Өлзийбаатар Кузьмин интервью
Информанты:
Место:
Экспедиция:
Аудиозаписи
Запись 1
Слушать
Kuzmin.240725.dji.1.WAV
30:50 минут
Х1: гэр орныхоо ажлыг хийдэг гэхүүдээ ер нь бол монгол эмэгтэйчүүд тийм ш дээ онцлог
М1: тэгээд эмийн хийморь эмэгтэйн хийморь байхгүй юу
Х1: эмэгтэй хүн болуул тийм цог жавхаатай цог жавхлан гэдэг нь хийморьлог хамгийн гол нь гэрийнхээ ажлыг хийчдэг гадуур гараад бүх ажлаа хийчдэг гэр орноо өөд нь татчихдаг албаныхаа ажлыг хийчдэг тийм эмэгтэйчүүдийг бас төгс эмэгтэйчүүд гэж хэлж болно бас тэгэхдээ эрийн хийморь эрийн хийморь гэхээсээ илүү хүнд ер нь хийморь сүлд байх ёстой
Оросоор ярив
Х1: ер нь эрэгтэй эмэгтэй гэхгүй хүнд бол хийморь сүлд гэж байх ёстой сүлд хийморь гэж монгол хүнд байдаг байхгүй юу тэр нь юу юм гэхээр жишээлбэл ингээд цагаан сар энтр болно цагаан сарын дараа шиний 15-ны дотор монголчууд нэг засал хийлгэдэг сүлдээ дуудуулна тэгэхээр аль ч хүнд хийморь байх хэрэгтэй сүлдээ дуудуулахгүй бол болохоо байчиж эдр гээд бүсийг нь эдр авч байгаад ном эдр уншдаг ш дээ
Оросоор ярив
М2: гэхдээ танай нөхөр бидэнд нэг домог биш гэхдээ зан үйлийн тухай ярьсан энэ үйл бол жирэмсэн эмэгтэйчүүд тарваганы нүхэнд шээж цээрлэнэ за юу би жоохон ойлгосон
Х1: тэр яахав тэр давхар биетэй учраас ер нь болуул эмэгтэй хүн болуул одоо газрынхаа дээд тал руу тэ харж бие засдаггүй л гэдэг ер нь гэхдээ айлд ороод айлын хойморь руу явдаггүй нэг л утгатай юм шиг байгаан
Оросоор ярив
М1: утасны гэрэл
Оросоор ярив
Х2: сайн байна уу
М3: сайн сайн байцгаана уу
М1: та дээшээ суу
М2: та цай уух уу кофе уух уу
Х1: хийж өг өг энэ тэр идээ өг
М2: сайн байна уу та намайг Анья гэдэг энэ Олья Илья бид орос шинжлэх ухааны академийн монгол судлаачид бид монгол аман аялгуу ёс заншил уламжлалын талаар монголд ирсэн одоо янз бүрийн аймаг суманд очоод үүний тухай тэднээс асууж байна тэгээд таны алдар нэр хэн билээ
Х2: Кузмин овогт Бадамжавын Өлзийбаатар
Х1: ургийн овог Кузмин
Х2: Өлзийбаатар
Х1: уулзъя гэсэн хүнтэй жинхэнэ уулзлаа даа тэ
Х2: би ч яахав юм хум мэдэхдээ тааруу юмыг санаж яахдаа муу
М2: энэ жижиг микрофон зүүж болох уу
Х2: аан за
М1: ахаа та энд төрсөн бэ
Х2: би энд төрсөн
М1: танай аав ээж хаана төрсөн бэ
Х2: манай ээж бол энд монголдоо энчээ төрсөн аав бол хойд Түнхэн аймагт төрсөн
М1: энэ түнхэн аймаг орос улсад
Х2: яахав тэр Кузмин гэж хүний бүр Чойсүрэн гэж байсан тэр Чойсүрэнгийн хүү Бадамжав гэж байгаа
М1: аан Кузмин нь оросын дээд өвөг
Х2: тийн
Оросоор ярив
М1: тэгээд танай дээдэс оросоос ирсэн тэ
Х2: тийн би 4 дэх үе нь
Оросоор ярив
М1: тэгээд энэ Түнк аймгаас ирсэн
Х2: тийн
Х1: Түнкэн ханхын хилтэй билүү
Х2: тийн ханхтай хил залгаа
Х1: ханх нь монгол түнх нь орос
Оросоор ярив
Х2: тэр манай тэр өвөг Кузмин гэдэг хүн энэ хаант оросын дүмийн гишүүн хүн байсан юм байналээ миний санаж байгаагаар Сибирь чинь хаант оросын цөллөгийн газар байсан тэндээс цөлөгдөж ирсэн юм болов уу гэж би тэгж л таадым тэгээд энд буриад эхнэр аваад тэгээд хүүхэд багачуудтай болсон хүү Чойсүрэн гэж Кузминов хүний хүү
Оросоор ярив
Х1: энэ 3 хэл сайтай байгааз
Х2: аан тийн
М1: танай овог хэн бэ
Х2: овог Бадамжав
Kuzmin.240725.dji.1.WAV 10:02
М1: бишээ энэ ястан
Х2: буриад
М1: буриадын ямар ястан хонгид биш үү хорь буриад
Х2: тэр биш бидэр овгоо бол Кузмин овог гэж явдаг манай ээжийнх болбол Мормон гэж явдаг
Х1: Өлзийбаатар гуай өөрөө мужаан дээр үед одоо энэ Цог нэгдэл гэж байхад бүр энэ сумын нэг номерын мужаан хүн байсан
Оросоор ярив
Х1: тэгээд өөрөө сур байна ш дээ сур үхрийн арьсыг элдээд тэрүүгээр нөгөө бэлэн бүтээгдэхүүн сур янзалж янз бүрийн юм хийдэг үйсээр үйсэн сав хийдэг ийм хүн байгаа өөрөө
Оросоор ярив
Х2: энэ ч одоо миний хийсэн сандал шүү дээ
М1: аан тиймүү яасан сайхан
Х1: өөрөө хийсэн сандал бид хоёр будаж чадахгүй л байна одоо олон жил болж байна тэн илээн хэдэн жилийн өмнө хийсэн
М1: аан уран гар
Х1: одоо тэр ногоон лангуу Өлзийбаатар гуай хийсэн одоо тэр дэлгүүр рүү орохоор доор манай сумын нэг номерын мужаан одоо сүүлийн үеийн залуучууд багаж магажаар хийдэг болсон жоохон онцгүй хийдэг тэгэхээр энэ хуучны хүн чинь шал өөр
М1: та хэдэн онд төрсөн бэ
Х2: 1947 онд төрсөн 47 оны 6-р сарын 26-нд төрсөн
Оросоор ярив
М1: тэгээд та буриад хэлтэй юу
Х2: буриад хэл яах вэ жаахан жаахан гадарлана мэдээж хүний ярихыг бол ойлгоно жаахан ярина гэхдээ энэ хэлмэгдүүлэлтийн үед чинь биднийг хоморголон устгасан тэгээд буриадаар ярихыг бага байхад хорьчдог байсан
Оросоор ярив
М1: энэ хэлмэгдэлтийн үед буриад хүмүүс онцлогтой шорон оруулсан тийм үү
Х2: тэгсэн тэгээд энд чинь хатгал гээд тосгон бий энэ хөвсгөл нуурын хажууд
М1: энд бид очоод ирсэн
Х2: тэнд эндээс энэ тэр улсуудыг тэр шоронд аваачаад хүнийг 2 2-р ар араар нь холбоод уядаг байсан тэгээд л орой өглөө болохоор л бүгдийг нэрсээр нь дуудаж аваачаад явдаг тэгээд л нөгөө шоронг сулладаг дараачийн улсуудыг барьж ирээд л шорон дүүрдэг тэгээд тийм улсууд цөмийг нь дээш аваачаад өтгөнсайр гэдэг газар аваачиж буудаж байсан юм гэнэлээ
Оросоор ярив
М1: буриад хүмүүс халх хүмүүс хамаагүй юм уу
Х2: анхных дээр тэр буриад хүмүүс сүүлд нь бас халх улсууд явсан оролцсон манай нагац ах Заг гэдэг хүн байсан энэ сумын дарга хийж байсан тэр хүн бол 5 улсын хил мэддэг хүн байсан тэгээд тэр хүн аваачаад тэндээ бас буудаж хороосон манай ээжийн аавыг бас буудаж хороосон хүүхдийн эцгийг аваачиж хороож байсан
М1: тагнуулч гэж
Х2: тийн хэрэг бүртгэж хилс хэрэг үүсгэж оруулж ирсэн
Оросоор ярив
Х2:: тэгээд танай ээж аав буриадаар ярьдаг бид нар ч гэсэн одоо буриадаар яривал ярина л даа жаахан жаахан ярина гэхдээ энэ хойно ямар буриад билээ хятадын чингэний буриад шиг сайн ярьж чадахгүй чингэний буриад маш цэвэрхэн ярьдаг юм байналээ
Оросоор ярив
Х2: тэр эдэр их сайхан ярьдаг юм байналээ бид чинь ярьж чадахгүй багаасаа бид чинь ярьдаг тэгээд бага байхдаа таван настай байхдаа халх нарынхаа дунд нүүгээд ороод ирсэн тэгээд тэндээ буриадаар ярих хүн байхгүй аав ээж хоёр хоорондоо ярина дандаа халхаар ярьдаг байсан монголоороо ярьдаг
Оросоор ярив
Х1: маргааш тэр өдөр байгалийн гэрэлтэйд гэрээр нь ороод зөвшөөрлийг нь аваад зураг хөргийг нь авч болно ш дээ өөрийнх нь тэр урлан мурлангаар нь ороод одоо буриадын өв соёлын эд өлгийн зүйлс байгаа шүү
М1: за сонирхолтой ш дээ
Х1: одоо бүтээл чинь өргөн дэлгэр болчихсон хүний хүчийг ашиглахаа больцон тэгээд гоё гоё дурсамжаа яривал би гаръя тэгэх үү
Х2: зүгээр зүгээр сууж л бай л даа
Оросоор ярив
Х1: энэ хавар бас монголын үндэсний телевизээс ярилцлага авч яриа хийсэн ш дээ тэгээл ер нь энд тэндээс ирсэн хүмүүс аягүй их ярилцлага авч бас та нар шиг судалгааны хүмүүс ирж уулздаг байхгүй юу
Оросоор ярив
Х1: одоо ганц буриад ястны ч гэдэг юм уу ганц мэддэг хүн чинь манай монголчууд өөрснөө манай аймаг сумаас л одоо юу гэдэг эд өлгийн зүйлс өв соёл тэр хэрэглэл мэрэглэл тэр зүйлсийг нь авч үлдэх юмсан л гэсэн хүсэл эрмэлзлэл байдаг байх би түрүүхэн үе Гантөмөр яамны сайд байхад тэр бас нэг тийм ямар монгол хүүхэд билээ тийм хөтөлбөр хэрэгжүүлээд тэрнээс бас сүүлрүүгээ суварга муварга хийдэг бараа мараа хийдэг технологи эдрийг зааж өгч байсан ш дээ малчдын амьдрал ахуй өв соёл суралцах гээд тийм юмыг нь уг нь авч үлдвэл аягүй их юм байгаа
Оросоор ярив
Х2: манай энд болуул тэр малынхаа арьс түүхий эдийг боловсруулдаг юм бий ер нь ихэнх нь тэрийгээ боловсруулж хийдэг шүү бэлэн бүтээгдэхүүн болохоор хэрэглээ тааруухан болоод
Kuzmin.240725.dji.1.WAV 20:14
Оросоор ярив
М1: тэгээд та бага байхдаа танай өвөө эмээ танай буриадын домог момог ярьсан уу танд
Х2: яахав домог ч байдаг л даа оросын буриадуудтай ойролцоо адилхан л байдаг хун шувуун гаралтай бух модон сүрэгтэй гээд тэрийг нь авчирч байсан хун шувуун гарвалтай гэдгийг л сайн мэднэ манай хөгшин бол сайн мэднэ л дээ тархиндаа их гэмтэл авч байсан болохоор бас жаахан юм тогтоохдоо муу хүн
Оросоор ярив
М1: та бага байхад модон байшинд амьдарч байсан эсгий гэрт амьдарч байсан ямар орон сууц
Х2: бид нар бол энэ манайх энэ Дархинт руу нарийн гэдэг газар өвөлждөг байсан тэгээд тэрүүхэндээ зусаж хаваржиж намарждаг байсан манайхан бол уул нь өвөл зун хоёр модон байшинд байдаг байсан хавар намар хоёрт нь бол яахав монгол гэр барьдаг байсан намайг сургуульд орсноос хойш гэртээ байдаг байсан л даа хөдөө манай хөгшин ээж дээрээ ээжийнхээ ээж дээр байдаг байсан тэгээд тэр өвөл болуул гэртээ өвөлждөг байсан одоо энэ байшинд зусаад тэгж л байдаг байсан одоо манай энд бол ер байхгүй шүү нам байсан манай эндхийн буриадуудаа дагаж ингэж байшин барилга барьж суудаг манай энд чинь болуул энэ нутгийн уугуул иргэн гэж байхгүй манай энд болуул буриад, урианхай, халх 3 үндэстэн байдаг буриад нь болохоор зэрэг энэ түнхэн аймгаас орж ирсэн буриадууд хойгуур ингэж оросын хил хиллэдэг буриадууд болохоор зэрэг тэр түвхэн аймаг закансик аймгаас ирсэн буриадууд бий аан халхууд нь болохлээр тэр өвөрхангай, архангай тэнчээнээс ирсэн хилийн цэргийн улсууд ирж энд суурьшсан байдаг аан энэ урианхай үндэстэн тагнаас ирсэн урианхай
Оросоор ярив
Х2: би 70 онд цэргээс ирсэн байсан тэгэхэд манайх гэртээ өвөлждөг байсан тэгээл энд ингээд байшин барилга бариад тэгээл бүгдээрээ л манай эндхийн буриад халх урианхай ястангууд бүгдээрээ л одоо байшинд амьдардаг одоо бол
М1: тэгээд буриад гэр байсан эсгий гэр бага байхдаа тэгээд хаалга ямар ертөнцийн зүгт харна гэрийн хаалга
Х2: бүх айлуудын гэрийн хаалга урд зүгрүүгээ хардагийн харуулж барьдаг
М1: зүүн урагшаа биш
Х2: яахав тухайн үедээ бас газрынхаа байцаас л болно л доо тийн гэхдээ ер нь урд зүгт л гэрийнхээ хаалгыг харуулж барьдаг байсан ус ингээд урсдаг байж байна ш дээ тэрийг дагуулж гэрийнхээ хаалгыг харуулна
М1: за энэ зураг зуръя
Х2: энэ гол ийшээ урсаж байна тиймүү тэгэхэд гэрийн хаалгыг энд нь ийш нь харуулж
М1: тэгээд энэ ямар ертөнцийн зүг
Х2: энэ урд зүг
М1: тэгээд гол ондоо урсгалын ийм байвал яахав
Х2: тухайн голынхоо урсгалаас болж гарна л даа уг нь тэгээд ерөнхийдөө бол гэрийнхээ хаалгыг харуулж барьдаг
М1: гэрийн хаалга дандаа урд зүг
Х2: тийн урд зүг рүү
М1: тэгээд урсгалтай ямар холбоотой
Х2: голын урсгалыг харна л даа гэхдээ яахав газрынхаа байрлалыг харна тэр үед нь ийшээ хазгай газар байна уу ийшээ хэвгий газар байна уу тэрийг нь харна жаахан жаахан
Оросоор ярив
Х2: ер нь бол ертөнцийн урд зүг рүү л гэрийнхээ хаалгыг харуулж баринадаа
М1: тэгээд гол байвал тэгээд хөндлөн
Х2: аа тэр хамаа байхгүй гол ингээд болж байхад энэ ертөнцийн урд зүг байхад чинь ийш нь тэр гэрийнхээ хаалгыг харуулж барина тэгж л барьдаг энэ урсгалыг болбол нэг их баримтлаад байхгүй яахав манай эндхийн уснууд бол бүгдээрээ урд зүг рүү урсаж орж ирдэг уулздагийн ер нь хаа газар ч гэсэн тэр гэрээ барихдаа энэ зөвхөн манай энд ч биш ер нь өөр сумд ч бас ялгаа байхгүй ертөнцийн урд зүг рүү харуулдаг
М1: тэгээд ертөнцийн зүг яаж нэрлэдэг вэ урд ондоо ертөнцийн зүгийн нэр
М2: ертөнцийн зүг бол ямар
Х2: урд хойд баруун зүүн ингээд ийшээ урд зүг ингээд хойд зүг ингээд зүүн зүг ингээд баруун зүг
М1: аан өмнө зүг гэхгүй юу
Х2: тэгнэ тэгнэ өмнө зүг гэнэ урд зүг хэлнэ
М1: умард зүг гэж хэлнэ үү
Х2: тэгнэ хэлнэ
М1: ар зүг
Х2: ар зүг гэж одоо хойд зүгийг
М1: хойд зүг гэхгүй юу
Х2: тийн бид нар бол энэ ертөнцийнхөө зүг чигийг харахдаа бол Алтангадас од байна ш дээ тэр алтангадас одыг харж байж гэтэл алтангадас од цаг ямагт хойд зүгийг зааж байдаг тэгээд хөдөлдөггүй тэднүүдийн болоод өвөг дээдсүүд харж тэгээд ертөнцийнхөө зүгийг гаргаж
М1: тэгээд та мужаан байвал мод хаанаас авсан та өөрөө цавчаад ой модноос ондоо хүмүүс цавчаад мод авч байсан
Х2: энэ 90 оноос өмнө яахав сумын төв нэгдэл гэж байсан тэгэхэд нэгдэлд болуул модны үйлдвэртэй байсан тэгтэл нэгдэл болуул модоо бэлддэг тэр бэлдсэн модоор нь юу хий гэнэ
Kuzmin.240725.dji.2.WAV
30:50 минут
Х2: гэрийн хаалга унь тооно сандал ширээ юу хий гэнэ хий гэснийг нь тэр материалаа нэгдэл бэлдэж өгдөг байсан
М1: одоо яахав
Х2: за яахав би өөрөө л модоо бэлдэж авна ойгоосоо зөвшөөрөл авна
Оросоор ярив
Х2: би тэнчээнээс мод авна гээд өөрөө л бэлдэнэ гэхдээ дандаа морь
М1: өөрөө сүхээр
Х2: хөрөөнүүд чинь янз янз болцийшдээ ингэж хөрөөддөг хөрөө чинь байхгүй ш дээ одоо
М1: бензин хөрөө
Х2: дандаа бензин хөрөөтэй
Оросоор ярив
М1: тэгээд мод цавчих болно эсвэл цээртэй газар бий тэндээс мод авахгүй газар бий юу байхгүй юу
Х2: тийм юм бол цээрлэдэг газар ганц нэг бий байдаг тэндээс хүн мод аваад байдаггүй бид нар бага байхад ер нь энэ ойг их хайрладаг байсан тэгээд жаахан байгаад бид нар ой руу гарахад сүх бариад явдаг бид нарт сүх өгч явуулдаггүй байсан мод хамаагүй цавчина гээд сүх өгдөггүй байсан тийм журамтай байсан тэрийгээ л би ч одоо баримталж явдгийн
Оросоор ярив
Х2: одоо тэгээд энэ сүүлийн үеийн залуучууд хамаагаа алдсандаа тийн жишээлбэл нэг модонд гараад аваад энэ модыг одоо хэдэн хувь нь ашиглахад болохоор байна уу аль их хэмжээгээр ашиглагдахыг л сонгож авдгийн одоо энд ч яахавдээ тийм энэ хуурай нарс нойтон мод ердөө бэлдэж авдаггүй аваад уулнаас мориор одоо өнгөрсөн намар гэхэд л би өөрөө мориор 4 метрийн нэг 17 18 дүнз мориор тэгээд нөгөө техник хүрэх газар авчирчхаад сүүлд нь техникээр рамнууд дээр зүсүүлээд ингээд юмаа хийдгийн
Оросоор ярив
М1: энэ ямар цээртэй газар мод авахгүй газар ямар жишээлбэл
Х2: одоо жишээлбэл булаг шандны эхээс мод авахгүй аан булаг байдаг ш дээ хөлддөггүй тийм газрын эхээс мод авахгүй тэрнүүнийг бол цээрлэдэг одоо шүтлэгтэй тийм газар байх л даа янз янзын шүтлэгтэй газруудаасаа болуул авахгүй л дээ
Оросоор ярив
Х2: тэр шүтлэгтэй газрынхаа анг агнахгүй одоо хамаагаа алдаж байна даа
Оросоор ярив
М1: энд ямар шүтлэгтэй газар бий
Х2: энэ нутагт яахавдээ шүтлэгтэй овоонууд бий яахав тэгээд зарим нэгэн голын цаад талд нь хар нүдэнгийн булаг гээд байдгийн тэр тахидаг улсууд нь тахидгийн тахиж авчирч тэрэндээ шүтэж тийм одоо тэр бүх овоонуудад жил болгон хавар зуны эхээр бүгдийг нь тахидгийн бүгдийг нь шүтэж ёс төрөө гүйцээдгийн
М1: за тэгээд энд буриад овоо бий юу урианхай овоо эсвэл бүх ястан бүгд овоо тахидаг
Х2: аан бий бий одоо манай тахидаг овоо энэ дээр Сар толгой гээд нэг толгой бий сар шувуу гэж байдаг тэрний нэрээр нэрлэсэн шар шувуу биш сар шувуу сар толгой гээд тэрэнд яагаад яасан гэхээр түнхэн талаас энд нүүдэллэж орж ирсэн буриадууд тэр сар толгойг шүтэж тэрнийгээ тойрч амьдар гэж зааж өгсөн газар энэ монгол нутаг дээр манай өвөг дээдсийг орж ирэхэд зааж өгсөн газар байдгийн бид нар тэндээ очиж тэр тахих шүтэх тэр дээж юм хумаа өргөж явдгийн
Оросоор ярив
М1: тэгээд урианхайчууд халхчууд тэр овоод явахгүй юу
Х2: хамаагүй явна одоо хэн ч очсон болно чөлөөтэй
Оросоор ярив
М1: энэ яагаад онцгой буриад овоо урианхайчууд явна халхчууд явна буриад явна тэгээд энэ овоо буриад байгуулсан овоо биш үү түнхийн буриад байгуулсан
Х2: тийн сар толгой гэж байдгийн тэрний наад талд нь энчээнээс ирэхэд тийм олон овоо байгааздээ энчээ талаас ирсэн биздээ та нар
М1: бид үзсэн энэ 12 овоо
Х2: тийн 13 овоо тэр чинь манай энд халхуудын тахидаг овоо тэр овоог чинь сүүлд нь нэг хүн тавьсан нэг уулын орой дээр овоо тэгээд нутгийнх нь ардууд очихдээр тэр хуучин овоон дээр очдогийн
М1: энэ шинэ овоо тэ
Х2: энэ болуул шинэ овоо
М1: энэ 13 овоо
Х2: тийн тэгэхдээ эндээ дээж юмаа өргөж хийнэ л дээ тэгэхдээ яг жинхэнэ тахилгаа болохоор зэрэг тэн дээр гардаг хамаа байхгүй ер нь альч овоон дээр халх буриад урианхай гэхээр ялгах юм байхгүй хэн нь ч очиж болно одоо тийм байгаа
М1: эмэгтэй гарч болох уу
Х2: эмэгтэй хүн гардаг овоо гардаггүй овоо гэж бий гэхдээ ихэнх овоон дээр эмэгтэйчүүд гардаггүй
М1: энэ сар толгой дээр
Х2: сар толгой дээр эмэгтэй хүн гарахгүй
М1: яагаад
Х2: мэдэхгүй чухам яагаад гардаггүй юм тэрний нарийн учрыг бол би мэдэхгүй тэгээд одоо энэ бөө удганууд гээд олон болчихсон ш дээ тэгэхэд тэр очоод байж байгаад өө энэ чинь эмэгтэй хүн гардаггүй овоо байна би гарахгүй гэж хэлж байдаг юм гэнэлээ
М1: аан эмэгтэй гарахгүй овоон дээр удган гарч болох уу болохгүй юу
М2: удган эмэгтэй бөө гарч болох уу
Х2: нэг удган тэр сар толгой дээр би гарахгүй гээд гарахгүй байналээ эмэгтэй хүн гардаггүй овоо гээд гардаггүй юм байналээ
Оросоор ярив
М1: тэгээд энэ сар толгойн овоо эзэнтэй юу
Kuzmin.240725.dji.2.WAV 10:03
Х2: сар толгойн овоо эзэн гэж байдаг л юм гэнэлээ тэрийг нь яахав мэдэхгүй очоод л дээжээ өргөөд л ингээд тэгээд л ирдгийн тэр тухайн эзэн байдаг л байлгүй дээ байдаг л юм л гэсэн эзэнтэй байдаг би сайн мэдэхгүй юм
Оросоор ярив
М1: энд ус гол эзэнтэй юу энд танай нутагт
Х2: тэр шүтлэгийн талаас нь ярьж байна уу
М1: тийн
Х2: тэр усны эзэн гэж байдаг л юм гэсэн бид нар дээжээ өргөхдөө уул ус нь лус савдаг гээд л бид нар дээжээ өргөдгийн
М1: лус савдаг адилхан тахидаг адилхан өргөдөг сүү өргөдөг лус бас сүү
Х2: сүүгээ өргөнө цайныхаа дээжийг өргөнө
М1: аан архи өргөнө үү
Х2: архи болуул өргөж болно тэгэхдээ архийг дээш нь ингэж өргөхгүй газраар нь доош нь ингэж юу яадаг
Оросоор ярив
М1: аан мах өргөдөг үү
Х2: яахав тэр шүүс гэж энэ зарим нь овоон дээр тавьдаг л юм тэр овоогоо тахихдаа бол шүүстэй тахидаг л даа хонины мах болгоод аваачиж тахидаг тэрийгээ уулан дээрээ цөмийг хуваагаад л хүртчихдэгийн овоон дээр бол тэгж орхидоггүй тэгээд ганц нэг овоон дээр тахиж орхисон юм тийм юм тавьчихсан байдаг л юм байна лээ тэгээд зарим нь зөв гэдэг зарим нь буруу гэж л ярьдаг тэрийг нь одоо мэдэхгүй юмдаа ганц хоёроор байдаг юм байлгүй
Оросоор ярив
М1: энд лусын овоо бий энэ чандмана-өндрийн дэргэд лусын овоо хардаг лусын овоо тэнгэрийн овоо тийм юм бий юу
Х2: тэрийг мэдэхгүй лусын овоо гэж ярьдаг манай энэ дээхэнд бас лусын овоо гээд нэг байдаг л юм ойрхоон энд л хоёр км цаана тэр лусын овоо л гэдгийн бид нар тэрнийг одоо чухам ямар утга учиртай гэдгийг нь одоо би мэддэггүй
Оросоор ярив
М1: бид замдаа байхад нэг хүн бидэнд гэж ярьсан тэнд хоёр салаа би тэгээд нэг салаа машинаар явахгүй тэнд улаан дээлтэй хүүхэн байна тэнд гүйдэлтэй газар тийм юм сонссон уу
Х2: би яахав тийм гүйдэлтэй газар гэж сонсож байсан гэхдээ би өөрөө бол үзээгүй тааралдаж байгаагүй тэгж ярьдаг л байсан
Оросоор ярив
М2: бид түнэлд байхдаа тэнд амьдардаг хүмүүс за чи энэ замаар цагаан-үүр рүү явж болохгүй тэнд гүйдэлтэй газар бий ингэж хэлсэн
Х2: тэр байдаг л байлгүйдээ тэр мэддэг хүмүүс нь мэддэг л байх өдөр шөнөгүй явган морьтой явдаг надтай тийм л юм тааралддаггүй зарим нэгэн улсууд тэнд тийм юм явсан гэж ярьж л байдгийн
М1: тэгээд мод авахаас өмнө дээр үед савдгийн зөвшөөрөл авдаг байсан уу
Х2: тэр цаад газраас нь уу мэдэхгүй чухам яадаг байсын тэрийг мэдэхгүй тэр хэрэгцээтэй модоо авахаас илүүг авахгүй мод авч болохгүй тэгэхдээ тийм айхтар ёс дүрэм гүйцээгээд байдаггүй тэгснээс янз янзын юм ярьдаг л юм байна лээ жишээлбэл газар ухах үеэр эхлээд тэгж байгаад энэ газраа ух гэж хэлдэг юм байналээ би одоо хүртэл тэгж үзээгүй ээ
Оросоор ярив
Х2: одоо малаа идшээ гаргаж чадахгүй л байсан манай тэр хөгшин ээж үзээд тэгсэн идшээ гаргадаг хүн болох байхаа гэж тэгсэн хэлмэгдүүлэлтийн үед чинь тэгж айхтар юу яасан л даа
М1: тийшээ тэшиг суманд очсон тэрэнд явж байсан дээр үед бүх буриад гэр болгон нэг анахай гэдэг амьтан суудаг байсан сонссон уу
Х2: үгүй тийм юм сонсож байгаагүй би тэшиг рүү нэг рашаан байдаг явж л байгаа ганц хоёр айлаар л орж тэднийх айхтар дотно байгаагүй
М1: анахай тийрэн
Х2: тэгж ярьдаг л юм
М1: түүний тухай ямар нэг домог байна уу сонсоогүй юу ийм юм тухай
Х2: зүгээр суулгадаггүй л юм гэсэн гараад түлээ хөрөөдчихөөд ир гэхэд түлээ хөрөөдчлөө одоо юу хийх үү гээд хүнийг ингээд зүгээр суулгадаггүй тэгж л ярьдаг л байсан тийрэн гэдэг нь тэгээд одоо тэр шүүр шанага байна ш дээ юм хутгадаг ус хийхээр ингээд гараад ирдэг ийм шанага байдаг ш дээ тийм шанагаар ус авчир гэхэд жаахан амсхийлгэдэг юм гэж хүмүүс ярьдаг л юм тийрэн гэж байдаг ч юм уу үгүй ч юм уу
Оросоор ярив
М1: шатар тоглодог уу
Х2: мэдэхгүй шатар тогловол хожихгүй биз
М1: та ан хийсэн үү
Х2: ан хийсэн хийдэг байсан сайн
М1: ямар амьтан хийсэн
Х2: ер нь тэгээд энд байдаг ангуудаас бүгдээс нь хүртсээн би
М1: ямар амьтан
Х2: гахай ан гөрөөс буга, хандгай, баавгай, үслэг ан болоод ирэхээр чинь шар үе, цагаан үе, булга
Оросоор ярив
Х2: солонго энд байдаг бүх л ангуудаас би агнасан
М1: нохой зээх энд би юу
Х2: бий л нохой зээх агнаж байсан булган зээх
Оросоор ярив
Kuzmin.240725.dji.2.WAV 20:05
М1: ан хийхээс өмнө зарим анчин чулуу татах
Х2: чулуугаар мэргэлдэг байдгиймаа
М1: анчин бүр чулуу татаж болно
Х2: зарим нь таадаг л юм
М1: тэгээд яаж чулуу татдаг хэдэн чулуу юу хийдэг байсан
Х2: чулууг яахав 41 чулуугаар хийдгийн мэргэний чулуу нь 41 чулуу байдгийн тэгээд тэр 41 чулуу шившиж байгаад ингэж 3 хэсэг болгож тавина 4 4-р нь гаргаад энийг нь ингээд таглаад тэгээд гарганадаа
Оросоор ярив
М1: тэгээд яахав дараа нь
Х2: тэгээд дараа нь янз янз тэрийг тайлаад тэрийг тайлж чадаж байвал тэгээд тэр юмыг нь гаргаж тийн ер нь тэгж мэргэлдэг улсууд ганц нэг бий одоо ч байхгүй байхаадаа бараг манай энэ хавьд байхгүй
Оросоор ярив
М1: энэ чулуу голоос авсан бишүү
Х2: мэргэний чулууг голоос л гэхдээ хүмүүс янз бүрийн л юм ярьдгийн 41 голын чулуу гэж ярьдаг 41 голоос чулуу авдаг сайн байдаг гэж янз янзын л юм ярьдгийн хэр үнэмшилтэй байдгын тэрийг ёстой мэдэхгүй юм даа
М1: тэгээд 41 голоос авсан
Х2: ай 41 голоос авдаг тэгж хэлдэг л юм билээ
М1: за сонирхолтой ш дээ аль нэг үг шившлэг байсан бэ
Х2: шившлэг болуул байсаан гэхдээ тэр баавгай өвөл нүхэндээ ингээд хэвтэж нүхэндээ байдаг ш дээ
Оросоор ярив
Х2: тэрэн дээр очоод хэлдэг үг байдаг юм байналээ би нэг урианхай хүнтэй явж байгаад өвөлжөөн дээр очоод бид нар баавгай агнасан тэгэхэд тэр цайныхаа дээж юмыг аваад оччихсон тэнд юм хэлдгийн байналээ
М1: ямар үг
Х2: энэ яахав эр баатар бол саадаг нумаа тайл гэж
Оросоор ярив
Х2: эм баатар болуул бөгжөө тайл гарынхаа энийг ав тэгээд ертөнцийн их хүчтэн минь өргөөндөө тогтож хайрлаа гэж тэгж хэлээд ордог юм байна лээ
М1: дахиад энэ үгийг уучлаарай их сонин юм
Оросоор ярив
М1: тэгээд дахиад энэ үгийг хэлээрэй
Х2: Эр баатар бол саадаг нумаа тайл
Эм баатар бол завьяагаа мултал гэж энэ бөгжийг хэлдэг юм шиг байналээ тэгээд
Ертөнцийн их хүчтэн минь өргөөндөө тогтож хайрлаа гээд тэр цай идээнийхээ дээжийг өргөдөг юм байналээ
М1: тэгээд эм хүн байвал бөгж тайл
Х2: тийн бөгжөө тайл эр баатар бол саадаг нумаа тайл гэж тэгээд их хүчтэн минь өргөөндөө тогтож хайрла одоо тэгээд номхон байгаач гэсэн утгатай юм уу хаашайн тэр утгаар хэлдэг юм шиг байналээ тэгээд дараагаар нь агнадаг юм байналээ
М1: тэгээд бар бар баянхангай хэлэхгүй юу байсан бэ
Х2: баянхангай гэж үү миний тогтоосон тэр чухам тэр юу юу тэгж хэлдийн тэрийг бол тэр урианхай хүн тэгж хэлж байсын
Оросоор ярив
Х2: би бол доор нүх рүү орж байсан бага байхад энэ рүү нь ингэж нэг мод хийж ингэж хөшиж ингэж татаж ингэж энчээ талаас нь нэг модноос нь уяад яадаг тийм юм хийдэг байсан тэрийг нь би бэлдэж байсын намайг тэр юмаа бэлдэж байх хооронд л тийм үг хэлж байхыг нь би сонссын тэр хүнээс
М1: аан сонин юм
Оросоор ярив
М1: энэ баавгайн хэлсэн үг тэгээд ондоо ан явахдаа ан хийхдээ ондоо үг хэлэхгүй юу
Х2: бид нар бол яахав ингээд анд явж байгаал тэгээд цайгаа чанаж байгаад дээж өргөнө ингэж ертөнцийнхөө 4 зүг найман зовхист ан гөрөөгөө хайрлаа гээд эвэр томтой гурнаасаа хайрла гэдэс ихтэй зүрнээсээ хайрла тэгээд л гандан хоншоортой гахайнаасаа хайрла гэж ингэж дээж өргөдөг юм тэгж л өргөдөг байсан
М1: гахайнаас тэ
Х2: тийн ямар л ан байдгийн тэр ангаасаа л одоо тэр хорвоо ертөнцийн ангаасаа л бид нарт хайрла гэж тийм тийм ангаасаа хайрла гэж л тийм дээж өргөдөг байсан
Оросоор ярив
Х2: яахавдээ тэр дээж өргөхдөө тэр агнах гээд явж байгаа тэр газар нутагт нь ямар ан байдаг уу тэр ангуудаас хайрлаачээ гэж тэгж л залбирч дээжээ өргөдөг л юм байсан юм л даа
М1: сан сангаа тавьсан уу
Х2: сан тавьж байгаагүй овоо юун дээр очихоор жижигхэн арц авч сан тавьж л байсан
Оросоор ярив
Х2: урд нь болуул хөгшчүүл анд явахдаа чигтэйхэн их ёс төр гүйцэтгэдэг байсан шиг байналээ
М1: ганзгийн сан тавихгүй юу
Х2: аан үгүй үгүй би тиймэрхүү юм мэдэхгүй дээ сан ман тавьж байгаагүй
М1: буугийн сан бас тавина
Х2: аан буу саадаг аа юу элдэв шалдав улсууд нөгөө буу саадгаа нөгөө гарж үзээд арцан дээгүүр ингэж эргүүлж ариулж байдаг л юм гэнэлээ
М1: юу хийсэн дахин хэлээрэй
Х2: анд яваад ан агнахгүй эдр байх юм бол буудаад алдчихдаг ч юм уу тийм үедээ болуул яахав тэр жижигхэн ингээд галд арц байна ш дээ арцаа ингэж уугиулаад арцан дээгүүрээ тэр буу саадгаа ингэж 3 тойруулж эргүүлж ингэж ариулдаг зарим нэг хүн тэгж байдаг л юм байналээ
Оросоор ярив
М1: энд арц тэгээд буугаа нар зөв
Х2: нар зөв 3 ингэж тойруулдаг
М1: арцаар уу
Х2: арцаар арцаа ингэж утаа гарна ш дээ тэр утаанд ингэж ариулдгийн
Kuzim.240725.dji.3.WAV
10:38 минут
М1: буу хаана байна буу газар дээр
Х2: буугаа өөрөө гал ингэж арцаа уугиулчхаад буу байна гэхэд буугаа энд нь арцныхаа утаан дээгүүр нь ингэж эргэхгүй юу
Оросоор ярив
М1: тэгээд ганзага нийлэхгүй гэж энэ юу вэ
Х2: ганзага нийлэхгүй гэж байдгийн зарим нэг 2 3 хүн ингээд явж байна ш дээ тэгэхэд тэрэн дотор ганзага нийлэхгүй хүн байна гэж
Оросоор ярив
Х2: тэгээд яахав энэнтэй яваад юм агнахгүй ээ энэнтэй ганзага нийлэхгүй эдэр гээд тийм юм байдаг л юм
М1: тэгээд яахав юу хийхэв
Х2: яахав болж өгвөл явахгүй хүн хүн өөр л дөө жишээлбэл та бид хоёр ганзага нийлдэг байхад нөгөө хүн бид хоёр агнахдаа зэрэг ийм ан агнадаггүй энтр байх тохиолдол байдаг л даа
Оросоор ярив
Х2: энэ одоо чухам яахаараа тийм байдгийн одоо мэдэхгүй тиймэрхүү юм байдгийн
Оросоор ярив
М1: тэгээд ана явахдаа би хэдэн хүмүүс маргааш ан явах юм тэгээд яаж зөвшөөрөх вэ би маргааш ан явмаар байна тэгээд би ондоо хүнд хэлж болох уу би маргааш тантай цуг эсвэл онцгой тэмдэг бий
Х2: анд явахдаа бол хоорондоо ярьж тохирч байгаад тэгээд бид нар тийшээ явна гээд хоорондоо ярьж тохирчхоод л тэгээл бид нар нийлээл явдгийн
Оросоор ярив
Х2: анд явахдаа нэгнээсээ нууж барих юм байхгүй л дээ тэгээд нийлээд л анд явна яахав ганц нэгээрээ нэг орой ч юм уу өглөө ч юм уу явж очоод агнаад ирэх эдр тохиолдолд бий л дээ тэрийг олон хоног яахав нийлээд тийм ан байна тэнд гахай байна тэдэнд очих уу гэж яриад бид нар тохироод ингээд явдаг л даа тийн
Оросоор ярив
М1: тэгээд анчин хүмүүсийн хэлний цээр байсан бэ аль нэг нэрийн цээр амьтны цээр байдаг уу
Х2: амьтны цээр гэж их айхтар тийм содон өнгөтэй жишээлбэл нэг буга байлаа гэхэд цагаан өнгөтэй ч байдаг юм уу тийм содон өнгөтэй юмыг агнаж болдоггүй гэдэг
Оросоор ярив
Х2: өөр нэг ан гөрөөснүүд чинь бүгдээрээ ижилхэн зүстэй байдаг ш дээ тэр дотор өөр содон харагддаг тийм ан тэрнийг агнахыг цээрлэдэг
М1: аан ганц эвэртэй амьтан байвал яах уу
Х2: ганц эвэртэй ан улсууд агнацан байдаг л юм байналээ гэхдээ би тийм юмтай таарч үзээгүй ээ
Оросоор ярив
М1: тэгээд цагаан амьтан яагаад цээртэй
Х2: заавал цагаан гэх байхгүй л дээ өөр ямар нэг содон амьтан байх нь тийм
Оросоор ярив
Х2: ямар нэгэн өөр өнгө зүстэй тиймэрхүү тийм содон гэх гэж л ярьдгийн тиймэрхүү юм бол агнаж болохгүй гэж ярьдгийн
М1: тэгээд хэцүү нэрт гэж юу вэ
Х2: яахавдээ жишээлбэл эцэг эхийгээ нэрээр нь хэлэхгүй байхын бол одоо юу гэж тайлбарламаар юм бэ яг тийм гээд хэлчихэж чадахгүй юм хэцүү нэрт гэж одоо
М1: аль нэг амьтан хэцүү нэрт гэх үү гэхгүй юу амьтныг
Х2: үгүй амьтныг хэцүү нэрт гэж хэлдэггүй хүн зон дотроо л тийм юм байдгийн
М1: ижил нэртэй хүмүүс биш үү
Х2: нэрээр хэлэхгүй цээрлэх энтр ийм юм байдаг л даа хэцүү нэрт гэхээр зэрэг одоо энийг би ерөөсөө бодож байгаагүй юм байна
Оросоор ярив
М1: анх ан байвал намарт анх цас тэгээд ангийн баяр байсан бэ анх ангийн баяр тийм юм байсан бэ ангийн баяр
Х2: очоод дотор нь орох байр уу үгүй юу ангийн байршил уу
М1: ангийн цас намарт анх цас орсон тэгээд анх цасны ан хийнэ аль нэг баяр наадам хийнэ үү хийхгүй юу
Х2: үгүй баяр наадам хийхгүй яахав тэгээд л намар цас орохоор зэрэг гахайд явна л даа баяр маяр тийм юм хийхгүй одоо харин ганц нэг юм агначих бол баярладаг урд нь бол тийм юм байгаагүй тэгээд л ангаа сайхан чанаж идээд л тэгээл хуваагаал хүртэнэ
Оросоор ярив
М1: зарим ан хэдэн хоногоор яваад ан хийгээд тийм юм байх уу тэгээд ой модондоо хоноход яах уу аль нэг онцгой юм хийдэг үү хамгаалах хийдэг үү
Х2: яахав анд олон хоног явна л даа тэгэхдээ бол хоноглохдоо болуул яахав устай тэгээд морь аргамжиж идүүлэх тийм талбайтай тийм газрыг сонгож хононо гэхдээ өвлийн хүйтэнд болуул яахав тэгээд хуурай мод унагаагаад гал түлээд тэрийгээ тойроод хононо тэгэхдээ болуул ан хийж яваад 7 хоног ан хийхгүй ч тохиолдол бий тийн
Оросоор ярив
М1: за ахаа маш их баярлалаа олон сонирхолтой юм ярилаа танилцахад их баярласан таны ажилд амжилт хүсье
Этот текст разбит на 1 фрагментов.
Войдите чтобы увидеть детали.