Товоорохын Ховроо, хамниганка интервью
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
TKhovroo_stories1_18082023_khk_orgl_zoomh2n.WAV
1 цаг 2 минут
М1: За сайн байна уу? Эмээ таны алдар нэр хэн бэ? Танай аавын нэр хэн бэ?
Х2: Таныг хэн гэдэг вэ? Аавыг хэн гэдэг вэ? Гэж асууж байна.
Х1: Намайг Ховроо гэдэг миний аавыг Товоорох гэдэг хүн байсан. Баргажин хойт
Оросоор ярив
М3: Аавын нэр хэн бэ?
Х1: Товоорох өвгөн гэж байсан.
Оросоор ярив
М1: Та хаана төрсөн бэ?
Х1: Дадал сумын Толгойн өвс гэдэг газар төрсөн юм билээ
М1: Танай аав ээж хаана төрсөн бэ?
Х1: Одоо мэдэхгүй ээ хойгуур л төрсөн байх аа. Улаан, цагаан (могойт?, монхороор) гарч ирсэн юм гэлээ. Би ч тэр үед гараагүй байсан байлгүйдээ. Монголд ирээд гарсан юм гэлээ би.
М1: Та насаараа юу хийдэг байв аа?
Х1: артери гээд тусгалын артери гээд хойно байсан тэрүүн дээр ажил хийдэг байсан юм аа. Тэгээд ийшээ нүүж ирээд сумтайгаа нийлээд юм хийдэг байсан.
Оросоор ярив
М1: Танай ээж аав хоёр хамниганаар ярьдаг байсан бэ?
Х1: Ярьдаг, ярьдаг буриадаар
М1: Хамниганаар буриадаар. Танай аав ээж хамниган юм уу? Буриад юм уу?
Х1: Буриад буриад баргажин. Баргажин гэдэг чинь бас ондоо омог байсан юм биш үү?
Оросоор ярив
М1: Танай нөхөр халх хүн юм уу?
Х1: Манай нөхөр халх хүн байсан
Оросоор ярив
М1: Та өвгөнтэйгээ ямар хэлээр ярьдаг байсан бэ?
Х1: Хамниган хэлээрээ л ярьдаг байсан
М1: Танай өвгөн хамниган хэлээр ярьдаг тэ
Х1: Хамниган хэлээрээ л ярьдаг байсан
Оросоор ярив
М1: Та өөрөө бага байхдаа хамниган хэлээрээ ярьдаг байсан тэрүүгээрээ жаахан ярилдаа
Х2: Бага байхын хамниган хэлээрээ яриад өгөөч гэнэ ээ
Х1: гүйэ яахавдээ чулуугаар тоглоод явдаг л байсан. Ээжий аавынхаа хонь малд хөдөөгүүр явдаг.
Оросоор ярив
Х1: явахлээр наадаж тоглоол явдаг
М1: Гарын хуруугаар тоглодог байсан уу? Гарын хуруу ямар нэртэй байсан бэ?
Х1: Өндөр ноён за мэдэхгүй ээ ххэ
М1: Та хэдэн онд төрөв
Х2: Таныг хэдэн онд төрсөн бэ гэж байна.
Х1: Аан 34
Оросоор ярив
М1: Та ямар орон гэр орон сууцанд суудаг байсан бэ? Бага байхдаа
Х1: Өө ийм нэг хамниган байшин байсан юм. Тэрүүнд л байж байсан бид нар. Аав ээжтэйгээ байж байгаад хориод насандаа хүнтэй ханилаад тэгээд ийшээ тэр хоёулаа өвгөн маань модчин би арааманд ажилаад тийм л байсан.
Оросоор ярив
Х2: Таны нөгөө амьдарч байсан байшинг чинь хамниганаар юу гэдэг байсан бэ?
Х1: Зөмөгеө байшин гэдэг байсан
Оросоор ярив
М1: Та хэдэн ах дүүтэй байсан бэ?
Х2: Таныг эхээс ах дүү хэдүүлээ гэж байна.
Х1: Би ганцаараа хүний ганц
М1: Та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ?
Х1: Тав зургуулаа байж байгаад үхэж үрэгдээд 4 хүү 1 басгантай
М1: Таныг бага байхад Өмбөө хөгшин тантай цуг байсан уу?
Х2: Таныг хэнтэйгээ байсан гэнэ ээ өмбөө ажаа, хэн гэж дууддаг байв аа?
Х1: Ээжтэйгээ
Х2: Тэрнийгээ хамниганаар хэлээрэй
Х1: Ээж
Х2: Хамниганаар ээжийг ээж гэх үү
Х1: Тийм ээж гэдэг
Х2: Өшөө хэнтэйгээ амьдардаг байсан?
Х1: Бага байхад аав бурхан болоод ижийтэйгээ хоёулаа амьдардаг байсан.
Оросоор ярив
М1: Танай өвгөн ямар хүн байсан бэ? Хамниган хэлээр ярьж өгөөч
Х2: Нөхрийхөө талаар хамниганаар ярьж өгөөч гэнэ ээ
Х1: монгол (мангар?) Гомбын хөвгүүн байсан нөхөр маань ан гөрөө хийдэг байсан. Цэрэгт явж ирээд надтай суусан. Тэгээд гараар өвс хадна тэгж л амьдарч явсан.
М1: Тэр таныг хулгайлсан уу?
Х2: Таныг гэрлэхдээ яаж гэрлэсэн бэ? Тэр таныг хулгайлсан уу? Гэнэ ээ
Х1: Хулгайлсан хулгайлсан
Х2: Яаж хулгайлснаа хамниганаар яриад өгөөч гэнэ ээ
Х1: Шөнө орой ирээд хувцас юмаа бөөгнүүлсээр байгаад миний эмэгтэй найз нөхөд байсан одоо явья гээд тэгээд би явсан.
Оросоор ярив
Х2: Ямар өдөр таныг хулгайлсан бэ?
Х1: Шөнө л аваад явчихсан
Х2: Танай гэрт хадаг юм уу? Цай ч юм уу тийм юм үлдээсэн үү?
Х1: Үүдэнд нэг хадаг өлгөөл үлдээсэн
Оросоор ярив
Х1: Тэр хадгаар л мэдсэн юм байлгүй
Х2: Таныг загнасан уу? Гайгүй юу?
Оросоор ярив
М1: Бэр байсан тэгээд хадмын цээр байсан уу?
Х2: Ховроо гуай айлд бэр болж очоод хадам аав ээжийг нэрээр нь дуудаж болдог байсан уу? Юу гэж дууддаг байсан бэ?
Х1: Хадам аав минь байхгүй ээ. Ээж л байсан ээжий л гэдэг байсандаа. Нэрээр нь дуудахгүй ээ.
Оросоор ярив
Х2: Бусад хадмуудын талынхаа хүмүүсийг юу гэж нэрлэдэг вэ?
Х1: Нөхрийн тал уу
Х2: Аан хамаатнууд
Х1: Ах дүүгийн нагац, авга гэдэг л
Х2: Яг нөхрийнхөө хэлдэгээр хэлдэг байсан уу?
Х1: Тийм
М1: Нэрээр дуудах цээртэй юу?
Х1: Дууддаг л байсандаа хүндэтгэж ч байсан юмуу тийм л байсан.
М1: Ондоо хүн, хадам эхтэй ижил нэртэй хүнийг яах уу?
Х2: Хадам ээжтэй ижил нэртэй хүнийг юу гэж дуудах вэ?
Х1: Хадам ижий л гэнэ
Х2: Биш биш ээжтэй чинь адилхан нэртэй хүнийг
Х1: Ижийн найз
Х2: Нэрийг нь хэлэх үү?
М1: Ээжийн найз
Х2: Адилхан нэртэй бол нэрийг нь хэлэх үү?
Оросоор ярив
Х1: Хэлдэггүй байсан
Оросоор ярив
М1: Тэр хүүхдүүдийнхээ нэрийг юу гэдэг байсан бэ?
Х2: Хүүхдийнхээ нэрийг яаж өгсөн бэ? Хүнээс асуусан уу? Лам хараас асуув уу? Та хоёр өгсөн үү?
Х1: Үгүй ээ тэгэхэд лам байгаагүй тэгэсхийгээд л өгчихнө.
Х2: Хүүхэдтэй холбоотой дом, цээр, бэлгэдэл тийм юм байна уу? Тэрнээсээ ярьж өгөөч ээ
М1: Үнэг хайчлах
Х2: Ямар дүрстэй хийдэг байсан бэ?
Х1: жийп гээд тэрүүгээр нь нарийн юмаар ороогоод бүүвэйлэхгүй юу
Оросоор ярив
Х2: Базаргүр ахаа үнэгийг ямар дүрстэй байдгийг санаж байна уу?
Х3: Тэрийг нөгөө үнэгэрхүү маягтай дүрслээл зүүдэлж барихад л ашигладаг байсан
Х2: Та нөгөө үнэг унасан хүнтэй харж байв уу?
Х3: Үгүй харж байгаагүй
М1: Ахын хайчилсан хэр хайчилсан?
Х3: Тэрийг эцэг л хайчилна шүү дээ. Өлгий дээр нь унжуулаад тоглоомтой уячихна
М1: Дом уу?
Х3: Тийм юм байхгүй зүүдэлж барихаас л урьдчилан сэргийлж л уядаг байсан гэж ярьдаг
Х3: Живк гэж өлгий хүүхдүүдийг, живх өлгий хүүхдийг хөдөлгөдөгшд тэрнийг чинь л
Оросоор ярив
Х3: Живк гэж хүүхдийг тусад нь саатуулж унтуулдаг л зүйл, гараа сарвайх хөдөлгөхөд амар юм.
Х2: Өлгийгөө живх гээд байгаа юм уу?
Х3: Тийм тэгээд байдаг модыг живк гээд байгаан. Гадна талаар нь модоор зангидаад тэгээд юмаар бүрээд тэгэж хийдэг эд
Х2: Бүтнээр нь
Х3: Тийм манайхан л тэгж ярьдаг
Х2: Дээрээс нь унжуулсан үнэгээ юу гэдэг байсан?
Х3: Тэрийг ёстой мэдэхгүй бүү мэд
Оросоор ярив
Х2: Хүүхдээ хөлсөхөд нь ямар нэг дом хийдэг байсан уу? уйлахад
Х1: Өвдөхөд үү?
Х2: Болно болно
Х1: Өвдөхөд нагацийн хазаараар хазаарлана. Хаалганы завсраар халуун амгайгаар тийм л байсан.
Х2: Хаалганы завсраар гэхээр
Х3: Хатавч юу хоёрын завсраар л байхгүй юудаа
Оросоор ярив
Х3: Хазаарын оруулаад аманд нь хийхгүй юу
Х2: Хүүхэд хөлсөж уйлахад нь домнодог уу?
Х3: Ээж юу гэж байна. Хүүхэд хөлсөөд уйлна шүү дээ тэгэхэд нь яадаг байсан бэ? Гэж байна.
Х1: Аан хөлсөөд уйлахад нь тугалга хайлдаг байсан. Лаа цутгадаг байсан хүйтэн усанд
Оросоор ярив
Х2: Тэгээд тэр тугалга лаа эдрээ яах уу? Хаана хийх үү? Шууд гаргаад хаях уу?
Х1: Аан үүдэнд баруун хатавчинд сүүг зүүн хатавчинд асгах
Оросоор ярив
М1: Бор давстай дом байсан уу?
Х3: үгүй байх
Х2: Бор давсаар домнодог байв уу?
Х1: Давсаар домнож үзээгүй ээ би
Х3: Тийм юм байхгүй би дуулаагүйл юм байна.
Х2: Сая нөгөө ширгэлэхэд сүүгээ
Х3: Зүүн хатавчинд тугалгаа баруун хатавчинд
Х2: Сүүн дотор домнодог юм уу?
Х3: Сүүнд усанд
Х3: Домнохдоо сүүнд домнодоггүй усанд домнодог юм байгаа биздээ
Х2: Зүүн баруун нь яадгийн
Х1:Зүүн талаар нь сүүгээ хаяна, баруун талаар усаа хаях
Х3: Тэгээд эргүүлдэг юм байна
Х1: Аяганд ус хийгээд сүү хийгээд хүүхдээ эргүүлнэ
Х3: Хүүхдээ дээгүүр нь тойруулдаг юм байна. Тэгээд дараа нь усаар нь тойруулаад хатавчны хоёр талруу асгадаг юм байна. Ерөнхийдөө
Х2: Лаа тугалга хоёр яачив
Х3: Лаагаа, тугалга лаагаа хэдийд нь хийдэг юм бэ?
Х1: Тугалгаа хайлуулаад усанд хийхээр хөлсөө нь гараад ирнэ. Лааг хайлуулаад усандаа хийхэд адилхан
Х3: Сүү усандаа хоёуланг нь хийгээд хаядаг юм байналдаа. Эхлээд сүүгээрээ дараа нь усаараа
Оросоор ярив
Х2: Лаагаа хайлуулаад дүрсийн харах юм байна.
Х3: Дээгүүр нь хүүхдээ тойруулаад тэгээд асгадаг юм байна.
Х2: Лаа тугалга хоёроо яах уу?
Х3: Лаа тугалга хоёроо яах уу? Гэж байна
Х1: Байж л байсан
Х3: Хаана хийх үү?
Х1: Галын захад л байж байдаг байсан. Лаагаар хөлсөөг нь гаргана үгүй бол тугалгаа л цутгадаг байсан.
Оросоор ярив
М1: Ямар ямар рашаан байх вэ?
Х3: Хаа энд үү?
М1: Энд Биндэрийн хажууд энд ямар ямар рашаанууд байдаг вэ
М2: Биндэрийн энэ нутаг эмчилгээний ямар рашаан байдаг вэ
Х2: ходоодны рашаан гэж л ууж байсан Ононгийн цаана хавцалаас хавцлын доод талаас
Оросоор ярив
М1: рашааны тухай домог момог
М2: рашаан булгийн тухай асуух юм байна тийм үү Ховроо гуай тэр рашаан ариун дагшин булгийн тухай домог байна уу ярьдаг юм байна уу гэж байна
Х1: байхгүй ээ байхгүй
Оросоор ярив
М1: энд Сэнж чулуу Сэнж хад байгаа юм уу
Х2: Дадлын хойно байдаг
Оросоор ярив
М2: Цагаанчулуутыг хэлээд байгаа юм уу
Х2: тийн Цагаанчулуутыг хэлж байна Сэнж хад гэж би нэг их айхтар очиж байгаагүй хоёр л очсондоо манай ээж залуудаа тэрний хажууд зусдаг байсан би тэгээд Сэнж чулууны наад талд Сөөгтэй гол гэж байдаг юм тэнд би төрсөн юм 52 онд тэгээд л тэндээсээ наашаа энэ Балжид байж байгаад л тэгээд л энэ Артил мартил гээд анхан байгуулагдахад нь манай ээж гуай тэнд ажилтнаар нь ороод л энэ нутгийн хүн болсон байхгүй юу
Оросоор ярив
М2: тэгээд бүр эхэнд нь халх гээд яриад байсан байхгүй юу гэхдээ энэ Ховроо гуай чинь хамниган биздээ
Х2: тийн хамниган
М2: Ховроо гуайн ээж аав нь хоёулаа хамниган уу
Х2: тийм байхаа мэдэхгүй ээ тэрийг би мэдэхгүй
М2: танай аав монгол уу
Х2: манай аав монгол
Оросоор ярив
М2: аав тань хэн билээ
Х2: Чүлтэм
М2: Монголгомбо гэж хүний хүүхэд юм уу
Х2: тийн Монголгомбо гэж хүний 2 хүүхэд байгаа нэг нь Сэрээтэр манай аав хоёр Сэрээтэрийг хүнд өргүүлээд тэгээд энэ хөгшинтэй суугаад тэгээд л энд л насыг барж байгаа
М2: тэр Чүлтэмийн аав нь монгол хүн байна уу
Х1: тийн энэ Цэцгээ ээжийн нь ээж байхгүй юу даа
М2: энэ Ховроо гуайн аав нь болохоор
Х2:одоо ёстой бүү мэд
М1: Товоорох
Х2: тийн Товоорохын Дашдондог
М2: Дашдондог гэж хэн юм
Х2: ах нь байхгүй юу нас барчихсан
М2: энэ Товоорох гэдэг нь аав нь юм байна тиймүү
Х2: аанхан
М2: ээж нь хэн юм бол
Х2: одоо ёстой бүү мэд
М2: тэгээд юу юм уу Баргажинаас ирсэн гэдэг нь үнэн юм уу
Х2: тийн мухар зухар ойлгоход л тэгж ойлгодог юм ёстой бүү мэд
Оросоор ярив
М2: түүний аав нь хамниган Чүлтэм болохоор халх Чүлтэмийн аав нь Монголгомбо гэж нэр л болохоос биш нэр нь биш биздээ
Х2: хуучин дээр үед хөгшинтэйгөө хоёулаа худаг ухдаг хүн байсан гэсэн тэгээд хоёулаа мөнхийн архидаж байдаг тийм хоёр хүн байсан л гэж ярьдаг юм бүү мэд тэгж л настай улсууд ярьдаг байсан аавын цаана тийм хүн байсан гэж
М2: Ховроо гуай ээжий тань хэн гэж нэртэй хүн бэ
Х1: Нэргүй ээ гэдэг
М2: тэгээд Товойрох Нэргүй хоёр хоёулаа хойноос ирсэн үү
Х2: тийм байхаа
М2: Ховроо гуай Нэргүй гуай хаанаас ирсэн бэ аль нутгийн хүн бэ
Х1: Хойноос цугаараа
М2: нэрийг нь мэдэх үү та нутгийнх нь нэрийг
Х1: мэдэхгүй ээ би
Х2: Дадлын хойгуур л орж ирсэн гэж ярьдаг юм би ойлгоход тийм байсан ёстой бүү мэд
М1: цагаан өмбөө гэдэг эмэгтэй байсан бэ энд цагаан өмбөөг та сонссон уу
М2: Дэрчингомбоо гуайн ээж Лайчханд гэж эгч байсан Лайчханд гуайн ээжийг цагаан өмбөө гэдэг байсан тэр талаар асуух уу
Х2: одоо мэдэх юм болов уу даа
М1: асуугаарай
М2: цагаан өмбөөгийн талаар та мэдэх үү хэлж өгч чадах уу
Х1: цагаан өмбөө гэж үгүй ээ чөлөөтэй хэд чинь талад байгаа манай хэд чинь тэр морид байдаг байсан тэгээд цагаан өмбөө гэж надаа ярижийсан надаа би тэгээхэд багаахан байсан байхаа муухан мэджийнаа
Оросоор ярив
М2: хэн гуай танай нөхөр ямар ан хийдэг байсан бэ тэгээд ан хийхдээ юу юу хийдэг байсан анд гарахын өмнө юу юу хийдэг байсан бэ гэж асууж байна
Х1: аан хийдэг юм байдаггүйээ юу кийкэв
М2: ямар ан хийх үү ямар ан алдаг байсан бэ
Х1: аан гахай махай баавгай маавгай тэгэхэд ямар хорио гэж байсан биш
М2: анд явахдаа уул хаданд уул овоонд өргөдөг ийм тийм юм байсан уу
Х1: өргөдөг байсаан өөрөө аваад явах
М2: аан юу авч явах уу
Х1: чихэр шиг саванд хийгээд
М2: юу
Х2: юу авч өргөдөг вэ гэж байна
Х1: аан цагаан идээ ааруул мааруул авч явна
Оросоор ярив
Х2: шинэ үеийн мань мэт бол ан гөрөө мэдэхгүй ш дээ ердөө
Оросоор ярив
М1: аан малын заяач тухай асуугаарай малын заяач юу вэ
М2: аан эд нар одоо мэдэхгүй байхаа
М1: мэдэхгүй юу
М2: Ховроо гуай та заяаш заяач гэж сонссон уу
Х1: одоо сумчиг өгдөг үү жолоочий залаа малгай юу
М1: малын заяач гэж сонссон уу
Х1: үгүй ээ
М2: мэдэхгүй юу
Х2: мэдэхгүй байхаа
Оросоор ярив
М2: ер нь энэ Биндэрийн хамнигад заяач гэж мэдэхгүй
Оросоор ярив
Х2: мэдэхгүй байхаа мэдэхгүй
Оросоор ярив
М2: загас агнадаг байсан уу загас
Х1: гогос оо
М2: загас загас
Х1: аан зөндөө байгааздээ Балжийн голд
М2: ямар загас барьдаг байсан бэ танай нөхөр
Х1: өө янз бүрийн юмаа барьнаш
М2: гутаар загас барьдаг байсан уу
Х1: одоо толойг чинь юу гэнэм
Х2: тулаа тиймл загас
Х1: зэвэг барьдаг байсан
Оросоор ярив
М2: ямар жимс түүдэг байсан бэ
Х1: аан мойл, улаагана, бөдөөргөнө тэгээд зөндөө түүгээд үхрийн нүд нэрсийг бол зөндөө түүдэг байсан ойрын жил ургаагүй мөнөө жил ургаажил байдаг
Оросоор ярив
М1: аан мөөг
М2: мөөг түүдэг байсан уу иддэг үү
Х1: түүдэг түүдэг цагаан мөөг иддэг байсан хоолондоо хийгээд
Оросоор ярив
М2: мөөгөөр ямар хоол хийдэг ямар хоолонд мөөг хийдэг юм бэ
Х1: шөлөндөө хийхүү ийгээл давс хийгээл хосонд хийгээл бутарч чанаад л буцалгаад л иддэг байсан
Х2: хуураад л иддэг байх нь л дээ
Оросоор ярив
Х1: одоо энэ төвөөс ийшээ бол замгүй ургадаг байсан өнөө айл амьтан олон болоод ургадаг юмгүйдээ
М2: газар ургадаг мөөг зөөг та түүж байсан уу
Х2: үгүйх дээхэн үед энэ хойно малтай байхдаа мөөгний хүрээ гэж замгүй нэг түүж үзсэн юм аа ер нь ховор байсандаа
М2: та хийсэн хоол ундыг нь иддэг байсан уу
Х2: үзээгүй ердөө
М1: ямар ургамал түүдэг байсан бэ
М2: эмчилгээний юу
М1: тийн
Х2: аан тэр ч л мэдэхгүй байхаадаа
Оросоор ярив
М2: Ховроо гуай ямар ургамал түүдэг байсан бэ эмчилдэг ургамал мэдэх үү ямар эмчилгээнд хэрэглэдэг ургамал мэдэх үү гэж байна
Х1: мэдэхгүй ээ мэдэхгүй над тийм ургамал байхгүй
М2: нөгөө яр шархандаа шархадвал ингээд наадаг эд нар юм мэдэх үү чацга алдвал юу уудаг юм
Х1: аан чацга алдахад хар буурцаг байдагдаа
Х2: сөд сөд хар буурцагтай сөд гээд өвс байдаг
Х1: буцалгаж уугаад
М2: гэдэс өвдөхөд тэ ингээд гараа зүсээд шархдуулахад энэ одоо шарханд юу сайн бэ
Х1: ходоодонд уу
М2: шарханд шарх
Х1: одоо мэдэхгүй ээ тэрнийг
Оросоор ярив
М1: тэнгэр дуугарахад яасан бэ
М2: сайн муу буян нүглийн талаар асуух юм уу
Оросоор ярив
М2: Ховроо гуай тэнгэр дуугараад их бороо ороод хашхирдаг уу
Х1: Хашхирдаг хашхирдаг
М2: та нэг хашхираад үзүүлдээ
Х1: Хээе тэнгэр цахилгаан ийгээд цахилуулаад ийгээд энэ дүлий болоо
Оросоор ярив
Х2: тэгээд үс мүс нь шатсан ш дээ тал үс нь
М2: тэр үедээ хашхирахгүй яасан юм
Х1: цахилгаанд цахиулаад цахиулсан газарт нь шороонд булдаг байсан гэнээ урдаа тэгээд намайг тэгж булаагүй бушуухан эмч дуудаад л түргэн аваад явсан тэгээд л эмнэлэгт хэвтээд л ингээд яр шарх болохтий
Х2: бүгд л түлэгдчихдэг юм байлаа ш дээ шар шар болоод
М2: тэрэнд нь эмнэлэгээс өөр юм түрхээгүй юу
Х2: үгүй одоо нөгөө өмхий ногоон тос байна ш дээ тэрнийг чинь л түрхсэн өөр юм түрхээгүй тэгээд үс энтр нь буржийгаад шатсан байсан тал нь шүү ингээд тал бие нь ердөө тэгээд л тэрнээс хойш дүлий болсон ямар олигтой байгаа гэждээ
Оросоор ярив
М1: хэдэн настай байгаа вэ
М2: сая хэдэн жилийн өмнө билээ
Х2: 87-той байв уу даа
М2: бишээ хэдэн жилийн өмнө болов
Х2: 2-3 жилийн өмнө билүү дээ саяхан ш дээ ердөө л
Оросоор ярив
М1: би 4 жилийн өмнө ирэхэд ийм байсан
Оросоор ярив
Х2: 4 жилийн өмнө ирэхэд ийм байл уу аан тэгвэл 3 жилийн өмнө биш 4 жилийн өмнө ирсэн юм байна тэгэхээр тэр үед цохиулсан байсан юм байна тэгэхээр тэр жил юм байна тэ
Х2: асуудаа та өөрөө мэднэ дээ
М2: тийм байна тийм байна
Х2: Энэ хойно хөдөө байж байгаад цохиулсан ш дээ Онон үертэй байсан бороо алга болж болж тэр шөнөдөө хальж
М2: эд нар 4 жилийн өмнө ирэхэд цохиулсан байсан гэж байна ш дээ
Х2: аан зөв зөв
М2: тийн тэгээд буруу санасан юм байна л даа
М1: за зүгээр ш дээ
Оросоор ярив
М2: Ховроо гуай та тийрэн, чөтгөр, авгалдай гэж мэдэх үү
Х1: мэдэхгүй ээ
М2: гэхдээ авгалдай гэж мэднэ биздээ
Х1: авгалдайг бие бараагүй байхдаа яриад байсан
М1: юу гэж ярьсан авгалдай гэж юу вэ
Х2: чөтгөр мэдэхгүй ээ авгалдай гэж ярихыг дуулсан
Оросоор ярив
М1: та авгалдайн талаар яриа домог сонссон уу
Х2: тэрийг ёстой мэдэхгүй
М2: энэ зүүн биеэнд байдаг Рэнцэнням гуайнх авгалдайтай гээд байдаг ш дээ
Х2: тийн одоо энэ галзуухад багш ш дээ тэднийхийг авгалдайтай л гэж ярьдаг бүү мэд гадны хүн оруулж унтуулдаггүй гэсэн яриа л байдаг ёстой бүү мэд
М1: тэгээд гэрийн хаалган дээр хөрөө, зараа тийм юм байгаа юм уу
М2: хаалган дээрээ янз бүрийн хөрөө, зарааны үс өлгөж домнодог уу
Х1: үгүй ээ үгүй
Х2: би л мэдэхгүй юм тийм юм миний бага энтрт тавьж байгааг мэдэхгүй юм айлууд хөрөө мөрөө тавьчихсан л байдаг юм
Х1: улаан даавуу хайчлаад ийгээд өлгөдөг байсан хүн цөөтэй мал цөөтэй байхад тэрнээс өшөө юм бол мэдэхгүй
Оросоор ярив
М2: ийм нөгөө хошуутай улаан даавууг хэлж байна уу
Х2: тийн хошуутай улаан даавуу
Оросоор ярив
М1: үс хайчлах ёс
М2: Ховроо гуай үсээ яадаг вэ хэдний өдөр үсээ авдаг вэ хүүхдийн үсийг хэдэн настайд авдаг вэ үсээ хамаагүй өдөр судар харахгүй тайрч болох уу
Х1: хүүхдийн үсийг одоо төрсөн өдрөөр нь л авдаг гарагийн төрсөн өдөр хамаагүй тайрч л явсан даа манай монгол ёхонд тийм юм байгаагүй лам хам гэж байгаагүй энэ сүүлийн үед л бий болохоос хойно бас нэг буриад авгай айлчин ирээд манай хүний газарт тэгээд цуглаад хурал ном хийгээд бурхны хурал гэнэ үү ямар хурал гэнэ үгүй ээ тийм юм мэддэггүй юу гэнэ вэ ши чинь манай хойно хув ирлээ энд тийм юм байхгүй болов байхгүй ээ байхгүй манай сүүлийн үед л хурал дагадаг болоошдээ
Оросоор ярив
М1: могой гэрт ороход тэгээд яахав
М2: Ховроо гуай могой гэрт ороход яадаг вэ гэж байна
Х1: ногоо яахав
М2: могой могой
Х1: аан могой яахан яаж байгаа юм бэ сүү дусаагаад л хаядагсандаа тэгээд цаашаа явна
М2: үг хэлдэг үү ямар нэг үг хэлдэг үү
Х1: үгүй ээ үгүй
М1: могойн чуулган таарвал яахав
М2: могойн чуулган дээр тааралдав уу таарвал яах вэ гэнэ
Х1: үгүй зам дээр би таарж л байсан
Оросоор ярив
М1: могой алах цээртэй юу
М2: ер нь бол цээртэй могой алах цээртэй юу алж болох уу гэнэ алвал яах вэ гэнэ
Х1: алаж үзээгүй одоо мэдэхгүй аав ээжий минь битий алахтий болохгүй гэж захидаг
Оросоор ярив
Х2: могой алж болохгүй ээ би могой жилтэй бас алж болохгүй ээ
Оросоор ярив
М1: би бас могой жилтэй
Оросоор ярив
М1: аан нэг жилтэй хүнийг яаж нэрлэдэг вэ хамниганаар
Х2: аан мэдэхгүй ээ мэдэхгүй
М1: би могой жилтэй та могой жилтэй бид яах вэ
Х2: тэгээд ивээлүүд юм байлгүйдээ
М1: ивээл жил
М2: мэддэг юмнаас нь тойруу л яваад байх шиг байна юу асуувал мэдэх бол
Х2: манай эжий чинь ер нь ядарч л байна
Оросоор ярив
М2: та хэдэн оных вэ
Х2: 53 оных
Оросоор ярив
М1: хөөгөөр толбо мэддэг үү
М2: аан хөөгөөр жижиг хүүхдэд тэ нялх хүүхдийг хамар дээр нь хөө түрхдэг ш дээ тэ тэр ямар үед тэгж түрхдэг юм яагаад түрхдэг юм
Х1: тэр ийшээ тийшээ гарахдаа юм дагахгүй гэж байгаа юм биш үү
М2: өдөр шөнө шөнө өдөр
Х1: тийн шөнө өдөр явахдаа
М2: шөнө явахдаа түрхдэг үү эсвэл өдөр явахдаа түрхдэг үү ялгалгүй түрхдэг юм уу
Х1: үгүй ээ шөнө л гадагшаа гарах болохоороо л түрхээд л гаргадаг байсан
Оросоор ярив
М2: хүүхдийг сарны гэрэлд одоо том 15-ны сар юм уу тийм том сарны гэрэлд гаргаж болох уу хүүхдийн нүүрэн дээр сар тусгаж болох уу болдоггүй юу гэнэ
Х1: сар тусахад ий болгохгүй ээ
М1: яагаад
М2: яагаад вэ гэнэ
Х1: болохгүй ээ
М1: сүүжний яс хагарсан гэрт хонож болох уу
М2: аан Ховроо гуай нөгөө сүүжний яс байна ш дээ тэр сүүжний ясыг гэрт хонуулж болох уу болохгүй юу яагаад хонуулдаггүй вэ гэнэ
Х1: сүүжний ясыг хагалаад хог дээр хаядаг ямар учиртай юм мэдэхгүй
Оросоор ярив
М1: бөх барилдагчийн яс нас барсны хойш хулгайлсан бэ тийм ёс байгаа юм уу
М2: Бөх хүмүүс нас барсны дараа хулгайлж мулгайлсан ёс байсан уу
Х2: за ёстой мэдэхгүй ээ наадхыг чинь асууя
М2: Ховроо гуай бөх хүн нас барсны дараа ясыг нь яадаг вэ гэж байна
Х1: хүүхдийг нохойн дуунаас холгүй тавьдаг байсан үгүй болтол нь
Х2: хүүхдийг хэлчихлээ
М2: аан нөгөө хүүхэд нас барсны дараа нохойн дуунаас холгүй биеийг нь тавьдаг байсан бөхийг болохоор ойлгохгүй байх шиг байна
Оросоор ярив
М2: тэр нөгөө бөх барилдана гэдэг ш дээ бөх хүн сайн бөх тэр хүн нас барсных нь дараа ясыг нь яадаг вэ гэж байна
Х1: яс нь тэндээ тэр газраа байдаг байсан юм биш үү
Оросоор ярив
М1: хүүхдийн шүд нохойд өгдөг үү
М2: хүүхдийн шүд унахаар нохойд өгдөг үү гэнэ
Х1: нохойд өгнө гурилд юу яагаад муу шүдийг минь аваад сайн шүд өгөөрэй гэнэ
Оросоор ярив
М1: хэн ахаа Ховроо гуай ядарч байгаа болов уу
Х2: ер нь ядарч л байгаа л даа манай ээж
Оросоор ярив
М1: та ямар ажилтай ямар ажилтай байгаад
Х2: модны үйлдвэрт байсан тэгээд эсгий гэр мэр хийдэг тийм үйлдвэрт байсан гэр ахуйн цех гэж байлаа ш дээ тийн тэнд байсан тэнд 30-аад жил ажилласан цэрэгт явдаг жилээ цэргээс халагдаж ирээд эндээ ажилласандаа
М1: за маш их баярлалаа
Х2: баярлалаа
М2: их баярлалаа зөндөө их юм мэдэж авлаа гээд
Х1: за
М2: та Ховроо гуайгаас сонссон юм байхгүй юу
Х2: байхгүй ээ
М1: маш их баярлалаа гээд жижигхэн бэлэг барьж байна
Х2: за баярлалаа с пасиба цуг байвал нилээн хэл сурч магадгүй юм байна одоо хаашаа шууд явгаах уу
Х1: за явцгааж хүрээрэй
М1: баярлалаа