэг ийм сонирхолтой инээдтэй ийм ямар нэгэн учир тухай ярьж өгөвтий, та ямар нэгэн учир таны санаанд орохгүй биз
-Мэдээлэгч: за би ч одоо бага байхдаа морь л их унадаг байсан даа, тэгээд л одоо нэг хөгшин уралддаг морийг одоо хөгшрөөд би тэрийгээ уралдахаа болиод, унадаг байгаад тэгээд тэр минь би бага дөрөв тавтай бол байсан байх, тэгсэн тэгээд тэр минь одоо хашир болоод тийм ээ, хашир болоод
-Хашир?
-Мэдээлэгч: Тий хашир болох, морь хашир болох, ингээд унаад явах гэхэд нь явахгүй, ингээд хашаанаасаа гарах гэхэд нь ийшээ ингээд амаа дараад, амаа ингээд доош нь дараад намайг дийлдэхгүй, би бага байсан юм дөрөв тавтай, буцаад л ингээд уяан дээрээ ирдэг байгаа тэгэнгээ нэг ингээд л явах гэж байснаа ингээд л явахад нь буцаад л нөгөө морь минь амаа дараад гүйгээ гүйгээд л нөгөө тойроод л уяа шон дээрээ гүйж ирээд ингээд л зогсоно гэхэд л би толгой дээгүүр нь түйхнээд л унаж байсан би эрт
-Оросоор ярив
-Мэдээлэгч: тийн, хөгшин морь хашир болдог байхгүй юу, явахаа залхуурахаар хүүхэд чинь давираад л давираад л нөгөө сумын төвөөр давших гээд л явуулах гээд л тэгсээр байгаад нөгөө хашир болгохгүй юу, хаширлаад залхуутай болж байгаа юм. Залхуурч байгаа гэсэн үг нэг ёсны
-Хашир?
-Мэдээлэгч: Тий, гүй ээ залхуутай болж байгаа юм. Залхуурдаг болж байгаа юм. Хашин бишээ залхуурдаг болохоор морь
-Залхуу морь?
-Мэдээлэгч: Тийн залхуурдаг болохоор сүүлдээ тэгээд л ямар сайндаа тав зургаатай байсан юм уу, мэдэхгүй ээ бага л байсан юм даа мориныхоо амыг дийлэхгүй татаад дийлэхгүй байдаг тэгж нэг уяаны шонгоосоо холдуулаад л ишакдаад л хөдлөхдөө гүйгээд л бүр тойроод л шон дээр гэнэт ирээд л зогсоо
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тэгээд мориныхоо толгой дээгүүр тархи шунган бүлээ галаа унасан би тэр л аягүй санаанд ордог тий, тэгээд бага байхдаа даага гэдэг аягүй номхон морьтой байгаавтэ, тэгээд тэр би мордож чадахгүй, мориндоо үсрээд мордож чадахгүй жижигхэн хүүхэд тэгээд ингээд одоо энэ цахилдаг байгаа тийм ээ өвс цахилдаг гэж байгаа шүү дээ тэ, одоо өвс одоо ингээд бөөн бөөн ургасан өвснүүд байна. Өвснүүд байх тэгэхэд нь тэр нэг морио аваад л ирэхэд өмнө минь яг тэр цахилдгийг иддэг байхгүй юу идэнгүүт нь яг урд толгойн дээр нь хүзүүн дээр нь үсэрч орхидог байсан тэгчхээд нэг жаахан алдхан үсэрсэн бол наана нь үсэрсэн бол гэнэт нөгөө морь нь үргэхэд нь мориныхоо бөгсөөр холбироод л унаая, тэгсэн шүү дээ би бүр бүр бага байгааяа тий морь нь хүчтэй ингээд шидээеэ намайг хүзүүн дээр нь гэнэт үсрэхэд минь тий, тэгж манайхан оргүй бөгсөөрөө унаж байсан би аягүй номхон морь байсан байхгүй юу? Тэгээд би мориныхоо дүүжлээд мордож чадахгүй хашаа хороон дээгүүр ингээд морддог байгаа, тэгээд хөдөө гадаа яваад ингээд буух ажил гарахад мориноосоо, одоо мориноосоо буугаад одоо мордож чадахгүй хүн чинь яахав дээ тэр өвс бөөн бол тэр өвс цахилдаг өвс байхад нь тэрэнд аягүй дуртай байх тэгэнгүүт нь морио ингээд хөтөлж аваачаад тэр өвс ингээд зулгаангуут нь хөб гээд морин дээрээ тархин дээрээ үсрэнгүүт ингээд огцом шидэж орхино бөгснийхөө уруу илүү гартал шидэж орхисон тэрнээс биш ихэнх нь буруу хараад л суудаг байгаа яа, тэгээд л морин дээрээ эргэлдээд л тэгээд л номхон морь юм чинь тэгээд л явах, тэгдэг байсан юм би тэр тухай тэрнээс болж хөглөж байсан ийм нэг юм байна, байх вий дээ, томхон байхдаа морддог хашаагаар дамжаад л морддог болсон байна.
-Аймшигтай учир байна шүү дээ,
-Мэдээлэгч: Гүй ээ номхон морь яах, энэ хөдөөний хүүхдүүд чинь багаасаа л морио унасан л дөө, би зургаа долоотой л хурдны морь унасан би, ес төгстлөө хурдны морь унасан шүү дээ би, есөө төгсөөд зайдан хүртэл хамгийн сүүлд уралдаж байсан би,
-та тэгвэл морийг жижиг наснаас хойш морио унаж авахдаа тэр морины уралдаанд хамаарч үзэвт
-Мэдээлэгч: Өө тэр морийг уралдаж байгаагүй хөгширсөн байсан хөгширсөн тэгээд номхон байхгүй юу тэгээд уядаггүй морь байсан, аан ингэж тойрч гүйдэг морь минь хурдан байсан даандаа уягддаг айрагддаг байсан тэгээд хөгшрөөд хорь гарсан байхгүй юу, тэгээд хөгшрөөд одоо залхуу болж байхгүй юу нэг ёсны, аягүй хашир болж байгаа гэсэн үг, явахаа болих хүүхдийг басах, хашаанаасаа гараад ингээд явах гэхэд явахгүй, ямар сайндаа л бүр ингэж явангуутаа амаа дарахдаа дийлдэггүй шүү дээ, тэгээд л тойроод л уяан дээрээ ирээд гэнэт зогсож байхад нь ямар сайндаа шунгаад бараг мөргөж унаж байхав тий тэгж байсан байхгүй юу
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Насаараа уралдсан морь миний тэр морь, буурал морь гэж байсан тий, тэр
-Танай аав ижий хоёр танайг мориноосоо унахад нь таныг хараад яагаав ээ
-Мэдээлэгч: Үгүй үгүй зөндөө унадаг, ер нь миний үеийн хүүхдүүд морио даага жижигхэн байхад даагаа булгиулах дааганаас унах, тэгээд инээлддэг, тэгээд бэртэл гэмтэл гэж байхгүй ердөө
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тэр хараа загнаа гэж байхгүй, сурах аж сурах аж гээд л тэр монголчууд чинь хүүхдээ хурдан морио сургаж явахад нь загнаж байхгүй, тэр чинь сурч байгаа байхгүй юу, тэгээд одоо сайн болох юм, сайн болох юм гээд л инээлдэж байгаад л өшөө ингээд л унуулах одоо л харин их унуулахаа их больжээ.
-Юу юу сургадаг байгаа сан
-Мэдээлэгч: Тий тэгээд л тэр морьдоо сургадаг байгаа, одоо бол морь сургах байтугай морьд эмнэг болж байгаа, би бол одоо олон адуутай хүн байна, одоо бүгд эмнэг дийлэхээ больё, би ямар даагаа дийлэхгүй шүү дээ, томхон намрын унагаа дийлэхгүй, тэр тэгэхээр одоо бүгд эмнэг болох, тий одоо сургадаг хүн аягүй ховор болсон, ер нь ховор болжээ дандаа хонь ямаа үхэр малдаа явахдаа бүгд л мотоцикол, мотоциколоор л явах, тал газар луу машинаараа үхэр малаа хотлуулах тийм боллоо шүү дээ одоо бол, биднүүс шиг ингээд л адуу малаа дааганаасаа бага наснаасаа сургаад л унаад л явж байгаагүй зөндөө хурдны морь унаж байхад зөндөө унаж байсан би, зөндөө хүүхэд унаж байсан яах ч үгүй аав ижий нь яах ч үгүй тийм байсан үе,
-за тэгвэл ямар учраар танай ижий аав хоёр тань таныг хараадаг байгаа вэ?
-Мэдээлэгч: Өө яахав дээ хараахад буруу үйл хийвэл хараах биз дээ тий
-ямар буруу үйлдэл хийхэв
-Мэдээлэгч: өө яахав дээ тэгээл л дүрсгүйтээд л бага байхад хүүхэд байхад янз бүрийн л юм хийсэн ер нь тэгэхэд чинь ер нь харааж загнах гэдэг чинь ер нь чавхдах гэдэг чинь ер нь их зөв
-хараана юу?
-Мэдээлэгч: тий харааж чавхдах загнах чавхдах тий
-Оросоор ярив
-Мэдээлэгч: тэр чинь их зөв, хүүхдийн хүмүүжилд их зөв, одоо чинь яаж байна гэхээр хүүхдийг одоо хараахаа болиод загнахаа болиод хүүхдийг хүчирхийлэх бол маш буруу асуудал тий хүүхдийг бага наснаас нь эхлээд жаахан хараагаад загнаад буруу үйлдэл хийвэл нарийхан сураад чиб хийлгэчих хэрэгтэй одоо тэр хүүхдийн хүмүүжилд их сайн гэж би боддог тэгэхгүй бол одоо хүүхдүүд харааж загнуулаагүй хүүхэд чинь том болоод хүнд харааж загнуулахгүй уурлана уцаарлана өркөнө тэрэндээ янз бүрийн буруу үйлдэл хийнэ энэ бол маш буруу асуудал байхгүй юу тэгээд харааж загнуулаад чавхдуулна гэдэг чинь маш зөв айлын хүүхэдтэй
-Оросоор ярив
-Мэдээлэгч: тий, хүүхэд чинь хэрэлдэж муудах зодолдох тэгэхэд чинь юунд өшөө аав ээждээ хэлбэл өшөө юунд айлын хүүхэдтэй муудлаа гэж чавхдах өөрийг чинь загнах хүүхэдтэй эвтэй тоглож чадахгүй гээд чавхдах загнах тэр чинь хүүхдийн хүмүүжилд одоо олон түмэнтэй хамтрахад их нөлөө үзүүлэх их хэрэгтэй сургуул байсан байгаа тий их хэрэгтэй шүү дээ тэр ер нь
-аан тэгээд ингээд чавхдахаас гадна бас ямар үгээр таныг хараадаг байгаа вэ?
-Мэдээлэгч: Юунд тэгэвч ингэвч гээд л харааж загнавтэ, айлын хүүхэдтэй юунд муудаж байна чи гэж л загнана шүү дээ, тэгэхээр чинь хүн чинь одоо өө энэ чинь айлын хүүхэдтэй муудаж хэрэлдэж зодолдож болохгүй юм байна гэж ойлгож төрдөг байхгүй юу тэр чинь хүүхдийн хүмүүжилд аягүй хэрэгтэй асуудал тий
-Аан тэгвэл ижий аав хоёр тань таныг магтдаг байгаа вэ?
-Мэдээлэгч: Өө магтана шүү дээ, одоо морь хараа унаад, үхэр малаа хотлуулаад, тугал бяруугаа хотлуулъя гэхэд тий өө бэрк бэрк л гэх шдээ
-Бэрк бэрк?
-Мэдээлэгч: Тий Бэрк бэрк одоо ингээд үхрээ цуглуулж байна. Тугалаа ацарж байна адуу малаа ингээд ацарж байна миний хүү бэрк л дээ бэрк бэрк л гэх тий
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тий бэрк бэрк л гэх тий бага байхад тэгдэг тий, янз бүрийн наад захын асуудал шүү дээ энэ бол тий, хурдан морь энэ тэр унаад л айрагдаад ороод ирвэл өө бэрк бэрк мундаг мундаг хүүгэн минь мундаг одоо хурдан морь унаад айрагдуулж байна түрүүлэвч мундаг байна аа бэрк бэрк мундаг гэж тэгж тий
-Ах аа бид Дарви суманд байхдаа нэг хамниган үг сонссон кэргэдүү та энэ мэднэ үү?
-Мэдээлэгч: Кэргэдүү?
-Кэргэдүү сонссон уу?
-Мэдээлэгч: Кэргэдүү гэж одоо киргис биш үү
-Биш, киргэдүү киргэдүү
-Мэдээлэгч: Киргэнээ киргэдүү гэж ёстой мэдэхгүй
-Сонсоогүй юу,
-Мэдээлэгч: Сонсоогүй
-Аан за
-Мэдээлэгч: Киргэдүү гэж одоо юуг хэлдэг юм бүр дээр үеийн хамнигасын юу бол ондоо шүү одоо манайхан бол хамниган бол маш цөөхөн хамниганаар ярьдаг хүн одоо ер нь байхгүй шүү бүгд л одоо уусчихсан цөөхөн цөөхөн байгаа, энд гэхэд л маш бага бий шүү дээ ямар сайндаа л одоо би шүлэгтээ бичиж байхав хамгийн бага хамниган ястан гэдэг гэж бүр монголд халх даяараа ярьдаг би шүлгээ уншаад тээ монгол даяараа ярьдаг байгаа би наян онд оюутан болоод их сургуульд орсон гэнэт баруун аймгийн казах залуу хамгийн муу хамниган буриадууд даа гэж намайг тэгж байсан шүү дээ аяар Баян-Өлгийн казах залуу, тэгээд хамгийн муу гээд бүр чингисийг хүртэл бичүүлдэггүй байгаа тэ хавчдаг байгаа энэ шүлэг дээр би ингээд тодорхой бичсэн байхгүй юу бүр тэгтлээ яасан шүү дээ хамниганыг хавчдаг байгаа бүр социализмын үед шүү тий тэгээд энэ ардчилал гарснаас хойш одоо Чингис гээд магтан дуулж байгаа болохоос Чингисийг бичдэггүй байгаа, Чойном гэж алдарт зохиолч тэр эзэн Чингисийн хүлэг морьд бид байтугай үүсэн дурсаж болдоггүй юм бэ гэж бас Чойном гэдэг шүлэгч бас тэгж бичиж байсан байхгүй юу, хамниган хамниган гэж бичээд бас хэлмэгдэж байсан улс бас бий шүү бий юм гэдэг
-Оросоор ярив
-Мэдээлэгч: тэр шүлэгт их тодорхой бичсэн юм тий
-Оросоор ярив
-Мэдээлэгч: тэрнээс биш яг үнэн чанартааа бол хамнигад үгүй боллоо улаан номд бичигдэх шахлаа гэдэг бол ортой шүү үнэн шүү тэрнээс биш хамниган бол маш олон. Жишээлэхэд та байлаа гэхэд хамниганаа нуугаад би халх, би буриад одоо ингэж явж байгаа манай Баян-Уул суманд энд ч маш олон байгаа хамниганаар би паспорт дээрээ иргэний бүртгэл дээр би хамниган гэдэг хүн маш цөөхөн гарын таван хуруунд хамниган ястнаараа явж байгаа хүн маш цөөхөн
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тэрнээс биш энэ бол яг үнэн бодитоор хэлбэл яг
-Хамниганаар ярь
-Мэдээлэгч: Тий, хамниган бол аягүй олон ястан байгаа
-Аялгуугаар
-Мэдээлэгч: ингээд хавчигдаа одоо ингээд айдаг болсон юм уу яасан юм. Тэгээд хамниган биш халх буриад гэдэг болсноос биш хамниган ястан бол зөндөө олон байгаа, зөндөө тий олон байгаа
-Оросоор ярив
-Оросоор ярив
-За та бага байхад ямар гэрт суудаг вэ? Зөмөгьеө
-Мэдээлэгч: Ямар гэрт?
-Зөмөгьеө зөмөгьеөнд суудаг?
-Мэдээлэгч: Эсгий гэр эсгий майхан эсгий гэр эсгий гэрт өссөн бид сүүлд нь энэ байшин барилга энэ
-оросоор ярив
-Мэдээлэгч: байшин барилга барьдаг боллоо шүү дээ тэрнээс биш энэ сум айсан олон эсгий гэр байдаг байгаа ингээд хотон хотоороо бөөн бөөнөөрөө эгнээ эгнээгээрээ дан эсгий гэр одоо зуны юу одоо байшин байх аа торхон байшин одоо гал зууханд, зуны байшин байх, тэндээ өвөл бол дан эсгий гэр тэндээ бол өвөл дан эсгий гэр
-Мм
-Мэдээлэгч: Сүүлд л одоо дүнзэн байшингууд бий болж байгаа юм тий
-Оросоор ярив
-тэд жишээлбэл хамниган эрэгтэй буриад эмэгтэй эсвэл хамниган эмэгтэй буриад эрэгтэй хамт суувал тэгээд яахав тэ, тэгээд тэд бид би буриад би хамниган юу гэж ярьдаг вэ?
-Мэдээлэгч: Тэд бол зөндөө хамниган буриадууд
-оросоор ярив
-Мэдээлэгч: Зөндөө суугаа тэгээд л одоо дундах хэлээрээ л ярих ижий нь хамниган бол ижийнхээ одоо юу өвөө ч аягүй хамниганаар яривал тэрийгээ л дуурайх
-тэгээд
-Мэдээлэгч: адилхан дуурайгаад л ярих
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тийм хүмүүс зөндөө байгаа
-оросоор ярив
-Мэдээлэгч: аан тэгээд хүүхэд яахав хүүхэд хамниган уу буриад уу эцгээрээ болно эцэг нь хэрвээ буриад гэвэл буриадаараа болно хамниган эцэгтэй бол хамниганаараа тэндээ хамниган би сая хэллээ. Одоо хавчдаг байсан учраас хавчдаг юм уу зоддог байсан учраас буриад үгүй бол халх тий ийм л нэр авдаг болоо шүү дээ тэрнээс биш бол хамнигад олоон, зөндөө олон хамниган бол тий
-Ах аа та өөрийгөө хотон насан туршдаа хамниган гэдэг байсанта?
-Мэдээлэгч: Би бүр тэгдэг байсан, манай суманд гэхэд л гарын таван хуруунд хамниганаараа явж байгаа хүн байгаа миний мэдэх гуравхан хүн бий Өлзийхутаг дарга гэж бий хамниганаараа ярьж байгаа, тэрний дүү нь би хамниганаар явдаг гэсэн гэнэлээ үнэндээ паспортод нь юу гэдгийг нь мэдэхгүй байна. Нэг тийм хамниган гэж явдаг юм.
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тэгээд бусад нь бүгд буриад хамниган ч юм уу цонгоол ч юм уу тэрүүгээр явдаг болоод байна аа, хамнигад аягүй хавчигддаг байсан болоод холбоотой гэж би боддог юм.
-Оросоор ярив
-Оросоор ярив
-Мэдээлэгч: муу хамнигас
-тэгээд паспорт аваад би ийм үндэстэн ийм үндэстэн гэж ярьдаг тэ?
-Мэдээлэгч: Голцуу л одоо тий хамниган гэж бараг ярихгүй муу хамнигас гэж ярьдаг байхгүй юу
-Муу хамнигас?
-Мэдээлэгч: Муу хамнигас гэж хүмүүс ярьдаг байсан.
-Оросоор ярив
-Мэдээлэгч: тэгээд тэрнээс нь зовоод буриад юм уу халх гэж явдаг байсан байхгүй юу тэгээд хамгийн муу нь л хамниган буриад тэгээд ингэдэг хүмүүс чинь сэтгэлд нь гүн шингэсэн байхгүй юу
-энэ яагаад тийм байсан
-Мэдээлэгч: одоо яахав дээ миний бодлоор зөвхөн нөгөө социализмын үед чинь чингис хааныг дурсдаггүй байсан тэ, дурсдаггүй байсан. Чойномын шүлэг дээр эзэн чингис хаанаа бид дурсдаггүй юм аа гэхэд хүлэг морио яагаад дурсдаггүй юм бэ гэж бичсэн байгаа тэгэхлээр нөгөө социализмын үед маш их хэрцгий одоо тийм харгис хүн гэж тэгээд хамниган хүн гээд тэрүүгээр тэр утгаар нь хамнигас хамгийн муу гээд хавчиж байсан гээд би миний бодол байхгүй юу би боддог байсан юм.
-Оросоор ярив
-За ах аа та олон удаа ан хийдэг байсан тэ?
-Мэдээлэгч: өө тий ан хийдэг байсан
-ан хийхээс өмнө юу хийдэг вэ, юу хэлдэг вэ хамниганаар ярь
-Мэдээлэгч: ан хийхээс өмнө би хамниганаар, би ан хийхээс өмнө би уул овоондоо одоо идээ будааныхаа дээжийг өргөнө өнө их уул овоондоо ингээд юм өргөдөг байна.
-Оросоор ярив
-Мэдээлэгч: тэгээд доён шатаах гэж байдаг юм шатаах
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Хөдөө ууланд очоод хөдөө хонох гэж их гал түлэх тийм ээ хөдөө
-оросоор ярив
-Мэдээлэгч: хөдөө одоо үнэндээ яг ингээд цог аваад хөдөө уулд идэх хүнснээсээ халуун цог дээр хийгээд хэншүү гаргадаг байхгүй юу
-Хэншүү?
-Мэдээлэгч: Хэншүү тий, халуун цог
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тий
-Цог аваад гэрээс цог аваад?
-Мэдээлэгч: Үгүй ээ үгүй хөдөө ууланд очоод хонох болоод хүн цай хоолоо чанах тийм ээ хөдөө ууланд цай хоолоо чанах болно шүү дээ тэхдээ гал түлэх тийм ээ тэгээд шатсан модонд халуун цог бий болох тийм ээ
-Аан хан Оросоор ярив
-Мэдээлэгч: тэгэнгүүт тэрнээс нь ингээд аваад жаахан цог аваад хөдөө яваад идэж уух юмнаасаа өргөдөг шатаадаг байхгүй юу хэншүү гаргаж доён шатаах гэдэг юм тэрийг
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Доён шатаах гэдэг чинь хөдөө уул бүхэн эзэнтэй лус савдагтай тийм ээ тэрийг одоо хооллож байгаа байхгүй юу хооллож ундалж байгаа гэсэн үг, тэр чинь хий юмнууд чинь дандаа тийм хэншүү гарсан тийм юмаар хооллодог гэж байгаа байхгүй юу
-Энэ савдгийн хоол
-Мэдээлэгч: хий сүнснүүд уул овоо чинь бүгд эзэнтэй
-Оросоор ярив савдгийн хоол
-Мэдээлэгч: тий, тэрийг бүгдийг шатаахад хэншүүгээр хооллодог гэж байгаа байхгүй юу, оо тэгэхэд бол хүн олз омог нь наашаа, тэгэхэд бол ан гөрөө нь сайн агнагддаг байхгүй юу
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Уул савдгийн эзэд баярлах баяжих хооллож байхад баярлаад өө энд ийм ангаа өгье ингэдэг гэж байгаа шүү дээ
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Ингэдэг гэж байгаа юм. Тэгээд би өөрөө ингэдэг байсан байгаа юм. Ганзагын сан гэж тийм ном байдаг юм.
-Аан сан
-Мэдээлэгч: Ганзагын сан гэж
-Оросоор ярив ганзагын сан
-Мэдээлэгч: тий ганзагын сан
-Оросоор ярив, ганзагын сан
-Мэдээлэгч: Ганзагын сан тэгээд юу яадаг байхгүй юу ингээд шатаавал шатаагаад ер нь ганзагын сангаа арц хүж уугиулаад ганзагын сангаа уншдаг байхгүй юу ганзагын сангаа хөдөө ууланд өндөр уулын орой дээр гараад бас энийг шатаагаад ганзагын сангаа уншина
-Та энэ ном санаж байна уу?
-Мэдээлэгч: Одоо надад байхгүй тэрнээс хойш гэртээ байгаа ганзагын сан
-Оросоор ярив
-Мэдээлэгч: тэр ганзагын сангаа уншина тэгэхэд бол морины ганзага дүүрнэ л гэх шүү дээ ан амьтан аягүй наашаа болдог байхгүй юу
-Оросоор ярив, тэгээд баар баар гэж хэлдэггүй юу,
-Мэдээлэгч: баар баар тий, баян хангайн хишиг баар баар тий их олз омогтой
-Яаж?
-Мэдээлэгч: Баар баар баян хангайн хишиг, жишээлэхэд гахай ч юм уу нэг хүссэн ангаа унагана баар баар баян хангайн хишиг гээд хүмүүс тэр идээ будаагаа өргөдөг байхгүй юу
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Баар баар, баян хангайн хишиг ээ гээд баярлаж байгаа байхгүй юу, одоо би их ан агнаад ганзага нь дүүрээд одоо буцахдаа, одоо баар баар баян хангайн хишиг гээд баярлаж байна, би баярлаад юм аа өшөө уул овоондоо өргөж байна
-Энэ ан хийхийн өмнө ан хийхийн дараа
-Мэдээлэгч: ан хийхийн дараа баар баар
-Ан хийхийн дараа?
-Мэдээлэгч: Тий, ан хийгээд ганзагаа дүүргээд
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Жишээлбэл гахай махай ч юм уу хүссэн ангаа унагана тийм ээ тэгвэл баар баар баян хангайн хишиг гэдэг байхгүй юу тий
-Аан тэгээд соохор соохор соохор хэлэхгүй юу?
-Мэдээлэгч: Сохор сохор ёстой мэдэхгүй нь ээ би, би тэгээгүй зүгээр л баар баар баян хангайн хишиг гээд л өргөж л байсан байх, ганзагын сан уншиж байсан тэрүүгээр хөдөө хонох болгондоо цог дээр идэж ууж байгаа юмнаасаа шатааж хэншүү гарна даа энд, одоо жишээлбэл гурил будаа мах шөл байсан бол тэндээс ингээд шатаахад халуун цог дээр тэр чинь утаа гарна шүү дээ тэрүүгээр лус савдаг одоо уул овоо чинь бүгд эзэнтэй тэднийг хооллодог байхгүй юу тий, хооллодог
-Оросоор ярив, цог дээр
-Мэдээлэгч: Халуун цог дээр, гал түлэх цай хоолоо чанаад тэгэхээр их гал түлэхээр энэ чинь тэгээд тэр цог чинь
-Оросоор ярив
-Мэдээлэгч: тэр цогоосоо тусад нь аваад тэрүүхэнд нь ингээд нэг жаахан цогноо цогоо асгарах тийм ээ гараасаа цог аваад асгах тэгээд тэрнээсээ ганзагалж явсан талх тариа юу байдаг юм тэрнээсээ ингээд өргөдөг байхгүй юу, тэгэнгүүт тэр чинь шатаад утаа гарах уул овооны эзэн баярлаж байгаа гэсэн үг тэрийг хооллож байгаа гэсэн үг
-оросоор ярив
-Мэдээлэгч: тэд нар чинь хий юмаар хооллодог гэдэг байхгүй юу тий, хий юмаар хооллодог тэгээд тэднүүс чинь баярлаж байгаа гэсэн үг, тэгээд баярлаад хүний ганзагыг одоо бодвол хүнээр биднүүдийг хооллосон ундалсан тийм ангаа өгье гэж ярьдаг гэж байгаа шүү дээ, тиймэрхүү л юм хуучны хүмүүс ярьдаг юм байна лээ. Гүй ээ одоо би тэгдэг байсан. Тэгэхэд ер нь ганзага бол дүүрэн л ирэх дөө ер нь ганзага бол дүүрэн багтахаа байгаад л ирэх мориныхоо даахаар ганзагаа дүүргэдэг л байх
-Заримдаа холтос дээр дүүрэн сэвс сэндэг вэ?
-Мэдээлэгч: мм?
-Аан холтос дээр хутгаагаар нэг дүрс сийлэхгүй юу?
-Оросоор ярив
-Оросоор ярив
-Холтосд дүрээд тэр хутгаар ямар амьтнаа дүр сийлдэг гэнэ?
-Мэдээлэгч: Аан би тэгж байгаагүй тэр бол тэр чинь энэ юу байдаг ий тээ, хүмүүс одоо хөдөө явж байгаад л модонд юм сийлээд л тэрэндээ нэр өгөөд л за чи тэр чигээрээ бие муутай модондоо тэгээд л дагуулаад л явж байгаад л учиргүй сайхан ан гөрөө агнаад л тэгээд дараагаар нь буцах болсон тэрүүгээр нь бие гээд л тэрийгээ дагасаар байгаад л баахан муу юм дуулддаг байсан.
-Энэ муу юм уу?
-Мэдээлэгч: тий муу, мод чулуунд ингэж сийлээд нээрээ тэгж заасан юм зайран
-энэ муу юм?
-Мэдээлэгч: Тэгээд чи тэр ч гэж жишээлэхэд хөвчид ингээд энд ийм ургаа мод байлаа гэж бодоход чинь би яг хүн сийлээд модондоо аа тэгээд эсвэл би өөрийнхөө нэрийг бат гээд өгвөл, тэр ам хамар сийлсэн яг хүн тийм ээ ам хамарт нь тэр идээ будаа өргөөд өгөөд за чи тэр шүү гээд тэгээд дагуулаад явах муу юм гэсэн шүү ер нь
-Тийм юм хийдэггүй
-Мэдээлэгч: Тийм юм хийдэггүй
-Оросоор ярив
-Мэдээлэгч: тэр муу юм гэсэн шүү
-Энэ энэ бөөгийн юм?
-мм? Бөөгийн юм
-Бөөгийн юм хар шашны юм
-Мэдээлэгч: Энийг ёстой мэдэхгүй бөөгийн тий, бөөгийн юм ёстой мэдэхгүй, би тэрнээс биш ганзагын сан уншаад зүгээр тэр доён шатаана гэж ярьдаг тий тэгж л явж байсан
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Хамгийн хүссэн ангаа агнана шүү, агнах л гэж санадаг байсан байна.
-тэгээд агнахад тэгээд энэ таяавана голуугана тийм юм байсан уу?
-Галвуун галвуун
-Галвуун,
-Төвд асаахдаа тусгай ийм модон ийгээд л тавиад л юу яадаг
-Таяавана голуугана мэднэ үү энэ?
-Мэдээлэгч: Үгүй үгүй зүгээр өөрөө түүдэг асаахдаа тэгдэг, өөрөө цай хоолоо чанаж байхгүй юу, зүгээр л өөрөө буугаад одоо амрах болохдоо морь малаа тавиад аргамжаад тийм ээ тэгээд ингээд шууд буугаад амрах болохдоо цай хоолоо хийнэ шүү дээ тэ? Орой, тэгэхдээ зүгээр гал түлхэвт тэгээд тэрнийгээ галаасаа тусад нь аваад тэмдэглэнэ. Тэгээд уугиулдаг байхгүй юу, би бол тийм юм яах үгүй
-Оросоор ярив
-Оросоор ярив, ан хийхийн өмнө заримдаа галын өмнө зарим анчин бүх шөнө үлгэр ярьдаг тийм юм байсан бэ?
-Мэдээлэгч: аан үлгэр ярьдаг, үлгэр ярьдаг байсан тий
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Хүмүүс нэг хөдөө явж байгаад нэг нөхөртэй ч бил үү яваад, үлгэр ярив аа нөгөө нөхөр минь аягүй онцгүй үлгэр яриад тэгсэн чинь тэр шөнө цас орж хоноо оройдоо бүр
-Цас?
-Мэдээлэгч: Тий тэрнээс биш хүмүүс үлгэр яривал бас энэ хангайн лус савдгууд чинь ингээд өөдөө ирээд яадаг л гэж үлгэр мүлгэр сонсоход дуртай гэж дуулсан би тэгээд унтахдаа хүмүүс үлгэр ярьдаг байсан би тэгж үлгэр учиргүй ярьж байгаад хүн минь үлгэр ярьсан чинь аягүй онцгүй үлгэр яриад тэгээд тэр шөнө аягүй онцгүй цас мас ороод тэгээд больж байсан гэдэг
-тэгээд цас больсон?
-Мэдээлэгч: Тэгээд больсон
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тэгээд гоё үлгэр яривал бас баярладаг юм гэсэн
-аан лус савдаг баярладаг
-Мэдээлэгч: Гоё үлгэр яривал
-Оросоор ярив, та нэг үлгэр санасан уу?
-Мэдээлэгч: би яахав үлгэр яахдаа учиргүй үлгэр тэрийг ярьж байгаагүй би үлгэр тэгэхдээ мэдэх нь мэддэг байсан тэхдээ, гол нь би нөгөө өөрөө сангаа тавьдаг байхгүй юу тэр намд илүү би сангаа өөрөө тавиад л тэгээд л цээжээр уншаад л тэр үед би цээжээр уншдаг байгаа болсон байна ердөө шууд л тэгээд л тэгэхэд л бид хамаг илүү тэгээд доёнгоо шатаагаад тэгээд унтахад бол маргааш нь бол хүссэн ангаа бүгдийг нь агнах
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тэгэхдээ хүн агнах эд хийхдээ харсан амьтан болгоноо агнаж болохгүй зөвхөн өөрөө хүссэн юм аа тэрийгээ л агнаад дуран шунаж болохгүй
-Юу болохгүй ээ?
-Мэдээлэгч: Шунаж, өшөө илүү агнах юм сан гэж бодож болохгүй өшөө илүү буудаж болохгүй бага амьтныг агнаж болохгүй
-Шунаж?
-Мэдээлэгч: Тий, шунаж болохгүй, өшөө бүр агнаж
-Оросоор ярив
-Мэдээлэгч: том гөрөөс мөрөөсөнд явах бол тийм сүүтэй хөхүүл эм эмийг бол бууддаггүй байсан байна. Ямар ч юманд эм амьтныг даа ялангуяа энэ зун намрын цагт зун мун бол янзага гөрөөс мөрөөс бол янзага манзагатайгаа явж байгаа шүү дээ тэрийг ердөө би буудаж байгаагүй, ер нь эмнүүлж л буудахгүй бол буудагдахгүй байсан тий дандаа эвэртэй юм уу эвэртэй бол гахай нохой бол ингээд одоо өвөл болсон поршоон том болсон хойно агнадаг байсан тэрнээс биш гөрөөсөнд явж байхад энэ байна даа зүр мүр энэ тэрийг бол буудаж байгаагүй дандаа л гурыг гур өр гөрөөс гур тиймэрхүү юмыг би агнаж байсан байна тий
-Аан
-Мэдээлэгч: гахай нохой
-Аан эмэгтэй гөрөөс
-Мэдээлэгч: эм мэм тийм юм бол агнаж байдаггүй тий агнаж байгаагүй тий
-Зулзага болохгүй
-Мэдээлэгч: Тэр чинь зун бол янзага манзагатай байх намар янзага нь байх тийм учраас тэрийг бол хараад л бууддаггүй тий аан хэрвээ өөр амьтан алсан бол өөр амьтан гүйж явсан бол тэрийг буудахгүй тэгээд болоо
-Оросоор ярив
-Аан тэр хамниган анчид тэр агнахдаа алсан барьсан гөрөөсөн дээр ийм нэг хутгаар зүсэм гэдэг хийдэг байв уу?
-Ийм ясандаа эсвэл хэдэн удаа ийм онь хийдэг тийм юм сонссон уу?
-Мэдээлэгч: Үгүй үгүй
-Хамниган анчин, хамниган анчин энэ хутгаар ан гөрөөсөн дээр хэдэн удаа тийм юм хийдэг
-Мэдээлэгч: Тийм юм хийж байгаагүйг мэдэхгүй юм
-Аан
-Мэдээлэгч: Ангаа агнахдаа баар баар гээд л хийж байсан болохоос тий
-тэгээд хэдэн хүн хамт ан хийх хиймээр байна хиймээр байвал тэгээд тэндээ бид маргааш агнамаар байна хэлэхгүй тэ?
-Мэдээлэгч: хэлэхгүй чоно агнах бол хүмүүст бол өөрийн хүмүүст хомоол өгдөг юм гэсэн
-Хомоол өгдөг?
-Мэдээлэгч: Тий
-Оросоор ярив
-Мэдээлэгч: тэр нь маргааш чононд явъя гэсэн үг юм байна лээ
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тий чононд явъя гэсэн үг юм байна лээ
-Ондоо гөрөөс агнахдаа юу гэдэг вэ?
-Мэдээлэгч: Ондоо ан гөрөө агнахдаа учиргүй юм хэлэхгүй ээ зүгээр анд явъя аа гээд тэгээд л явдаг байсан тэгж учиргүй юу яагаагүй нууц юм хэлж яагаагүй
-Оросоор ярив
-энэ юу вэ?
-Мэдээлэгч: нэр мөн үү?
-Энэ миний нэр биш
-Оросоор ярив
-Аа тэгээд ан хийх нохой яаж сонгодог вэ? Гөлөг
-Мэдээлэгч: Нохойгоор ан хийх
-Гөлөг яаж сонгодог вэ?
-Мэдээлэгч: Гөлөг одоо ангийн одоо тийм удамтай явдаг нохойныхоо төлөө ан хийдэг байсан юм байна. Би бол. Өөр хүн ангийн нохой гээд тийм юм сонгохгүй, ангийн нохой сонгодоггүй
-Мэдээлэгч: сонгодоггүй тий, зүгээр анд явж байсан тийм нохойныхоо одоо аягүй мундаг явдаг нохойныхоо төлүүдийг авдаг тэгээд тэрүүгээр аягүй мундаг явдаг гичий нохойтой ноцолдуулаад гөлөг авдаг тэжээдэг байсан юм. Дандаа эр эм тийм нохойтой байсан юм би тий
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тий дандаа анд явдаг, тий одоо өөр бас хөдөө хол газар өөр аймаг сумаас би Хэнтий аймгаас очиж бас нэг мундаг анч нохойтой хүн гэж дуулаад би очиж хөдөө тарваганд явж байгаад оройтоод очиж би гичий нохой энэ тэр авч байсан байна тий, анд явдаг нохойны төлийг мундаг анд байх аа бас зоригтой нохой гэж бас ондоо байх аа, нүд нь ондоо байх, ширүүн хүрэн нүдтэй нохой бол одоо үнэхээр зоригтой байх, чоно монод бол шууд л очих халирхай нохой нүдээрээ ил байх
-Халирхай нохой?
-Мэдээлэгч: Тий, халирхай нохой зориг муутай нохой
-Зориг муутай
-Мэдээлэгч: зориг муутай нохой байх тий тэр чинь нүдээрээ ил байх, нохойг хараад л өө энэ хэрэгтэй зоригтой нохой байна гэдгийг шууд хэлэх тэгээд л одоо шууд одоо явах хамрын учрыг мэддэг байсан юм байна тэгээд л дагуулж үзэхэд тэр, өө хазалт мазалтыг бол мэднэ ээ, урт хоншоор моншоортойхон тийм нохой бол энэ хазалт сайтай л байх
-Сайхан үнэр?
-Мэдээлэгч: Тий үнэртэнэ, үнэрт нь сайн нохой гэдгийг ёстой мэдэхгүй, аан ууланд авч яваад л аан энэ мундаг үнэрч нохой байна гээд мэдэгдэх тий, тэрнээс хараад бол үнэрч мундаг нохой гэж мэдэхгүй мэдэгддэггүй юм аа тэр чинь
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тэрнээс биш би одоо олон нохойтой байсан байна. Дөрвөн гичий төрүүлж үзэж байсан би, чононд явах гэж чоно барьдаг мундаг нохойтой болох гэж би дөрвөн гичий төрүүлээд доор нь одоо чонын толгой булаад тэгээд дээр нь одоо юм тавиад, гичий нохой мэддэг юм шиг байна лээ, чонын толгойг маажаад малтаад хаяж байсан тэгэнгүүт би ийм том хавтан банз тавиад доор нь чонынхоо толгойг булаад тэгээд дээр нь хонины арьс марьс тавиад гичийгээ төрүүлж байсан байна. Тэгэхэд нэг гөлөг л үлддэг юм гэсэн тэгээд нэг гөлөг үлддэг ч юм уу гүй ч юм уу, тэгээд би тэр жил ууланд яваад морь ийм ууланд хальтарч унаад хавар тэгээд хөлөө бэртээгээд тэгээд тэр гөлгөө бүгд тараагаад дууссан байдаг. Тэрнээс хойш нохой нэг их цуглуулаагүй зүгээр нэг хүний нэг ангийн хоёр гуравхан нохойг яагаад тэгээд сүүлдээ ан хийхээ больсон байна. Одоо ан хийхээ болиод бараг арван тав зургаан жил болж байна бараг. Тэгээд ан хийхээ болио, сүүлдээ хүн чинь одоо ан хийхээ болиод айдаг болдог, юм алахаар айх юм буудахгүй айх одоо бүр тийм болдог, их юм алах ч бас
-Яагаад айдаг?
-Мэдээлэгч: Зүүд нойронд минь зөндөө одоо амьтан ирээд намайг өршөө гэж орж ирж байсан
-Аан тийн
-Мэдээлэгч: Бүр зүүдэнд орж байсан гээд л бод бүр нөхцөлгүй олон амьтан, тэгээд намайг өршөө гэхэд нь би чинь ийм хувь тавилтайдаа гэнгүүт нь өө гээд өргөөд л явж байсан гээд зүүднээс гардаггүй тэгж байсан тэгээд тэрнээс хойш би ан гөрөө хийхээ бүр больсон би
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тэрнээс биш би нэртэй цуутай анчин ч биш, яахав дээ өөрийнхөө хэрэгцээг бол хангайгаас бол гарахдаа авдаг л байсан хурдны нохойтой байсан үнэг барьдаг хурдны нохойтой, чоно барьдаг нохойтой байсан, гахай шиг өвсөнд явдаг нохойтой байсан. Бүгд л тэгш нохойтой байсан одоо гахайнд ч явах ирвэст ч явах чононд ч явах
-Аан та юу?
-Мэдээлэгч: тий тийм нохойтой байсан
-Оросоор ярив, баавгай яасан баавгай
-Мэдээлэгч: Баавгай энэ манай нутагт баавгай байдаггүй ирдэггүй аа харин уржнан цаад жил Сибирь шатсан чинь их баавгай орж ирсэн манай сумаар хүртэл орж ирсэн. Тэрэнд би яваагүй тий
-оросоор ярив
-Мэдээлэгч: тэгэнгүүтээ тэгээд зугтааж байсан. Байгалийн үзэгдэл болоод зугтааж байсан тийм юм би буудаж алдаггүй байсан тий тийм юмыг ердөө алахгүй шүү
-Энэ цээртэй юу энэ цээртэй юу? Энэ баавгай алахдаа цээртэй юу
-Мэдээлэгч: Цээртэй баавгай албал хорин сая төгрөгөөр торгуулна. Тэгээд бас ял авах шүү хуулиар бол баавгай алахад уржнан жил их баавгай манай сумаар ирсөөн нөгөө Сибирь шатахад одоо олон баавгай одоо манай сум хойд Хэнтийн сумаар айлын үхэр мүхэр бариад л бүр хүн барьсан гэж одоо
-Хүн барьсан?
-Мэдээлэгч: Тий хүн барьсан гэж нөгөө юун дээр мэдээ сэдээн дээр гарч байсан шүү тий баавгай
-оросоор ярив
-Мэдээлэгч: тэр жил л их баавгай орж ирсэн дөө тэрнээс хойш орж ирээгүй ээ, тэгээд манай нутагт баавгай байхгүй ээ, Хүнтийн мүнтийн баруун тийшээ урд баавгай байдаг л юм гэсэн тэгээд би тийшээ явж үзээгүй ээ би зөвхөн энүүхэнд, нэртэй цуутай анчин ч биш юу ч биш улсын ч анчин биш зүгээр нэг одоо социализмын үед ангийн гэрээ хийгээд л агнуулдаг байсан тийм ээ, ангийн нийгэмлэгийн гишүүн, тийш л хүн байсан. Тэгээд л яахав дээ хэрэгцээгээ гарахад нь тэр үе би одоо мал муутай байсан болохоор юм уу хөдөө байхдаа тэгээд дандаа л гөрөөсөөр ан хийж, буга гөрөөсөөр л ан хийж л идэж байсан юм л даа, гахай махай тэгээд л хэцүү болоод хүмүүс одоо будаа мудаагаа ялгаж идэж байсан шүү дээ, тэр үед чинь л би хувьдаа гахай нохойгоо алаад л худалдаад л сахар махар гурил будаа гээд л тэгээд л амьдарч байсан л даа би нээрээ ядаагүй, тий учиргүй би хүмүүс шиг будаа ялгаж хүмүүс шиг ялгаж будаа идэж байгаагүй дандаа орос гурил, яагаад гэвэл нөгөө оросын цэргийн ангиуд их байгаад байдаг, тэгээд хөдөө эвэр түүх бугын эвэр арианы роогоо, аан тэгээд он салаа дагзтайгаа байх, тэрийг аваад л хүмүүс чинь тэрийг түүдэггүй байгаа, тэрийг аваад л аваачихад чинь цэргийн ангийн тэр дарга нар шууд гэртээ өлгөх гоёо болгох гэж өлгөх гэж авдаг байгаа, тэгээд л оронд нь тэр гурил будаа сахар өгөх, яахав тэр үед чинь гурил авдаг л байсан, гурил чинь юу байх вэ дээ далан килийн гурил юм чинь том гурил, тэгээд л тэрүүгээр өгөөд л тэгээд амьдарч байсан байна.
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Цэргийн дарга нар их авдаг байсан даа гэртээ өлгөх гээд л гоё болгох гэж, тэгээд эврийг нь авч будаад л дагзтай нь
-Оросоор ярив
-Ахай та хэзээ буцах вэ та
-Мэдээлэгч: Одоо нөгөөдөр, энэ хагас бүтэн сайнд тэмцээнтэй
-аан тэмцээний сүүлд л
-Мэдээлэгч: Тий,
-маргааш тэмцээнтэй?
-Мэдээлэгч: Маргааш нөгөөдөр хоёр
-Маргааш нөгөөдөр хоёр?
-тэгээд та нөгөөдрийн хойшоо?
-Мэдээлэгч: Нөгөөдрийн хойшоо явахдаа би баруугаар өшөө нэг баруун тийш очиж эндээс нэг хорь гаруй километр мил зайтай газар нэг миний нэг адууны сураг гараад тэгээд нэг өдөр өнжиж магадгүй гэж бодож байна. Энэ хүмүүсээсээ хоцроод тэднүүд минь шууд буцах байхаа даа
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Тий би өөрийнхөө машинтай ирсэн байхгүй юу, тэгээд би үлдээд адууныхаа сураг гаргаад буцах би тий
-аан маргааш та дахин бидэнтэй уулзах уу?
-Мэдээлэгч: Уулзаж бол хамаагүй уулзаж болох тэгээд маргааш энэ тэмцээнтэй болохоор би тэмцээнд орох санаатай
-Тэмцээнд хэдэн цагаас хэдий болтол байх вэ?
-Мэдээлэгч: Тэр тэрийг бол мэдэхгүй байна. Тий тэрний би дөрөв таван төрлийн тэмцээнд орох юм аяа тий
-өө за за, хаана болох вэ?
-Мэдээлэгч: энд л болох юм гэсэн, одоо чухам хаана болохыг нь мэдээгүй байна.
-Стадионд болох уу?
-Мэдээлэгч: Бүү мэд одоо хаана болох юм бодвол стадионд болох байлгүй, тэгээд дөнгөж ирээд л энд одоо буудалд орж байгаа байдал, тэгээд би ч маргааш төөнөс тэ төөнөс
-Теннис
-Мэдээлэгч: тий тэрэнд нь орох гээд, шатарт орох гээд, тий өшөө нэг ингээд шиддэг нэг
-Дартс
-дартс
-Мэдээлэгч: Тий тэрэнд орох гээд өшөө нэг дөрвөн зуун метр гүйх гэсэн
-оросоор ярив
-Мэдээлэгч: тий тэгээд дөрвөн зуун метр гүйн гэсэн тэгээд дараа нь найман зуун метр гүйх гэсэн
-Оросоор ярив
-Мэдээлэгч: ийм тэмцээнд би таван тэмцээнд орох санаатай ирсэн би, тэгээд би яахав хөл муутай энэ эрүүл хүмүүсийн дэргэд гүйцэх юм уу гүй юм уу, тэгэхдээ би яахав өглөө болгон би нэг километр шогшдог байхгүй юу, тэгээд тэрэндээ болоод би гүйж магадгүй гэж горьдоно би, тэрнээс биш би хөл муутай шүү дээ, хөл ууланд моринд даруулаад бутарсан тэгээд ингээд яс нь доошоо тэгээд таван хуруу байхгүй энэ хөлийн тэгээд яахав зүгээр сонирхлоороо тэгээд гүйж магадгүй гэж горьдоод яахав дээ тэгээд дуртай даа гүйж магадгүй гэж бодоод тийм таван төрлийн тэмцээнд орох юм.
-Оросоор ярив
-та биеэ гамнаарай та
-Мэдээлэгч: Өө тэр яахав яахав тий, тэгээд өглөө болгон би зөөлөн шогшдог байхгүй юу тэгээд амьсгаа маань задарсан болохоор энэ хөлтэй хүмүүс хурдан гүйхээр тэрийг гүйцэхгүй байж магадгүй гэхдээ яахав үзэх гэж бодож байгаа юм. Бодож байна би өглөө тий
-Оросоор ярив
-Оросоор ярив
-Оросоор ярив
-Оросоор ярив
-Мэдээлэгч: Та нар маргааш буцаад л Баян-Уул ороод л явсан дороо дараа сүүлд ирээд дуудах юм бол би очих ий хамаагүй, Улаанбаатарт ир гэвэл юу билээ, найман сар есөн сар болох байгаа, тэгээд жаахан яавал очиж болох талтай шүү, зардал минь одоо нэг жаран долоон мянган төгрөг байдаг юм. Баян-Уулаас Улаанбаатар ороход талдаа автобусны мөнгө автобусны үнэ тариф нь жаран долоон бил үү жаран хоёр бил үү жаран долоон мянган төгрөг гэсэн тэгээд та сүүлд та нар хотод ороод яавал хүн хартай уулзах дуудвал би хамаагүй мөнгийг нь зардлыг нь яавал би очиж чадахы тий
-хаашаа хэзээ?
-Мэдээлэгч: Үгүй ээ энэ найман сард ч юм уу есөн сард ч юм уу тий, очоод уулзана гэвэл хамаагүй, тийм нэг боломж байх л юм.
-Энэ сарын хорин нэгэн хорин долоон болтол энд байх юм даа
-Мэдээлэгч: Хаана байр байдаг уу?
-Мм?
-Мэдээлэгч: Хаана байх, монголд уу?
-аан одоо монгол улсдаа, тэгээд Сөүлийн нэг мэргэнтэй таарах юм Өнөөдөр чидаасанай бол их сайн байх юм нь ээ
-Мэдээлэгч: Өглөө бол чадах болов уу мэдэхгүй, энэ тэмцээний удирдамжийг нь би мэдэхгүй байна. Бидэн мэдэхүй байна. Тэмцээн хэдэн цагаас эхлэх юм бүү мэд ээ тий, тэгээд тэр олон тэмцээн хэдэн цагаас болох юм бүү мэд ээ энэ чинь аягүй удаан удаан байж болохоор 5 төрөл бас нэг амжиж гарах үгүй болов уу гэж би бас нэг бодно тий, тэрнээс биш би уулзвал уулзаад юм ярья гэвэл би дуртай л байх, даанч тэр тэмцээнд байх гэж бас нэг тийм газар байна
-Оросоор ярив
-Оросоор ярив
-За маш их баярлалаа ах аа танд тэмцээнд амжилт хүсье, шатарт гүйхэд хха, бүх юманд
-Мэдээлэгч: За тий та нар өглөө хэдэд буцах вэ та гайгүй буцах уу
-Хэдэд босгоно
-Мэдээлэгч: Баян-Уул руу буцах даг уу
-Тэр Баян-Уулд өдөрт
-Мэдээлэгч: Аан өдөр буцах юм уу
-Үдээс хойш хоёр гурван цагт гэж бодож байна.
-Мэдээлэгч: Тэгээд дараа уулзвал миний утас байгаа юм чинь тийм ээ
-Тийм
-Утас байгаа утас байгаа
-Мэдээлэгч: Хэнээ утас минь дуудаад авахгүй бол хөдөө явж байх шүү сүлжээгүй байх нь тий
-Аан за за
-Мэдээлэгч: Үгүй бол дуудаад авахгүй бол машинд утсаа орхиод хөдөө явж байх тий тийм юмтай
-Мм за за
-Мэдээлэгч: Тий түүнээс утсаа авахгүй гэж байхгүй, байсан нөхцөлд байнга утсаа авч байх хэрэгтэй, тэрнийг хэлэхгүй бол хүмүүс утсаа авахгүй байна гэж байж магадгүй тий, утсаа орхиод гүйж байх ч юм уу харайх ч юм уу адуу малд явж байсан бол утсаа орхиод явдаг тий
-За за, фейсбүүкээр холбоо барья
-Маш их баярлалаа
-Мэдээлэгч: За баярлалаа
-Нэг зураг байгаа би танд одоохон авчирна аа
ABat_songs+stories1-3_11082023_kham_orgl_zoomh2n (1)
Файл дуусав