Зундуйдавуугийн Цэцэгмаа и три ее сына-близнеца
Информанты:
Место:
Экспедиция:
Примечания:
Беседа велась в охотничьем музее, расположенном на некотором удалении от Дадала.
Аудиозаписи
Запись 1
Слушать
Дадал Цэцэгмаа и ее три сына близнеца из охотничьего музея
38:06 минут + 03:33 минут + 01:03 минут + 01:33 минут= Нийт 44:09 минут
М1: За эгчээ та музейд байсан юуны тухай хамниганаар ярьж өгч чадах уу
Х1: Хамниганаар ярьж чадахгүй ээ
М1: Энд юу юу байна вэ
Х1: энэ манай аав
М1: аан танай аав уу
Х1: 2 дайнд явсан анчин хүн
Х2: Халхын голд.... оросоор хэлсэн
М1: Түүний нэр хэн билээ
Х1: миний нэр аавын нэр үү
М1: Аавын нэр
Х1: Зундуйдавуу
Х2: Доржийн Зундуйдавуу
М1: Танай нэр
Х1: Цэцэгмаа
Х1: өөрөө ангаа агнаад өөрөө чихмэлээ хийгээд ингээд гэр музей хийсэн
Оросоор ярив
М1: алдарт анчин
Х1: Тийн зэрлэг гахай
Х2: Лувсан гэж анчин байна бас Биндэрт Эрдэнэцогтод оросоор ярив энэ хамниган тэрний хүү нь Биндэрт байгаа уулзаарай
М1: энэ түүний агнасан амьтад уу
Х1: Тийн өөрөө чихмэлээ хийгээд гэр музей хийгээд
М2: энэ юу вэ
Х1: хэрэм
Х2: хүхэрт гээд тайгын амьтан уртлаг үзээгүй алаагүй ан байхгүй
Х1: тийн манай энд ч янгир, аргаль, ирвэс байдаггүй бусад нь бүгд байгаа
Оросоор ярив
М1: энэ юуны толгой вэ
Х1: Янгир
Х2: Янгирын толгой зэрлэг ямаа
М1: тэнгэр гэдэг хамниганаар тэ
Х2: зэрлэг янгир
Х1: үен гэж хэлэхэд яаж хэлэх үү
Х2: оросоор ярив
Оросоор ярив
Х2: сохор номин энэ зурам энэ андатар
М1: хамниганаар юу вэ
Х1: Андатар андатар
М1: Цаадах нь юу вэ
Х2: энэ хэрэм
Оросоор ярив
Х2: Энэ нь Булга байна
Х1: Булга
Х2: энэ үмхий хүрэн
Оросоор ярив
Х1: усны булга
М1: усны булга энэ халиун уу
Х2: бишээ усны булга халиу өөр
Оросоор ярив
М1: энэ ямар ямар өшөө юм байдаг вэ
Х2: энэ чинь ямар юм байна.
Х1: энэ жижигхэн тарвага байна
Х2: Энэ жаахан тарвага, энэ мануул жижигхэн мануул зулзаган мануул
Оросоор ярив
Х2: энэ минж цаана нь цагаан тарвага энэ хярс энэ дорго энэ халиу загас иддэг
Оросоор ярив
Х2: энэ үнэг хар үнэг янз бүрийн энэ арьсан мах
Х1: нохой зээх
М1: арьсан мах юу гэдэг вэ хамниганаар зантаки гэхгүй юу
Х2: зантаки ч гэнэ баавгайны төрлийн баавгай шиг арай жижиг
М1: энэ юу вэ
Х2: энэ зэрлэг гахай бодон
Х1: энэ нохойтой чоно
Х2: энэ нохойны эрлийз чоно
Оросоор ярив
М1: энэ юу гэдэг вэ камниганаар
Х2: чоно л гэнэдээ хар чоно
М1: энэ элбэнк үү
Х1: элбэнх
Оросоор ярив
М1: хамниганаар юу вэ
Х2: ирвэс энэ баавгай баахандай том баавгай арай жижиг баавгай бамбарууш
М1: бамбарууш
Оросоор ярив
Х2: байгалийн үзэгдэл байгалийн ургасан могой хэлбэртэй
М1: хамниганаар юу вэ
Х2: буга хангайн буга энэ амирекийн амьтан манаы энд байхгүй хилийн байгаль хамгаалах газрын дарга хурандаа
Оросоор ярив
Х2: энэ чинь хүдэр, зээр
Х1: энэ ээж зуун жил үнээгээ саасан хусны гадар үйс
М1: энэ үйс юм уу
Х1: энэ зуун жил үнээгээ саасан хусны гадар үйс
Х2: эжий нь саадаг байгаад дараа нь энэ саасан
М1: энэ бариулыг юугаар хийдэг
Х1: хялгас
Х2: энэ дээс томоод хийдэг морьны сүүл
Оросоор ярив
Х2: энийг үүргэвчинд хийгээд усаа авна
Х1: дээр үед хувин байхгүй
Оросоор ярив
М1: Ёроолыг нь юугаар хийдэг вэ
Х2: Ёроол нь мод өөрөөр тисээр хийдэг тис нь шөрмөсөөр оёод
Оросоор ярив
Х2: энэдээ нүхтэй дээрээ гаргасан бариултай
М1: энийг юу гэдэг вэ
Х2: энэ таглаа юу таглаа нь эндээ ийм бариултай тэрийг нь дараад ингээд онгойлгоод ердөө гоожихгүй энийг нь модоор тэгээд бас л цөцгий мөцгий раки хийнэ ингээд эргүүлээд эндээс нь барьна
Х1: дарханы багажууд нь энд байна
М1: энэ юу вэ ямар нэртэй вэ
Х2: энэ бэлки хавчдаг
Х1: энэ лантуу
М1: тэр юу вэ
Х1: энэ харуу
Оросоор ярив
Х2: энэ модон күнэг модоор хийгээд
Х1: талхаа дотор нь зуураад
Х2: Энэ арай үндэс орсонд нь юм хум иднэ ургамал мургамалаа иднэ дарханууд бол өөрсдөө хийдэг энэ байгалийн чулуу үндэс мод байна энэ тарваганы кавк байна тэрний үзүүрт юс тавиад тэгээд барьдаг энэ түвшин нь байна көлдүү махаа кэрчдэг үндсээр хийдэг хус модоор хийдэг энэ хандгайн эвэр
М1: тэр юуны эвэр вэ
Х1: тэр аргалийн аан бугын эвэр
Оросоор ярив
М1: тэр юу хийдэг вэ
Х1: цацлуур есөн нүхтэй
Х2: сүүний цацлуур хангай дэлхийдээ тэнгэртээ өргөдөг энэ нүхэнд нь хийж байгаад л овоодоо ургах нарандаа юмтай байлгаарай эрүүл мэнд байлгаарай дөрөвхөн хүүхдийг минь сайн сайхан явуулаарай биднийг жаргуулаад тэгээд ингээд өглөө болгон өргөнө
М1: Цацлуур тэ
Оросоор ярив
Х2: тийн есөн нүдтэй тэгээд гоё энэ чинь мөнгөн алтан янз бүр .... оросоор ярив Чингис хаан ... оросоор ярив
М1: энэ юу вэ
Х2: энэ панар энд салярк хийгээд асаагаад шөнө гэрэлтүүлдэг
Оросоор ярив
Х2: цагаан хаан тэндээс ирсэн ийм хэрэглээ орос айл
М1: Дөш
Оросоор ярив
Х2: дөш энэ хөрөнгө энд архины көрөнгө хийгээд тэгээд ийгээд бүлдэг аркаа нэрж гаргана
Оросоор ярив
М1: энийг гаргаад харуулахтий үзүүлэхтий
Х1: эндээ нүхтэй ийгээд тэр нүхээр нь орж гараад шуугиад
Оросоор ярив
М1: бүлүүр гэдэг
Х2: тийн бүлүүр энэ ганц ийм сонин урт эвэртэй нь буга энэ бугыг хамаагүй алж болохгүй
Оросоор ярив
Х2: тийн уулын эзэн энэ дээр үеийн сумны хайрцаг
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х2: энэ морьны тэрэгний дугак өөрөө хэрэглэж байсан өөрийн сийлбэртэй үе уламжлагдсан өвөөгийн юм өвөөгийн өвөөгийн юм энэ Чингис хааны үеийн юм
Х1: аавд өвлөгдөж ирсэн юм
М1: Энд ямар ямар юмнууд байдаг вэ юугаар
Х1: Цэвэр мөнгөөр хийсэн энийг Чингис хааны үеийн аавд өөрт нь өвлөгдөж ирсэн дөрөө дөрөө гуулин дөрөө
Оросоор ярив
М1: энийг юу гэдэг вэ
Х2: Дэвс гэдэг билүү
Х1: тийн дэвс
М1: энэ арын юу вэ
Х1: энэ ташуур
Х2: тийн ташуур цохидог
М1: энийг юу гэдэг вэ
Х2: энэ ганзага урд ганзага хойд ганзага ерөөсөө эндээ ийгээд ангаа уяад богцоо сумаараа ганзагаладаг
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х2: энэ бүүр дээр үеийн чимэг орчин үед том том болсон цагаан хааны үеийн түрүү үеийн Чингисийн үеийн юм байна
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х2: энэ жожголк шожолк л гэдэгдээ хамниганаар
М1: энийг юугаар томдог вэ
Х2: морьны сүүлээр томдог энэ хомут энэ хазаар дээр үеийн сур мураар хийсэн дандаа гараар ийм шир сураар
Х1: сураа илдээд энэ өөрийн хийсэн эмээл аав өөрөө хийсэн
Х2: энэ өөрийн хийсэн Чингис хааны үеийн юмыг дуурайлгаж хийсэн
М1: энэ улаан юм юу вэ
Х2: энэ шожголк гээд юмны энэ чинь юу гэдэг билээ айн
Х1: энэ хөмөлдрөгө гээд морин дээр тэргэндээ оруулахдаа хазаар нь байна мөнгөөр гоёсон дотроо суртай энэ дахиад байхгүй ямарч музейд байхгүй монголд
Оросоор ярив
М1: энэ хамниганаар юу гэдэг вэ
Х2: энэ конк жингэнүүлж явдаг
М1: аа тэр энийг юу гэдэг билээ
Х2: көл конкны көл бас л сураар хйисэн
Х1: тэр хөөрөг нь
М1: тэр хананд юу вэ
Оросоор ярив
Х2: энэ нөгөө хөөрөг хөөргөндөө хөөрөгдөөд давтаад өөрөө хийдэг
Х1: богц нь байна
Х2: аан тийн ширэн богц нь энэ байна нэг гөрөөсний махаа шулаад тэгээд хоёр талд нь хийгээд тэгээд айл болгонд зэм тараадаг байгаа энүүнээсээ тэр айлдаа хувийг нь хүртээж өгдөг хамниганууд заавал тийн энэ жижиг бага гарын эмэгтэй хүний сумаар том сумаар бүр ийм тэр чигээр нь гоё юм хийдэг гахайг тэр чигээр нь ороогоод хийж орхидог
М1: тэр моднууд нь юу вэ
Х1: хугархай
Х2: энэ нумны хугархай энэ нумыг өөрөө хийдэг байгаа
Х1: тэр бууг нь аав өөрөө буу хийдэг өөрөө сайхан буугаа хийдэг байсан
Оросоор ярив
Х1: бирдан хийх гээд амжаагүй
Оросоор ярив
М1: энэ юу вэ
Х1: аав хүүхдүүдээрээ хийлгэсэн хүүхдүүд нь энэ байшин бариад гоё яаж өгсөн
Оросоор ярив
Х1: энэ 100 жил амьдарсан гэр нь дотор нь пийшин зуух нь байгаа орцгоо ийм байшин байна
Оросоор ярив
Х2: дэлхийн байгаль хамгаалах газрын дарга
Оросоор ярив
Х2: аавын халхын голд байлдаж байсан үеийн зураг
Оросоор ярив
Х1: энэ дун
Х2: ардын диптатуудын манай аймгаас дэвшсэн өвгөнд бараг зориулагдсан нуытаг гээд дуу байна Анхны цаснаар яранкай анчин анчин баавай аавын минь нуытаг юм гэж дуу тэрийнийг Сундуй гэж хамниган хүн зохиосон хамниганаар зохиолгосон тэгсэн чинь тэр буриад сүлд дуу болгоод тэр хамниган хүний дууг
М1: аан Баянханы ууланээ гэсэн дуу
Х2: тийн тийн тэрүүнийг чинь гэхдээ тэрнийг хамниган хүн хөгжмийг нь Гомбо гэдэг хамниган хүн зохиогоод хоёул хамниган хүмүүсийн зохиосон дуу би .... байхдаа тэр Ганбаяр гэж дарга байгаа тэр нутгийнхаа сүлд дуу болгоё гээд ийгээд нуытаг дууг нийтийн хүртээл болгож байсан байхгүй юу энэ уг нь энэ өвгөнд зориулсан шахуу дуу энэ өвгөнтэй найз байгаад тэр Сундуйн аав нь тэр Дэлгэрэх дуганд шавилдаг хүн байгаа би ярьж байсан ш дээ хэлмэгдэлтийн үеийн тэрүүнд хуараг байгаа тэр Сундуйн чинь аав бас анчин хүн байгаа тэрний хажууд энэ дууны хөшөө босгосон .... ...... оросоор ярив
Оросоор ярив
Х3: Ийшээ орох уу
М1: оръёоо чиний нэр хэн бэ
Х3: Одмандах
М1: чи энд суудаг уу аан гоё гэр
Х3: бусад нарыгаа дуудаад оруулахгүй юу даа
М1: мэдэхгүй заа сайхан байна чиний зураг энд авч болох уу
Х3: та өөрөө мэдээ
М1: за сайн энэ танайхан уу сайн байна уу
Х4: сайн байна уу хаяагаа буулгахгүй юу бороо ороод хатааж байгаа юмаа хаяг нь сөхөөд
М1: дуугүй бороо орох уу
Х4: орно
Х3: энд хоёр гэр шовгор байгаа бас тэнд
М1: бас танай танайх уу
Х4: тийн энэ хоёр гэр бас цаана хоёр шовгорт хүн авдаг юм хүн байрлуулдаг юм
Х3: энийг та авах уу ажиллахгүй
Х4: ажиллахгүй юм надад өгч яах гээд байгаа юм
Х3: ажиллуулна биздээ батерайгаар нь ажиллуулна биздээ
М1: энэ танай мал юм уу
Х4: тийн манайх тэгээд олон айл олон үхэр
М1: та олон үхэртэй
Х4: Мал байгаа
Х3: очиж тугал харж болно
М1: та өвөл зунгүй энд суудаг уу
Х4: үгүй ийшээ уулын ар талд өвөлжөө Дадалд 10 км энэ уулын ард байгаа
Х3: та нааш ир ундаа уу аймар хүйтэн тас хүйтэн шүү
М1: за баярлалаа
Х4: та хэд хаанаас ирэв
М1: бид хэд Улаанбаатараас ирсэн би Москвагаас тэр манай хоёр хүн Финландаас ирсэн
Х4: Бөххөлөг гуайтай цуг явж байгаа юм уу
М1: цуг цуг бид хамниган ёс заншил сурвалжилж байгаа хүмүүс байна тийм учраас энд бид аан эхлээд Дорнод Дашбалбар тэгээд Баяннуур тэгээд тэндээс Баян -Уулд тэгээд Биндэрт явна
Х4: боорцог ид
М1: за баярлалаа та өөрөө хамниган хүн үү
Х4: Тийн манай өвөө би ач зээ нь манай ээж тэр хөгшин
М1: танай ээж хамниган хүн тэ
Х4: тийн хамниган буриадууд ахаа танай аав буриад юм уу
Х4: тийн мөн
М1: аан омог ямар вэ
Х4: би Хангис тийн
Х4: Өгсөн үү хуваагаад нэгэнд нь өгсөн үү
Х3: өгсөн хоёуланд нь өгсөн та хөёр ихэр биздээ аав ихэр тэр хардаа царай нь адилхан байгааздээ
03:33 минут
М1: Аан бид Оросоос Финландаас ирсэн хамниган судлаачид
Х4: аан Бөххөлөг ах тэгээд цуг явж байгаа юм уу газар газрынх юм байна тэ Орос уу Оросоос явна уу
М1: Оросоос, Финландаас энэ таны музей тэ гоё музей энэ анчин танай өвөө тэ
Х4: ээжийн аав энэ бид хоёр зээ нь
М1: та ихэр тэ танайхаас аль нь ах аль нь дүү
Х4: хоёулаа ах аль нь ч бүү мэд
М1: хоёулаа ах инээв та
Х4: ах болж үзсэн хоёулаа л булаацалдана
М1: та бие биеийгээ яаж нэрлэдэг вэ ахаа
Х4: үгүй ээ чи чи гэнэ тийн ах гэж үзээгүй
М1: ах гэдэггүй ээ дүү гэхгүй юу
Х4: үгүй ээ хэзээ буцах вэ
М1: бид маргааш Биндэр явна тэгээд Улаанбаатар та нарын нэр хэн бэ
Х4: Мөнгөнхөлөг, Мөнгөнтүлхүүр
М1: аан сонирхолтой нэр намайг Иляа гэдэг орос нэр мм Мөнгөнтүлхүүр би хэзээ ч ийм нэртэй хүн үзээгүй яаж сонгоно вэ та мэдэх үү танай аав ээж ийм нэр яаж сонгодог вэ
Х4: аан мэдэхгүй онгоц дотор явж байгаад төрсөн гэдэг тэгээд уул нь гурав байсан гэдэг гурван ихэр байсан гэдэг нэг нь эндсэн юм тийн тэгээд бид хоёр
М4: тэгээд гуравдугаар ихрийн нэр нь хэн бэ
Х4: Мөнгөншагай гэж байсан
М1: Мөнгөнхөлөг, Мөнгөнтүлхүүр, Мөнгөншагай сонирхолтой шдээ за маш их баярлалаа
01:03 минут
Х1: ихрийн нэгнийх нь хүүхэд
М1: аан тэгээд гурван ихэртэй айл би түүнтэй танилцсан энэ Мөнгөнхөлөг
Х1: Мөнгөнхөлөг , Мөнгөншагай цамцаа өмсөлдөө ялаа хазчихна
01:31 минут дахь бичлэг
М1: яагаад тэр гурав Мөнгөн
Х1: Онгоцонд төрсөн тийн
М1: Тийм учраас Мөнгөн
М1: аан энэ онгоцны өнгө мөнгө тийн за сонирхолтой шдээ
Х1: энэ хоёр адил байна уу
М1: адил адил яг адил сонирхолтой шдээ
Х1: энэ цаад талынх нь хүү энэ тэр урд талынх нь цаад талынх нь энэ цүдгэр юм
М1: за
Х1: өөрөө хөөвөндэй хийсэндээ
Х2: энэ хамниган баатар
Х1: Билгүүдэй баатар
М1: энэ гурван ихэр аль нь ах
Х1: энэ гурван ихрийн цаад талынх нь ах тийн хамгийн сүүлд гарсан нь ах нь
М1: аан сүүлд гарсан нь ах нь яагаад
Х1: тэгж хүмүүс ярьдаг юм байналээ түрүүлж гарсныг нь дүү болгодог юм байналээ тийн