Бадамгарав и ее соседи Батзориг и Долгорсүрэн
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
Баян-Уул Бадамгарав и ее соседи Батзориг и Долгорсурэн
0 ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories1(1)_14082023_kham_orgl_dji эхлэв.
Миний дүү эмээгийнхээ өвөр дээр очоод суучих.
Нааш ир.
Аниадаа өгчих.
Та эндээ байгаа юм уу хойноо юм уу?
Эндөө эндөө.
Хойно хүүхдүүд тань байна уу?
Аа тийн күүгдүүд хүргэн тэнд байна даа. За тэгээд та кэд ийшээгээ.
1.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories1-6_14082023_kham_orgl_dji эхлэв.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories1_14082023_kham_orgl_dji эхлэв.
Оо тийн.
Сайхан зусжээнэвдөө?
Өө тайван сайхан даа. Гоё л байна бишэвдаа. Тийн.
«Оросоор ярив»
Чиний бие тэнхээ сайн юмгү?
Гайгүй.
Аан
«Оросоор ярив»
За.
Би таныг өнөө нөгөө Бадамгарав гэхлээр нь нөгөө бэлэг бас нэг жил тэгээд би бүр гайхаад энд юугээ мэдэхээ болиод байж байсан юм.
Тийн. Энэ энэ зон нөгөө хамниган судлалын улсууд. Тэр арван дөрвөн онд ирэхдээн уулзаагүй тэ?
Уулзаагүй уулзаагүй. Арван есөн онд бид энд байсан. Бадамгаравтай танилцаад уулзсан.
Би нэг таныг одоо харсан шиг санаад байна.
Тийн.
Уулзсан билүү юу билгү.
Тэгээд хамниган судлалын зонууд явж байна.
Ёндонхо эдэнтэй уулзаж явсан.
Аан тэгсэн Ёндонхой, Дулам эгч.
Чимэддорж гуайтай уулзаж байсан.
Уулзсан уулзсан.
Тийн тийн тэгэхэд уулзжээсэн байх аа. Би уулзсан байна уу би бас бодоод байна.
Тэр явахдаа энд Дулам эгч хаана байлаа даа?
Дулам эгч энд байсан энэ ард.
Тийн энэ ард байсан.
Тийн.
Тэгээд нөгөө хэн Мийшкаан хөгшин Дуламжав өмбөө, манай Мөнбиш эгч, Ёндонхай, Аюурзана.
Аан тийн.
Тийн эдэнтэй уулзаж байсан тийн.
«Оросоор ярив»
Тэхэд би юу яасан шиг санаж байна би.
Тийн.
Аяганууд нь хүрт. Өшөө аяга аваад ирээрэй.
«Оросоор ярив»
Баярлалаа.
Хойшоо ч явж дийлэхээ больсон амар.
Аа тийгээ биддээ.
Тийн.
Тийн.
Тийн нэг үеэ бодвол өнөөх бүгдээрхлаа.
Тийм ээ тийн.
Бас яахав энэдэх юмнуудаа юу яажаагаад ирэх жилээс л нэг хойшхноо явах зорилготой байгаа юм. Тэгээд чадахгүй байна өө.
Ань.
Зүгээр ш дээ.
Тэгээд өцгөлдөр энэ хэд ирсэн.
Заа за.-
Тэгээд ирээд манайд очоод бас бид хэдий жоохон көөрөлдөөд. Тэгээд өнөө өглөө манайд очоод. Хишигт ноёныгоо дуудаад. Манай энэ Баян-Уулын хамнигадай ноён чинь Хишигт шүү дээ.
Заа за.
Тийн.
Яагаад ноён?
Кэн Хонгор мэдэх тэ?
«Оросоор ярив»
Аан тийм учраас.
Тийм учраас.
Аа за за.
«Оросоор ярив»
Тэгээ хамниганай ноён энэ Баян-Уулын.
«Оросоор ярив»
За.
За идөө баригтий.
За.
Идээ баригтий.
Кисмата, хэлээб.
«Оросоор ярив»
Би ямар сайндаа тэр хүнийг бууж ирэхэд нь өө энэ Уламбаяр иржээ юм гэж. Уламбаяр тэгвэл уурлана аа. Та таних болов уу Будаалын Уламбаярыг?
Аа танилгүй яахав.
Аа тийн.
Тийн.
Тэрнийг ирэхдээ
Манай хотны хөвүүн байсан.
Мэдэж байна. Уламбаяр ирж байгаа юм байна гэж.
За тэгээд көөрөлдөгтий.
Та нарын алдар нэр хэн бэ?
Алдар нэр хэн бэ гэж байна.
Бат-Өлзийн Батзориг оо.
Батзориг тэ?
Батзориг.
Тийн.
Зориг.
Батзоригхай.
Аавын нэр Бат?
Бат-Өлзий.
Бат-Өлзийн?
Тийн
«Оросоор ярив»
Танай нэр?
Танай нэр эгч ээ.
Галсаны Долгорсүрэн. Тийн манай аав Галсан гэж нэг хамниган байсан. Тэгээд сая хэдий арван гурван онд хоёр мянга дөрвөн онд дал гарантай эндсэн.
Сартуул хамниган.
«Оросоор ярив»
Сартуул омгийн хамниган.
«Оросоор ярив»
Та бас хамнигаан уу?
Хамниган хамниган.
Хамниган.
Манай миний ээж хамниган сартуул.
Энэ жоохон сонсох муутай. Жоохон сонсох муутай байхгүй юу.
«Оросоор ярив»
За танай нас сүүдэр хэд вэ?
Жаран найм.
«Оросоор ярив»
Таны?
Би жаран дөрөв.
«Оросоор ярив»
Жаран дөрөвтэй.
Та хаана төрсөн бэ? Энд үү?
Энд Өвөр эрээн энэ эрээнд Өвөр эрээнд төрсөн.
Эрээнд.
Тийн Эрээнд. Өвөр эрээнд.
«Оросоор ярив»
Өвөр эрээн гэдэг нэртэй тийм газарт.
Та юу?
Би болохоороо Ар эрээн. Ар эрээн миний төрсөн тоонот.
«Оросоор ярив»
Тийн Ар эрээн одоо.
Ар.
Тийн.
Ар эрээн чинь нөгөө Онон талдаа.
Онон талдаа Ононгийн.
«Оросоор ярив»
За танай ээж хамнигаан танай аав?
Аав нь одоо хамниган хүн байх ёстой.
За тэрнээ сайн мэдэхгүй байна аа. Ижий бол хамниган.
Тийн ав нь хүнд өргүүлсэн хүн байсан болохоор яг сайн мэдэхгүй байгаа байх даа.
Тийн. Айлаас айлд өргүүлсэн тийм хүн.
Уг гарал нь яг ямрыг нь мэдэхгүй байгаа байх аа даа. Буриад хүн байсан юм уу хамниган юм уу мэдэхгүй.
«Оросоор ярив»
Тийн ижий нь болохоор жинхэнэ хамниган.
Аан за за.
«Оросоор ярив»
Танай өвөө танай өмбөө танай өвөө оросоос ирсэн үү?
Аа аа тийн тийн. Манай.
Оросоос ирсэн үү?
Тийн тийн тийн.
Ямар нутгаас?
Манай өвөө эмээ болохоороо хоёулаа өвөө өмбөө хоёр Тарвалжийн хүмүүс.
Тарвалжийн хүмүүс.
Тарвалжийн тийн.
Та эгч ээ өөрөө Тарвалжий очиж үзээтө?
Үзээгүй. Би ойрд тийшээ явж байгаагүй ш дээ Орос руу.
«Оросоор ярив»
Би сая зургаа дугаар сард тэнд байсан.
Тарвалжид байсан.
Мөнөө ч болтор хамниганаар ярьдаг хүмүүс байна аа.
Байна уу зөө зөө.
Сайхнаар угтаж ава. За бид одоо энэ жижигхэн микрофон танд зүүе за юу болхогө?
Болох ээ болох.
Тэгвэл тэр.
Конец файла ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories2(1)_14082023_kham_orgl_dji.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories2_14082023_kham_orgl_dji эхлэв.
Манай ав ижий байхдаа жараад оны үед тэр хамаатнуудаа мэддэг байсан Тарвалжид. Сүүлийн үедхээ бид нар мэдэхээ болио.
Хэд байгаа вэ?
Хамаатнууд уу?
Тийн.
Эгч танд үзэж болох уу энийг? Зүгээр үү?
Яг сайн мэдэхгүй байна аа. Би бас тэгж одоо настай болоод зарим нь болохоороо. Залуучууд залуу улсууд болсон байх л даа.
«Оросоор ярив»
Тэгвэл камер тавиад буулгаж болхогө?
Болох тэ?
Камер.
Камер болно оо болно.
За за тэгье ээ.
«Оросоор ярив»
Танай гэр бүлд ямар хэлээр ярьсан ярьж байсан бэ? Ямар хэлээр хамнигаанаар буриадаар буриасаар ямар хэлээр ярьдаг байсан бэ танай гэр бүлд? Та бага байхад.
Халх л хэлээр одоо ярьж байгаа л даа ерөөсөө л.
Голцуу нийтийн хэл одоо тэгээд энэ монголоор монгол хэллэгээрээ ярьдаг болцгоосон. Бүгд л үндэсний хэлээ мартацгаах л гээд л одоо засаглалын үед тийм л байсан.
«Оросоор ярив»
Тэгээд сургуульд байхад ч гэсэн тэгээл нэх хамниган хэлээрээ ярих юм бол үндэснийхээ хэлээр ярих болоход чинь хүүхдүүд шоолно.
Хүүхдүүд шоглоно тэ?
Тийн тийн.
Сургуульдаа.
Тийн буриад ч гэсэн Дорнодын сургуульд байхад чинь оо буриад буриад энэ буриад гээд. Тэхээр одоо хууль тэгээд ижилхэн л одоо тэр одоо нийтийн хэл нь одоо халх хэл. Одоо халхаар ярихыг оролдоно бид нар.
Хэн шоглоно? Халх уу, буриад юм уу?
Үгүй халхаар ярихыг л оролдоно нийтийн хэлээр нь тийн. Нийтдээ бол халх байсышдээ. Халх үндэстэн. Буриадаар ч бараг ярих дургүй. Буриад хамниганаа их нуудаг байсан тийн тэр үед.
«Оросоор ярив»
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories1_14082023_kham_orgl_sonyhdr-cx130e.MTS эхлэв. Видео
Ижий ав хоёр тань бултдаа хамниган хэлтэй байгаагө?
Хамниган хамнигад байсан байхгүй юу хамниган хүмүүс.
Бие биедээ хамниганаар ярьдаг байгаагө?
Оо ярина аа. Хоорондоо бол хамниганаар. Манай ав бол ерөөсөө хамниган хэлээ орхиогүй. Зүгээр л хамниганаараа эсвэл өөрийн үндсэн хэлээрээ ярьдаг хүн байсан тийн.
«Оросоор ярив»
Та ямар ажил хийдэг үү хийдэг вэ?
Бид ч одоо засаглалын түрүү нийгэмд болохоороо энэ худалдаа бэлтгэл ангид хоолны газар аагинт маагинт тийм ажлуудыг хийж байсан. Тийн тэгээд тэтгэвэртээ тэтгэвэр биш ээ нөгөө зах зээл болоод ажил.
«Оросоор ярив»
Тийн задраад тэгээд хувиараа юм хийж эхэлсэн бас.
Та ямар ажил хийсэн бэ?
Та ямар хийсэн бас.
Ямар ажил хийсэн бэ?
Би засаглалын үед одоо барьгаад.
Барьгаадын дарга.
Барьгаадын дарга.
«Оросоор ярив»
Мал аж ахуйн.
Тийн мал аж ахуй хариуцсан барьгаадын дарга.
«Оросоор ярив»
Аа тэгээд худалдаа үйлчилгээ аагинт.
Нярав нягтлан.
Түүхий эдийн нярав.
Нягтлан хийж байсан.
Одоо арьс шир нягтлан бодох сүүлд тийм ажил хийсэн.
«Оросоор ярив»
Та эмээтэйгээ хамниганаар ярьдагтө?
Мэднэ ээ. Хамниган хэлээ бол бид мэднэ. Тэхдээ бусад нийтдээ бол ярихгүй.
«Оросоор ярив»
Хоорондоо бол хамниганаа хамниган хэлээ бол бид нар сайн мэднэ.
«Оросоор ярив»
Биднийг чинь хамниганаар бас тийн ярих бас боломж олдоод байхгүй тэр үед чинь. Бидний өсөхөөс эхлээл хамниган хэл чинь хоцрогдож эхэлсэн дээ үндэсний хэлүүд. Тэгээд нийтийн хэлэнд л ярихыг бодышдээ. Тэгээд ийм тийм одоо ойлгоц муутай. Бидний үндэсний хэл чинь хамниган байдаг. Тэгээд монгол хэлээр ярихаар жинхэнэ монголоороо ярьж чадахгүй ийм л байсышдээ.
«Оросоор ярив»
Тэгээд одоо та хоёр манаараа энэ хамниганаар ярьж оролдоорой.
Тэгнэ ээ тийн. За за за тийм юм байна. Тэгье тэгье тэгэлгүй яахав. Ярилгүй яахундаа.
Чи Тарвалжид байхымуу?
Тарвалжид байсан би. Тэнд бас ийм судалгааны ажил хийсэн.
Аан судалгааны ажил Тарвалжид байсан байна.
Тэгээд тэнд.
Тарвалж ч одоо сайн ярьдаг л даа. Нөгөө Андрей гээд байдаг.
Андрей кэний Андрей вэ?
Хэний Андрей гэдэг вэ. Ижий нь нэг хөгшин байгаад саявтар «монголоор биш» хойгуур гэртээ байдаг.
Ээж аав нь хэн.
Жолоош.
Жолоочин.
Тийн.
«Оросоор ярив»
Сайн таних үгүй дээ.
Олон бид ээ.
Тийм бид ээ тэр чинь настай хүмүүсийг бас танихаа болио бид ээ.
Үгүй настай биш ээ. Андрей чинь биднүүд ойролцоо.
Тийм залуу хүн.
Залуу.
Тантай төрөл байнагү?
Тийн.
Төрөл үү?
Тийн.
«Оросоор ярив»
Хамнигад чинь хойно дандаа юугаар Тарвалжийнхан чинь тэр чигээрээ хамнигад тэ? Манай хамниган.
Тарвалж Улханпарт.
Аан тийн.
Улханпарт ч цөөн биз дээ?
Үгүй тэр чинь олон. Улханпарт чинь бараг тэр чигээрээ хамниган.
Зөв зөв зөв.
Тийн.
Улханпартын ярьдаг хүн цөөхөн.
Ярьдаг нь цөөхөн байж магадгүй.
Тийн.
Тийм л болж байгаа байх даа. Бас л хэлээ орхиж л мартаж л байгаа л даа тэ?
Тэрнээс биш булт хамниган тийн.
Тийм байх аа тэр Ёндонхойн ахай Хаймшиг гээд байсын.
За.
Тэгээд тэр өвгөнийх чинь сүүлд энэ Мухарбулагт байснаа юу руу явсан байхгүй юу энэ Орос руу. Хөгшин сүүлд үлдээд сүүлд болтор байсан л даа.
Аанхан.
«Оросоор ярив»
Тэгээд Хаймшикайг би ижийтэйгээ уулзха наашаа ирхэ яантай гэхлээр үгүй гээд ирдэггүй байсыш дээ. Гүй ямар тэр чинь тэрээхэн хойно байна. Наана нь би малтэй. Хаймшикайх цаана нь. Тэгээд Мухарбулаг ойрхон. Тэр дэлгүүрт нь бас худалдагч хийдэг байсын.
Аан.
Тэгээд одоо далан нэгэн оны үед.
Мухарбулаг гэдэг чинь яг одоо хаанын?
Одоо тариа барьгаад байдгаас л баруун хойнохон байхгүй юу. Сэлэнгээс цаана. Тэгээд тэр монгол нэртэйгээ байгаа байхгүй юу.
Аан нөгөө юуны кэрийн в кэр биш ээ биш нөгөө хойно чинь юу билээ тэр нь.
Тийн тийн тэрнээс өөр.
Тэрнийн баруун талхан.
Байдаг.
Тэрнийн баруун тал.
Тэгээд л би бүрлөөч таны өвгөн тэгэхгүй юу. Би байнгын нөгөө хойно байгаад баригдахад тэднүүдийг туугдаад явдаг.
Малаа харсаар хил давж орхидог байгаа гэнэ.
Тийн.
Тийн тийн.
Тэгээд нэг манайх руу очиход нь би дурандаад танихгүй юу. Аа энэ Андрейхаа явж байгаа юм байна. Тэгээд хойшоо явж байсан чинь нөгөө хэддээ баригдаад тэгээд туугдаад явж байхад нь урдуур явж байхад нь харж байна биддээ би. Тэгээд яахав дээ би надыг чинь бүр танидаг болоод арын застаав дээр ирээл надыг юу яах л даа тавих л даа. Тэндээс л би урагшаа гарахгүй гэдгийн. Урагшаа энэ Ононгоо гарч чадахгүй хойноо байна гэж. Тэгээд Тарвалжаас хүн ирж хэлмэрч ирдэг байсымаа хүн. Тэр цаг чинь одоо хэчнээн жил тавь жараад жил болж байгаа бараг. Жараад шахуу жил. Одоо мэдхэ ч хүн бараг байхгүй болоод байна.
За тэгвэл та ахай эгч хоёр өөрийнхөө бага насан тухайгаа яриад өгөгтий.
За бага нас.
Бага насдаа юу кийдэг байсантэ, яаж нааддаг байсанта, юм кэнтэй юу ямар юу но тэрийн тухай.
Тийн бага насныхаа тухай яриад өгөгтий гэнэ. Хэн хэнтэй яаж наасдаг байснаа үндсэн хэлээрээ ярихад дуртай байха.
Тийн. Болуул хамниганаараа л.
Тийн.
Аялгаар л ярих л хэрэгтэй болоод байна.
За би ярьж ерөөсөө барахгүй байх аа.
Чамайг энд хурааж байна шүү. Чи хамаагүй битгий.
Ярих гэдгийг арай барахгүй юм шиг байна аа.
Долгорсүрэн л ярь даа тэгээд.
«Оросоор ярив»
За.
Ах аа та бага байхдаа эсгий гэрт байдаг байгаагтө?
Эсгий гэртээ.
Эсгий гэрт эсгий гэрт. Би бага байхдаа ер Ононд л байсантэ. Ер нь.
Перм одоо.
Одоо тэр.
Улхан.
Пермийн төв байсан. Тэрэн дээр тэнд л бага насаа өнгөрүүлсэн одоо. Тэгээд тэр үе чинь нөгөөд коммунизм болохоороо сааль сааж байсан. Саальд тугал татдаг ижийдээ өглөө эрт дөрвөн цагт босоод л үхэрт зургаа гэхэд үнээгээ тасаж дуусна.
«Оросоор ярив»
Тэгээд тийм л юутай арван дөрөв тав хүртрээ тэнд байсан. Тэгээд сүүлд нь би далан нэгэн онд сургуулиас гарч илгээлтээр сургуулиас гараад малчин болоод тэр Ононгоо хойтод би одоо сая яриад байгаа тэр Ононгоо хойтод малчин байсан. Тэр одоо Тарвалжийн уртад тэрний урд талд байхгүй юу.
Тэрнийн урд талд.
Тэнд мал хардаг, гансаараа. Тэр чинь нөгөө урдуураа Онон тэгээд тэр хойноо хилтэй ойрхон. Тэгээд одоо тэр чинь малч хойшоо даваад явчина. Нөгөөдхийгөө хойноос гарна. Тэгээд баригдана. Тэгж л нэг хоёр жил болоод тэгээд далан гурван онд цэрэгт яваад тэгээд цэргээс ирснээсээ хойш тужил тэнд ажил хийж байсантэ.
«Оросоор ярив»
Тэгээд сүүлд нь энд ерсэн.
Суман дээр ирж сургуульд ороод.
«Оросоор ярив»
Би Ононд сургуульд байсан. Сургуульд ороогүй. Баян-Уулд долдугаар анги төгссөн хүн. Бүх л одоо нэг тавин жил жаран тавин жил л Ононд байж байгаа хүн л дээ. Бүх л насаараа. Чи ярь. Би арай арай эрт гэнэт тулаад. Яг тулахлаараа ярь би ер нь бас оролддын. Тэхдээ барахгүй байна.
Хэлээ ер нь орхисон байхкүй. Сургуульд орохоор л тийм хамниган мамниган хэлээр тийм ярих юу байхгүй ш дээ тийм боломж. Тэгээд л нийтийн хүүхдүүдтэй л адилхан одоо халх л. Би бол тэгээд би ч одоо.
«Оросоор ярив»
Тийн би одоо мянга есөн зуун тавин есөн онд Онон гэдэг одоо юу эрээний Ар эрээн гэдэг газар төрсөн л дөө. Миний тоонот тэнд байдгийн.
«Оросоор ярив»
Тэгээд ах дүү бид нар чинь дөрвүүл тавуулаа. Тэгээд тэнд бага байхдаа ав минь урагшаа малтай мал хараад нөгөө төр засаглалынхаа үед чинь одоо тэр тэнд байгаад Ононгийнхоо тэр газар тэнд байгаад байж чадах боломж байхгүй. Ийшээ мал аваад урагшаа олон малтай гээд явна бижвэдээ. Тэхдээ би чинь нөгөө юу.
«Оросоор ярив»
Тийн сумын төв орж сургуульд орох болоовч.
«Оросоор ярив»
Тийн тэгээд тийн олон малтай болохоороо тэгээд малаа хараад төр засаглалын засгийн олон малтай. Тэгээд сургуульд оруулах ч боломж байхгүй болохоор нь ах дүү нараа бараадаад Доронт аймгийн сургуульд орсын. Тэгээд Доронт аймгийн сургуульд ороод долдугаар анги төгсөөд тэгээд мөн эндээ ирээд.
«Оросоор ярив»
Сумандаа ирээд тэгээд сүүлдээ тэгээд ажилчин болоо бид. тэгээд ажилчин болоод энэ худалдаа бэлтгэл ангид ажилчин тэгээд Аагинт юуны тогооч могооч хоолны газрын тогооч. Тэгээд тиймэрхүү ажил хийж байгаад тэгээд зах зээл болоод нөгөө ерэн он болоход чинь нөгөө.
«Оросоор ярив»
Ажил төрлөө өөрчлөөд бүх юм хувьд гараад тэгээд хувиараа тэгээд л янзан бүрийн л юм хийсээр байгаад тэгээд өдий болоод тэгээд тэтгэвэртээ гараавчилдээ. Бид хоёр чинь хоёр мянга биш ээ бид хоёр хэдэн онд одоо бүр уймруулаад хэдэн онд айл гэр болоо билээ чамаас? Мөн Онондоо.
Далан найман он.
За далан найман оны арван сарын дөрвөнд гэрлээд тэнд хурим найр хийгээд бас том хурим тэр үедээ их.
«Оросоор ярив»
Их хурималдаг байгаа. Тэгээд одоо их том хурим хийж айл гэр болоод тэгээд бид хоёр чинь.
«Оросоор ярив»
Найман хүүхэдтэй тийн.
«Оросоор ярив»
За та хоёр яаж танилцаад яаж хадамдаа гараагта эгч ээ?
Одоо би ч одоо хадамд гарах болсон чинь л одоо ижийгээсээ нуугдаж явах болдог. Ижий маань гэртээ байсан. Ав минээ ондоо тийшээ явсан эзгүй байсын. Тэгээд л одоо ижийгээсээ гарна гэж Батзориг манай өвгөн нөхөр одоо гадаа ирээд л одоо хувцсаа гаргаад ир гэнгүүт нь одоо чомдаантай хувцсаа морьтой хүнд өгөөд л тэгээд л араас нь оргож гарна гэж ижийг айл руу явах таны найраас чинь дууджийн гэж ижийгээ хэлээд худлаа хэлээд тэгээд л ижийн явсан хойгуур л тэнд машинтай хүн хүлээжагаа даа. Тэгээд л ижийнгээ эзгүй хойгуур оргоод очоо билээ бид. тэгээд л хурим болсон. Манай өвгөн бас тэндээс нэг машин чинь тэр чинь хувийн юм гэж байх биш. Нэг эмнэлгийн нэг юутай тэр фермийнхээ нэг таньдаг эмчтэй байсын. Мажиг гэж эмчтэй. Тэрэнтэй хоёулаа ярилцаад түргэн дуудсын байна л даа тэр хөгшний бие муу байна гээд.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories1_14082023_kham_orgl_sonyhdr-cx130e.MTS төгсөв. Конец видео
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories2_14082023_kham_orgl_sonyhdr-cx130e.MTS эхлэв. Видео
Тийм байна.
Тэгээд машин гаргаад тэгээд.
Түргэнээ машинаар.
Тийн тэгээд тэргүэр оргуулж вий дээ. Тэрнээс хойш чинь дөч гаран жил болоод байшдээ.
За тэгвэл кэдэн күүгэдтэйвда?
Бид хоёр найман хүүхэд төрүүлж өсгөсиймаа. Одоо зургаа нь амьдарч явжийнаа.
Хаа хаана байдаг вэ?
Улаанбаатарт нэг нь байна. Нисэхэд нисэхийн тэнд ажилдаг. За тэгээд нэг охин маань юунд байна. Чех улсад байснаа ноднин жил долоон сард Амеркид одоо. Тийн нөхөр хүүхэдтэй, гурван хүүхэдтэй. Том хүү маань одоо юунд Оюутолгойд гэж Оюутолгой ажилдаг. Оюутолгойгийн.
«Оросоор ярив»
Тийн тэнд ажилдаг.
«Оросоор ярив»
Тэгвэл та энэ зургаан күүгсүүддөө нэрий нь яаж сонгоо яаж нэрий нь өгөөта, төрөхөд нь?
Төрөхөд нь үү?
Тийн.
Төрөхөд нь нэрий нь өгөх болоод тэгээд л хөгшдүүдээс асуух, заримдаа тэр сугалаа сугалдаг байсан уу гүй юу мэдэхгүй ээ. Манай өвгөн ч хөгшдүүдээс асууж асуух бас.
Юу?
Хүүхдийнхээ нэрий яаж өгөөтэ гэнэ, зургаан хүүхдийнхээ нэрийг.
Янз бүрээр л одоо ер нь тэр үед чинь одоо улсуудаас асууна. Настай ном уншдаг тийм хүмүүсээс энэ тэр нэрий нь бас хайрлагтий гэж бас асууж байсын.
«Оросоор ярив»
Хамгай сүүлийн хөвүүнийг ерэн зургаан онд одоо тэр энэ шинэ засагтай болоод юмаа өөрчлөгтэй ламтай болсон чинь одоо лам нарт очоод энд надтай цуг ажилж байсан нярав хийж байсан нэг хүүхэн лам болцон байсан. Тэгээд одоо тэрэндээ үглөө эрт очихгүй юу. Одоо би ингээд нэг хөвүүнтэй болоо. Нэр хайрлагтий. Тэгсэн чинь тэр настай хүн одоо ер гарантай хүн байсан. Тэгээд би ганцаараа сараа юу байхав. Энэ одоо улсууд ирнэ. Олон лам нар ирээд тэднүүдээ яагаад нөгөө олон ном ингээд сөхөөд одоо нэр тэрэн дээрээ тэднүүс үзэж байна л даа. Тэгээд нэр хэлээд байна л даа над. Хоёр гурван лам нарыг юу яагаад тэхэд нь бас би бас дотроо бодоод ингэж олон нэрээр эднүүдийг ингэж бучигнуулаад яахав гэж бодож байснаа үгүй ер нь яадын ямар ер нь бусды нь сонсъё гэж ямар нэр гардаг юм гэж бодоод ингээд бас нэлээн том том номнуудыг сөхөж байгаад тэгээд одоо нэр тэр одоо Дашчирэв гэж нэг хамгийн бага хүү маань.
Дашчирэв.
Тэрнийхээ нэрийг.
Дашчирэв.
Тэндээ гаргаж одоо ийм нэр болох нь ээ. Тэгээд бултаараа одоо болох уу гэхэд болох гэнэ ээ. Тэгээд тийм нэр өгж байсан. Тэгээд тэр түрүүчийн хүүхдүүдийг ч яахав дээ янз бүрээр л санаснаараа л өгөөд л. Тэгээд л манай хүүхдүүд чинь өөр нэр.
Энэ одоо бид хоёрын зураг байна.
Тэгээд манай хүүхдүүд бол ижил нэртэй биш. Тэгээд хамгийн том хүү.
Тэгээд бүгд өөр өөр нэртэй.
Бадамгарав гээд.
Бадамханд.
Бадамханд гээд, Ононтуул гээд.
Урантогос.
Урантогос гээд ийм өөр өөр нэртэй. Тийм тийн нэг айлын хүүхдүүд ижил ийм нэртэй.
Байдаг байхад манай хүүхдүүд энэ тэр.
Тийм биш.
Хөгшдүүдийн өгсөн янз бүрийн.
«Оросоор ярив»
Тэгээд нэр гэдэг чинь бас их учир байдаг байна. Одоо ингээд настай болоод юу яахад энэ нэр тэр өхөд чинь их учир хүнд дааж явах тийм совин байдын байна. Тэхдээ тэр олон хүнөөр настай улсууд энэ тэрээс асуухлаар тийм нэр тэрэнд тийм нэр гэж хэлээд байгаа болохлоор тэр ч бас учир байдаг юм байна. Тэгээд бас энэ тэр байхгүй болдог улс хүүхдүүд энэ тэр чинь бас таарахгүй.
Байгалийн зураг таарах сонирхол бид нарын зураг энэ Ононд байгаа зураг.
Нэрэнд ер нь их учир байдаг юм байна аа. Хүний нэрийг тэр одоо.
«Оросоор ярив»
Энэ ном одоо бурхан гэдэг чинь бас хэрэгтэй л нийгэмд.
Та яахав, та яаж хүүхдүүдээ нэр сонгодог вэ?
Би хүүгэд нэрлэхэд нөгөө маанар чинь нөгөө өмнэлгэд төрдөг байгаа бид л даа.
«Оросоор ярив»
Тэгээд нөгөө өх баригч эмч минь ийгээд сугалаа сугалуулах. Тэгээд тэрэн дотроос нь аваад л тэгээд таалагдах нэр ч гарч ирэх, таалагдахкай нэр ч гарч ирэх. Тэгээд би гурван удаа сугалж аваад тэгээд өөрийнхөө юунд сэтгэлд таалагдсан нэрийг хүүгдүүддээ өгч байсан бид. тийн.
«Оросоор ярив»
Тэр сугалааны нэр чинь ер нь зөв юм байна лээ. Ер нь ямар ч юунд ордоггүй.
Тийн.
Одоо энэ зурхайчид энэ тэр янз бүрээр нэр энэ тэр юу яахад тэрэнд ерөөсөө муу сайн гэж ердөө гардаггүй.
Гардаггүй.
Гардаггүй. Тэр нь зөв юм байна. Аа тэгсэн нөгөө өөр юунууд чинь бол тийм байгаа.
«Оросоор ярив»
Нэр таарахгүй солих нэр солих ёс байгаа юм уу? Нэр солих.
Тийн нэр солих ёс байдаг. Тэхдээ бид нарт тийм нэр солих ёс юу гарч ирээгүй. Тийм юм болоогүй тийн.
«Оросоор ярив»
Нэр солих ёс тийн.
Нэр солих гэдэг чинь ер нь одоо овог нэрээ өөрөө солих тийм сайн эд биш юм байна. Тэр өөрт нь таарахгүй нэрийг солихоос биш яахав өөр айлд ингээд өргөгдүүл нэрээ сольж тэр айлаа болж нэрээ солихоос биш тэрнээс бусдаар ер нь нэрээ солихгүй. Өөрийнхөө нэрээр л яана.
Тийн тийгээд тэр чинь нөгөө юу одоо намд нэг нэр өх тэгээд би одоо ингээд л өвдөөд болж өхгүй. Тэгээд одоо нөгөө тэр үед чинь бидний үед чинь нөгөө.
«Оросоор ярив»
Нөгөө шашин чинь гарч ирээгүй нуугдмал байсан. Тэгээд одоо энд тэнд сайн хүн байна гэж очиж үзүүлээд энэ күүгдийн чинь нэр нь таарахгүй. Энэ нэрийг энэ күүгэд чинь дааж явж чидакай байна гээд.
«Оросоор ярив»
Тэгээд тэр тийн.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories1(1)_14082023_kham_orgl_dji төгсөв.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories2(1)_14082023_kham_orgl_dji эхлэв.
Тэр күнөөсөө тэгээд нэр хайрлаад тэгээд нэг сольдог байсан.
«Оросоор ярив»
Тийгээд тэр чинь тэр соцализмын үед чинь нөгөө юу яадаг байгаа орос нэр их өгдөг байгаа.
«Оросоор ярив»
Тийн тийгээд одоо энэ монголын иргэн хүн ийгээд энэ орос нэртэй байж болкуй гээд тэгээд албан журмаар бас нэрийг нь сольсон сольдог байсан. Тийн тэрнээс биш учиргүй тэгээд айхтар би нэрээ солиулах ийхэн тийхэн гэсэн юм байдаггүй. Тийн тийм байсан.
Манайд чинь хамгийн их нэр сольж байсан үе чинь одоо энэ эсэргүүгийн үед гээд одоо хувьсгал.
Аа тийн.
Болоод тэрээгээр одоо эх эцгий нь одоо хөрөнгөтөн баян гээд ингээд алчсан бол тэднүүдийн үр хүүхдийг тэрний гээд нэрээр нь явж болохгүй. Тэгээ одоо нэрий нь солиод өөр нэрэнд одоо өөр хүний нэрэнд ороод. Тэгээд энэ чинь.
Баян хүмүүст.
Одоо байхгүй.
Баян хүмүүст.
Тийм хүн нь байхгүй болохлоор олон нэр солиод. Тэгээд энэ буриад улсуудын одоо жинхэнэ буриад гэдэг нь ойлгогдкуй болсон тэрэн дээр бас их гардын байна лээ.
«Оросоор ярив»
Тэр үндсэн өөрийн үндэс угсаа нь мэдэгдэхгүй болчдог тэхлээр. Нөгөө олон нэр сольсон болохлоороо яг тийм хүн, тэр угсааны хүн гээд ингээд яахгүй. Аа энэ дотор хамгы сайн залгаж яваач нь энэ хамниган судлалын улсууд чинь энэ нутаг усандаа бүр байнга хэдэн зуун жилээр байсан одоо Тарвалж дээр одоо байна гэхэд энэ бол хамниган угсаатан чинь олон зуун жилээр эндээ байсан болохлоороо энийг судлахад бас ойрхон. Буриад болоод ирэхлээрээ тэр чинь тийм хомрогонд ороод хамниган ч адил орсон л доо.
Орсон.
Гэхдээ тэрнээс бас үлдсэн бас байна. Үлдсэн нь өөрийнгөө овог нэрээрээ явж байгаа. Одоо энэ манай хөгшний ав ижий нь одоо хадам авын ижий хөгшин болохлоороо Тарвалжийн тэгээд тэр хамаатнууд нь тэндээ байдаг. Тэднүүдээ ингээд мэдээд ойлголцоод байж болоод байдаг ийм тал байна. Буриад талд бол тийм юм байхгүй. Тэр булты нь ингээд.–
«Оросоор ярив»
Энэ нутагт сэтэр хийдэг үү, хийдэг байсан уу малын сэтэр?
Аан малын сэтэр.
Малын сэтэр хийдэг.
Хийдэг.
Малын сэтэр.
Сэтэр үү?
Яаж хийдэг вэ?
Сэтрээ одоо нэг малдаа л сэтэр гээд юу ном уншуулаад ламаар сэтэр хийлгэдэг байсан байх даа. Малаа өнгөтэй өөдтэй явуулахын төлөө.
Тийн нөгөө үкөртөө мориндоо тийгээд нөгөө юу.
«Оросоор ярив»
Хониндоо.
Ямаа.
Ямаанд.
Ямаа.
Ямаанд болохоороо нөгөө дархан уран дархан тийм улсууд чинь нөгөө юу гэдэг билээ.
«Оросоор ярив»
Тийн тэр дархан.
Сайн байна уу?
Сайн сайн байна уу?
Сайн байна уу?
Тийн тэр дархныхаа юугаар сэтэр мэтэр ямаандаа.
«Оросоор ярив»
Морь морь үхрийг болохоор одоо нөгөө мал морь минь үхэр минь ингээд одоо олон үржиж өгөх болтугай гээд тэгээд сэтэрлээд нөгөө хүзүүнд нь хадаг уядаг байсан.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories2_14082023_kham_orgl_sonyhdr-cx130e.MTS төгсөв.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories3_14082023_kham_orgl_sonyhdr-cx130e.MTS эхлэв.
«Оросоор ярив»
Тийн хадаг уядаг байсан.
Тэгээд тэр хадагтай малаа ондоо хүнд худалдаж болохгүй.
«Оросоор ярив»
Их унаж эдлэж ядрааж болохгүй.
«Оросоор ярив»
Унаж болно?
Аан тийн өөрснөө унаж болно. Ондоо хүн унахгүй.
Эзэн эзэн унаж.
Тийн ганц эзэн унана.
«Оросоор ярив»
Аа тэгээд тэр хонь сэтэрлэсэн байвал хониныхоо хонь одоо хөгшрөөд ирэнгүүт нь оронд нь ондоо хониор солиод бас ондоо хонинд сэтрээ авхуулдаг байсан байна.
«Оросоор ярив»
Энэ ямаа хонь үхэр аль бурханд сэтэр хийдэг вэ? Ямар бурханд?
Тусдаа бурхан манайх малын заяач гээд ууланд л морио сэтэрлэхээс тэр бурхны сэтэр гэж байдаггүй хамниганд. Мэдэхгүй байна. Тийн тийм бид ээ?
Тийн тэхдээ энэ нөгөө моринд зээрд морийг нөгөө Жамсран бурхны сэтэртэй гэдэг байсан.
«Оросоор ярив»
Тийн Жамсран бурхны сэтэр гэдэг байсан. Тэр ямаа болохоороо Дорлиг. Дорлиг одоо нөгөө алт мөнгө.
«Оросоор ярив»
Мужаан тийм одоо юм урладаг улсуудын юу сэтэр байдаг.
Дархан.
Тэрээний тэр ямаанд дархан. Тэгээд тэр цагаан үгүй ээ цагаан байхдаа яахав дээ. Нөгөө хонь үхэр бол нэг их бурхны юу байгаагүй байх аа. Тийн зөвхөн ёстой тэр малын заяач ер нь жинхэнэ утгаараа тэр малын заяач гэдэг чинь тэр айлын л одоо бүхий малыг одоо харж хамгаалж байдаг тийм заяач гэж юм байна л даа.
Заяач энэ сахиус.
Сахиус.
Сахиус.
«Оросоор ярив»
Малын заяач энэ савдаг уу, биш үү?
Савдаг уу.
Айн?
Энэ савдаг уу биш үү, малын заяач?
Савдаг уу гэнэ ээ. Савдаг биш байх.
Савдаг биш.
Биш биш. Зүгээр тэр айлыг одоо малын заяачид.
Заяач тэгээд уул овоондоо өргөж одоо манай энэ малыг хараач ээ гэдэг өргөлөө өргөдөг л юм нь.
Харж хамгаалжээгтий л гэсэн өргөлөө өргөдөг.
Тэрнээс тийм савдаг байхгүй.
Байхкай.
Өөр юм орохгүй.
Тийн. Тийгээд тэр Тарвалжид нэг Адьяадээд гээд байсан. Тэр юу алар буриад өвгөн байсан.
«Оросоор ярив»
Тэгээд тэр өвгөнтэй би уулзаад манай нэг төрөл хуралгад байсан байхгүй юу нэг хамниган. Тэд нар чинь энд ирээл бүр дөрөв тав хонохо.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories2_14082023_kham_orgl_dji тѳгсѳв.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories3_14082023_kham_orgl_dji эхлэв.
Одоо нөгөө ажлаар ирээд л. Тэгээд тэр малаа яанат гэхэд минь малын заяач минь харах өө л тэгдэг байгаа. Заяач минь малы минь харах өө. Тэрийг нь би нөгөө одоо тийм заяач гэж нэртэй хүн тэр малыг нь хардгийм байна гэж ойлгодог байгаа би. Тэгээд тэр тэр хэдтэйгээ би хойшоо гараад тэр Тарвалжид тэр Адьяадээдийнд ороод тэгсэн тэгж байна аа. За та хоёр яагаа удаан монголоор айлчлаат. Малынгаа заяачид даатгаатгө гэв. Тийгээ тийгээ л гэж байна. За тэгээд тэр хурал гэж тэр төрөлд очоо бид. тэгээд мал тань хаана байгчнээ гэсэн чинь тэр энэ хойшоогоо модон дотор байдаг гэнэ ээ. За тэгээд тийш нь очив бид. Очсон чинь адуутай байгаа. Тэр одоо хуралгын адуугий нь тэр хардаг байгаа. Тэгээд очсон чинь өдийн жижиг байшин байна. За энд нь нөгөө заяач гэдэг нь байдаг юм байна гээд орсон чинь хэн ч байхгээ. Нөгөө адуу мадуу нь бүр байхгүй ээ. Хашаа нь онгорхой. Тэгээд би тэр хөөе энэ одоо малчин тань яагаа вэ гэсэн чинь юун малчин гэнэ ээ. Үгүй ээ тэр заяачид даатгаа бид гэсэн биштэг. Тэр Заяач гэдэг малчин тань хаана вэ гэсэн чинь үгүй тэр тань нөгөө малын бурхан малаа хамгаалдаг заяач гэж ингээд юугаар тахидаг байгаа бид гэв.
Жууцайгаа тавиарай.
Тэгээд тэр Адьяадээд тэгж асуугаа би. Заяач гэнэ юу вэ гэсэн чинь тийгэж кэлөө. За тийгээд энэ айл бүхэн тийм байхагү гэсэн чинь өөрсдөө мэдкүй болохоос биш малын заяач гэж малтай л айл бүхэнд байх. Тэгээд одоо би нэг хэдэн тав арван хонио танайд аваачиж тавьхам гэх л биддээ. За бид одоо ингээд ийшээ явлаа. Энэ арван хонио танайд аваачиж танай хотонд хонинтой тань нийлүүлэх минь гэх бид. Тэгсэн тэр танай малын заяачид өргөдөг юм байна. Тийн за энэ танай малын заяачид бид ингээд тав арван хонио малаа ингээд даатгажээнэбидаа. Тэгээд малын заяач та одоо ингээд бидний малтай ингээд надыг хариуцаж хамгаалагтий гэж хэлдэг юм гэнэ ээ. Тийгээгүй учраас миний тавьсан мал танайд очоод үхөж үрэгдэх, чоно нохойд орох ийм юм болдгиймаа. Тэгээд ямар ч байсан тэр айлд малаа тавихдаа та нар тэгж заяачид нь даатгаад за бурхантай ч байна бурхангүй ч байна. Тэгээд нэг хадагтай тав арван төгрөгтэй ингээд танай малын заяачид ингээд малаа даатгаж байнавдаа гэж хэлээд тавьжаагаарагтий гэж тэр Адьяадээд кэлэжийсэн тийн.
«Оросоор ярив»
Миний хүү ороод хоол ид ээ. Энэ манайд хоол идээгүй.
Тэг тэг.
Хоол идэгтий.
Наашаа суугтий.
Халуун дээр нь хоолоо ид.
За мах баригтий.
Хоол ид.
За за.
«Оросоор ярив»
Өшөө хутга аваад ир. Эндээс жууцай сонирхогтий.
«Оросоор ярив»
Хоол ид.
За за баярлалаа.
«Оросоор ярив»
Юу гэдэг вэ?
Мангир?
Мах.
Жууцай.
Юу билээ жууцай.
Хамнигаанаар?
Хамниганаар жууцай.
Хамниганаар жууцай л гэгч бидаа.
Жууцай.
Жууцай.
Тийн.
Жууцай.
Энэ ургамлын нэргү?
Ургамлын нэр.
Ургамлын нэр тийн.
Та нар ингээд амтлаад үзэгтий.
Таана гэдэггүйгү?
Таана гэдэг чинь одоо манай говьд ургадаг.
Говьд ургадаг.
Бас нэг таана гэж байдаг.
Тийн таана хөмөөл гээд энэ говиор ургадаг.
Хөмөөл бол говьд ургадаг.
Энэ болохоороо Онондоо ургадаг.
Энэ одоо Онондоо жинхэнэ ургадаг.
«Оросоор ярив»
Таана гэдэг чинь говьд ургана. Мал иддэг.
Тийн.
Хөмүүл гэдэг чинь.
Хөмүүл чинь бас говьд байх уу?
Говьд ургана.
Тийм байх аа.
«Оросоор ярив»
Нээрээ таана гэдэг байх шүү тэ?
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories3_14082023_kham_orgl_sonyhdr-cx130e.MTS төгсөв.
Нэг ийм гурван цэцэгтэй ийм юм байдаг юм билээ.
Цагаан цэцэгтэйг үү?
Хөмүүл ч яахав нарийн юм байгаа.
Тийн.
Тэр нэг говийн ямар юм гэлээ бас нэг гурван цэцэгтэй.
Гогод гэж байдаг бас.
Таана нь нарийхан. Хөмүүл нь бүдүүн.
Ер нь тэгээд хэдэн сард түүдгийн тэрийг? Цаг хугацаа байх уу?
Яг одоо түүнэ.
Тийм үү?
Тийн.
Одоо манай энэ таана бол үгүй ээ таана юу билээ жууцай бол тав зургаан сард л түүнэ дээ тэ?
Тийн.
Одоо бол голлоод мод болоод.
Тийн зургаан сард л түүдэг тав зургаан сар.
Тийн бас хугацаатай.
«Оросоор ярив»
Энэ юм мах чанасан мах стол дээр тавихдаа тэрөөнийг яаж хуваадаг вэ? Кэнд ямар ямар юм өгдөг вэ?
Тэр ёс манайд сүүлийн үед нөгөө нэг бид нар чинь бол орос заншлаараа ингээд л бүгдээрээ л аваад иддэг болсон.
«Оросоор ярив»
Тийн дээр үеийн тийм хуучны.
Хамнийгаанаар ярь.
Хамниганаар би одоо ярихдаа их л муу болоод байна даа. За ярихыг бодъё доо.
Ярьж туршигтий.
Жимс.
Тийн.
Дээр үед яаж хуваадаг вэ?
Одоо дээр үед одоо мах чанаад яаж хуваадаг байсан бэ? Хэнээ махаа чанаад ийм махаа чанаад одоо олон хүмүүстээ одоо яаж хувааж хүртээж идүүлдэг байсан бэ гэнэ ээ.
Тэр чинь түр найрын үед л ингэж хишиг гэж өгөхөөс биш.
Хуваахаас биш.
Бусад үед бол зүгээр чанаад л ингээд даавуутай нь.
Хоолоо идэх болохоороо бол зүгээр энгийн.
Зүгээр ийгээд ийгээд чанаад идэхэд бол тэр энэ гэсэн юм байхка. Тэр өө энийг нь бас унагаагаад хаяч. Хайшаа унаа. Юунд унагаанавч юунд ноцновч өмбөөгөө.
«Оросоор ярив»
Чи цаашаа бол доо.
Энээхэнд нь үз дээ наагуураа. Өө байна өө байна.
Бүү өмбөөгөө ноц.
Өмбөөгөө бүү ноц доо хөвүүн.
Хальт босч бай даа би ийшээ хойш нь болгоё.
Ямар сандал дээр суулгачваа.
За болоо болоо.
Одоо суугтий. За яахшгүй ээ одоо. Намхан суугаарай.
«Оросоор ярив»
Аа тийн энэ.
Тэгээд тэр түр найрын үед бол бас.
«Оросоор ярив»
Уучлаарай.
Ийшээ ор оо.
«Оросоор ярив»
За чи хоолоо ид ээ хоолоо ид.
Жижигхэн таваг илүүцнүүдээ авах уу?
«Оросоор ярив»
Тэр түр найрын үед бол өвчүү талыг нь өвчүү нь нөгөө эмэгтэй хүний талд байх.
«Оросоор ярив»
Тийгээд тэр ууц одоо төл мөл байдгийн бол ууц төөл нь эрэгтэй хүний урд талд тийн нөгөө юу гэдэг билээ төрийн ахлагч одоо төр найрын ахалж байгаа тэр хамгийн өндөр настны урд тэр төөлэй юугаа ууцы нь тавьдаг.
«Оросоор ярив»
Тэгээд тэр өвчүү тал бол тэр эмэгтэйчүүдийн талд тавигддаг.
«Оросоор ярив»
Тийн тийм учиртай байдгийм билээ тийн.
Сүүжний яс байвал тэнд гэрт.
Хонож болохгүй.
Хонож болохгүй юу?
Болохгүй гэдэг.
Болохгүй?
Тийн.
«Оросоор ярив»
Тийм ээ?
Юу?
Сүүжнээ ингээ мөлжөөд хоосон гэрт хонуулж болдоггүй.
Тийн болдоггүй.
Тийн болдоггүй.
Ямар учиртай вэ?
Аан одоо л ёстой нөгөө тэр алвин жилвэн тэр нэг юунууд л хоололхо гэж орж ирдэг гэж ярьдаг юм шиг байсан. Тийн одоо нөгөө алвин малвин юу билээ нөгөө.
Чөтгөр.
Тийн муу муухай муу муухай зүйл орж ирж шүгэлдэг гэж.
Энэ нүхэнд.
Тэрнээс хамгаалсан.
Тэрнээс хамгаалж тэгээд тэр сүүжнээ ясыг гэртээ хонуулж мөлжиж хоосон болгосон л бол гэртээ хонуул болхогүй ээ гэж ярьдаг байсан.
«Оросоор ярив»
Албин гэж юу вэ, алвин малвин?
Миний ойлгосноор албин гэдэг чинь одоо ингээд хүн бурхан болоод тэнгэрт халина.
«Оросоор ярив»
Аа за тэгээд тэр тэнгэрт халиад одоо тэр сайн үйл бүтээгээд сайн явсан хүн бол тэр тэнгэрт очдог юм биддээ?
«Оросоор ярив»
За тэгээд муу муухайгаар муу муухайгаар одоо явсан хүн бол тэр там руугаа очдог юмхалдаа.
«Оросоор ярив»
Тэгээд тэр тэнгэрт ч тэр тамд нь ч багтаагүй бас хүн байх юмха.
«Оросоор ярив»
Тийн тэр юу яана тэр одоо нөгөө төрөл юугаа олоогүй тэр албин гэдэг нь тэр юмха гэж би ойлгогчви. Тиймэрхүү юм яригч.
«Оросоор ярив»
Тийн нөгөө төрлөө олоогүй яагаачгүй дээшээ ч халиагүй доошоо ч буугаагүй.
Энэ тийрэн тийрэн адилхан?
Албин тийрэн хоёр чинь одоо.
Тийрэн адилхан.
Адилхан.
Дээр үеийн хөгшдийн л үг ш дээ.
Тийн хөгшдийн л үг.
Хөгшдийн ярианаас бид сонссон ш дээ.
Ахмад настангуудын ярианаас сонсоход тийм л юм хэлдэг. Тэгээд хойш хойшдоо тэр ёсоо дандаа баримталж явха бид нар. Одоо сүүжний ясыг нүхий нь ухсан сүүжний яс нүдий нь ухсан толгой гэрт хонуулдаггүй ээ гэж үг байдаг байсан тэр үед тийн.
«Оросоор ярив»
Танай настангууд тийрэн тухай юм ярьдаг байгаагө?
Ярьдаг байсаан. Бид нар одоо яг мэдэхгүй байна аа. Тэгээд уламжилж явагтий гэж хойш хойшдоо хэлдэг. Тэгж ч болохгүй ингэж ч болохгүй гээд л сургадаг байсан л даа бид нартаа.
Тэр сургаал.
Тэр сургаалынх нь тэгээд дагасгээд л тэр болгон мөрдөж дагаж чадахгүй ч гэсэн бага бага мэдэхийн л оролдогч бид.
За тэгээд ямар нэгэн сургааль ямар яаж сургадаг байгаа вэ? Юу кэлдэг байгаа вэ? Юу хийж болхогүй.
«Оросоор ярив»
Юу болохгүй юу болно гэж хэлдэг байгаа вэ дээр үед? Хөгшдүүдийг тийм дээр үеийн ёс заншлаас.
Би ч бүр манараад байна.
«Оросоор ярив»
Жирэмсэн хүний жирэмсэн хүн юу хийх цээртэй вэ?
Жирэмсэн хүний одоо хөл хүндтэй бүсгүйн өмнүүр хөндлөн гардаггүйн учрыг асуудаг гэж дуунд орсон байдгаар бол тэр энэ гэдэстэй том том гэдэстэй хүний урдуур хойгуур ингэж хөндлөн гардаггүй юм байна л даа. Тэр нь бас энэ гэдсэнд ямар ч хүн байгаа билээ хүндэтгэхээр том лам бөө ч одоо тийм хүн байхымуу ч гэсэн ойлголттойгоор хүний урдуур жирэмсэн хүний урдуур битгий хөндлөн гар гэж сургадаг байсан.
«Оросоор ярив»
Дээр үед жирэмсэн эмэгтэй яаж күүгэд төрдөг байгаа вэ?
Одоо ч одоо эмлэгт л төрдөг байсан бид ээ бид нар. Аан өмнө нь болохоороо гэрт л дээр үеийн улсууд одоо гэрт л төрдөг байсан гэдэг л дээ. Тэхэд одоо эх баригч гэж бас нэг юуны ойролцоо тийм эх баригч тийм галтай дүйтэй хүнийг л одоо хөгшин настай хүн ч юм уу тийм хүмүүсээ авчирт төрүүлдэг байсан гэдэг. Тийм ээ Бадамгарав эгч?
Тийн. Тэр нөгөө аргалын араг гэж байдаг.
Ямар араг?
Аргал түүдэг араг гээд ийм саргар нэг модон тийм юм байгч билээ л дээ бидний багад байсан даа.
Бургас модоор хийсэн нэг ийм тийм юу байдаг.
Бөөрөнхий дөрвөлжин хоёр янз.
«Оросоор ярив»
Тэрэн дээгүүр ингэж тэгнэж юу яагаад л тэгээд л хүүгдий нь юу яагаах авдаг байгаа гэж ярьдаг байсан. Тийн ойр хавьд одоо хамгийн өндөр настай тийм баабуушкаар эх бариулж авдаг.
Тийн тийн.
«Оросоор ярив»
Бүр баруун аймаг руугаа болохоор бас тэр араг түшээд.
Эдний тэр хэрэггүй ш дээ.
Тийм ээ тийн. Араг түшиж төрүүлсэн гээд байдаг биддээ?
Тэр яахав тэр хамаагүй. Өөрснийхөө юмаа л ярих.
Аа тийм байна.
Тэр чинь тэр тусдаа өөр судалгаа. бид нарт л өөрдийнгөө юмыг ярь.
Төрж байгаа үед энэ хүүхэд гаргаж үед хүнд байвал тэгээд аль нэг араг байгаа юм уу? Энэ хөнгөн хийлгэх араг байгаа юм уу?
Одоо бол ер нь араг.
Энэ дом дом байгаа юм уу?
Дом арга л байсан байх л даа тэр үедээ тийн. Дом арга л гэж хэлхийм л даа тийм ээ?
Ямар дом?
Өөрөөр одоо дом арга чинь манай манай хамнигадууд чинь.
Мэдкэй манай ижий энэ тэр ярихдаа нөгөө төрж чадахгүй ингээд одоо удаан болсон тийм хүнийг үгүй бол одоо сайн лам байвал авцраад л ном уншуулдаг. Тийм юм байхгүй бол одоо нөгөө айлга чочоож.
Чочоож?
Чочоож одоо энд тэнд нь боож тавих юм уу.
Төмпөн шанага балбана.
Тийн юм балбах ч юм уу тэгж чочоож төрүүлж гаргадаг байсан гэж яригчасан.
Чочоож юу вэ?
Чочооно гэдэг одоо ийм төмпөн балбана. Ийм төмпөнг одоо дүн дүн дүн балбана чочооно.
«Оросоор ярив»
Тэгээд бас одоо эмлэгт ч гэсэн одоо ингээд өвдөөд төрөх дөхөөд очиход шар тос уулгадаг байсан. Одоо цэвэр сүүний шар тос. Шар тосонд тэгээд аргагүй л өөр болдог юм шиг байгаан. Би ерэн онд ерэн нэгэн онд нэг хүүхдээ гаргахдаа үзсэн. Шар тос ингээд цайнд нь ч гэсэн хутгаад уулга гээд эмч тэгээд хурдасдаг л юм шиг байгаан. Тийм ёс бол тэр ёс бол ёстой би үзсэн болохоороо ер нь аргагүй үйлчилдэг юм билээ гэж хэлэхэд болно. Шар тос аа тэгээд тэр баавгайн савар маврыг дээр үеийн эртний айлууд.
Домондог л гэсэн.
Хадгалаад байдаг байсан гэдэг ээ.
Баавгайн савар?
Тийн баавгайн сарвуутай саврыг хатаагаад хадгалаад өлгөөд байдаг гэнэ.
Тэгээд нөгөө за ярь ярь.
Өвдсөн одоо өвдөөд одоо бас л удаашраад байх юм бол тэр баавгайн савраар мөн дом арга байсан биз. Мааждаг савраараа аваад мааждаг.
Хүүхдээ.
«Оросоор ярив»
Гэдсийг нь ингэж мааждаг байсан байна л даа. Гэдсээ ингээд гэдсий нь ингээд маажуулдаг баавгайн савар аваад. Тэгээд тэр хурдан төрдөг байсан гэж ярьдгийн билээ.
Баавгайн савар хаанаас авдаг вэ?
Баавгайн савар одоо анчид л дээр үед агнадаг байсан байлгүй. Тэгээд савры нь хүртэл хатаагаад хадгалчихдаг.
«Оросоор ярив»
Тэгвэл тэр баавгайг ондоогоор яаж нэрлэдэг вэ?
«Оросоор ярив»
Баавгайг ондоогоор мэдэхгүй ээ. Баавгай л гэхээс өөр нэр байгаагүй байх аа. Бид л дуулаагүй бид.
«Оросоор ярив»
Жирэмсэн хүн ямар ч үгий хэлж болох вэ?
Жирэмсэн хүнд одоо тарни гэж юу байсын бол доо.
Мэдэхгүй.
Жирэмсэн хүн мэдэхгүй юм аа.
Ямар нэг хориул юм байгаа юм уу?
Тэр үед одоо хорьдог юм.
Юу хийж болохгүй юу хэлж болохгүй вэ?
Жирэмсэн хүн энэ нөгөө морины уурга байна. Ингээд нөгөө олс дээс байна.
Эрчтэй эрчилсэн.
Тийн эрчилсэн олс дээсэн дээгүүр гарч болохгүй.
Алхаж болохгүй.
«Оросоор ярив»
Тийн эрчилсэн юман дээгүүр алхаж болохгүй гэдэг.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories2(1)_14082023_kham_orgl_dji төгсөв.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories3(1)_14082023_kham_orgl_dji эхлэв.
Тэгээд одоо энэ нөгөө одоо аянганд ч байдаг юм уу ямар нэгэн юмаар зориуд ингэж одоо муулаж гаргаагүй тийм мэдэгдэхгүй хонь үхрийн махыг идүүлдэггүй. Цээрлэдэг байсан.
«Оросоор ярив»
Хэзээ ч идээгүй хэзээ ч идээгүй.
Айн?
Хэзээ ч идээгүй ийм хонь үхэр мах.
Мхн.
Хэзээ ч идээгүй.
Тийн тэр одоо яг л ингэж зориулж муулаагүй гаргаагүй л юуны махыг бол энэ одоо юунаас ч болсон тийн тийн мхн.
«Оросоор ярив»
Тэгээд нөгөө юм оёхыг хориголдог байсан.
«Оросоор ярив»
Одоо юм оёх тэгээд нөгөө ингээд тор нэхэх.
Тор нэхэх «Оросоор ярив»
Тийн тэр яах вэ гэхэд нөгөө хүүхэд нь гарахаараа хүйгөө ингээд хүзүүгээрээ ингээд ороосон энэ тэр гардаг юм байна л даа. Тэрнийг одоо хориголсон байдаг гэнэ.
Тэрнээс цээрэлсэн.
Төрөх дөхсөн хүн юм оёж болох оёхыг бага зэрэг хориглоно. За тэгээд элчтэй юм гэдэг чинь олс байдаг ш дээ. Тэрэн дээгүүр алхаж гарч болохгүй. Тор нэхэж болохгүй. Дандаа тийм эрчтэй мушгиралдсан юмыг хийхгүйк, хориголдог байсан байна.
«Оросоор ярив»
Сая төрсөн сая төрүүлсэн эх нь тэр сүүгүй байвал яах хэрэгтэй вэ?
Одоо малын сүүгээр л угжих л хэрэгтэй байшдээ. Хүүхэд нь сүүндээ цадахгүй одоо нөхцөл байна ш дээ.
Үхрийн сүүгээр л.
«Оросоор ярив»
Үхрийн сүүгээр л угждаг байсан байна.
Дом байгаа юм уу, сүү байхгүй байвал тэгээд?
Сүү байхгүй байвал одоо гурил одоо ийм гурил хуураад замбаа хуурна гэдэг биддээ. Тэрнийг одоо устай ингэж хутгаж самраад зутан болгоод угждаг байсан байх.
«Оросоор ярив»
Шившлэг хийдэг үү?
Тэрийг лам нар л хийх байх.
Лам талаасаа л тэд нар яана.
«Оросоор ярив»
Лам байсан гэдэг л дээ манай хамнигад бол лам байсан.
Өөрснөө бол тийм шившлэг байхгүй.
Ихэр хүүхдээс ах нь хэн бэ?
Аан ихэр хүүхдийнх болохоороо түрүүлж гарсан нь дүү нь болж, ард нь гарсан нь ах нь юм уу эгч нь одоо.
«Оросоор ярив»
Тэр одоо дүүгээ төрүүлээд араас нь өөрөө гарсан гэсэн тийм үг байдаг. Тэгээд сүүлд төрсөн нь болохоороо эгч ах болж түрүүлж төрсөн нь дүү нь болно гэдэг юм билээ.
Яагаад?
Тэр өөрөө тэр дүүгээ түрүүлж гаргаж байгаа юм байна л даа. Тэр ард нь үлдсэн хүүхэд нь.
Ах нь.
Тэгээд тийн ах нь ч юм уу эгч нь ч юм уу. Тийм болохоороо тэр эгч ах нь болдог гэнэ. Дүүгээ түрүүлж гаргаж байгаа юм аа гэнэ. Төрүүлж байгаа юм гэнэ дүүгээ дүү нь одоо түрүүлж гараад араас нь өөрөө явж байгаа болохоороо ах дүү эгч дүү л гэж хэлэгддийм байна л даа.
«Оросоор ярив»
Ихэр төрвөл сайн ёр муу ёр.
Сайн.
Сайн л гэх л дээ. Сайн л байсан биз тийн. Хоёр ихэр гурван ихэр төрдөг байсан. Сайн.
«Оросоор ярив»
Жолооч минь хоол ид дээ одоо. Манайд хоол идүүлж чадаг.
Миний дүү мах идээч.
Та ан хийдэг байсан бэ? Та ан хийдэг байсан бэ?
Та ан хийдэг байсан уу?
Ан ан.
Ан хийдэг байсан.
Ямар гөрөөс ямар ан хийдэг байсан?
Гөрөөс гахай үнөг энэ тэр.
«Оросоор ярив»
Шилүүс тийм л ан хийдэг байсан.
Ирвэс яахав?
Байхгүй энд.
Энд байхгүй юу?
Байхгүй.
«Оросоор ярив»
Баавгай байдаг уу?
Баавгай яах?
Баавгай байх.
Баавгай.
Үгүй энд байхгүй.
«Оросоор ярив»
Чоно чоно яах?
Чоно байх.
Чоно.
Чоно чоно.
Би чоныг барахгүй ээ.
Хэрэм буга нь.
Хэрэм жижиг амьтдууд байх.
Хэрэм туулай.
Хэрэм булга туулай чандага гээд жижиг амьтдууд байгаа.
«Оросоор ярив»
Тарвага нь байдаг уу?
Усны загасууд байна.
Загасууд.
Загас.
Энэ хавьд бол тарвагатай юу? Байсан уу ер нь?
Мэдэхгүй дээр үед ийшээ Хайлантаар бол тарвагатай байсан гэдэг.
Тийм үү?
Тийн.
«Оросоор ярив»
Агнуурт гарахдаа яах хэрэгтэй, юу хийх хэрэгтэй, ямар.
Агнууртаа гарахдаа.
Юу гэнэ үү?
Ан агнахдаа юу хэрэгтэй вэ гэнэ. Юу ямар бэлтгэл хийх вэ гэнэ.
Ямар ямар уламжлал яах.
Голлож буугаар агнадаг. Тэгээд хавхаар агнадаг. Тэхдээ түрүүлээд тэр ангаа судлаад сайн одоо энд тийм амьтан байна гэдгийг мэдэж аваад тэгээд хавхаа үгүй бол хавх тавина. Үгүй бол одоо тэр суудал гүйдлийг нь мэдчихээд тэр чинь түрүүлөөд судалж байгаа болохоор сайн судалгаа хийнэ. Одоо гүрөөс гэхэд л энд тэдэн цагт байна гэдэг юу л яг мэддэг болцон. Тэгээд тэр үедөө би очоод агнана. Тэрнээс биш байнга нөгөө агнаж болохгүй л дээ. Манайх чинь нөгөө.
Аа тийн одоо нэг бас.
Хатуу нийгэмтэй.
Тушаан болж мах идхэм гэнэ ээ.
Хоолны махны хэрэг байна. Тэхлээр тэрнийхээ төлөө тэгж очиж агнана. Өөрөө жоохон хужир байна сүү одоо би тэр усны захад байдаг болохлоороо. Тэрний аваачаад тэр суудалд асгачхана. Тэр чинь нэг арван дөрөв хоног явахгүй байгаад тэрнээс хойш болохлоор тэр чинь ирж нөгөө сүүгээ иднэ хужраа амьтан нь. Тэхлээр нь буудаж ална. Би ийм л ан хийнэ дээ.
«Оросоор ярив»
Та буга дуудах уу, ирүүлэх үү?
Одоо би буга байна дуудку.
Буга дуудах уу гэнэ. Урамдах уу гэнэ.
Үгүй үгүй би ердөө бугад ойртохгүй. Өөр ан хийнэ.
Ахай ямар өргөл мөргөл хийх хэрэгтэй вэ? Агнахынхаа өмнө, агнахынхаа дараа.
Аан үргөөлгө үү?
Тийн.
Үгүй ямар ямар зан үйл үйлддэг вэ?
Зан үйл тийн үйлддэг вэ гэнэ ээ.
Дараа нь одоо тэр амьтнаа одоо жишээ нь үнэг аллаа гэе тийм ээ. Аа тэгээд одоо тэр баян хангайдаа ваар ваар гээд одоо ингээд баян хангайдаа ингэж даллага авна л даа өөрөө. Амьтан алаад.
«Оросоор ярив»
Баян хангай ваар ваар.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories3_14082023_kham_orgl_dji төгсөв.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories4_14082023_kham_orgl_dji эхлэв.
Баян хангай ваар ваар ваар ваар гээд л тэгээд одоо амьтнаа юу байна.
«Оросоор ярив»
Барьсан тэр юм барьсан ангаар ингээд ангаа бариад ингэх хэрэгтэй тэ?
Ангаа арьсы нь одоо арьсы нь аваад тэр чинь юу нь хэрэгтэй байнав тэрнийгээ авсан хойноо шүү дээ. Тэгээд тэр амьтан одоо би үнэг аллаа гэхэд үнэгээ тэр яс нь өвдөнө биддээ мах нь. Тэднүүдээ одоо булты нь одоо ингэж юу яагаад хооронд нь бүр хэрээд.
Чагтлаад гэсэн үг.
Мөслөөд тэгээд тэр шөрөмсөөр нь ингээд өлгөөд. Тэр яахад дахин одоо юу яахгүй гэж.
«Оросоор ярив»
Тогтоож байгаа юм уу?
Тэрний зогсоож байгаа л юм л дээ.
«Оросоор ярив»
Дахин явахгүй зогсоож л байгаа юмаа. Амьтныгаа одоо өөрт дахиад олз орог гэж одоо тэрнээ хүлж байгаа юм. Тэхгүй тэр хэвээр нь ингээд хаяхлаар тарсан малын сэг шиг ийм болоод тэхлээр сүүлдээ муу байхгүй юу. Одоо яахав тэр үед нөгөө ашиг олсон олз маань олз болог л гэж тэрнээг тэгж байгаа байхгүй юу. Энээгээрээ би олз оруулъя өөртөө. Ашига хонжоо биш би олзноогоо төлөө өөртөө л ашгалха. Тэрнийгээ домнож байгаа арга нь тэр.
Тогтоож л байгаа юм байна л даа.
Тийн тогтоож байгаа өөртөө тогтоож байгаа.
Доён доён шатсан бэ? Доён доён.
Доён шатах.
Доён шатах. Доён шатах хийдэг үү?
Яах уу гэнэ ээ?
Доён шатаах.
Тийм юм хийдэг үү?
Хийдэг үү гэнэ ээ доён шатаах.
Доён үгүй үгүй. Тийм юм хийхгүй.
Доён гэдэг чинь.
Доён гэдэг чинь бас өөр.
Нас барсан хүний.
Тэр тань нэг хийдэг хүн бас тусдаа хүн л хийхээс биш бид нар тэр болгон юу яахгүй. Тэр өөрийнгөө тэр амьтандаа зориулсан юмаа л хийхээс биш бусад олон юмыг мэдэхгүй.
«Оросоор ярив»
Жишээлвэл ямар ангийн мах идэхэд би одоо жишээлвэл юуны гахайн бодонгийн мах идэж байна гэж кэлж болох уу?
Яана гэнэ үү?
Кэлж болох уу? Ангийн мах одоо гахайн махыг идэх болоход би ингээд гахайн мах идэж болох уу гэж хэлж болох уу гэнэ. Болно л биддаа?
Тэр бол болно доо. Өөрөө бол тэрийгээ хамаагүй ээ. Өөрөө юмаа хийгээд тэрнийгээ өөрөө л юм санахгүй байвал тэр чинь хүнд юм байхгүй шүү дээ. Тэр чинь өөрөө хамаг хүн чинь өөрөө л тэрнээсээ сэжиглэснээс л тэр юм болж байгаа болохоос биш тэрнийгээ би одоо.
Юм санахгүй бол.
Хариулна. Тэрэндээ би өөр юм хийлгэе гэж ингэж сэтгэж л явах юм билдээ. Би бол өөрөө тийм сэтгэхүйтэй л явдаг л дээ. Өвгөд дээдэс маань тэгж заасан надад.
Тэгж л сургасан.
Анчнээ.
«Оросоор ярив»
Хүнээ захад өвгөн байсан л даа миний найз. Тэгээ тэр өвгөний л захиас сургаалаар л явж байгаа хүн. Тэгээд тэр амьтны байршлыг бүр маш сайн мэдээд ямар сайндаа тэр өвгөн нады ийм одоо энэ хойно Улхан гээд том өндөр уул байдаг. Ийм хадан хясаатай. Тэрэн дээрээ тэр дор мөсөн дээрээ ингээд тэрэн дээр чоно мөсөн дээр үсрэхийг мэдэж байхгүй юу. Тэр ийм хавтан дээрээсээ хараад тэрэн дээр үсэрдэг юм байна л даа. Тэрэн дээр нь хавх зүүдэг. Мөсөн дээр. Тэгээд одоо тэр чинь мөсөн дээр.
«Оросоор ярив»
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories4_14082023_kham_orgl_sonyhdr-cx130e.MTS эхлэв.
Зуухлаар ямар хэцүү байхав. Мөсөн дээр зүүгөөд тэр хавхаа одоо хүлдөөхгүйн тулд тэр хавх чинь хөлчихнө биз дээ удаан байхлаараа. Тэхэд одоо сохор манээ худлаа ярьж байна. Шоргоолжны бут гээд ийм том том бутнууд байдаг даа шоргоолжны. Тэрнээс аваад нөгөөдөх хавхандаа хийгээд тэхэд ямар ч цас орсон тэр хавх юу хөлдөнө гэж байхгүй. Тэр буухад л үсэрнэ. Тэгж зааж өгсөн байдын манай дээрийн анчдуудын. Тэгээд би тэрний л сурсан юм.
«Оросоор ярив»
За сонирхолтой шдээ. Та өөрөө ийм юм хийдэг вэ? Та өөрөө ийм юм хийдэг вэ, хийдэг байсан бэ?
Юу?
Та өөрөө.
Та өөрөө тийм юм хийдэг байсантө?
Аан тийн тийн.
Та өөрөө тийм нөгөө одоо ан агнахдаа тэгж яадаг байсан тийм юм хийж явсантө гэнэ.
Юм хийдэг үү гэнэ үү?
Тийн тэр одоо жишээлэхэд тэр үндөр дээрээс нөгөө чоно ийгөөд үсрээд бууна биддээ?
Тийн.
Тэгээд тэр хавхаа хүлдөөхгүйн тулд тэр шоргоолжны бут аваачиж хийгээд дээр нь хавхаа тавиад тэгээд тэр хавх нь хөлддөггүй байсан. Тэрнийг та өөрөө хийж явж үзсэнтөгө гэнэ.
Үзсэн тэр чинь над зааж байгаа юм чинь би өөрийгөө үзсэн юмыг хэлж байна л даа.
«Оросоор ярив»
Тэгээд би тэр өвгөдөөс сурсан юмаа л ярьж байгаа байхгүй юу.
«Оросоор ярив»
Та нохойтой ангадаг байсан бэ?
Нохойтой. Тэхдээ тэр нохойтой олон ан яваагүй. Нохойтой ан хийжээсэн. Тэхдээ их яваагүй. Тэр нохойгоор бол зөвхөн шилүүс л нохойтой явдаг байсан. Өөр амьтанд хэрэглээгүй.
«Оросоор ярив»
Тэр нохойг яаж сонгодог байгаагтэ?
Тэр сайн юу л бүр тийм сурсан нохойг одоо хүнөөс тэр өвгөдөөсөө сурсан тийм нохойг тэр ч бүр нохой чинь нохой болгон сурдаггүй л дээ тэрэнд чинь. Бүр гоц нохой байдаг тэр.
Авьяаслаг нохой байдаг.
Авьяаслаг бүр.
Цаанаасаа төрсөн байхагө.
Ямар сайндаа бүр цаанаасаа бүр төрсөн байдын билээ.
«Оросоор ярив»
Бүр ингээд анд зүгээр аваад яваад ингээд холоос ингээд үнэртүүлэхэд аягүй хол шилүүснээ үнэр байхад тэр чинь мэднэ.
«Оросоор ярив»
Тэгээд л шууд чиглэлгүй гүйчихнэ. Тэгээ хайшаа гүйсэн нь мэдэгдэхгээ нөгөө нохойгоо мэдэхээ болино. Тэхэд л гэнэт хуцжээдийн. Тэхдээр нохой хуцах ч юу байхав дээ морьтой хүн очиж тэгж л барьдаг. Тэр нохой бол үнэхээр хэрэгтэй.
«Оросоор ярив»
Нохойг сайн нохой сургадаг улсуудад өгөөл нохой анчдууд чинь тус тусад нь сургасан байдын билээ.
Яаж сургадаг вэ?
Мэдэхгүй ээ. Тэрнийг бол би өөрөө сургаж байгаагүй болохлоороо мэдэхгүй байна. Тэгээд ямар сай нэг миний суг сурч байсан нөхөр би нохойгүй болоод нүхөрт.
«Оросоор ярив»
Тэр Дадалын анчин хийдэг хүн байсан байхгүй юу. Тэгээд одоо анд нохойгүй болчихлоо над одоо нэг нохой залгуул нохой өг гэсэн байхгүй юу. Тэгсэн өөрөө нэг ирээд над нэг хүхэ нохой авчраа. Тэгээд тэгж хэлнээ тэр. Өө энэ хоногийн мөрөнд ингэж хоншоороо шаахгүй юм бол хоёр гурваар нь дүүжлээд тэгээд аваад очоорой чи. Би чамд нэг нохой авчирлаа гээд тэр яваад өгсөн байхгүй юу. Тэгээд тэр нохойны эрдмий нь үзэж чадахгүй тэр өвөл нь бас ан гээд ажилтай ингээд яваад байсан нөгөө нохойгоо алдчихсан байхгүй. Цас орохлоор алга болох. Тэгээд хайшаа алга болчихсон мэдэхгүй. Үгүй болоо нөгөө нохой. Тэгсэн юу яажээнэ нөгөө нөхөртөө бас нэг хэлээд нөгөө нохойгий чинь алдчихсаан гэж би. Тэгээд ямар ч анд явж чадахгүй ингээд алдцаан гэсэн чинь тэрний олж болно оо. Танай тэндээс холдоогүй ийшээ ирээгүй. Тэр тэхдээ юунд шилүүсэнд хоногоо мөрөнд явна чамд тарваганд явах нохой би чамд авч очсымаа. Тэр уг нь тарваганд л сайн нохой доо гэсийн. Тэр тэгж байхгүй юу. .
«Оросоор ярив»
Тэхлээр нь тэгээд яагаад юм гэсэн чинь тэр их сонинтэй. Тэр тарваганы ганц шилэн хүзүүнээс нь ганц зуугаад сэгсрээд хаядаг. Тэхдээ жижиг тарвага зуухгүй. Дандаа том тарвага зуудаг тэр нохой.
Дахиад нэг удаа хэлээч. Энэ.
Тэгээд ганцын шилнээс нь зуудаг. Тэгсэн хойтон хоёр жил жил гаран болсны дараа юм аа юу яаж байна аа.
«Оросоор ярив»
Би энэ худалдаа бэлтгэлийн ангид арьс авжээдын. Тарваганы арьс тушаажаагаа их арьс ирсэн. Тэгээд нэг анчин ирэхлээрээ л дандаа нэг ердөө яг нэг газарт зуусан тийм нохой нохой зуугаад барьсан тарваганаа арьстай ирсэн байхгүй юу. Тэхлээр нь би гэнэт мэдэж байхгүй юу. Энэ л аваад явсан байна нөгөөдхөө. Чамд одоо тийм нохой байна уу гэсэн чинь нохойгүй. Би танайд очно оо үзнэ гэсэн. Тэгээд би өвөл нь морьтой давхиж очиж байгаан. Тэднээх бүүр тэр урагшаа хол байсан. Очсон чинь нохой мөн байна аа. Би нохойгоо авлаа гэсэн чинь тэднээ хүүхдүүд нь уйлаад нохойг минь бүү авагтий гэж уйлаад байна. Тэгээд яах юм би нохойгоо авна энэ чинь миний нохой би ингээд авцарсан ингээд алдцан. Тэгээд манайд ирээд жил гаран болжээнэ. Ингээд хонь хардын, тэгээд тарвага барьдын. Тэгээд би хоосон буцахгүй тэр холоос арай ирээд яасан. Тэгсэн чинь нэг морь аваад яв гээд. Нэг морь хөтөлж би ирсэн ш дээ нохойныхоо өртөгт. Тэгсэн чинь тийм сайн нохой надад өгсөн гээд.
«Оросоор ярив»
Би эрдмий нь үзэж чадаагүй тэрний.
«Оросоор ярив»
Нохой гэдэг чинь аргагүй сайн юм билээ.
Шөлөө уу.
«Оросоор ярив»
Та хоол ид хоол идсийм үү?
Иджийнаа.
Шөл уу?
Та шувуу агнадаг би? Шувуу агнадаг?
Шувуу алахдаараа ятуу л алдаг. Өөр шувуу алдаггүй.
«Оросоор ярив»
Заримдаа хүмүүс шувуу хараалчин гэдэг. Тийм юм байна уу?
Тийм ёс байна уу шувуу хараалч гэдэг?
Мэдэхгүй тэгж би мэдэхгүй. Манайх бол ангийн шувуу л алдаг. Өөрөөр мэдэхгүй тэрээнийг.
Тийм яахав.
Тийм шувуу тушаадаг байсан байхгүй юу.
Айн стандартад.
Тийн стандартад тушаадаг. Экспортын маханд өгдөг.
Экспорт импорт гээд гадаад гаргадаг байсан байна л даа.
Гадаад гаргадаг. Хоёр хөлий нь ингэж яагаад энэ доогуур нь хавчуулаад тэгээд.
Тийм ёсоор нь тэгээд.
Хүзүүг нь нугалаад тэгээд экспортод гаргадаг.
Экспортод гаргадаг шувуу л агнадаг байсан байна.
Ятуу юу.
Хур.
Хур тэднүүдий.
Ятуу хур.
Агнадаг байсан. Агнахдаа тэр чинь тэр гадаадад гаргадаг байсын манайх. Тэр соц нийгмийн үед. Одоо бол тийм тушааж энээ тэр биш болоод байна аа. Тарваганы чинь арьсыг тэгж хэдэн зуун мянгаар нь аваад гаргадаг байсан. Одоо бол тийм юу байхгүй. Тарвага ч байхгүй цөөхөн болоод.
«Оросоор ярив»
Тогруу тогруу алах цээртэй юу?
Үгүй тийм юм болохгүй.
Тогруу алах цээртэй.
Цээртэй. Манайд бол бурхны шувуу гээд алдаггүй.
Бурхны шувуу?
Тогоруу ангир.
Тийн болохгүй. Тогруу хун тэднүүдийг бүр.
Ерөөсөө тийн.
«Оросоор ярив»
Яагаад яагаад цээртэй яагаад?
Яагаад гэнэ.
Яагаад цээртэй вэ?
Яагаад цээртэйв?
Болохгүй бурхны шувуу гээд яадаггүй алдаггүй.
«Оросоор ярив»
Бурхан шувуудыг алсан ямар нэг хүн энд байдаг байгаагө?
Бурхны шувуу алдаг хүн байгаа юу?
Тэр нь ямар шувуу юм.
Тэр яасан бэ?
Тогоруу усны шувууд ш дээ. Тогоруу ангир галуу.
Үгүй тэр чинь болохгүй гээд манай цээрэлсэн бүр нийтээр тийм байдаг болохлоор тэрэнд бол тийм буу шагайх хүрэх тийм хүүхэд байхгүй л дээ.
Тогорууг чинь алахлээр айлын ийм ширмэн тогоо байшдээ. Ширмэн тогоог хагартал хараадаг гэсэн. Тийм болохлоор болдоггүй.
«Оросоор ярив»
Ширмэн тогоог хагартал гэдэг утга нь болохоороо.
Тэгээд тогорууг хүн алдаггүй айдаг.
«Оросоор ярив»
Одоо удам үе дамжтар болохгүй гэсэн үг л дээ.
Болохгүй тийн.
Үе дамжтал хараалгана.
«Оросоор ярив»
Их л гомдолтой гомддог шувуу юмтэ.
«Оросоор ярив»
Тэгээд хун хараалч байгаа юм уу?
Хунг бол ёстой мэдэхгүй юм аа хун.
Цагаан харантай цагаан хар хэлтэй.
Хун.
Тийм яриа байгаа юм уу?
Тийм яриа байдаг юм аа.
Хунг хун шувууг ингээд хатгамлаар оёхлоор орныхоо тэр доогуур хийж болохгүй. Хун шувуу гэдэг чинь дээшээ байдаг гэнэ. Тийм болохоор хүний ингээд алхах гишгэх юманд зургий нь дүрсий нь оёж болохгүй. Хатгамлаар оёдог ш дээ.
Зургий нь оёж болохгүй?
Тийн оёж болно. Болохдоо дээш нь оёно. Дээш нь хийнэ.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories4_14082023_kham_orgl_sonyhdr-cx130e.MTS төгсөв.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories5_14082023_kham_orgl_sonyhdr-cx130e.MTS эхлэв.
Энэнээс доош болохгүй.
Тийн одоо зурагтын зурагт байдаг биддээ.
«Оросоор ярив»
Одоо тийн тэр энэ тэрийн бүтээлэг хийнэ. Ийм орон доогуураа орныхоо юугаар ингээд хатгамал ийм гоё тор оёж болохгүй.
«Оросоор ярив»
Тэрэнд хийж хийж болохгүй.
Хун.
«Оросоор ярив»
Хун гэдэг.
«Оросоор ярив»
Барга барга буриад хоёрт хун шувуун тухай ямар нэг домог байна.
Байдаг байдаг. Хун шувуу.
Тэгээд хамниганд ийм домог байгаа юу?
Мэдэхгүй.
Байдаг л гэж ярихаас яг үзсэн.
Сонссон үзсэн хүн байхгаа.
Тийм ном энэ тэрийг мэдэхгүй байна.
Тийн хун шувууны тухай мэдэхгүй.
Хун шувуугаар зөвхөн тийм л юу.
Буриадууд хун шувуунаас гарвалтай гэж домог дээр байдаг юм билээ ш дээ. Тэрнээс биш хамнигад бол мэдэхгүй.
Хамнигадай тэгээд бас энэ загасанд болохлоороо гутаар загас гээд одоо энэ яриад байдаг. Тэхлээр тэр нь чухам ямар учиртай тэрнийг бол ямар учиртай нарийн мэдсэн юм байхгүй л байна л даа. Уг нь тийм юутай гутаар загасан. Одоо энэ бөө нар чинь тахилга онго ямар юм гэж яриад байна. Тийм юмны л одоо хэргэлдэг юм нь юм шиг байгаа юм. Тэхдээ хамниганд тийм юм байхгүй л дээ. Тэр загасыг л хэргэлж байсан юм.
Гутаар загас яахав?
Тийн.
«Оросоор ярив»
Тэр нь ямар загас байдын гутаар загас гэдэг нь?
Гутаар гэж.
Мэдэхгүй одоо ямар загас байдын бэ?
Гутаар.
«Оросоор ярив»
Чи үзсэн үү?
Юу гэнэ үү?
Гутаар загас гэж ямар загас.
Нэг шар эрээн ногоон эрээн ч гэх юм уу тийм эрээндүү. Юун дээгүүрээ нуруун дээгүүрээ дэлтэй тийм загас байдын.
Аан гутаар гэдэг нь үү?
Тийн. Эрээн тарган.
«Оросоор ярив»
Тэр түүнийг яаж болохгүй энэ гутаар загасыг?
Яана гэнэ үү?
Тэр гутаарыг болохоор яадаг яг яаж болохгүй гэдгийн. Аан тэр чинь хамниган.
Бөө мөргөлдөө л өөрсдөө хэргэлдэг хамниганээ юунд л ордог байсан.
«Оросоор ярив»
Юуны буриадын бөө мөргөлд ордоггүй. Тусдаа улсууд шүү.
Тийн хамнигад.
Тийн хамнигадын өөрийн нь ёс байсан.
Тэрнийг тахидаг уу? Түүнийг тахидаг уу?
Тахидаг нь тэр л дээ.
Яаж тахидаг вэ?
Мэдэхгүй ээ тэр гутаар загасныхаа махаар тэрээгээрээ л тахилт хийлгэдэг. Одоо буриад болохлоороо юу л даа. Хоймрын хөгш тахина энэ тэр гээд байдаг. Тэрэн шиг загасаа л тахидаг байсын байна лээ.
«Оросоор ярив»
Манай энэ хамниганы тахилгач болохоороо нугас гэдэг дээ нугас. Нугасаа л тахидаг гэж хэлдгийн билээ хамнигад. Хамниганай тахидаг шувуу болохоороо нугас байсан гэнэ ээ. Одоо нугас шувууг буудаад ч юм уу тэгээд тэр хамниган сахиусаа тахидаг байсан гэж манай дээдсүүд хэлэх юм билээ.
«Оросоор ярив»
Тийн сахиус сахиусаа л тахидаг.
Нугас энэ хамнигааны сахиус?
Аан тийн.
Яагаад?
Тэр одоо дээр үеэс л тийм уламжлалтай байсан юм болуу даа. Буриадад болохоороо нэг хониор тахидаг биддээ хонь юу бөө онгоо оруулдаг бид ээ. Тэр онго оруулдаг юм шиг байгаан хамниганых. Ёсонд болохоороо нугас шувуугаар сахиусаа тахиж онго оруулдаг.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories3(1)_14082023_kham_orgl_dji төгсөв.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories4(1)_14082023_kham_orgl_dji эхлэв.
Тэгээд тэр одоо хэлэх юмнуудаа хэлдэг тэр онго ороход байсан гэдэг.
«Оросоор ярив»
Нугас нь нугас нь нугас шувуу яагаад хамниганы сахиус болсон бэ?
Нугас шувуу одоо яг би тэгж мэдэхгүй юм байна аа.
Яг сайн тийм гэж мэдэхгүй байна аа.
Мэдэхгүй байна аа. Нугас шувуу гэж яг сонссон бид нар. Тэгээд дотроо бид нар бодоод явж байдгиймаа нугасаа.
«Оросоор ярив»
Тэр гутаар гэж загас яадаг билээ? түүнийг тахидаг байгаагө?
Тийн бас л адил тахидаг юм шиг байгаа юм.
Яагаад түүнийг тахидаг байгаа вэ?
Тэрнийг хэлж юу яахгүй байна даа. Бид нар чинь одоо энэ нийгэмд нэг дарагдана. Буриадад дарагдана. Тэхдээ бид нарт ямар ч юмыг.
Судалж байх боломж байхгүй.
Боломж бид нарт байхгүй байхгүй юу.
Их нууц байсышдээ бас.
Тийн нууц байсан.
«Оросоор ярив»
Тэгээд бид нар чинь хоорондоо бас буриад хамниган хоёр чинь хоорондоо таарахгүй. Тийм учраас бас болохгүй байхгүй юу тэр. Тэхлээрээ бүх юмаа ингээд хаагаад байж байгаа байхгүй юу.
Бүх юмыг орхиулаад мартуулаад бид нарыг чинь ингээд сургууль соёл гээд ингээд коммунизмыг заагаад эхэлсэн.
Буриадаас бас хараат байдалд байж байгаа юм чинь.
«Оросоор ярив»
Хоорондоо бас таарахгүй.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories5_14082023_kham_orgl_sonyhdr-cx130e.MTS төгсөв.
Тэгээд одоо нутаг усаараа ч гэсэн бүх юмаараа тусдаа байж байгаа улсууд байхгүй юу. Одоо өнөө болтол үлдсэн одоо ингээд байгаа улсууд чинь дандаа л хамниган тийм байнгын байжаагаа хотон байхгүй юу энэ хотон болохлоороо л. Тэрнийгээ дагаад үлдцэн. Буриад хотон гээд судлахаар энд байхгүй ш дээ. Баян-Уул чинь олон үндэстэн ястны сум гэхэд дангаараа буриад байхгүй ш дээ. Бид нар бол дангаараа байж байгаа байхгүй юу. Бас тийм онцлогтой. Хойноо болохлоороо бас дангаараа газар нутагтай. Тэгээд хоорондоо болохлоороо мэднэ л дээ бие биеийгээ. Тэрнээс биш буриадаахаа дунд бид нар нэг тал гэж хёэлэхгүй ярихгүй хоорондоо ярихгүй. Тийм л байхгүй юу.
«Оросоор ярив»
Буриад хамниган халх хамниган хэл хада халх буриадаас ялгаатай байна штээ.
Ялгаатай.
Ялгаатай.
Ямар ялгаатай үгнүүд байгаа вэ?
Ялгаатай үгнүүд юу байгаа вэ?
Ахуй амьдрал идэх хоолоос өгсүүлээд тус тусдаа юуны хэргэлж байгаа одоо мал аж ахуй талын юмнуудын тэр чинь булт өөр өөр нэртэй тус тусдаа өөр өөр ш дээ энэ чинь.
Жишээлвэл.
Одоо жишээ нь одоо моринд оруулдаг хомууд гээд гэжоолх шопоон чирчээ чирчиля гээд ингээд одоо морин тэргэндээ хөллөх морио унах тийм юмнуудаас эхлээд тийм өөр өөр байхгүй юу хоорондоо. Тэгээд бид нар чинь буриадаас гадна өшөө сонгоол гэж бас хажууд нь байна. Тэднүүдээсээ бас тусдаа тийм жижхэн юунуудын олон жижиг байна дотроо.
Ондоо.
Тийн ондоо тус тусдаа ондоо. Цонгоолууд чинь бас биднүүдээс бодвол арай биеэр том махлаг ийм том биетэй тийм. Ярианы хувьд жоохон хөөрүү онгироо сагсуудуу тийм улсууд болохоор сонгоолууд өөр л дөө. Хамниган бол урсалниктай. Олон төрлийн хэл мэднэ. Оростойгоо ч ярина. монголоороо ч ярина. тийм олон тийм хөрвөх чадалтай бол илүү. Буриад хүнүүд болохлоороо яахав би чаджээнэ гэж байгаа тийм нэг үзэлтэй. Тэгээд юманд шуналтай, юмыг ихээр олохын төлөө явдаг. Хамниган улсууд болохлоор өөрийнгөө тэр байгаа нутагтаа хэрэглээл өөрстөө зохисох юмаа хэрэглэх тийм л бодолтой явдаг болохоос биш илүү юмыг бол ердөө тэр.
Цуглуулах шаардлага байхгүй.
Новш цуглуулна гэж байдаггүй. Тийм л удамтай явжаагаа ийм л улсууд. Тэгээд тэр нэг нутагт байнга байдаг нь тийм учиртай байхгүй юу.
«Оросоор ярив»
Хамнигадай нэг чанар нь бол тийм л чанар.
Энэ авир зангаар чанараар ингээд тус тусдаа байна ш дээ.
Чанарын хувьд.
Тэгээд тэр ямар үг ямар ондоо үгнүүд байна вэ?
Ондоо үгнүүд болохоор одоо идэх уух юм гэхэд чинь л тэд нар мах гэдэг үгийг бид нар мах гээд хэлнэ. Тэхэд чинь тэд михан.
Михан.
Жишээ нь тийн. Одоо талхыг гурил гэдэг ш дээ монголоор гурил. Тэгээд манай буриадаар болохоор талхан гэхэд чинь бид нар бас.
Ёпоошх гэж хэлдэг.
Ёпоошх гээд хэлээб талхаа ёпоошк гэх жишээтэй. За тэгээд бусдаар гэхдээр одоо морин тэрэгний хэрэгслүүр чинь бүгдээрээ л орос байсан байгаа юм. Манай ав болохоор бүгдий нь построонх шиля гэдэг нь бүгд монголд хэрэгдэхгүй. Зүгээр дандаа л орос үгнүүд байсан байна лээ.
«Оросоор ярив»
Буриад худоок тэрэг гээд одоо ингээд дөрвөн дугуйтай тэрэг ирж байгаам байдаг биддээ одоо яриад байгаа. Тэгсэн чинь тэр зүгөөр суугаад явдаг тэрэг байхад нь хамниганы тэр өөр нь юув гэхлээр чинь паар гээд ингээд.
Партер.
Партер.
Тэрнийгээ сунгаад урт урт паар гээд.
Энэ юу вэ?
Хоёр морь хөлөлдөг ч болно.
Паар тэрэг.
Аан паар тэрэг. «Оросоор ярив»
Тийм урсаалник тэрэг хийгээд байхгүй юу. Тэрээгээр бүр төрлийгөө юм ачина. Одоо тэр тэргээ сунгаад уртаар найм есөн метрийн шургааг ачиж болно. Тийм урсаалник хийхэд бид рүү чинь яриад олон хөрвөх чадвартай гэж ярьдаг нь тийм. Буриад бол зөвхөн ганцхан тэр одонхой тийм тагдгар тэрэгнээс өөр тэрэг байхгүй. Хамниган болохлоороо тийм тэр чинь хамниган паар гэдэг.
Тэгээд сунгаад сунгалттай.
Тэр чинь мориндоо ч хөллөнө. Хоёр морь хөллөөд явна. Хоёр үхэр хөллөөд явна. Тэр хоёр үхэр хөллөөд явахад одоо ийм бүдүүн дөрбөн метрийн гуалин гурвыг тавиад явдаг байхгүй юу. Тэгээд даваанд энэ тэр шууд явжээдэг. Тийм хамнигадай онцлог бол тийм л монголд одоо хийжээсэн энэ хойно байгаа тэрэгний өөлдвөрт бол тийм сар тэргээр тэр том гуалингуудыг чинь эрээн давааг даваад явуулдаг байсан. Би жаахаан нэг долоо наймтай тав зургаатай байсым уу. Тэхэд манай нагац гээд нэг бид нараас нэг арваад ах хүн байсан. Алексей.
Аа тийн.
Ийм том мод ачаад энэн шиг л бүдүүн мод байхгүй юу. Энэ нэг гурвыг ачаад тэр том. Тэгээд хоёр шараа хөллөөд тэгээд эрээн аваад ирдэг. Тэхэд эрээн авчраад тэр чинь нөгөөдхөө саалж одоо үгнө л дээ. Тэхэд нь саа болдым тэр саагаар нь нөгөө куб метрийг нь гаргаж байгаа. Нэг куб метр хоёр төгрөг авдаг байсымуу тэр нэг хэдэн. Лав нэг ийм тэрэг модоо тушаагаад ирэхдээ арваад түгрөгтөө арван нэг хоёр юм уу. Тиймэрхүү төгрөг авдаг байсым шиг байгаан. Тэгээд эрээнд гуалингаа тушаадаг тийм байсын. Одоо тэгээд өнөө тийм шар ч байхгүй байхгүй байлгуул байлгах хүнөөс нийгэм ийм болоод хэрэглэхгүй болох. Би ч бас саяхан болтор үхэр тэрэгтээ энэ хашаа хорооноогоо мод зөөгөөд энэ гадаанаасаа байдаг л байсан. Одоо болохоор болиол энэ байж байгаа.
Тэгвэл тэр өшөө ямар үгнүүд байдаг байгаа вэ?
Өшөө нөгөө манай хамниган буриадын ялгаатай юмнууд гэх ч одоо нэг үгийг чинь ондоо ондоогоор хэлдэг биддээ.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories4_14082023_kham_orgl_dji төгсөв.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories5_14082023_kham_orgl_dji эхлэв.
Одоо юу гэхийм дээ тэ. Ондоогоор хэлдэг. За юу гэдэг билээ кортооп гэдэг чинь орос үг үү?
Тийм.
«Оросоор ярив»
За цагаан төмс гээд түүдэг тэрнийг хивхэн гэж хэлдэг. Нэг цагаан төмс гээд байдаг ш дээ улаалзэтэй. Тэрнийг аягүй манайхан чинь хэрэглэдэг л дээ биенд сайн гээд. Тэгээд тэрийг хивхэн гээд буриадууд хэлдэг.
Буриадууд.
Бид нар одоо манай хамнигад ч одоо юу гэдэг байсым бэ.
Цагаан төмс л гэдэг.
Цагаан төмс.
Цагаан төмс л гэж хэлдэг үү?
Цагаан төмс л гэдэг байсан.
Тийм байх аа.
«Оросоор ярив»
Мэхээр гэдэг чинь өөр.
Цагаан төмс.
Цагаан төмс гэж хэлдэг. Тэр нь олон үг ялгаатай юм их байна даа. Бид нар яг мартаад байна л даа. Одоо мартамхай нь аягүй их залгаад. Тэрнээс биш бол аягүй олон үг ялгаатай байдаг.
Орос нэг юм болохоороо тэднүүд чинь олон хэлээд байхад биднүүд чинь тэрнийг ойлгохо ижил юм яриад байгаа байхгүй юу.
«Оросоор ярив»
Танай бага байхдаа танай өмбөө хөгшөө хоёр танаар яаж ус яадаг авчруулдаг байгаа вэ? Танаа усанд явуулдаг яаж явуулдаг байгаав? Юу кэлдэг байгаа вэ?
Усандаа л тийн усандаа явагтий хониндоо явагтий гэж хэлдэг байсан.
Ус ацрагтий.
Тийн ус ацрагтий ус ацрагтий л гэхийм бэ дээ. Ус ацрагтий л гэх л дээ. Явагтий гэдэг чинь бас л ондоо үг болоод дандаа буриад руугаа орох гээд байгаан. Одоо тэр тийм юм ацрагтий тэгэгтий л гэх жишээний хэлнэ л дээ.
Таныг яаж юм яадаг байгаа вэ, дууддаг байгаа вэ?
Хүүгоо гэх тийн. Хүүгоо ир, нааш ир хүүгоо гээл. Хүүгоо л гэж дуудна даа.
Буриад бол муха гэж ярьдаг.
Буриадад болохооро муха чийгэгтий ийгэгтий муха гэх.
Мухай?
Өөрөөсөө өөрөөсөө дүү жаахан хүүхдийг муха л гэж дуудна ш дээ. Тийм биддээ Бадамгарав эгч ээ?
Тийн тийн.
Манайхан болохоор хүүгоо хүүгоо гэх.
«Оросоор ярив»
Тэр ямар сүү ямар саванд саадаг вэ?
Модон юу гэдэг модон хувинд л саадаг байсан биддээ тэ?
Тийн модон хувинд.
Хөнөгөнд.
Хөнөг хөнөг гэж хэлдэг байсан манай хамнигад болохоороо.
Хөнөг.
Хөнөгөө ацрий гэх жишээний.
Тийн хөнөг л гэдэг байсан.
Тийн саалийн хөнөг гэх жишээний. Ямар гоё юм бэ. Жимс тавигтий.
Черомка.
Черомка черомха.
Черомчик. Өө не энэ чинь нөгөө.
«Оросоор ярив»
Черонк юу гэдэг нэрс.
Нэрс.
Нэрсий чинь юу гэдэг билээ?
Черника.
Черника аанхаан.
«Оросоор ярив»
Энд ургадаг тэ?
Ургах тийн.
Ургах.
Ургах.
«Оросоор ярив»
Ахай эгч хоёр та ямар нэг хамниган дуу мэдхэгтө?
Хамниган дуу тийн бага сага мэдэх ээ. Тийн тэр болгон бид нар нэх дуулдаггүй. Хааяа мэдэх нь мэднэ ээ.
Ямар нэг дуулж чадхагтө?
«Оросоор ярив»
Тэгээд хамнигадууд чинь хоёр Тарвалж гэх нутаг энэ тэр гэдэг нь хойгуур Ононгоороо байсан юм байна л даа. Сүүлд бид нарыг бодоход бид нар чинь нөгөө ийшээ ингээд яахаараа мэдэдгүй байсан. Хожим бодоход манай ав ижийн нутаг чинь тэр Ононгоороо Ононд байсан бидний мэдэхээс. Өмнө өвөө өмбөө маань болохоороо Тарвалжийг гэгддэг тийн. Тийн тэгээд Тарвалжаас гаралтай. Тэнд бас хамаатан саднууд маань байдаг л байх даа гэж бид боддог байхгүй юу. Тарвалжид бид нар чинь хойш үлдээгүй мэдэхээ больсон юм чинь. Анх нэг жараад оны үед манай ав ижий мэдэлцдэг л байсан. Тэгээд л тэрнээс хойш малтагдаад.
«Оросоор ярив»
Тэгээд тэр Ононгийнхоо тухай дуу муу дуулдаг байсым шиг байгаан. Тэгээд миний мэдэх нэг Загал Онон гээд дуу байсан гэж би бод байсын билээ. Тэгээд олон төрлийн хамниган дуу байдаг л дээ.
За дуулаарай.
Загал Онон.
«Оросоор ярив»
За дуулна аа.
Загалхан Онон минь үерлөөд
Загасаараа халиэгсэн гэнэ гөөрэй
Заяаны минь ганц нь закиулаачаасөө
Залхуудаа цаашханаа гөнөөвичдөө
Үргөн Онон үерлөөдөө
Үндсөөрөө халиад урсаа гэнэ ээ
Үеийн миьнь ганц минь закиулаачаас нь
Үгүй дөө цаашханаа гөнөөвичээдөө
Тийм хошин дуу байсан байна тэ? Тэхдээ хамниган ардын дуу олон байдаг юм аа. Бид нар нөгөө Дадалд нөгөө хэдэн эгч нэг яваагүй биддээ та? Дадалд энэ хамнигадын нөгөө.
Арван найман онд.
Тийн тэрэнд очиход юу яаж л дээ. Хамниган өв соёл бид нар тэр яах гэж очсон байхгүй юу. Одоо өв соёл султалчлах тийм цуглаанд очиход тэр хамниган дуунууд бол ер нь их олон байсан байна лээ. Яг гаргаж байгаа нь бид нарын мэдкүйгээр хамниган яг үндэсний дуунууд нь бол бас.
Тэр буриад ардын дуу гэдгий чинь бараг тал хувь нь хамниган байсан юм бишгү?
Тийм л байсым шиг байгаа юм ихэнх нь.
Энэ одоо буриад ардын дуу гээд байна биддээ?
Тийн.
Одоо нөгөө юу өө золиг тэр буриад ардын дуунууд чинь анк гаруул нь хамниган гаруулын дуу байсан.
Ер нь тийм л дээ.
Тийн тэрийг нь тэгээд аваад буриадууд нөгөө өөрсдийнхөө буриад аялганд оруулаад.
Буриаддаа дарагдаад тэгээд тийм болсон болохоос.
Тийн буриаддаа дарагдаад тэгсэн болохоос биш уг гарвал нь манай хамнигадын дуу юм билээ гэж л би сонссон.
Тийн ер нь хамниган хүн гэдэг чинь бүр хичнээн зуун жилийн түүхтэй буриадуудын төрөхөөс өмнө байсан гэж түүхэн дээр байдаг юм билээ тэ?
Тийн.
Хэчнээн мянган жилийн өмнө төрсөн улсууд гэнэ ээ хамнигад. Тэгээд тэрнээс хойш буриадууд чинь бүр саяхны гээд.
Одоо биднуудын энэ бага байхад л хамниган гээд биднууды чинь сургууль ч авахад хэцүү. Тэгсэн чинь одоо ингээд тавь жаран жил эднүүдээ дунд ингээд байхад л жинхэнэ буриад хүн байна уу гэхэд одоо байхгүй болчоод байна. Бид анх тэр ярьсан ингээд олон овог солиод байхгүй болоод нөгөөдөх чинь жинхэнэ яг одоо буриад хүн Баян-Уул дээр асуувал байхгүй.
«Оросоор ярив»
Тэгсэн тэд нар чинь яагаад зарим нь яагаад ингэсэн юм гээд энэ өв судлал яваад байхлаар чинь өө би хамниган байгаад одоо манай ав ижий буриад гээд би буриад руу орсон. Тэгээд буриад нэртэй явж байгаа гээд ингээд буриад чинь олдохоо болиод байна. Одоо тэгээд хамниган нь олон болоод. Олон ч юу байхав дээ одоо дээд талаасаа энэ хүн. Тэгээд дунд насныхд нь би орхом ийм л болж байна.
Буриад хүн яс үндсээ их нуудаг л байсым шиг байгаан. Хамнигадууд болохоороо дандаа бид нар буриадууд гэж хэлдэг. Яс юманд дээрээ болохоор тэд хамниган байсан байна лээ.
Тэгээд тэр чинь нөгөө хойноос орж ирсэн болохоор тэр бариан тавианы үед чинь нөгөө хамнигадыг чинь нөгөө юу японы тагнуул. Япон чинь нэг хойгуур тэр юугээр оросууд юу яасын байлээ ш дээ дайтсан. Тэгээд япон чинь ялагдаад тэгээд дайтахаа болиод тэгээд тэрнээс нь хойш энэ манай хамнигад буриадууд чинь наашаагаа тэр одоо амь аврагдах гэж наашаагаа ирээд тэгээд энд ирээд одоо тэгээд нөгөө хамниган буриад гэвэл тэр одоо бариан тавианы үед чинь японы тагнуул гээд бүр шууд тулгадаг байсан гэжаагаан. Та нар японы тагнуул юу тагнах яах гэж ирээ. Тэгээд тэр манаарын өвгөд дээдсийг булты нь тэр хэлмэгдэлд оруулсан. Тэгээд манайхан чинь нөгөө хамниган гэж хэлж чаддаггүй. Тэгээд бүр дарагдаад энэ болтроо явсан тийм л гэж ярьдаг.
«Оросоор ярив»
Тэгээд хамниганаар ч ярьж чаддаггүй тэгээд хамниган ч гэж хэлж чаддаггүй.
«Оросоор ярив»
Яс үндэс яс үндэс ямар уу гэхэд буриад гээл явжээсэн.
«Оросоор ярив»
Буриад бас япон тагнуул гэдэг?
Буриад чинь бас хойноос ирсэн.
«Оросоор ярив»
Одоо бид нар чинь нөгөө бичиг баримтан дээрээ болохоороо хамниган гэж байхгүй ш дээ.
Байхгүй.
Тийн. Буриад яс үндэс буриад л гэнэ. Буриаддаа орсон. Үгүй бол халх.
Яс үндэс буриад тэгээд одоо.
Халх бол халх, буриад бол буриад.
Ямар омгоов гэхэд л одоо нөгөө одоо сая нэг мэддэг болоод л хамниган багшид омгоо одоо тэр сартуул мартуул гээд гарч ирээд байгаа байхгүй юу. Одоо яг үнэн яг юун дээр бол буриад гээд л явж байгаа.
Албан бичиг дээрээ болохоороо бид нар чинь хамниган гэж байхгүй. Ердөө буриад л гэж хэлдэг байхгүй юу. Ямар ч хамнигад байсан тэгээд буриад гэсэн одоо яс үндэс. Тийм биддээ пасспорт бичиг баримтан дээрээ тэ?
Тийм л гэх.
«Оросоор ярив»
Өнөө ч болтор та тэр пасспортонд буриад байгтө?
Буриад буриад бүгд мөнөөс буриад.
Та бас буриад уу?
Буриад.
Буриад бүгд буриад.
«Оросоор ярив»
Хамниган гэж бичсэн хүн байнагө?
Байхка.
Байхгүй манай ав болохоороо нөгөө бичиг баримтан дээр нь ингээд нэг хэзээд буриад гэх шүү дээ.
Тийн.
Тэгсэн чинь буриад байхдаа үнэхээр дургүй. Буриад байхдаа яадгийм хамниган гээд бич гэхэд нь бид нар ингээд тэрий нь жоохон арилгаад өгхөд нь хамниган гээд ингээд бичиж байснаа санахад их тийн аягүй хошин ч юм шиг. Тэр чинь боломж байхгүй ш дээ тийм хамниган гэсэн тийм бичиж яаж болохгүй тийм үндэслэл юу гаргаж болохгүй л байсан.
«Оросоор ярив»
Манай ав их инээдтэй хүн байсан. Тэгээд наадах чинь буриад гэж бичсэн байна. Яс үндэс гэдэг дээр буриад гэнэ ш дээ. Тэгтэр нь өө болохгүй миний юу болохоор үндэсийг яс үндсийг одоо хамниган гэж бич гэхэд нь бид нар ингээд хүүхдүүд нь бичих. Цаанаа очихоороо тэр чинь болохгүй ш дээ. Тэгж л байсын. Тэгээд бид нар өнөө болтор буриад гэдэг үндсээрээ явж байгаа л даа.
Бултаараа.
Бултаараа буриад гээд.
«Оросоор ярив»
Тэгээд энэ монголд байгаа буриад олон болоод байдаг нь тийм учиртай байхгүй юу. Хамниган ороод. Хэрвээ хамниган гэж байдгүй бол тэднүүд чинь бүр шалдаа буух байхгүй юу. Талаасаа илүү нь хамниган болж хувирна ш дээ тэр чинь. Тэгээд өөрсдөө л хамниган гэж явж байгаа болохоос биш энэ чинь улсдаа нэртэй бол буриаддаа ороод явж байгаан.
Буриад гээл явж байгаа.
Яаж байна.
Нар шарж байна ийшээ суу наашаа суугтий.
«Оросоор ярив»
Үндэс нь.
«Оросоор ярив»
Үнэмлэх.
Танай үнэмлэхэд карт дээр буриад бичиг бичээтэй байнагү?
Буриад гэж байх.
Тэгвэл.
Ер нь энэ их хурлын чуулган болоход ер нь нэг бид нар ер нь тусдаа ер нь энэ юунд оръё. Үндэстэн гээд тусдаа яс угсаанд оръё. Ерөөсөө худлаа юмтай ингэж бүү явъя гэж оруулбал ер нь.
Миний дүү сүүдэрт суухымуу?
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories4(1)_14082023_kham_orgl_dji төгсөв.
Дээр үед дарлаад байдгийн. Одоо яах бол ер нь сонгуулиар?
Ёстой мэдкэй.
Би зөндөө л юу яадаг. Барахгүй л байгаа юм.
Хоёр мянга арван онд.
Болохгүй биш болох л байх даа ер нь.
Тийн.
Тэхэд чинь буриад чинь цаанаа байхгүй болчих гээд байна л даа.
«Оросоор ярив»
Судалгаа байгаа ш дээ.
За тийн.
Тэгээд тэр хоёр мянга арван оноос хойш хамниган гэж ийм ястан бий болсон гэж тэр.
Таван зуун хамниган монголд байгаа тийм юм.
Тэрнийгээ тодруулсан байна.
Тэгээд одоо тэр баримтад үнэмлэхэд хамниган гэж бичих боломжтой болсон байхгүй юу?
Байхгүй. Байхгүй тийм.
«Оросоор ярив»
Хамниган гэж бичих боломжтой байсан бол та бичих байсан байгаа юу?
Тийм ээ. Тэгэлгүй яахав. Угаас бид нар чинь ерөөсөө л тийм хамниган хүмүүс юм чинь хамниган гээд бичих ш дээ. Хамниган гээд бичүүлнэ хамниган учраас манай дээд үе ч гэсэн манай ав ижий хоёр чинь хамниган болохоороо хамниган гэж бичүүлэх байсан.
«Оросоор ярив»
Та бас ийм боломжтой байсан бол хамниган гэж өөрсдөө бичих байсан байгаагө?
Тийн тэгэлгүй яахав. Хамниган л гэх бид.
Яс үндэсээ яахан нуухм.
Тэхэд чинь ер нь одоо буриадаас ингээд буриад бид нар хамниган гээд буриадаас ингээд салах юм бол буриад чинь цөөн болно. Тэрний хажууд чинь одоо энэ цонгоол монгоол чинь бас бид нар чинь тусдаа үндэстэн гээд ингээд гарч ирэх. Тэхлээр буриад чинь бүр цөөн болчихно ш дээ.
Цөөн болно оо гэж үү.
«Оросоор ярив»
Сүхбаатар бас хамниган.
Хамниган.
Хамниган.
Ленинийг хамниган гэж байгаа.
Ленин хамниган. Ленин хамниган шүү.
Ёстой хамниган.
Ёстой хамниган.
Сүхбаатар хамниган.
Надад энэ ном байгаа. Сүхбаатарын тухай. Их жанжин хамниган Сүхбаатар.
Хамниган.
Монхдоржийн ном.
Аан Цэдэндоржийн Мөнхдорж тэр юуны Сүхбаатарыг хамниган байсан гэж тодотгосон нэг ном. Юуны тэр арван найман онд тэр хамнигадын юунд илтгэл тавьж байсан.
«Оросоор ярив»
Наана чинь нэг жоохон ойр зуурын хамниганы тодотгол чамд байсан биддээ нөгөө хамниганы бичсэн байгаа биддээ?
Юу?
Бага зэргийн түүх байсан уу? Чиний ард чинь байна, чиний үзэж байгаа номны чинь завсар л байсан.
Мөнхжаргалын уу?
Хамниган түүх.
Тийн. Мөнхжаргал.
Аан бидэнд байгаа. Энэ ном байгаа.
Надад ч юу байхгүй л дээ. Зүгээр ийм нэг бичсэн хамнигадай тухай нэг юу байсан. Отгонтэнгэр Цагаантэнгэр хайрхан гээд нэг юунд юу яасан. Энд хамнигадай тухай бичсэн юм байна лээ. Тэрнийг бүр ав. Хамнигадай тухай.
«Оросоор ярив»
Одоо сүүлд хамгаа сүүлд юу яасан юм.
«Оросоор ярив»
Өлзийхуткатай уулзаа юу Бадамгарав эгч?
Үгүй өнөөдөр уулзах гээд хадаг тавиулж байна гэнэ.
Уулзаагүй.
Хэн?
Өлзийхутаг.
Аан тийм үү?
Хаана юун хадаг?
Хадаг.
Хадаг тавиулж байна гэнэ үү?
Тийм л юм бишгү.
Хамнигадай тэгээд тэр тахилгатай уул нь Цагаантэнгэр хайрхан гэж байсымаа.
Тийн тэр Дадалын тэнд.
«Оросоор ярив»
Би тийшээ очиж үзөөгүй.
Энэ хаана байна вэ? Энэ Цагаантэнгэр хайрхан хаана байна вэ?
Дадалд.
Дадалд. Дадалтай ойрхон.
Ойрхон.
«Оросоор ярив»
Тэнд жил бүр тахидаг.
Тэнд очиж одоо энэ хамнигадууд чинь гурван жил болоод нэг ууландаа юм өргөдөг. Тэнд очдог.
Гурван жилийн нэг?
Тийн.
«Оросоор ярив»
Тэгээд усны цаана болохлоороо гол үертэй болохлоор явж болохгүй бас хэцүү байдаг л даа.
«Оросоор ярив»
Балжийн гол гардаг гэсэн.
Балжийн гол гарна.
Харин тийм гэсэн.
«Оросоор ярив» Одоо хэцүү, одоо гарахад хэцүү?
Хэцүү.
«Оросоор ярив» Тэгээд яаж тахидаг вэ, энэ Цагаантэнгэр хайрханд?
Хайрханаа зүгээр одоо энэ номлогын судрын ном уншдаг зүгээр. Судрын ном тэр тахихад одоо бороо ордгийм байна лээ ёстой.
«Оросоор ярив»
Тахиад буухад нөхцөлгүй бүр аадар.
«Оросоор ярив»
Бороо оруулах тэ?
Аа тийн бороо оруулах тийн.
Ном уншаад ном уншина.
Тэр номоо одоо уншдаг тэрэн дээрээ.
«Оросоор ярив»
Гуйлт ном л байдын байна лээ.
Байгаль дэлхийтэйгээ харьцаж чадаж л байна л даа тийм ээ? Номоо уншвал бороо хур оруулна гэдэг чинь.
Бороо оруулах арга байгаа юм уу?
Тэр ном уншаад л овоо уулынхаа тахилганд ном уншиж одоо судар ном уншиж байгаль дэлхийтэй харьцаж чадаж л байна гэсэн үг л юм байлгүй бороо орж байхыг бодоход. Тэгж л бид ойлгож байгаа л даа.
Зад чулуу ийм юм сонссон уу, зад чулуу?
Зад чулуу?
Зад чулуу сонсоогүй юу?
Тэнгэрийн зад гэдэг үү?
Зад чулуу гэж мэдкэй. Тэнгэрийн зад гэж байдаг.
«Оросоор ярив»
Зад чулуу гэж мэдкүй байна. Тэнгэрийн зад гэж нэг хүрэн байдаг. Зад чулуу мэдкүй байна аа.
«Оросоор ярив»
Танаас нэг юм асуумаар байна. Их бороо ороход.
Аянга цахилгаан.
Цахилгаан болхогтэ хамниган хүмүүс ингээд гэрээс гүйж гараад энэ би ийм ийм овогтой хамниган хүн гэж харайдаг байгаа гэж энэ тухай та сонсоогтө?
Сонссон.
Яаж яаж кийдэг байгаав?
Тэнгэр дугарахад хэлдэг гэнэ л дээ. Даяан хааны зээ билээ гэж хэлдэг гэнэ ээ. Тэр одоо одоо намайг одоо би бас мартаад байна аа. Даян хааны зээв.
«Оросоор ярив»
Даян хаан гэдэг нь одоо тийн одоо зээ. Өшөө юу гэж хэлдэг гэлээ? Даян хааны зээв. Би бүр мартчижээ. Хэдэн үг байдгийм. Даян хааны зээв өшөө юу гэж хэлдэг гэлээ байз? Тэнгэр дугарахад тэгж хэлээд.
«Оросоор ярив»
Аврал эрж байсан гэж бид ойлгодог ш дээ.
Гэрээс гүйж гараад хэлдэг тэ?
Тийн тийн тийн.
«Оросоор ярив»
Даян хааны зээв. Зээв одоо тэр аан ингэдэг гэсэн. Одоо бас нэг ийм үг байдын билээ. нөгөө нэг хамниган хүн дээр аянга буудаггүй гэнэ ээ. Тийм болохоороо би яагаад гэхэд л тэгээд Даян хааны зээв гэж дээр үед тэр одоо луу унжсан юм гэнэ ээ. Луу гэдэг одоо.
«Оросоор ярив»
Хамниган хүн тэдэн дундаас хамниган хүн дээш нь өргөж хөөргөсөн. Тэгээд би Даян хааны зээв гэж галч гүйгээд хэлдэг байсан гэдэг тэнгэр дугарахад.
Тэгээд тэхийн учир ямар вэ?
«Оросоор ярив»
Даян хаан гэдэг нь болохоор одоо тэнгэрийн хаан л одоо луу унжсаныг одоо тэр юу яасан болохоор хамниган хүн хөөргөсөн учраас лууг дээш нь дэгдээсэн болохоороо тэгээд тэр Даян хааны.
Зээ нь болж.
Зээ нь би одоо тэр Даян хааны зээв гэж өөрийгөө ойлгуулж байгаа гэж.
Луу гэж юу вэ?
Одоо.
Би тэгсэн гэж тэр зээ нь болж дэгдээж байгаа юм болохлоороо.
Дээш нь дэгдээж байгаа болохоороо тэр хойш хойшдоо ингээд зээ нь болж байгаа юм бидээ бид нар өөрөө одоо тийн. Хамниган хүн дээш нь хөөргөсөн учраас одоо тэр хүний бид зээ гэж тэнгэрт хэлжаагаа.
«Оросоор ярив»
Тийн тийн тийм үг байдаг ш дээ.
Тэгээд тэр луу яаж газар дээр буугаа вэ?
Одоо луу буугаад одоо тэр аянга цахилгаан цохиод одоо аюул болдог ш дээ. Тэрнээс хамгаалуулахын тулд одоо аянгыг буулгахгүй гэж бидний ойлголтоор бол хэлдгийм байна л даа.
«Оросоор ярив»
Тийн аянгаас хамгаалсан гэнэ лээ. Даян хааны зээ.
Тэр чинь ийгөөд юу яадагха. Одоо бүр ийм дээрээс ийгээд доошоогоо ингээд нэг хуйларсан хар юм. Тэгээд дунд нь одоо нөгөө бөөн гал шиг нэг юм.
«Оросоор ярив»
Тэгээд одоо тэрнийг бол одоо яг тийм л юм ингээд доошоогоо ийгээл унжаад одоо ингээд газарт күрдэг юм биддээ.
«Оросоор ярив»
Тэгээд одоо тэндээ хуйларч хуйларч гал дөл шороо мороо одоо юу есөн өнгийн хуйларсан хүчтэй салхи салхи шуурга босдог юмхадаа. Тэгээ одоо тэр нь тэгээд хүн ч хөөргөдөг юмгү. Тэр чаг хугацаа нь ч болдог юмгү. Тэгээд тэр нь арай тэр юм нь энэ газартай ингээд одоо юу яагаад арай гайгүй болоод тэгээд дээшээгээ нарийхаан нэг хар зурвас болоод дээшээ хөөрдөг юмха гэж. Тэгээд за энд л ингээд тэр юу луу буугаа гээд очиход ингээд бүүр ингээд ногоо могоо байхгүй.
«Оросоор ярив»
Ийм тийн улаан элс тэгээ одоо нөгөө том тогоо шиг.
«Оросоор ярив»
Тийм болсон байдаг гэж хөгшин хөгшид яригчасан.
«Оросоор ярив»
Та ийм юм үзээтө?
Үгүй ээ маанарын үед үзэгдөөгүй.
«Оросоор ярив»
Танай бодоход тэр луу гэж ямар дүрстэй амьтан байдаг вэ? Ямар дүртэй?
Одоо энэ луу гээд л одоо нэгзураг мурагт байдаг биз дээ.
Торгоны хээн дээр байдаг тийм амьтан байдаг юм уу гэж ойлгоно ш дээ. Нөгөө нэг хөл гартай савартай, учиргүй их дэлтэй. Тийм төсөөтэй юмнууд одоо энэ бөөрөнхий торгоны хээн дээр тодоос тод харуулсан байдаг. Зурган дээр ч байдаг. Тэгж л ойлгохоос биш мэдэхгүй.
Тиймэрхүү нь л одоо луу юм биддээ л гэхээс биш яг хараад үзсэн юм байхгүй.
«Оросоор ярив»
Танай өвгөд дээдэс луугийн ямар нэг ондоо яриа ярьдаг байгаагө?
Байсаан.
Юу гэж?
Одоо ч байгч биш үү. Мөөгний хүрээ тэр тэр мөөгний хүрээ юу гэсэн яагаад мөөгний хүрээ болсон бэ гэж нөгөө бид асууха. Тэхэд тэр одоо аянга буусан газар гэж хэлдэг. Тэгээд гэрийн ийм эсгий гэрийн тойрог шиг ийм бөөрөнхий одоо энэ уул энэ тэр жалгаар байдаг ш дээ. Тэр яагаад тийм гэхээр ногоо нь өөр харагддаг. Ногоо ингээд ногоон өнгөтэй байхад цэнхэрдүү ийм том том хүрээнүүд байдаг. Тийм биддээ?
Тийн.
Тэр хүрээн дээгүүр ингээд мөөгний хүрээний мөөг түү. Өөр мөөг түүж болохгүй хортой мөөг гэх. Тэр хүрээн дээгүүр ингээд яаг тойроод мөөгнүүд чинь ургацан байна. Тэрнийг авна. Аваад тэгээд төрсөн хүний доторх халуун энэ тэрт бол гаргаахгүй сайн гэж тэр мөөгөө түүдэг. Одоо мөнөө өнөө хүртэл. Тийм л ёс байсан байна даа.
«Оросоор ярив»
Энэ луутай ямар холбоотой вэ?
Тэр луу бууж л тэр тэнгэр юу яасан биддээ. Тэнгэр бууна гэж хэлдэг биддээ. Луу л одоо яасан гэж луу дээрээс унжсан гэхийм уу. Одоо тэр аянга буудаг ш дээ. Тэр л аянга буухад газарт ийм бөөрөнхий хүрээтэй. Өнөө ч бид үзсэн ш дээ. Байдаг ш дээ уулын хажуугаар өндөр уулны хажууд одоо ийм тал газарт ч байх шүү дээ.
«Оросоор ярив»
Тэр газраас мөөг түүхэд сайн байна.
Тэр хүрээн дээгүүр яах аргагүй цэнхэр хүрээн дээгүүр мөөг ургасан байдаг. Тэгээд тэрнийг түүгээд одоо дотор халуунд одоо тэгээд шинэ хүн төрсний дараагаар шөлөнд нь хийж уулгадаг мөөг. Тэр мөөгөө түүгтий. Өөр мөөг авж болохгүй. Хортой гэж манай хөгшид хэлдэгчсан.
«Оросоор ярив»
Хүрээний мөөг гэдэг.
«Оросоор ярив»
Миний хүү унтаа юу?
Унтаа унтаа.
Байшинд ороод унтуулах юм уу?
Үгүй ээ үгүй байж байг.
Тэрээхэн сүүдэрт жаахан.
Тэр танай өвгөд дээдэс луу хаана өвөлждөг гэж хөөрдөг байгаагө?
Мэдэхгүй ойлгоогүй юм байна аа. Луу гэхээр л одоо тэнгэрийн одоо бид болохоороо луу гэхэд ч одоо нэг уур ус одоо ус гээд ингээд уур болоод ингээд дэгддэг ш дээ.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories5_14082023_kham_orgl_dji төгсөв.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories6_14082023_kham_orgl_dji эхлэв.
Тэрнийг бид нар луу л гэж ойлгодог л доо. Тэгээд тэрнийг луу гэж хэлдгийм байна аа гэхээс биш яг тийм амьдаараа.
Амьтан ч юм уу юу ч юм мэдэхгүй.
Байхгүй ш дээ. Бид нарын харсан үзсэн юм гэж байхгүй.
Луу тэнгэрийн амьтан усны амьтан.
Тэнгэрийн амьтан гэж хэлдэг.
Тэнгэрийн амьтан юм бишгү.
Тийм яг амьтан байдаг юм уу үгүй юм уу одоо яг ямар юмыг тэгж дүрслээд луу гэж хэлсийн болоо гэж бодоход одоо энэ устай л холбоотой юм уу үүл ус тэнгэр аянга буудаг тийм л юмтай холбоотой гэж хэлэх ойлгох юм уу даа.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories5(1)_14082023_kham_orgl_dji эхлэв.
«Оросоор ярив»
Нэг газарт ямар нэг хүн хэрмэн гэж амьтан луугийн бөөс гэж байна гэж хэлсэн. Тэгээд түүн тухай та сонссон уу?
Үгүй сонсоогүй.
Үгүй ээ. Сонсоогүй мэдкэ.
Дуулаагүй бид.
«Оросоор ярив»
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories5(1)_14082023_kham_orgl_dji төгсөв.
Тэгээд тэр нар сар хиртэхэд нар сар хиртэнэ гэж юу вэ? Юу болдог юунээс болж ийм нар сар хиртдэг вэ?
Нар сар одоо хиртэнэ гэдэг чинь одоо дэлхийн сүүдэр наран дээр тусна саран дээр тусна гэдэг чинь одоо шинжлэх ухааны хэлэнд байдаг биз.
Тэгээд танай өвгөд дээдэс энэний тухай юу гэж ярьдаг байгаа вэ?
Өвгөд дээдэс одоо.
Нохойн аманд орогч л гэж яригч.
Тийн араат залгижийн.
Араат залгижийн.
Араак гэдэг амьтан одоо нарыг залгив сарыг залгив.
Сарыг залгих.
Сар хиртэнэ гэдэг болохоороо одоо сараа хиртэнэ. Тэгээд тэр хиртсэний дараагаар сараа угаасан угаагджийнаа. Угаагдсан сар одоо их гоё тунгалаг сар гарчлаа гэж хэлдэг байсан. Тэгээд одоо их чимээ төмөр мөмөр нүдэж л одоо бараг унтахгүй хонох шахуу тэгж л сар хиртэлтийг хиртээд.
Бүтэн хиртэх тал хиртэх.
Дуустал төмөр нүддэг байсан юм гэдэг. Бидний үед ч болохоор сүүлийн үе чинь юу яахгүй ээ.
За ерэн ерэн гурван онд гө. Ерэн гурван онд байх аа даа. Тэр Ононд байхад минь нөгөө юу нар бүтэн киртсэн.
«Оросоор ярив»
Тэгээд тэхэд бид нөгөө үкэр малаа хашаандаа хаагаа бид.
«Оросоор ярив»
Тийн тэгээд л бүр харуй бүрий харуй бүрий ч юу байхав нэг ингээд нэг бүүдгэр болоо.
«Оросоор ярив»
Нар мар юу ч байхгүй. Нөгөө нар чинь ингээд бүр харанкуй.
Хүйтэн болоо.
Харвуулаал тэгээд үкэр мал их мөөрөлддөг байгаа.
«Оросоор ярив»
Тэгээд одоо маанар чинь гараад нөгөө төмпөн мөмпөнгөө ингээд л одоо.
«Оросоор ярив»
Нүдээд орилоод хашкираад л тэгээд тэр нэг их удаагүй ээ. Тэгээл нүү нүүсээр байгаад дэлхий ч ингээд цайраад тэр бараантсан юм нь цайрч ирээд тэгээд л талаасаа өнгөрөхөд л ямарчгүй болоод тэгж нэг бүтэн кэртэлт л болсон.
«Оросоор ярив»
Энэ араат гэдэг амьтан тэ?
Тийн араат гэдэг амьтан залгижийнэ гэж хөгшдүүд яригчасан.
«Оросоор ярив»
Араат тэ?
Араат залгижийнэ.
Араат.
Араат.
Араат.
Тэр нь одоо нөгөө амьтанд л.
Одоо залгиж л тийм том амьтан л одоо сарыг залгиж тэгээд угаагдаад одоо ингээд гарч байгаа л гэсэн ойлголт төрүүлдэг байсан.
«Оросоор ярив»
Энэ араатан ямар дүрстэй вэ ямар?
Мэдэхгүй.
Биднууд нэг л аймшигтай том л амьтан юм байх. Том амтай л тэгээд залгилаад л сар харанхуй боллоо л гэж.
«Оросоор ярив»
Танай өмбөө хөгшид хоёр нарны гэрэл дор унтаж болхогү гэж.
Сарны гэрэлд.
Аан сарны гэрэлд.
Сарны гэрэлд туссан газар унтаж болохгүй.
«Оросоор ярив»
Яагаад?
Хүний нүүрэн дээр тусах юм бол сарны гэрэл тусаж болохгүй. Тусвал саажилтах ч юм уу.
Салга.
Мэдрэл алдагдах тийм л юм ойлголт байсан.
Саажилт өгдөг одоо.
Саажилт өгдөг.
Гар хөл нь салганадаг юм уу.
Саажилт гэдэг чинь одоо салганадаг ч юм уу, өрөөсөн тал нь мэдрэлгүй болох, мэдрэмжгүй болох. Тийм өвчин тусна гэж хэлдэг байсан.
Тийм болох гэж хөгшдүүд.
Саажилт гэж юу вэ?
Одоо ингээд нэг мэдрэл юу гэдгийм дээ. Саажилт одоо ингээд гар хөл сулраад өөрийн мэдрэмжгүй л болдог тийм өвчин байдгийн байна л даа.
Мэдрэлээр ингээд гар мар нь ингээд сул, үгүй бол ингээд салганадаг салганадаг болох.
«Оросоор ярив»
Тэгээд эмнэлгээр эмчилгээ одоо европ.
Өрөөсөн тал мэдрэлгүй болно гэсэн үг.
«Оросоор ярив»
Үр дүн багатай. Бусад өвчний чинь дор нь эмчилчихдэг биддээ эмнэлгээр. Эмчилгээ авахад жоохон тус муутай өвчин тийм өвчин хүрнэ ээ. Сарны гэрэлд битгий унт гэж хэлдэг байсан.
«Оросоор ярив»
Нарны гэрэл дор гоё, сарны гэрэл дор усанд явж болох уу?
Усанд болдоггүй.
Яагаад вэ?
Юу яадаг. Одоо тэр шөнө орой сарны гэрэлд усанд явахад муу байдаг. Тэгээд тэрээнд одоо самган минь төрөк нь.
Яах аргагүй.
Яах аргагүй кэрэгтэй болоов гэж хэлээд ус хутгах.
Яах аргагүй ус авах тийм юу гарч ирэхийм бол одоо наян тавтай ижий минь төрөө. Ус авахам гэж очиж хэлдэг гэнэ ээ. Одоо худгаасаа ч авах болсон тэгж хэлээд авдаг тийм ёс байдаг. Үгүй бол нохой хахаа. Нохой ч барагтай хахдаггүй юм биддээ? Тэхэд одоо нохой хахаа ус авъя гэж одоо мэдэгдэж.
Тийн тэгж.
Үгүй бол ханиах ингэж тийм нэг юу бас.
Дом ч юм уу одоо юу ч юм тийм яриа байдаг.
Тэгж хэлж мэдэгдэж аа бусад үед бол бид нар чинь усаа авахдаа гүйж очоол усаа авчдаг биддээ. Аа тэхэд нар орсноос хойш харанхуй шөнө ч юм уу тэгээд одоо тийм сар гарсан гарах тийм үед ус авахад тийм хэлэх үг байдаг. Ингэж хэлдгийм билээ.
«Оросоор ярив»
Яах аргагүй тэгж одоо ус авах нөхцөл гарч ирвэл одоо ямар наян тавтай хүн төрнө гэж яахав дээ. Тэхэд тэгж хэлдэг тийм дом үг байсын байна.
«Оросоор ярив»
Наян тавтай ижий минь төрөө ус авъя гэж хэлдэг. Гарцаагүй ус авах боллоо л гэдгээ ойлгуулж байна гэж бид ойлгоно ш дээ.
«Оросоор ярив»
Тэнгэрийн дуугарахдаа тэнгэр дэх хоёр луу ийгэж яасан мөргөлдсөн гэж танай өвгөд дээдэс кэлдэг ярьдаг байсым уу?
Үгүй ээ тэгж хэлдэггүй. Хоёр луу мөргөлдсөн гэдэггүй байсан. Аа одоо болохоороо эсрэг цэнэгтэй хоёр үүл мөргөлдсөнөөс аянга буулаа гэж хэлдэг биддээ өнөө шинжлэх ухааны онолоор бол тэ?
«Оросоор ярив»
Эрвээкэй энд гал гал ташихад ирдэг гэж яагаад гал ташихад ирдэг вэ?
Гэрэлд эрвээхэйг үү?
Тийн.
Одоо.
Хөгшид яриа ярьдаг байсан бэ?
Эрвээхэйг одоо нөгөө энэ гэрэлд эргэлддэг.
Аа тийн. Эрвээхэй болохоороо гал хулгайлах гээд галы тэр дотор нь шатаж үхэдгийн байна л даа. Лаанд ингээд дэн дотор эрвээхэй шатаж үхдэг ш дээ хайлж яваал ингээд. Тэр болохоороо гал хулгайлах гээд гэнэ. Зөгий болохоороо зөгийтэй нийлээд зөгий шар зөгий том хад хэдгэнэ үхэр хэдгэнэ гэдэг ш дээ. Тэр нөгөө үхэр дагаад яадаг ш дээ. Нисээд байдаг биддээ нөгөө үхрүүдийг хатгаад л тэхээр үхэр их оодроод сүүлээ өргөөд гүйдгээ халуунд. Тэр үхрийн мах авах гэж байгаа юм гэнэ ээ. Тэгээд тоншуул гээд нэг шувуу байдаг ш дээ. Тэгээд нэг мод тоншоод байдаг түлээ түлээгээ аваад тэр түлээ авч байгаа гэнэ. Тэгээд үхэр хэдгэнэ болохоороо үхрийн мах хулгайлж үхрөөс мах авж дэнгийн эрвээхэй галаа аваад ингээд гурвуул тийн нийлээд хоол хийж идэх гэж ингэдэг гээд тэгж хэлдэг байсан.
«Оросоор ярив»
Тэгээд эрвээхэй нь гал дотор лаан дотор юм уу дэн дотроо тэгээд шатаад үхчихээрээ нөгөө хоол хийх боломж нь алдагдана аа л гэж.
Яасан сайхан яриа.
Тийм яриа байдаг.
«Оросоор ярив»
Сарьсан баавгай.
Сарьсан баавгай тухай гэж.
Сарьсан багваахайн тухай гэж үү?
Сарьсан багваахай.
Багваахай гэдэг байхгүй юу.
Яриа байгаа юм уу үүний тухай?
Сарьсан багваахайны тухай одоо ямар яриа байдгав?
Мэдэхгүй би сайн мэднэгүй.
Сарьсан багваахай наранд хатна. Одоо.
Наранд хатна.
Тийн наранд одоо сарьсан багваахай чинь.
Шөнө л явдаг.
Шөнө л их явдгийн байна л даа. Тэгээд нар гарахад хатчихдаг хатаад үхдэг ч юм уу тийм. Тэгээд санаа муутай хүн яван хатнаа гэж одоо санаа муутай явж болохгүй ээ. Санаа муутай хүн яваандаа одоо бүтэлгүйтнэ гэсэн үг байсан байдгийм эртний үг. Санаа муут яван хатна, сарьсан багваахай наранд хатна гэж.
«Оросоор ярив»
Сарьсан багваахай энэ муу санаатай хүн байсан биш үү? «Оросоор ярив»
Муу санаатай хүнтэй ямар холбоотойв гэж ойлгоогүй.
Аан тийн сарьсан багваахай наранд хатна, санаа муут яван хатна. Санаа муутай явахад яваандаа бүтэлгүйтнэ гэсэн үг гэж бид ойлгогчсан.
Бүтэлгүй?
Бүтэлгүй ажил нь бүтэлгүй. Ер нь муу юм санаж явж болкүй нь байна аа. Яваандаа яван хатна гэж тийм л үг байдаг ш дээ. Сарьсан багваахай наранд хатна.
«Оросоор ярив»
Тийн ер нь бүтэлгүйтэж одоо ажил төрөл нь бүтэлгүй ч юм уу санаа муутай явж болохгүй гэсэн эртний сургааль юм шиг байгаа юм.
Санаа муутай явж тэр шөнө санаа муутай явж болохгүй тэ?
Зүгээр тийм ардын зүйр цэцэн үг л дээ. Сарьсан багваахай наранд хатна санаа муут яван хатна.
«Оросоор ярив»
Унтаа.
Унтаа.
Жолооч хамт. Жолооч бас унтаа.
Унтаа унтаа. Би ч унтаа.
«Оросоор ярив»
Хамниганчууд галын бурхан тахидаг уу?
Тахидаг.
Тахидаг. Яаж тахидаг вэ?
Одоо энэ манайх бол юу яадаг. Хонины сүүл тэгээд нэг өвчүү.
«Оросоор ярив»
Өвчүүгээр тэгээд тахиад тэрнийгээ таван өнгийн торготой. Тэгээд тэр өвчүүг үгүй бол өвчүүгөөр үгүй бол хонины сүүлээр. Манайх тэгж яадаг галын бурхандаа өргөдөг.
Галд кийдэг үү?
Галд хийдэг. Галдаа хийдэг.
«Оросоор ярив»
Тэгээд.
Яг ямар өнгөтэй торго?
«Оросоор ярив»
Одоо таван өнгийн торго.
Ямар вэ?
Ямар ч хамаагүй.
Ондоо ондоо.
Ондоо ондоо.
Шатаадаг.
Шатаадаг тэр өвчүүтэйгээ тэр хониныгоо сүүлтэйгөө. Тийгээд л юугаар арчаар галаа ариутгаад тэгээд галаа их ариун байлгах ёстой л гэдэг хөгшдүүд тийн.
«Оросоор ярив»
Галдаа элдэв хангайн тамхины иш одоо тэгээ шүлс мүлс, энэ сонгино сармисны хальс.
«Оросоор ярив»
Болохгүй гэдэгсэн.
Хутга болохгүй, хутга хийх болохгүй.
Хутга.
Болохгүй.
Ийм хутга.
Аа болохгүй.
Болохгүй.
Болохгүй ээ.
«Оросоор ярив»
Галын бурхан хүүхэдтэй ярилцдаг гэж юм өвгөд дээдэс хэлдэгсэн. Тэгээд та ийм шиг юм дуулсангү үгүйгү?
Үгүй.
Галын хүүхэд гээд манай ав хэлдэг байсан. Галын хүүхэд баярлана. Галдаа өөх тос өргө гэж хэлдэг байсан сонссын байна. Галын хүүхэд.
«Оросоор ярив»
Галын хүүхэд гэж хэлдэг. Галдаа өргөжий гээд тэгж хэлдэг байсныг сонссын байна аа.
«Оросоор ярив»
Цагаан сараар галын бурхны тахидаг уу?
Тийн галын бурхандаа л идээ цагааныхаа дээжийг өргөх.
«Оросоор ярив»
Өглөө бүхэн цайныхаа дээжийг галын бурхандаа өгч бид. тэгээд бурхан шүтээндээ тавиад тэгээд орон дэлхийдээ ингээд өглөө бүхэн цай сүүнийхээ дээжийг өргөгч бид.
«Оросоор ярив»
Тэгээд дараа нь өөрсдөө цайлагч бид.
Тийн тэгээд цайгаа уух.
«Оросоор ярив»
Тэр тэнгэр дээр од мич харагдахдаа үзэгдэхдээ түүнд сүү өргөдөг үү?
Өргөдөг.
Хэзээ өргөдөг яаж өргөдөг вэ?
Тэр ч одоо шиний арван таванд л гэгчсан л даа тэгээд.
Тийн шиний арван таван хорин таванд.
Тийн тэгж л тийн.
«Оросоор ярив»
Шинийн хоёронд.
Хоёронд ч болох.
Ямар юм?
Тэнгэр юу орой тэнгэрийн.
Хоёрон арван зургаанд цагаан өвгөнд гээд тэнгэртээ өргөдөг.
«Оросоор ярив»
Долоон бурхандаа өргөж байгаа байхгүй юу. Тэнгэрт байгаа долоон од бий дээ. Тэрэндээ өргөж байгаа.
«Оросоор ярив»
Хоёулаа нүүрээ угаая. Алий эмээ нь жоохон нүүрий нь сэргээгээд өгье. Байжээ. За зүгээр битий уйл. Өөрөө би явхам гэжээж юунд өмбөөгөө дагаач. Одоо юу яая нүүрий нь арчъя эмээ нь. Өмбөө нь нүүрий нь арчсу. Нойр нь сэргээ юу? Сэргэхгүй байна уу? Яагаа сэргэхгүй байна? За битий уйл. Би ийгээд уйлаад байвал чинь чамайг дагуулаад явахгүй шүү. Уйлахгүй л бол эмээгээ дагагч. За ингээд нойр нь сэргээ юу? Нойр нь сэргээ юу? Үгүй ээ. Сэргээ аан. Гэрээсээ ийм хол ирээ бид. өө за заа.
Баярлалаа. Үүнийг авъя аа.
За баярлалаа.
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories6_14082023_kham_orgl_dji төгсөв.
Хоёрон арван зургаан хоёрт. Хуучин сарын шүү дээ. Энэ шинэ сарын хуучин сарын. Монгол тооны.
Цагаан өвгөн хэн бэ?
Цагаан өвгөн бурхан гэж хэн бэ? Цагаан өвгөн.
Цагаан өвгөн хэн бэ?
Цагаан өвгөн Цагаан өвгөн гэж бурхныг хүүхдийн сахиус, малын сахиус одоо мал хүн хоёрыг одоо харж хандаж явдаг бурхан гэж хэлдгийм билээ. тийм үү?
Тийн.
Тийн. Малын сахиус хүүхдийн сахиус. Алив хүүхдийн сахиус. Одоо хүүхдийг өсөж торниж явахад нь Цагаан өвгөн бурхан харж явдаг гэж манай хамнигад хэлдэг. Тэгээд нөгөө бямба гарагт гадагш нь цагаан идээ гаргадаггүй.
Цагаан идээ гардаггүй. Хаашаа гардаггүй?
Айлд хүнд өгөхгүй.
«Оросоор ярив»
Тийн бусад гарагт бол тэгээд өгнө. Гадагш дотогш нь өгж авна л даа.
Бямбад бас хамниган хүн юугаа басганаа хадамд өгдөггүй.
Гадагш нь юм ер нь бямба гарагт бол гаргадаггүй л гэсэн үг дээ.
«Оросоор ярив»
Ийм л бурхан ш дээ.
Цагаан өвгөн бурхны дүрс харуулж байгаан.
«Оросоор ярив»
Цагаан өвгөн.
Тийн.
«Оросоор ярив»
Гавьяат зурхайч тэ?
Тийн тийн тийн.
Жил бүр «Оросоор ярив»
Эний би сүүлд сая гараад монголоор гараад сая үзэж байгаа юм аа.
«Оросоор ярив»
Монгол хэлэнд орчуулаад байгаан.
«Оросоор ярив»
За ахаа эгчээ хоёр танд маш их баярлалаа.
Маш их баярлалаа.
Ийм олон сонирхолтой юм бид одоо мэдэж авсан, буулгасан. Ийм сайн сайхан таны минь байдал сайн сайхан байх болтугай. Энэ ийм юм ширээ дүүрэн, тэгээд мал адуу мал тань өдөстэй ийм сайн сайхан бүхий хэрэг тань бүтэмжтэй байх болтугай.
Заа ерөөлөөр.
Ерөөл тогт. Санасан хэрэг чинь санаагаар бүтэж явах болтугай гэж ерөөе.
«Оросоор ярив»
ShBadamgarav_BBatzorig_GDolgorsuren_stories1-6_14082023_kham_orgl_dji төгсөв.